Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 351

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                                                                                                   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                 

Чингэлтэй  дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч Д.Ренченхорол даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул, улсын яллагч Э.Бадрал, шүүгдэгч-хохирогч С.Б, М.И нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус  заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигон овогт Сэлэнгийн Базаррагчаа, Боржигон овогт Мөнхбаярын Иххурал нарт холбогдох эрүүгийн “1811030670424” дугаартай, 186/2019/0327/э индекстэй хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол улсын иргэн, 1992 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уул уурхайн инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Сэлбэ 22 дугаар гудамж 520 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй,

Боржигон овогт Сэлэнгийн Базаррагчаа /РД:УК92101758/,

Монгол улсын иргэн, 1981 оны 05 дугаар сарын 26-ны Дорнод аймаг Чойбалсанд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүрэг 12 дугаар хороо Булгийн 19 дүгээр гудамж 952 г тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Боржигон овогт Мөнхбаярын Иххурал /РД:ЖЬ81052670/,

Холбогдсон хэргийн талаар;

           Шүүгдэгч С.Б, М.Инар нь 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Тэнгис" кинотеатрын орчим яллагдагч С.Б нь хохирогч М.Иххуралтай автомашины зогсоолтой холбоотой маргааны улмаас зодолдож эрүүл мэндэд нь "хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамар, баруун хацарт зулгаралт, баруун, зүүн нүдний дотор буланд цус хуралт, хамарт зөөлөн эдийн няцрал" бүхий хөнгөн хохирол учруулсан,

2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Тэнгис" кинотеатрын орчим яллагдагч М.Инь хохирогч С.Бтай автомашины зогсоолтой холбоотой маргааны улмаас зодолдож эрүүл мэндэд нь "тархи доргилт, зүүн төмсөгний зөөлийн эдийн няцрал, духны зүүн төвгөр, эрүүний төвгөрт цус хуралт, эрүүний төвгөр, зүүн дор болон төвөнхийн хэсэгт зулгаралт" бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус холбогджээ.

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэг: Шүүхийн  хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нараас мэдүүлсэн  мэдүүлэг:

1.1.Шүүгдэгч, хохирогч С.Б нь хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүхэд мэдүүлэхдээ:..Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

1.2.Шүүгдэгч, хохирогч М.Инь хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүхэд мэдүүлэхдээ:..Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

 Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

2.1. Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч С.Бгийн:..Миний биед учирсан хөнгөн гэмтлийг Иххурал гэх залуу учруулсан. Би 2 хоорондоо заммдалцаад бие биенийгээ хэд хэдэн удаа цохилцсон. Тэгээд энэ асуудал маш хурдан болж өнгөрсөн учраас яг тодорхой сайн санахгүй байна. Ямар ч байсан Иххурал миний биед гэмтэл учруулсан гэх мэдүүлэг. /хх-н 25/,

2.2. Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч М.Иххурлын:..Миний биед учирсан гэмтлийг Базаррагчаа гэх хүн миний нүүрэн тус газар мөн хамарлуу 3-4 удаа цохиж учруулсан. Өөр хэн нэгэн намайг цохиж зодсон зүйл байхгүй гэх мэдүүлэг. /хх-н 13/,

2.3.Мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч М.Отгонбаатарын:..2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр гэрийнхэнтэйгээ кино үзэх гээд Тэнгис кино театрын гадаа 21:30 минутын үед ирсэн ба зогсоол олдохгүй нэг тойроод 2 дахь аа тойроод явж байгаад би машинаас түрүүлж буугаад машины зогсоол гарахнуу гээд хараад зогсож байтал нэг машин гарахаар нь би тэр машины зайн дээр очиж зогссон ба 2 машины цаана дүү Базаррагчаагын машин явж байсан юм. Тэгээд зогсож байтал нэг машинтай ах эгч 2 ирээд наад зайнд чинь зогсоно гэсэн тэгхээр нь би ахаа ард чинь явж байгаа машиныг оруулах гэж байгаа юм аа хэлтэл наадах чинь чинии өмчлөөд өгчихсөн газар юм уу гэхээр нь ахаа бид нар зогсоол хайгаад тойрч явж байгаад ирсэн ард талын чинь машиныг оруулах гэж байна гэсэн чинь цаад талаас нь эхнэр нь дахиад чиний өмчилж авсан газар юм уу холд гэж хэлсэн. Тэгээд зогсож байтал хажууд талын машиных нь зогсоол гарчихаар нь нөгөө зогсож байсан газраасаа холдоод нөгөө машинтай хүмүүсийг оруулсан ба хажууд талын зогсоол дээр нь манай машин ирж зогссон. Тэгээд нөгөө зогсоолоос болоод маргалдаад байсан байж байсан чинь нөгөө машины эхнэр нь машинаасаа бууж ирээд миний машины зургийг аваад байсан учраас би та яаахаараа машины зургийг дараад байгаа юм бэ гэсэн манай дүү бас машинаасаа бууж ирээд маргалдаж байгаад Базаррагчаа эхнэрийг нь түлхчихсэн чинь нөхөр нь дундуур орж ирээд Базаррагчааг өшиглөөд тэр 2 барилцаад авсан ба би тухайн үед дундууо нь ороод салгасан гэх мэдүүлэг. /хх-н 27 /,

2.4.Шүүхийн шижилгээний үндэсний хүрээлэнгийн №13013 тоот актын:

1.М.Иххуралын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамар, баруун хацарт зулгаралт, баруун, зүүн нүдний дотор буланд цус хуралт, хамарт зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдээр үүсгэгдэнэ.

3.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарана.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэн боломжтой. Шинжээч эмч М.Золжаргал гэх дүгнэлт. /хх-н 36/,

2.5.Шүүхийн шижилгээний үндэсний хүрээлэнгийн №13018 тоот актын:

1.С.Бгийн биед тархи доргилт, зүүн төмсөгний зөөлөн эдийн няцрал, духны зүүн төвгөр, эрүүний төвгөрт цус хуралт, эрүүний төвгөр, эрүүн дор болон төвөнхийн хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

4.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч, цагдаагийн ахмад Ч.Эрдэмболор гэх дүгнэлт. /хх-н 37/,

2.6.Шүүхийн шижилгээний үндэсний хүрээлэнгийн №14145 тоот актын:

1.Э.Оюунцэцэгийн биед гэмтэл тогтоогдсонгүй. Шинжээч эмч Ц.Бадрал гэх дүгнэлт. /хх-н 38/,

Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

3.1.Улсын яллагч хавтас хэргээс:..хавтаст хэргээс 13 дугаар хуудас М.Иххуралын мэдүүлэг, 25 дугаар хуудас С.Бгийн мэдүүлэг, 27 дугаар хуудас гэрч М.Отгонбаатарын мэдүүлэг, 36 дугаар хуудас Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дугаар 13013 дугаартай дүгнэлт, 37 дугаар хуудас Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 13018 дугаартай дүгнэлт,зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав. 

Шүүгдэгч, хохирогч нар нь:..хавтаст хэргээс тусгайлан шинжлэн судлуулах зүйлгүй гэв.

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.

 

Шүүгдэгч С.Б, М.Инар нь 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Тэнгис" кинотеатрын орчим яллагдагч С.Б нь хохирогч М.Иххуралтай автомашины зогсоолтой холбоотой маргааны улмаас зодолдож эрүүл мэндэд нь "хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамар, баруун хацарт зулгаралт, баруун, зүүн нүдний дотор буланд цус хуралт, хамарт зөөлөн эдийн няцрал" бүхий хөнгөн хохирол учруулсан,

2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Тэнгис" кинотеатрын орчим яллагдагч М.Инь хохирогч С.Бтай автомашины зогсоолтой холбоотой маргааны улмаас зодолдож эрүүл мэндэд нь "тархи доргилт, зүүн төмсөгний зөөлийн эдийн няцрал, духны зүүн төвгөр, эрүүний төвгөрт цус хуралт, эрүүний төвгөр, зүүн дор болон төвөнхийн хэсэгт зулгаралт" бүхий хөнгөн хохирол учруулсан  гэмт хэргийг үйлдсэн  болох нь хохирогчын мэдүүлэг, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 13013, 13018 дугаартай дүгнэлтүүд, гэрч М.Отгонбаатарын мэдүүлэг болон хохирогч нар нь бид хоёр эвлэрсэн тул гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлэг, шүүх хуралдаанд шүүгдэгч нараас гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг болон хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бичгийн  бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй  болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдсон гэж үзнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч С.Б, М.Инарыг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан  эрүүгийн  хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч С.Б, М.Инар нь  нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй, хохирлыг бүрэн төлж барагдуулсан тул бид нар эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсэн журмаар шийдвэрлэж өгнө үү гэж  бичгээр хүсэлт гаргаж өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм хорыг  арилгасан байна гэж  шүүх үзлээ.

 

Шүүхээс шүүгдэгч С.Б, М.Инарыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох улсын яллагчийн гаргасан санал, дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн  хариуцлага, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож шүүгдэгчийн гарын үсэг  зурсан  прокурорын дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзэж,  торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

 

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, мөн шүүгчдэгч нарын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, хэрэгт эд мөрийн  баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг  тус тус  дурьдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын  Шүүхийн  тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээрзүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

         ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч   С.Базарагчаа, М.Инарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 11.6  дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч С.Базарагчаа, М.Инарыг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч С.Базарагчаа, М.Инарт оногдуулсан торгох ялыг  3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч С.Базарагчаа, М.Инар нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

 

5. Шүүгдэгч С.Базарагчаа, М.Инар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон эд хөрөнгө битүүмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол  хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Базарагчаа, М.И нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                         Д.РЕНЧЕНХОРОЛ