Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 414

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 1 дүгээр багт оршин суух, ВГ56052910 регистрийн дугаартай, Хорол овогт Батгомбын Дамбасүрэнгийн Ажиллаж байсан байдал тогтоолгох-ыг хүссэн хүсэлтийг 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэнэ.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Хүрэлтогтох, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чулуунчимэг нар оролцов

ТОДОРХОЙЛОХ нь :

Хүсэлт гаргагч Б.Дамбасүрэн шүүхэд гаргасан хүсэлтээ:

Миний бие 1978 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 1988 оны 07 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Санаачилга нэгдэлд малчнаар, 1989 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл тус аймгийн Дөвөнтийн алтны уурхайд туслах аж ахуйн малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Хүрэлтогтох шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.Дамбасүрэн бол миний хадам аав юм. Тэрээр Улаанбаатар хотод оршин сууж байгаа тул хүрэлцэн ирэх боломжгүй байна. Б.Дамбасүрэн нь тэтгэвэрт гарах гэтэл бичиг баримтын зөрчилтэй болсон тул 1978 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 1988 оны 07 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Санаачилга нэгдэлд малчнаар, 1989 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл тус аймгийн Дөвөнтийн алтны уурхайд туслах аж ахуйн малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар Б.Дамбасүрэнгийн иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2016 оны 05 сарын 24-ний өдрийн 361 дугаар албан бичиг, Б.Дамбасүрэнгийн 1987 оны 05 сарын 25-ны, 1989 оны 05 сарын 20-ны өдрийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд, Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Санаачлага нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 01,08,16,23,24,45,57 дугаар тогтоолын хуулбарууд зэрэг нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Б.Дамбасүрэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д заасны дагуу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ гаргах, шаардах эрхтэй байна.

Хүсэлт гаргагч Б.Дамбасүрэн нь 1978 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 1988 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Санаачлага нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Санаачлага нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 01,08,16,23,24,45,57 дугаар тогтоолын хуулбарууд, Б.Дамбасүрэнгийн 1989 оны 05 сарын 20-ны өдрийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Улмаар 1989 оны 05 сарын 15-ны өдрөөс 1991 оны 04 сарын 01-ний өдрийг хүртэл Дөвөнтийн алтны үйлдвэрт манаач, 1991 оны 04 сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл мөн үйлдвэрийн малчнаар тус тус ажиллаж байсан болох нь Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2016 оны 05 сарын 24-ний өдрийн 361 дугаар албан бичиг, Б.Дамбасүрэнгийн 1989 оны 05 сарын 20-ны өдрийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэргээр тогтоогдож байна.

Иймд Хорол овогт Батгомбын Дамбасүрэнгийн хүсэлтийг хангаж, улсад ажиллаж байсан байдлыг тогтоон шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.1, 116, 118, 133.1.1 дүгээрзүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Хорол овогт Батгомбын Дамбасүрэнгийн 1978 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 1988 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Санаачлага нэгдэлд малчнаар, 1989 оны 05 сарын 15-ны өдрөөс 1991 оны 04 сарын 01-ний өдрийг хүртэл Дөвөнтийн алтны үйлдвэрт манаач, 1991 оны 04 сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл мөн үйлдвэрийн малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус заасныг баримтлан Б.Дамбасүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагчшийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ