Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сэргэлэн Энхбаяр |
Хэргийн индекс | 183/2024/02711/И |
Дугаар | 210/МА2024/01861 |
Огноо | 2024-10-07 |
Маргааны төрөл | Гүйцэтгэгчийн эд хөрөнгө үнэлсэн маргаан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 210/МА2024/01861
2024 оны 10 сарын 07 өдөр Дуга 210/МА2024/01861
С.С ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Н Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Т.Бадрах, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 сарын 26-ны өдрийн 183/ШШ2024/02838 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: С.С ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Ншг газарт холбогдох,
ХХХХХтоотод байрлах 95.14 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасуулж чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.С , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ганболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Лхагвасайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. Миний бие 2022 оны 08 сарын 04-ний өдөр Т ХХК-тай 08-04/01 дугаар Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, гэрээний төлбөрт ХХХХХ тоотод байрлах 95.14 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг өгөхөөр тохиролцсны дагуу 2022 оны 10 сарын 14-ний өдөр акт үйлдэн орон сууцыг хүлээж авч өнөөдрийг хүртэл амьдарч байна.
1.2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 сарын 12-ны өдрийн 183/ШШ2024/00265 дугаар шийдвэрээр намайг ХХХХХтоотод байрлах 95.14 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоосон.
1.3. Гэтэл 2024 оны 04 сарын 10-ны өдөр ямар нэгэн мэдэгдэл өгөлгүй шг газраас уг орон сууцнаас албадан чөлөөлөх шүүхийн шийдвэр гарсан, байраа чөлөөлж өг гэж ирсэн. Харин төлбөр төлөгч Т ХХК-д байр албадан чөлөөлөх тухай 2024 оны 04 сарын 10-ны өдрийн 000 дугаар мэдэгдэл өгснийг 2024 оны 04 сарын 15-ны өдөр мэдсэн.
1.4. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 сарын 11-ний өдрийн 182/ШШ2023/01473 дугаар шийдвэрээр ХХХХХ тоот орон сууцыг хүлээлгэн өгөхийг Т ХХК-д даалгаж шийдвэрлэсэн байхад шүүхийн шийдвэрт заагаагүй манай орон сууцыг битүүмжилсэн хураан авсан тухай огт мэдэгдэлгүй төлбөр төлөгч биш миний эрхийг ноцтой зөрчиж, албадан чөлөөлөх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэргүйгээр хүч түрэн орж ирсэнд гомдолтой байна.
1.5. шг байгууллага нь шг тухай хуулийн 257 дугаар зүйлийн 257.1, 5 дугаар зүйлийн 5.1, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасныг ноцтой зөрчсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, хариу тайлбарын агуулга:
2.1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 сарын 11-ний өдрийн 182/ШШ2023/01473 дугаар шийдвэр, Н Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 08 сарын 04-ний өдрийн 210/МА2024/01542 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 10 сарын 27-ны өдрийн 001/ШХТ2023/01310 дугаар тогтоолоор ХХХХХ байрлах 88.4 м.кв, 4 өрөө орон сууцыг биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй, түүнтэй холбоотой бичиг баримтыг С.Б д хүлээлгэн өгөхийг Т ХХК-д даалгаж шийдвэрлэсэн гүйцэтгэх баримт бичгийг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 12 сарын 11-ний өдрийн 24300059 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн.
2.2. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар тус орон сууцанд очиход С.С нь би энэ орон сууцны өмчлөгчөөр тогтоолгосон Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 01 сарын 12-ны өдрийн 183/ШШ2024/00265 дугаар шийдвэр байгаа учир суллан өгөх боломжгүй гэх тайлбарыг өгсөн.
2.3. Төлбөр төлөгч Т ХХК болон С.С нарт сайн дураар султган чөлөөлөх 2024 оны 01 сарын 10-ны өдрийн 4-97/878, 2024 оны 02 сарын 19-ний өдрийн 4-97/4068, 2024 оны 03 сарын 01-ний өдрийн 5-97/5194 дугаар мэдэгдлүүдийг тус тус хүргүүлсэн.
2.4. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 сарын 12-ны өдрийн 183/ШШ2024/00265 дугаар шийдвэрээр ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 03 сарын 20-ны өдрийн 24410478 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн.
шг тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.3 дахь хэсэгт зааснаар уг шүүхийн шийдвэр биелэгдэх боломжгүй байдал үүсэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 04 сарын 01-ний өдрийн 24-4/289 дугаар тогтоолоор дуусгавар болгосон
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
шг тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт заасныг баримтлан ХХХХХ тоотод байрлах 95.14 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг битүүмжээс чөлөөлж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2- т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н шг газраас 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С.С т олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга
4.1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 сарын 11-ний өдрийн 1473 дугаар шийдвэр, Н Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 08 сарын 04-ний өдрийн 1542 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2023 оны 10 сарын 27-ны өдрийн 1310 дугаар тогтоолоор ХХХХХ байрлах 88.4 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй, түүнтэй холбоотой бичиг баримтыг С.Б д хүлээлгэн өгөхийг Т ХХК-д даалгаж шийдвэрлэсэн гүйцэтгэх баримт бичгийг Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 12 сарын 11-ний өдрийн 24300059 дүгээр тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн.
4.2. Түүнчлэн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 сарын 12-ны өдрийн 265 дугаар шийдвэрээр дээрх орон сууцыг биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй, түүнтэй холбоотой бичиг баримтыг С.С т хүлээлгэн өгөхийг Т ХХК-д даалгаж шийдвэрлэсэн гүйцэтгэх баримт бичгийг Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 03 сарын 20-ны өдрийн 24410478 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн.
4.3. шг тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.3-д Хэд хэдэн гүйцэтгэх баримт бичгийн дагуу хэд хэдэн төлбөр авагчийн хөрөнгийн шинжтэй шаардлагыг гүйцэтгэх баримт бичиг шг байгууллагад бүртгэгдсэн дарааллын дагуу хангах бөгөөд, эхний гүйцэтгэх баримт бичигт заасан шаардлагыг бүрэн хангаснаар дараагийн гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангах зарчмыг баримтлана гэж заасны дагуу дээрх шүүхийн шийдвэр биелэгдэх боломжгүй нөхцөл байдал үүссэн тул шг тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.9-д заасны дагуу ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 04 сарын 01-ний 24-4/289 дүгээр тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон.
4.4. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 сарын 26-ны өдрийн 183/ШШ2024/2838 дугаар шийдвэр, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 сарын 11-ний өдрийн 182/ШШ2023/01473 дугаар шийдвэрт маргаан бүхий орон сууцны хаяг болон талбайн хэмжээ зөрүүтэй байх ба С.С нь өмчлөгч мөн болохыг хариуцагч зөвшөөрснийг баталсан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байхад С.С ын эзэмшлийн үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэх нь шг тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4 дэх хэсэгт төлбөр төлөгчийн хөрөнгийг битүүмжилнэ гэж заасанд нийцэхгүй гэж үзсэн.
4.5. Мөн маргааны зүйл болох байрны өмчлөгчөөр С.Б г тогтоосон Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн шүүхийн 2023 оны 10 сарын 27-ны өдрийн 1310 дугаар тогтоолоор хүчин төгөлдөр болсон байхад эвлэрлийн гэрээг барьж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 сарын 26-ны өдрийн 183/ШШ2024/02838 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбар, татгалзлын агуулга:
5.1. Нэхэмжлэгч нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 сарын 12-ны өдрийн шийдвэрээр тус орон сууцны өмчлөгчөөр тогтоогдсон ба энэ эрхийнхээ хүрээнд бие даасан шаардлага гаргах эрхтэй тул нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх гуравдагч этгээдийн өмчлөх эрхийг хамгаалж шийдвэрээ гаргасан.
5.3. Гэтэл хариуцагч тал үүнийг хууль хэрэглээний буруу ойлголтоос болж өмчлөлийн талаар тогтоосон шийдвэр эсвэл орон сууцыг хүлээн авах тухай шийдвэрийг хооронд нь боломжгүй мэтээр дүгнэж, хаягийн зөрүүтэй өөр орон сууцны асуудал байхад ажиллагаа явуулсан нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч С.С нь хариуцагч Н шг газарт холбогдуулан ХХХХХХ тоот 95.14 м.кв, 4 өрөө орон сууцыг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасуулж, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь ... шг ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг бүрэн тодруулаагүй, хэргийн оролцогчийн хэрэгт ач холбогдолтой хүсэлтийг шийдвэрлээгүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх залруулах, нөхөн гүйцэтгэх боломжгүй.
3.1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 сарын 12-ны өдрийн 183/ШШ2024/00265 дугаар захирамжаар Т ХХК-аас ХХХХХ тоот 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэжээ. /хх-5-6/
Дээрх шийдвэрийг төлбөр төлөгч Т ХХК сайн дураараа биелүүлээгүй гэж үзсэн төлбөр авагч С.С ын хүсэлтээр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 сарын 15-ны өдрийн 00535 дугаар гүйцэтгэх хуудас бичигдэж, Н шг газар 2024 оны 03 сарын 20-ны өдрийн 24410478 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, 2024 оны 04 сарын 01-ний өдрийн 24-4/289 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон байна./хх-56-63/
3.2. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 сарын 11-ний өдрийн 182/ШШ2023/01473 дугаар шийдвэрээр Т ХХК-аас ХХХХХ тоот, 88.4 м.кв 4 өрөө орон сууцыг биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй, түүнтэй холбоотой бичиг баримтын хамт С.Б д хүлээлгэн өгөхөөр шийдвэрлэжээ. /хх-21-39/
Дээрх шийдвэрийг төлбөр төлөгч Т ХХК сайн дураараа биелүүлээгүй гэж үзсэн төлбөр авагч С.Б гийн хүсэлтээр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 сарын 05-ны өдрийн 01142 дугаар гүйцэтгэх хуудас бичигдэж, Н шг газар 2023 оны 12 сарын 11-ний өдрийн 24300059 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн байна. /хх-18-40/
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад С.Б нь 2023 оны 06 сарын 12-ны өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцох тухай хүсэлт гаргасныг шийдвэрлээгүй орхисон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт заасантай нийцээгүй. /хх-65/
С.Б нь маргаан бүхий орон сууцыг хүлээн авах эрх нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр үүссэн, шүүхээс гарах шийдвэр түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөр байхад хүсэлтийг шийдвэрлээгүй орхисон нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алдаа гэж үзнэ.
4. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 сарын 26-ны өдрийн 183/ШШ2024/02838 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар төсвийн байгууллагын давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Т.БАДРАХ
С.ЭНХБАЯР