| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Наранчимэг |
| Хэргийн индекс | 134/2016/00110/И |
| Дугаар | 134/ШШ2016/00129 |
| Огноо | 2016-09-23 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 134/ШШ2016/00129
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Иргэний шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Наранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: 1983 онд төрсөн, 33 настай, эмэгтэй, Улаанбаатар хоть Сонгинохайрхан дүүрэг, 12 дугаар хороо, Өнөр хороолол, 1 дүгээр байрны 19 тоотод оршин суух, Шарнууд овогт Энэбишийн Энхрийцэцэгийн /РД:ФБ83011807, эмэгтэй, утас:91815885/ нэхэмжлэлтэй
Хариуцагч: 1978 онд төрсөн, 38 настай, эмэгтэй, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, 1 дүгээр байрны 8-124 тоотод оршин суух, Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газарт нарийн бичгийн дарга ажилтай, Боржигон овогт Бямбаагийн Батчимэгт /РД:СБ78051363, утас:88549969/ холбогдох
үндсэн зээлийн 1 300 000 төгрөг, алданги 650 000 төгрөг, нийт 1 950 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чанцалдулам оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.Энхрийцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э.Энхрийцэцэг миний бие Б.Батчимэгийн хүсэлтээр 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр түүнд 1 500 000 төгрөг, 3 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэйгээр зээлж, зээлийн гэрээ байгуулсан. Зээлдэгч Б.Батчимэг нь 2014 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 350 000 төгрөгийг миний 5094456820 тоот дансанд хийсэн бөгөөд 150 000 төгрөгийг нэг сарын хүүд тооцон, үлдэх 200 000 төгрөгийг зээлийн үндсэн төлөлтөөс хасч тооцсон. Ингээд гэрээний хугацаа 2014 оны 07 дугаар сарын 29-ний өдөр дуусч, гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж утсаар ярихад гэрээний хугацаа сунгахыг хүссэн бөгөөд 05 дугаар сарын 30-ны өдрөөс 07 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл 2 сарын хүүгээ одоо шилжүүлье гэж хэлээд шилжүүлэхгүй байсаар 09 дүгээр сарын 05-ны өдөр 3 сарын хүүд 350 000 төгрөгийг шилжүүлсэн. Энэ мэтээр хугацаа хожимдуулаан 2015 оны 03 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл зээл зээлийн хүүд 1 050 000 төгрөг төлсөн байдаг. Үүнээс хойш холбоо барих боломжгүй болж, утсаа авахгүй алга болсон. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3 дугаар зүйлд үүргээ хугацаандаа биелүүлээгүй тохиолдолд хоног тутам гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0,5 хувийн алданги тооцохоор тохирсон. Иймд Б.Батчимэгээс иргэн хоорондын зээлийн гэрээний үүрэг болох үндсэн зээл 1 300 000 төгрөг, алданги 650 000 төгрөг, нийт 1 950 000 төгрөгийг гаргуулж, зээлийн гэрээний үүргийн биелүүлж хангуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Э.Энхрийцэцэг шүүхэд гаргасан тайлбартаа: Э.Энхрийцэцэг миний бие тус шүүхэд Б.Батчимэгт холбогдуулан 1 950 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 1 200 000 төгрөг нэхэмжилж байна. Хариуцагч Б.Батчимэг нь дээрх мөнгийг хүлээн зөвшөөрч байгаа тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, нэхэмжлэгч миний бие шүүх хуралдаанд биечлэн оролцохгүй тул намайг эзгүйд хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Батчимэг шүүхэд гаргасан тайлбартаа: Б.Батчимэг миний бие Э.Энхрийцэцэгээс 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс 07 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл 2 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй 1 500 000 төгрөг зээлсэн. Түүнээс хойш 2014 оны 05 дугаар сарын 22-д 350 000 төгрөг, 2014 оны 09 дүгээр сарын 05-д 350 000 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 28-д 300 000 төгрөг, 2015 оны 03 дугаар сарын 17-д 250 000 төгрөг тус тус Энхрийцэцэгийн өөрийн данс болох 5099255299 дансанд хийсэн. Мөн 2014 оны 10 дугаар сарын 25-нд Энхрийцэцэг утсаар ярьж Дарханд ажил явдал гарсан тул цуг яваа хүний данс руу мөнгө шилжүүл гэхэд нь 5127155478 дансанд 200 000 төгрөг хийсэн. Энэ чухам хэний данс болохыг мэдэхгүй. Иймд 1 200 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Э.Энхрийцэцэгтэй дээрх мөнгийг боломж бололцоогоор төлөх талаар тохиролцсон гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хэргийн оролцогч талууд шүүх хуралдаанд оролцохгүй, биднийг эзгүйгээр хэргийг хянан шийдвэрлүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-т зааснаар талуудыг оролцуулахгүйгээр шүүх хуралдаанаар хэргийг хянан шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Э.Энхрийцэцэг нь Б.Батчимэгт холбогдуулан үндсэн зээлийн 1 300 000 төгрөг, алданги 650 000 төгрөг, нийт 1 950 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Э.Энхрийцэцэг нь анхны нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, 1 200 000 төгрөг нэхэмжилсэнийг хариуцагч Б.Батчимэг нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн тайлбарыг талууд шүүхэд гаргажээ.
Хэдийгээр зохигчид өөрсдийн биеэр шүүхэд хүрэлцэн ирж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулаагүй боловч тус бүрдээ өөрсдийн хүсэл зоригоо илэрхийлсэн тайлбарыг ирүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 46 150 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар хариуцагчаас зохигчдын эвлэрсэн үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж болох 33 350 төгрөгийн тавин хувь болох 16 675 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т зааснаар нэхэмжлэгч Э.Энхрийцэцэг нь үндсэн зээлийн 1 300 000 төгрөг, алданги 650 000 төгрөг, нийт 1 950 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, 1 200 000 төгрөг нэхэмжилсэнийг хариуцагч Б.Батчимэг нь төлөхөөр хүлээн зөвшөөрч, зохигчид хоорондоо эвлэрсэн болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 59 дүгээр зүйлийн 59.5, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 46 150 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 16 675 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураар эс биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь уг захирамжийг албадан гүйцэтгүүлэх хүсэлтээ шүүхэд гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.НАРАНЧИМЭГ