Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 413

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл би

Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн Баянхонгор 1-р баг хаягт орших 2693321 тоот регистрийн дугаартай, 70442906 харилцах утасны дугаартай ХААН банк ХХК-ны Л.Алтансоёмбыг эрэн сурвалжлуулах-ыг хүссэн хүсэлтийг 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Эрдэнэбулган, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чулуунчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч ХААН банкны Баянхонгор аймаг дахь салбарын менежер Д.Дагиймаа шүүхэд гаргасан хүсэлтээ:

Зээлдэгч Л.Алтансоёмбо нь 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр ХААН банкнаас 2000000 төгрөгийн зээлийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар цалингийн зээлийн зориулалтаар авсан. Гэвч Л.Алтансоёмбо нь зээлийн төлбөрийг хугацаанд нь төлөлгүй, иргэний үнэмлэхний хаягтаа оршин суудаггүй, 89968993 дугаар гар утас нь холбогдохгүй хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул түнийг эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү? гэжээ.

Хүсэлт гаргагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Эрдэнэбулган шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Л.Алтансоёмбо нь 2015 оны 04 сарын 06-ны өдөр тус ХААН банкнаас цалингийн зээл 2.000.000 төгрөг авч 8 сарын хугацаанд зээлээ төлж байгаад ажлаасаа гарсан тул зээлээ төлөхгүй сураггүй алга болсон. Түүний ээж нь хүүгээ УБ хотод Хархорин захын ойролцоо барилгын ажил хийж байгаа, утасных нь эрх хаагдсан гээд холбоо барих боломжгүй гэж тайлбар өгдөг юм. Хамтран зээлдэгч Д.Тунгалаг нь эхнэр нь байсан боловч одоо гэр бүлээ салгуулсан гээд зээлийг хариуцахгүй гэж тайлбарладаг юм. Л.Алтансоёмбо нь аймгийн Хот тохижолтын газар ажиллаж байсан юм. Түүний ээжийнх нь утас 88978939 юм. Иймд Л.Алтансоёмбыг эрэн сурвалжилж өгнө үү?гэв.

Шүүх хуралдаанаар Л.Алтансоёмбын иргэний үнэмлэхний лавлагаа, Баянхонгор сумын 5-р багийн засаг даргын 2016 оны 08 сарын 16-ны өдрийн 717 дугаар албан бичиг, ХААН банкны 2015 оны 04 сарын 06-ны өдрийн барьцаат зээлийн гэрээний хуулбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

ХААН банк ХХК нь иргэний хэрэгт хариуцагчаар тооцогдвол зохих этгээд болох Л.Алтансоёмбыг эрэн сурвалжуулах хүсэлт гаргажээ.

Л.Алтансоёмбо нь ХААН банкнаас 2015 оны 04 сарын 06-ны өдөр Ц/841/01 тоот зээлийн гэрээгээр цалингийн зээл авч 2016 оны 01 сараас хойш төлөлт хийгээгүй, Баянхонгор сумын 5-р баг 17 р гудамж, 13 тоот хаягтаа байнга оршин суухгүй одоо хаана байгаа нь мэдэгдэхгүй, оршин суугаа хаяг тодорхойгүй байгаа талаар хүсэлт гаргагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Эрдэнэбулганы шүүх хуралдаанд гаргасан тайлбар холбогдох баримтыг үндэслэн иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Л.Алтансоёмбыг эрэн сурвалжилж, оршин байгаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Баянхонгор аймгийн Цагдаагийн газарт даалгах үндэслэлтэй гэж үзнэ.

Хүсэлт гаргагч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг хуульд зааснаар төрийн сангийн дансанд үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-дзаасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5-17-13 тоот хаягт оршин сууж байсан, ВЮ89121619 регистрийн дугаартай, Боржигон овогт Лхагважавын Алтансоёмбыг эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Лхагважавын Алтансоёмбыгэрэн сурвалжилж, оршин байгаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Баянхонгор аймгийн Цагдаагийн газартдаалгасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүсэлт гаргагч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагчтэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ