| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сугарын Болортуяа |
| Хэргийн индекс | 177/2018/0012/э |
| Дугаар | 68 |
| Огноо | 2019-05-23 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., 17.1.2.4., |
| Улсын яллагч | Я.Дина |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 23 өдөр
Дугаар 68
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Алтанлхам,
Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор: Я.Дина,
Шүүгдэгч Г.Еы өмгөөлөгч: Д.Бунжаа,
Шүүгдэгч Н.Тын өмгөөлөгч: Ө.Нарантуяа,
Шүүгдэгч Г.Нийн өмгөөлөгч: Б.Цагцалмаа,
Шүүгдэгч: Г.Е, Н.Т, Б.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Я.Динагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Гийн Е, Б овогт Нын Т, Х овогт Бн Н нарт холбогдох 1735001450110 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1994 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Увс аймгийн Наранбулаг суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, 2 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 9-р багт оршин суух, регистрийн дугаар ОЗ94052313, М овогт Гийн Е.
Монгол Улсын иргэн, 1991 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, эхнэр 2 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 11-р багийн 01-05 тоотод оршин суух, регистрийн дугаар ОЭ91050417, Б овогт Нын Т.
Монгол Улсын иргэн, 1992 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Увс аймгийн Тариалан суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хөдөө аж ахуй, машин механизмын засвар үйлчилгээний мэргэжилтэй, “Чандмань-Увс” ХХК-д экскваторын жолооч ажилтай, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 9-р багийн 05-25 тоотод оршин суух, регистрийн дугаар ОМ92042235, Х овогт Бгийн Н.
Холбогдсон хэргийн товч утга /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/:
Яллагдагч Г.Е, Н.Т, Б.Н нар нь 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдөр тус аймгийн Тариалан сумын Хөхөө багийн нутаг "Хойд Адаргана" гэх газарт байрлалтай хохирогч Х.Аийн хашаа болон агуулахад нэвтэрч, машин механизм ашиглаж аккумлятор 70 амперийн 1 ширхэг, аккумлятор 90 амперийн 2 ширхэг, Мотор 5.5 квт 2900 эргэлттэй 2 ширхэг, моторын кабель утас 15 метр, Гранд марк 2 машины дээд анги 1 ширхэг, олгой /хово машины/ 8 ширхэг, дугуй /трактор/1 ширхэг, дуу өсгөгч шинэ 1 ширхэг зэрэг эд зүйлийг хулгайлж, нийт 1.995.000 төгрөгний хохирол учруулсан,
Яллагдагч Г.Е, Н.Т, Б.Н нар нь 2017 оны 10 дугаар сарын эхээр тус аймгийн Тариалан сумын Хөхөө багийн нутаг "Хойд Адаргана" гэх газарт байрлалтай хохирогч Х.Аийн хашаа болон агуулахад нэвтэрч, машин механизм ашиглаж мотор 2.2 квт 940 эргэлттэй 2 ширхэг, төмөр 6 метр урттай 9 ширхэг, хонда мотор 1 ширхэг, компрессор шинэ 1 ширхэг, гар нягтруулагч Сувару загварын 1 ширхэг, дугуй /майти автомашины/ 1 ширхэг, Мулдак багаж 1 ширхэг, хар панер 8 ширхэг, гэрийн давуун туурга 21.6 метр, унадаг дугуйны олгой 14 ширхэг, резин камер 3 ширхэгийг хулгайлж нийт 6.427.700 төгрөгний хохирол учруулсан,
Яллагдагч Г.Е, Н.Т нар нь 2018 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч Д.Эгийн эзэмшлийн хоёрдогч түүхий эд авах үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч 32 килограмм 600 грамм зэс хулгайлж нийт 211.900 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.Е, Н.Т, Б.Н нарыг хулгайлах гэмт хэргийг хүний үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, агуулахад нэвтэрч, машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцсон үндэслэл:
Шүүгдэгч Г.Е, Н.Т, Б.Н нар нь машин механизм ашиглаж 2017 оны 8 дугаар сарын 29, 2017 оны 10 дугаар сард Увс аймгийн Тариалан сумын Хөхөө багийн нутаг "Хойд Адаргана" гэх газарт байрлалтай хохирогч Х.Аийн хашаа, агуулахад 2 удаагийн үйлдлээр нэвтэрч, 70 амперийн аккумлятор 1 ширхэг, 90 амперийн аккумлятор 2 ширхэг, 5.5 квт 2900 эргэлттэй мотор 2 ширхэг, моторын кабель утас 15 метр, гранд марк-2 машины дээд анги 1 ширхэг, хово машины олгой 8 ширхэг, тракторын дугуй 1 ширхэг, шинэ дуу өсгөгч 1 ширхэг, 2.2 квт 940 эргэлттэй мотор 2 ширхэг, дээврийн 6 метр урттай төмөр 9 ширхэг, хонда мотор 1 ширхэг, шинэ компрессор 1 ширхэг, Сувару загварын гар нягтруулагч 1 ширхэг, майти автомашины дугуй 1 ширхэг, мулдак багаж 1 ширхэг, хар панер 8 ширхэг, гэрийн давуун туурга 21.6 метр, унадаг дугуйны олгой 14 ширхэг, резин хаймер 3 ширхэгийг тус тус хулгайлан авч, хохирогч Х.Ат нийт 8.422.700 төгрөгийн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна. Үүнд:
Хохирогч Х.Аийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд удаа дараа өгсөн: “...Би Увс аймгийн Тариалан сумын Хөхөө багийн нутаг Хойд адаргана гэх нэртэй газарт 2 га хэмжээтэй өөрийн эзэмшлийн хашаатай юм. Миний хашаанд юм хадгалах зориулалт бүхий 10 склад байдаг. Би хашаа болон дотор авто зам, гүүрийн техник хэрэгслүүд хадгалдаг байсан. Тухайн техник хэрэгслүүд нь бүгд миний өөрийн эзэмшлийнх юм. 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр би Баян- Өлгий аймагт ажлаар явж байтал миний эхнэр С.Д над руу утсаар залгаж "Манай складанд хулгай орсон юм шиг байна. Цонх, хаалгыг нь онгойлгоод хаячихсан байна. Би дотор нь ороод эд зүйлээ бүртгэж үзэхэд склад дотор байсан аккумлятор алга болсон байна" гэж хэлсэн. Тэгэхээр нь би "Намайг очтол түр хугацаанд хүлээж бай. Би очиж байгаад алга болсон зүйлсийг бүртгэж үзье" гэж хэлсэн. Тэрнээс хойш 4-5 хоногийн дараа би Увс аймагт ирсэн бөгөөд өөрийн хашаа, склад дээрээ очиход 1, 2, 4, 6, 7 гэсэн дугаартай уудын хаалга болон цонхыг онгойлгосон байсан. 7 дугаартай ын хаалганы цоожийг эвдэж онгойлгосон, харин 1, 2, 4, 6 дугаартай уудын цонхны төмөр хамгаалалтуудыг хөшиж онгойлгоод дотроос нь эд зүйл хулгайлсан байсан. Би ууд дотроо байсан эд зүйлсээ бүртгэж үзэхэд 6 дугаартай анд байсан 70 ампертай 1 ширхэг аккумлятор алга болсон байсан. Мөн хашаан дотор байсан 42-75 УНИ улсын дугаартай Хьюндай маркийн ачааны автомашины кабин дотор байсан 90 ампертай 2 ширхэг аккумлятор алга болсон байсан. Тэр 2 ширхэг аккумляторыг авахдаа машины баруун хаалганы доод хэсэгт байрлах шилэн цонхны хамгаалах резиныг мулталж байгаад шилийг нь авч дотор нь байсан аккумляторуудыг хулгайлж явсан байсан. Мөн хашаан дотор байсан блокны үйлдвэрийн тоног төхөөрөмжүүдээс 2900 эргэлттэй, 5,5 кв-ын хүчин чадалтай мотор 2 ширхэг, моторын кабель утас 15 метр алдагдсан байсан. Бас хашаан дотор ил тавьсан байсан Гранд марк-2 маркийн автомашины моторын дээд анги бүхэлдээ алга болсон байсан. Мөн агуулахаас Хово маркийн автомашины дугуйны 8 ширхэг олгой камер, бага оврын ачигч тракторын 1 ширхэг дугуй /обуд, олгой камертай/, 220 вольтын компьютерын өсгөгч 1 ширхэг зэрэг эд зүйлс алга болсон байсан. Мөн би Баян-Өлгий аймагт ажиллаж байгаад 2017 оны 10 дугаар сарын 15-ны үед Увс аймагт буцаж ирээд дахин өөрийнхөө хашаа, складыг очиж шалгахад 3 дугаартай складын цонхны хаалт төмрийг татаж салгасан, дугааргүй 3 ширхэг складын хамгийн зүүн талын складын вакум цонхыг түлхэж онгойлгоод цонхоор нь дамжиж ороод хаалганы түгжээг дотор талаас нь онгойлгосон байсан. Тэгээд би эд зүйлээ шалгаж үзэхэд тухайн склад дотор байсан 940 эргэлттэй 2,2 кв-ын хүчин чадалтай мотор 2 ширхэг, тэгш өнцөгт хэлбэртэй 6,5X4 сантиметр хэмжээтэй, 6 метр урттай, складын дам нуруу хийх зориулалттай 9 ширхэг төмөр алга болсон байсан. Мөн 3 дугаартай склад дотроос улаан өнгийн Хонда мотор 1 ширхэг, хий хураах зориулалттай, хөх өнгөтэй компрессор багаж 1 ширхэг, Сувару маркийн гар нягтруулагч /шороо нягтруулах зориулалттай төхөөрөмж/ 1 ширхэг, Майти маркийн автомашины 1 ширхэг дугуй, 220 вольтын 3500 эргэлттэй газар ухах зориулалттай мулдак багаж 1 ширхэг, 1,5X2 метр хэмжээтэй хар панер 8 ширхэг, 21,6Мх90см хэмжээтэй гэрийн даавуун туурга 1 ширхэг, унадаг дугуйны олгой хамер 14 ширхэг бутлагч төхөөрөмжийн дамжуулах резин хаймер 3 ширхэг зэрэг зүйл алга болсон байсан... Надад нийт 8422700 /найман сая дөрвөн зуун хорин хоёр мянга долоон зуу/ төгрөгний хохирол учирсан.
...Би 2900 эргэлттэй 5,5 кв-ын хүчин чадалтай мотор 2 ширхэг, Хово маркийн автомашины дугуйны 1 ширхэг олгой хамер, 940 эргэлттэй, 2,2 кв-ын хүчин чадалтай мотор 1 ширхэг, Хонда мотор 1 ширхэг, Сувару маркийн гар нягтруулагч 1 ширхэг, 220 вольтын 3500 эргэлттэй газар ухах зориулалттай мулдак багаж 1 ширхэг, 21,6Мх90см хэмжээтэй гэрийн даавуун туурга 1 ширхэг, унадаг дугуйны олгой хамер 14 ширхэг, бутлагч төхөөрөмжийн дамжуулах резин хаймер 3 ширхэг зэрэг эд зүйлийг цагдаагийн байгууллагаас буцааж хүлээн авсан. Миний буцааж хүлээн авсан эд зүйл нь 5.305.200 /таван сая гурван зуун таван мянга хоёр зуу/ төгрөгний үнэлгээтэй. Харин бусад үлдэгдэл эд зүйл буюу 70 ампертай 1 ширхэг аккумлятор, 90 ампертай 2 ширхэг аккумлятор, моторын кабель утас 15 метр, Гранд марк-2 маркийн автомашины моторын дээд анги, хово маркийн автомашины дугуйны 7 ширхэг олгой хамер, Бага оврын ачигч тракторын 1 ширхэг дугуй /обуд, олгой хамертай/, 220 вольтын компьютерын дуу өсгөгч 1 ширхэг, 940 эргэлттэй, 2,2 кв-ын хүчин чадалтай мотор 1 ширхэг, 6 метр урттай, ын дам нуруу хийх • зориулалттай 9 ширхэг төмөр, хий хураах зориулалттай, хөх өнгөтэй компрессор багаж 1 ширхэг, Майти маркийн автомашины 1 ширхэг дугуй, 1,5X2 метр хэмжээтэй хар панер 8 ширхэг зэрэг эд зүйлийн үнэ болох 3.117.500 /гурван сая нэг зуун арван долоон мянга таван зуу/ төгрөгийн хохирлыг ...надад Н 1 сая төгрөг, Г.Е 500.000 төгрөг, нийт 1.500.000 төгрөг төлж барагдуулсан. ...Б.М гэдэг залуу над дээр ирээд миний ах Б.Н 2 найзтайгаа цуг танай агуулахаас хулгай хийсэн гэж байна. Та энэ хэргээс манай ахыг салгаж өгөөч гэхээр нь би мэдэхгүй хуулийн байгууллага нь мэдэх байх надад учирсан хохирлыг төлөөд өгчихвөл миний зүгээс ямар нэгэн гомдол санал байхгүй гэж хэлсэн. Н.Т, Б.Н, Г.Е нарын шүүх хурал болохын өмнө Б.Н над дээр ирээд та шүүх хурал дээр гомдолгүй гээд хэлээд өгчих би таны хохирлыг бүрэн барагдуулна. Одоо 1.6 сая төгрөгний хохирлын төлбөрт өөрийнхөө унаж байгаа Хюндай Аксент загварын автомашиныг барьцаалж байна гэхээр нь би тэр машиныг нь барьцаанд аваад анхны шүүх хурал болоход шүүх дээр орж хохирол гомдол байхгүй гэж мэдүүлсэн. Шүүх хурал болсоны дараа Б.Н намайг дуудаж уулзаад ямаа самнаад мөнгийг тань 7 хоногийн дараа өгч таныг хохиролгүй болгож өгнө гэсэн. Тэгээд түүнээс хойш 7 хоногийн дараа намайг Төв ХААН банк дээр хүрээд ирээч гэж дуудаж би явж очиход Б.Н ганцаараа ирээд 1.617.500 төгрөгийг бэлнээр тоолж өгсөн...” /1-р хх-ийн 54-59, 231 тал, 2-р хх-ийн 153-154 тал/ гэх мэдүүлэг,
гэрч Д.Бийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн нутагт хувиараа дугуй засварын газар ажиллуулдаг. 2017 оны 10 дугаар сарын 10-ны үед /хэдний өдөр гэдгийг нь тодорхой санахгүй байна/ хүүхдээ цэцэрлэгт хүргэх гээд явж байхдаа такси зогсоогоод суухад миний зүс таньдаг Н гэдэг залуу машинтайгаа явж байсан. Тухайн үед миний дугуй засварын газрын жижиг компрессорын мотор эвдэрсэн байсан болохоор 380 вольтын мотор зарах хүн байна уу гэж нөгөө зүс таних залуугаас асуухад "Надад гэрт нэг мотор байгаа та үзэж болно шүү ах" гэхээр нь би гэрт нь очиж үзэхэд гэрийнх нь дотор талд баруун хаяанд нь 1 ширхэг 380 вольтын цэнхэр өнгөтэй, 2,2 кв-ын чадалтай 980 эргэлттэй мотор байсан. Би тухайн үед 100.000 төгрөгөөр зарчих гэхэд нөгөө миний зүс таних залуу "үгүй 100.000 төгрөгөөр зарахгүй" гэж надад хэлэхээр нь би гэрлүүгээ явсан. Тэгээд тэр явдлаас хойш 2, 3 хоногийн дараа тухайн зүс таних залуу манай гэрт ирээд "та түрүүн хэлсэн 100.000 төгрөгөөрөө энэ моторыг авчих" гэж хэлсэн. Би өөрт байсан мөнгөө тоолоход 65.000 төгрөг байсан болохоор тухайн залууд өгөөд дараа нь үлдэгдэл 35.000 төгрөгийг нь өгье гэж хэлээд моторыг нь авч грашдаа хийсэн. Тэгээд 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр тухайн зүс таних залуу үлдэгдэл мөнгөө нэхэж ирэхээр нь би 35.000 төгрөгнийх нь зөрүү болгож дэлгүүрт тавьж байсан пийшингээ өгч явуулсан. ...Би Нээс авсан моторыг ашиглаж амжаагүй байтал цагдаагийн байгууллагын ажилчин ирээд надаас хурааж авсан. Би өөрийнхөө эзэмшлийн пийшин болон бэлэн 65000 төгрөгөө буцааж авсан учраас надад одоо ямар нэгэн гомдол тэмцэл, нэхэмжлэх зүйл байхгүй” /1-р хх-ийн 60-61 тал/ гэх мэдүүлэг,
гэрч С.Дын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Миний нөхөр Х.А нь Увс аймгийн Тариалан сумын нутаг Хойд адаргана гэдэг нэртэй газарт хувийн хашаа, агуулахтай юм. Тэр хашаа, агуулахыг миний хадам ах Дэлгэр харж, манадаг байсан бөгөөд 2017 оны 8 дугаар сарын эхээр Дэлгэр хувийн ажлаар Улаанбаатар хот руу явсан учраас тэрнээс хойш манай хашаа, агуулах эзэнгүй үлдсэн. Миний нөхөр Х.А нь 2017 оны 5 дугаар сард Баян-Өлгий аймаг руу ажлаар явсан байсан бөгөөд Дэлгэр ахыг Улаанбаатар хот руу явснаас хойш манай хашаа, агуулах эзэнгүй хоцорсон учраас би зав, чөлөөтэй үедээ заримдаа хашаа агуулахуудаа очиж эргэдэг байсан. 2017 оны 9 дүгээр сарын эхээр би өөрийн хүү Батбаганы хамт хашаа, агуулахыг эргэхээр очсон. Гэтэл зарим агуулахын цонхны торон хаалтыг салгасан, хаалганы цоожийг нь эвдэж, хаалгыг нь онгойлгосон байсан. Мөн хашааны дотор байсан улаан өнгийн ачааны автомашины баруун талын хаалганы доор байсан шилийг мулталсан байсан. Гэтэл миний хүү Батбагана нь "Энэ машин дотор байсан 1 аккумлятор алга болсон байна. Намайг өмнө нь харж байхад кабин дотор нь 2 аккумлятор байсан юм" гэж хэлсэн. Тэгээд би өөрийн нөхөр А руу утсаар залгаж "Манай хашаа агуулахад хулгай орсон байна. Ямар ч байсан машин дотор байсан аккумлятор алга болсон юм шиг байна" гэж хэлсэн. Батбагана бид 2 тухайн хашаа, агуулахад яг юу, юу байсныг тодорхой мэдэхгүй учраас тухайн үед ямар, ямар эд зүйл хулгайлагдсан болохыг нь мэдээгүй. Миний нөхөр А нь "Намайг очтол ямар нэгэн зүйлээр оролдохгүй байж байгаарай, би очоод эд зүйлээ бүртгэж үзнэ" гэж хэлсэн. Тэрнээс хойш 5-6 хоногийн дараа А нь Увс аймагт ирсэн бөгөөд хашаа, агуулахаа шалгаж үзчихээд "Олон төрлийн эд зүйл хулгайд алдагдсан байна" гэж хэлсэн бөгөөд А нь агуулахын хаалга, цоожийг засаж янзалчихаад Баян-Өлгий аймагт яаралтай ажилтай байсан учраас буцаад Баян-Өлгий аймаг руу явсан. А нь Баян-Өлгий аймагт ажиллаж байгаад 2017 оны 10 дугаар сарын дундуур /хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна/ Увс аймагт ирсэн бөгөөд Увс аймагт ирсэнийхээ дараа дахин өөрийнхөө хашаа, агуулахыг шалгаж үзчихээд "Манай хашаа агуулахад дахиад хулгай орсон байна" гэж хэлээд цагдаагийн байгууллагад өргөдөл бичиж өгсөн...” /1-р хх-ийн 62 тал/ гэх мэдүүлэг,
насанд хүрээгүй гэрч А.Б-ны мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2017 оны 9 дүгээр сарын эхээр би өөрийн ээж С.Дын хамт хашаа, агуулахыг эргэхээр очсон. Гэтэл зарим агуулахын цонхны торон хаалтыг салгасан, хаалганы цоожийг нь эвдэж, хаалгыг нь онгойлгосон байсан. Бас хашаан дотор байсан улаан өнгийн ачааны автомашины баруун талын хаалганы доор байдаг шилийг мулталсан байсан. Тухайн ачааны машин дотор 2 ширхэг аккумлятор байсныг би өмнө нь харж байсан бөгөөд өөрийн ээж Дд энэ машин дотор байсан 2 аккумлятор алга болсон байна” гэж хэлэхэд миний ээж Д нь аав руу утсаар залгаж "Манай хашаа, агуулахад хулгай орсон юм шиг байна" гэж хэлсэн. Ээж бид 2 тухайн хашаа, агуулахад яг юу, юу байсныг нь тодорхой мэдэхгүй учраас тухайн үед ямар ямар эд зүйл хулгайлагдсан болохыг нь мэдээгүй. Миний аав А нь "Намайг очтол түр хугацаанд хүлээж бай" гэж хэлсэн учраас ээж бид 2 агуулахад байсан эд зүйлээр оролдоогүй. Харин сүүлд нь миний аав А ирээд "олон төрлийн эд зүйл хулгайд алдагдсан байна" гэж хэлсэн...” /1-р хх-ийн 63-64 тал/ гэх мэдүүлэг,
гэрч Б.Бын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2017 оны 9 дүгээр сард /хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна/ 2 танихгүй залуу ирээд надад машины дээд анги /ямар маркийн автомашины дээд анги болохыг санахгүй байна/, аккумлятор зэрэг зүйлийг өгсөн. Машины дээд анги нь хайлшаар хийсэн байдаг учраас би худалдаж авсан. ...2017 оны 10 дугаар сард /хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна/ нөгөө 2 залуу дахиж ирээд надад 2 мотор өгсөн. Тухайн моторууд нь ямар хүчин чадалтай, ямар мотор байсныг нь би мэдэхгүй байна. Би тухайн 2 моторыг 100.000 төгрөгөөр худалдаж авсан. Би аккумлятор, машины дээд анги мотор зэрэг зүйл авч ирж өгсөн 2 залуугаас "Энэ чинь хулгайн эд зүйл биш биз дээ" гэж олон дахин асуухад тэр 2 залуу "Хулгайн эд зүйл биш. Бид 2 ажил хийгээд хөлсөнд нь авсан" гэж хэлж байсан. Тэрнээс хойш би тухайн хүмүүстэй дахиж уулзаагүй. Би 2017 оны 10 дугаар сарын эхээр өөрийн авсан зүйлүүдийг Улаанбаатар хот руу ачуулсан. Тэр 2 танихгүй залуугаас авсан машины дээд анги, аккумлятор зэрэг нь тухайн эд зүйлтэй хамт ачигдсан байх. ...Би дээрх хүмүүсээс худалдаж авсан 2 ширхэг моторыг цагдаагийн байгууллагад хураалгасаны дараа надад мотор зарсан хүмүүс нь миний 100.000 /нэг зуун мянга/ төгрөгийг бэлэн мөнгөөр надад буцааж өгсөн. Тийм учраас надад одоо ямар нэгэн гомдол тэмцэл нэхэмжлэх зүйл байхгүй” /1-р хх-ийн 69-71 тал/ гэх мэдүүлэг,
гэрч Ч.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Г.Е одоо нэг бакал өмсөж байгаа тэр бакалыг хаанаас хэзээ авсныг би мэдэхгүй. Г.Е нь хромон гуталтай байсан тэр гутлын өсгий нь элэгдэж тах хадсан байсан тэр гутал нь муудаад задарчихсан байхаар нь би түүнийг нь 2018 оны хавар хог ачих үеэр хогны машинд ачуулж хаясан...” /2-р хх-ийн 159-160/ гэх мэдүүлэг,
гэрч Б.Мгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Миний ах Б.Н нь 2017 оны намар хулгайн хэрэгт холбогдсон талаараа 2018 оны 1 дүгээр сард хэлсэн. Хэрэв хохирол төлбөл энэ хэргээс чөлөөлөгдөнө гэж ярихаар нь би хохирогч гэх А гэдэг хүнтэй уулзахад тэр хүн манай агуулахаас эд зүйл хулгайлагдсан. Танай ах болон 2 найзтайгаа хулгайлсан болох нь тогтоогдсон гэсэн. Танд учирсан хохирлыг төлнө ахыгаа хэргээс чөлөөлж авах хэрэгтэй байна гэхэд тэр хүн миний хохирлыг төлчих гэсэн. Тэгэхээр нь би Нээс хэдэн төгрөгний хохирол төлөх вэ гэхэд 1 сая гаруй төгрөгний хохирол төлбөл болно, үлдсэн хохирлыг Е, Т нар төлнө гэж хэлсэн. Би Тариалан сумын Хаан банкнаас 5 сая төгрөгний зээл авч Нийн 5800588370 дугаарын данс руу өөрийнхөө 5820086536 данснаас 1 сая төгрөг шилжүүлж, үлдэх 4 сая төгрөгийг өөрийнхөө хэрэгцээнд зарцуулсан. Би Тын эгчийг танихгүй. Тын эгчээс мөнгө авч Нийн данс руу шилжүүлж байсан удаа байхгүй...” /2-р хх-ийн 161-162 тал/ гэх мэдүүлэг,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримт хураан авах мөрдөгчийн санал, прокурорын зөвшөөрөл, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, Прокурорын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 5/13 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоол, тэмдэглэл, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургууд, /1-р хх-ийн 20-53, 2-р хх-ийн 147-152 тал/,
Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 17/53 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн гутлын улны мөрийг харьцуулах шинжилгээнд ирүүлсэн гутлын улны дардастай харьцуулан шинжилж үзэхэд хэлбэр дүрс, хэмжээ, хээн зураглал гэх мэт ерөнхий шинж тэмдгээрээ тохирч байна” /1-р хх-ийн 80-81 тал/ гэх дүгнэлт,
“Увс Финанс-Аудит” ХХК-ийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 364 дугаартай “2017 оны 8 дугаар сарын байдлаар Увс аймагт алдагдсан эд зүйлсийн зах зээлийн үнэ цэнэ нийт 1.995.000 төгрөг, мөн оны 10 дугаар сарын байдлаар алдагдсан эд зүйлсийн зах зээлийн үнэ цэнэ нийт 6.427.700 төгрөг болохыг тус тус тодорхойлов” гэх Эд зүйл үнэлсэн тухай тайлан /1-р хх-ийн 89 тал/
“Увс Финанс-Аудит” ХХК-ийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 375 дугаартай “Увс аймагт 2017 оны 12 дугаар сарын байдлаар Солонгос улсад үйлдвэрлэгдсэн Hyundai Porter маркын 68-51 УНМ улсын дугаартай бага оврын ачааны автомашины зах зээлийн үнэ цэнэ 1.400.000 төгрөг болохыг тодорхойлов” гэх Автомашин үнэлсэн тухай тайлан /1-р хх-ийн 94 тал/,
Хохирогч Х.Аийн Хаан банкны 5030184983 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулгаас “...2018 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр орлого Е 500.000, Н 1000.000...” гэх тэмдэглэл /1-р хх-ийн 233-234 тал/,
Шүүгдэгч Б.Нийн Хаан банкны 5800588370 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулгаас “...2018 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр 5820086536 дугаартай данснаас орлого 1000.000, 5030184983 дугаартай данс руу зарлага 1000.000...” гэх тэмдэглэл /2-р хх-ийн 168-169 тал/,
Гэрч Б.Мгийн Хаан банкны 5820086536 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулгаас “...2018 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр 5800588370 дугаартай данс руу зарлага 1000.000...” гэх мэдэглэл /2-р хх-ийн 176 тал/,
“Увс Финанс-Аудит” ХХК-ийн 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 51 дугаартай “Увс аймагт 2017 оны 8 дугаар сарын байдлаар Hyundai accent маркийн 62-11 УВХ улсын дугаартай автомашины зах зээлийн үнэ цэнэ 900.000 төгрөг болохыг тодорхойлов” гэх Автомашин үнэлсэн тухай тайлан /2-р хх-ийн 196 тал/ бүхий нотлох баримтууд хамаарна.
Мөн шүүхийн хэлэлцүүлэгт хэрэг нэгтгэсэн тухай прокурорын тогтоолууд, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шийдвэрүүд болон шүүгдэгч нарын хувийн байдал тогтоосон нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Дээрх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримт шүүгдэгч Г.Егийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би хохирогч Х.А, Д.Э нарын эд зүйл хулгайлсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогч Х.Ат 500,000 төгрөгийн хохирол барагдуулсан. Х.Аийн хашаанаас 2017 оны 10 сард 2 дахь удаагаа эд зүйл авахдаа 68-51 УНМ улсын дугаартай миний автомашинтай явсан. Хохирогч Х.А хохирлоо нэхээд байхаар тухайн автомашины моторыг нь 500.000 төгрөгөөр зараад Х.Аийн хохирол өгсөн. Одоо би 2 хүүхдээ асарч байна. Эхнэр маань намайг хорих ял авсан гээд салаад явсан. Төрүүлсэн хүүхдээ 1 сар ч хүрээгүй байхад орхиод явчихсан юм. Миний мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүдийн Н.Т, Б.Н бид гурав хамт явж байсан гэдэг хэсэг нь үнэн. Бусад мэдүүлэг нь агуулгын хувьд зөрүүгүй байгаа. Хулгайлж авсан эд зүйлээс 70 ампертай 1 ширхэг аккумлятор, 90 ампертай 2 ширхэг аккумлятор, Гранд марк-2 маркийн автомашины дээд анги, моторын кабель утас 15 метр орчим зэргийг нь Улаангом сумын 3 дугаар багт байдаг хаягдал түүхий эд авдаг Б гэдэг хүнд худалдсан. 3 ширхэг аккумляторыг нь нийлүүлээд 70.000 төгрөгөөр, Гранд марк-2 маркийн автомашины дээд ангийг 12.000 төгрөгөөр, моторын кабель утсыг 13.000 төгрөгөөр худалдсан. Бид 3 дээрх эд зүйлийг Б гэдэг хүнд худалдаад нийт 95.000 төгрөг авсан. Би энэ мөнгөнөөс 33.000 төгрөг авсан. Мөн Бт дараа нь 2 ширхэг мотор нийтэд 100.000 төгрөгөөр худалдсан. Энэ мөнгийг Б.Н бид хоёр хуваагаад надад 50.000 төгрөг өгсөн. Би буруу зүйл хийсэндээ гэмшиж байна. Дахин хэрэг хийхгүй...” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Н.Тын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Мөрдөн байцаалтын шатанд яагаад ирээгүй гэхээр миний эхнэр хүүхэд Улаанбаатар хот явчихсан тул би тэдэн дээр очиж байр, сууцанд оруулчихаад ирсэн. Г.Е, Б.Н бид 3 хоорондоо Х.Аийн агуулахаас 2 удаа хулгай хийсэн нь үнэн. Тухайн үед Б.Нийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн Н хохирол төлнө, та хоёр хэрэг үйлдсэн гэж хэл гэсэн тул худал мэдүүлэг өгсөн. Хулгайн эд зүйлээс би Сувару маркийн гар нягтруулагч багажийг аваад цагдаад хураалгасан. Моторыг Е, Н нар хүнд зараад мөнгийг нь хувааж авсан байсан. Тэр хашаа, агуулахаас эд зүйл хулгайлах саналыг анх Г.Е гаргасан. Тэгээд Н бид 2 зөвшөөрөөд 3-уулаа хамт явж хулгай хийсэн. Надад энэ хэргээс олсон ашиг гээд байх зүйл байхгүй. Би 31000 төгрөг л авсан. Би 2018 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 6 дугаар сарын 29-ний өдөр хүртэл, 2019 оны 2 дугаар сарын 02-ны өдрөөс 5 дугаар сарын 22 хүртэл цагдан хоригдож байна. Х.Ат бол миний зүгээс өгсөн хохирол байхгүй. Буруу зүйл хийсэн гэдгээ ойлгож, гэмшиж байна...” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Б.Нийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Миний хувьд Аийн агуулахад очсон нь үнэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Өмнө нь яагаад энэ хэргээ хүлээдэггүй байсан гэхээр Г.Е, Н.Т хоёр надад хандаж, хохирлыг чи төлчих, бид нар чамайг энэ хэргээс салгана, шүүхээс хоёр удаа хэрэг буцахаар тухайн хэргийг хаадаг гэж хэлсэн. Ер нь Н.Т л Д.Дамдинсүрэн өмгөөлөгчтэй нийлж байгаад ийм зүйл хийгээд яваад байсан. Миний анхны мэдүүлэг үнэн зөв. Би Х.Аийн хохиролд 2,600,000 төгрөг төлсөн. Эхний буюу 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн үйлдэлд миний 62-11 УВА улсын дугаартай Хонда Сивик загварын автомашин хэрэглэсэн. Г.Е, Н.Т хоёр хохирол төлмөөр байна, Тэс сум руу яваад ирнэ гэж авч яваад ирэхдээ энэ машиныг эвдээд аваад ирсэн. Надад оронд нь мотоцикль өгнө гэсэн боловч өгөөгүй л байна. Анх 95000 төгрөг олснийг хувааж аваад би машиндаа л бензин хийсэн. Харин Б гэх хүнд зарсан моторны 65.000 төгрөгийг би авсан. Бт зарсан моторны мөнгийг Г.Е бид хоёр хувааж авсан. Прокурорын зүйл ангийг зөвшөөрч байгаа. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна...” гэх мэдүүлгээр тус тус давхар нотлогдож байна.
Хулгайлах гэмт хэрэг нь бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах үйлдэл бөгөөд шууд санаатай, шунахай сэдэлттэй байдаг.
Мөн хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, ...машин механизм ашиглаж, үйлдсэн бол хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжид тооцохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн, 2.1, 2.4 дэх хэсэгт хуульчилсан.
Хэргийн үйл баримтаар шүүгдэгч Г.Е, Н.Т, Б.Н нар нь 2017 оны 8, 10 дугаар сард Увс аймгийн Тариалан сумын Хөхөө багийн нутаг "Хойд Адаргана" гэх газарт байрлалтай хохирогч Х.Аийн эзэмшлийн эд зүйл хадгалах зориулалттай хашаа, агуулахад хулгай хийх зорилгоор 2 удаа хууль бусаар нэвтэрч, уг хашаа, агуулахад байсан 8.422.700 төгрөгийн үнэ бүхий эд зүйлсийг авсан, ингэхдээ өөрсдийн үйлдлээ хөнгөвчлөх, түргэсгэх, учрах саадыг арилгах зорилгоор эхний үйлдэлдээ шүүгдэгч Д.Нийн 62-11 УВХ улсын дугаартай Hyundai accent загварын автомашин, дараагийн үйлдэлдээ шүүгдэгч Г.Еий 68-51 УНМ улсын дугаартай Hyundai Porter загварын бага оврын ачааны автомашин тус тус ашигласан болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзнэ.
Шүүгдэгч нар хулгайн эд зүйлсийг зарж борлуулан орлого олох гэсэн шууд санаатай, шунахай зорилготойгоор бусдын өмчлөх эрхэд халдаж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул тэдгээрийн үйлдэл гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Иймд шүүгдэгч Г.Е, Н.Т, Б.Н нарыг хулгайлах гэмт хэргийг хүний үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, агуулахад нэвтэрч, машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Х.Ат нийт 8.422.700 төгрөгийн хохирол учирсан ба мөрдөн шалгах ажиллагааны шатанд 5.305.200 төгрөгийн эд зүйлсийг хохирогчид буцаан хүлээлгэн өгсөн байна.
Шүүгдэгч Г.Е, Б.Н нар 3.117.500 /500.000 төгрөгийг Г.Е, 2.617.500 төгрөгийг Б.Н төлсөн/ төгрөгийн үнэ бүхий эд зүйлсийн хохирлыг мөнгөн хэлбэрээр хохирогч Х.Ат төлж барагдуулсан болох нь хэрэгт авагдсан Хаан банкны дансны хуулга, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, нотлох баримтуудаар бүрэн тогтоогдсон тул хохирол, хор уршиг арилсан гэж үзлээ.
Мөн хохирогч Д.Эгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2018 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 11 цагт гражаа цоожлоод эхнэр Ц.Цгийн хамт ажил амжуулахаар гэрээсээ гарсан. Тэгээд 15 цаг өнгөрч байхад гэртээ ирэхэд гражийн хаалга онгорхой байсан. Яагаад онгорхой байдаг байна гээд гайхаад граж руу ороход иргэдээс худалдан авсан 3 ууттай хаягдал зэснээс 1 уут нь байхгүй байсан. ...Би зэс худалдаж авдаг хүмүүс рүү утасдаж асуухад зэс жижиглэн худалан авдаг Н.Ц гэдэг хүнд 30 гаруй кг зэсийг худалдсан гэж хэлсэн. ... Хашаан дотор гаражийн хаалгаар гараад хашаагаар давуулсан хүний гутлын ул мөр байсан ба гутлын хээ мэдэгдэхгүй байсан. Манай хашааны зүүн талд нэг жижиг автомашин тулгаж зогссон ул мөр байсан. Тэр газар ганц нэг зэс уначихсан байсан. Гараж дотор байсан бусад эд зүйл бүгд байсан. ...Е гэдэг залуу миний зэсний хохирлын талыг нь төлж барагдуулсан. Харин Т миний хохирлыг барагдуулж өгөөгүй. Энэ хоёр залуу миний хохирлыг хувааж төлнө гэж хэлсэн...” /4-р хх-ийн 13-16 тал/ гэх мэдүүлэг,
гэрч Н.Цын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би хувиараа өөрийн граждаа хоёрдогч түүхий эд зэс, хөнгөн цагаан, хайлш, арьс шир худалдан авдаг. Гэтэл өнөөдөр 13 цагийн үед граждаа байж байтал үл таних туранхайвтар, бор царайтай, 170 см орчим өндөртэй, 30-40 орчим насны, ногоон өнгийн судалтай богино ханцуйтай цамцтай, халимаг үстэй, бараан өнгийн өмдтэй, цайвар өнгийн пүүзтэй залуу орж ирээд зэс хэдээр авч байгаа вэ гэхэд 1 кг-ийн 6000 төгрөгрөөр авч байгаа гэсэн. 1 кг-ийн 7000 төгрөгөөр авчих Ц ахаа гэсэн. Зах дээр 6000 төгрөгөөр авч байгаа гэхэд гражаас гараад 1 минут болоод буцаж цагаан шуудайтай зэс утас үүрчихсэн орж ирсэн. Кило дээр жигнэж үзэхэд 32 кг 700 грамм байснаас уутны 100 грамм хасаад 32.6 кг тооцож 195000 төгрөг болсон. Тухайн үед надад бэлэн 185.000 төгрөг байсан тул цагийн дараа эргэж ирээд дутуу 10.000 төгрөг авчих гэхэд за гээд явсан. Би банкнаас авч ирсэнээс хойш мөнгө авахаар ирээгүй. Тэгээд 2 цагийн дараа байх зэс худалдан авдаг Д.Э ирээд гражаас зэс хулгайд алдлаа танд зэс авч ирж өгсөн хүн байна уу гэж ирсэн. Саяхан сумын бололтой залуу ирээд 32.6 кг зэс өглөө гээд үзүүлэхэд миний хулгайд алдсан зэс байна гэж хэлээд явсан. Одоо миний гражид авсан зэс, цагаан уутын хамт байна. Би анх удаа харсан хүн байсан. Дахин харвал танина. ...Цагдаагийн байгууллагаас намайг 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр дуудаж гэрчийн мэдүүлэг авсан. Тухайн үед цагдаа нар надад худалдаж авсан зэсээ зарж болохгүй гэж анхааруулж хэлээгүй болохоор би 2018 оны 9 дүгээр сарын 03- ны өдөр Улаанбаатар хот руу зэс ачуулахдаа Тын надад өгсөн 32.6 кг зэсийг хамтад нь ачуулж явуулсан юм. Хэрэв тухайн үед хулгайн зэсийг бусдад зарж борлуулж болохгүй гэдгийг тайлбарлаж өгсөн бол би Тын надад худалдсан 32.6 кг зэсийг Улаанбаатар хот руу ачиж явуулахгүй байсан...” /4-р хх-ийн 17-21 тал/ гэх мэдүүлэг,
гэрч Ц.Ц-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Манай нөхөр Э бид хоёр хувиараа хоёрдогч түүхий болох зэс, хөнгөн цагаан, аккумлятор зэргийг худалдан авч цааш нь борлуулдаг ажил эрхэлдэг юм. 2018 оны зун хүмүүсээс авсан зэсүүдийг гурван шуудайнд хийгээд гэрийн байшингийн залгаа гараж дотор хийчихсэн байсан. 2018 оны 9 дүгээр сарын 02-ны ...үдээс хойш 13 цагийн үед гэртээ ирэхэд хүү М гараж дотор машины кропоо задлаад сууж байсан. Э гараж руу ороод гурван шуудайтай зэс байснаас нэг шуудай зэс байхгүй байхыг хараад М-ээс энд байсан нэг шуудайтай зэс хаачив гэж асуухад М би мэдэхгүй байна. Та хоёрыг өглөө гараад явсны дараа би гараж дотор кроп задалж байгаад найзынхаа гэр рүү яваад ирсэн гэсэн. Тэр хооронд гаражийн хаалгаа цоожгүй орхиод явахад хүн ирээд гаражаас зэс авчихсан байх гэж хэлсэн. Манай гаражаас зэс хулгайлсан хүмүүс болох Е гэх залуу хажуудаа нэг залуутай хамт машинаар хулгайлж авсан талаар мэдсэн. Е нь урд өмнө манайд зэс, хөнгөн цагаан авчирж өгдөг байсан болохоор би зүс танина. Манай нөхөр Э ч гэсэн Е гэх залууг танина.”/4-р хх-ийн 22 тал/ гэх мэдүүлэг,
насанд хүрээгүй гэрч Э.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Намайг гараж онгорхой орхиод явах хооронд гаражаас гурван ууттай зэснээс нэг шуудай зэсийг аваад явсан байсан. ...Хулгайч нар гаражаас зэсийг аваад гаражийн хаалгаар гарч хашаа давуулж шидсэн ул мөр байсан. Хашааны доор зэснүүд уначихсан байсан...” /4-р хх-ийн 25-26 тал/гэх мэдүүлэг,
гэрч А.А-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2018 оны 9 дүгээр сарын 02-ны өглөө 10 цагийн үед Н.Тын хамт гэртээ байж байтал Е гаднаас ганцаараа орж ирээд Н.Таа хоёулаа хүний машин засаж өгөөд ирье гэж хэлээд дагуулаад аваад гарсан. Өдөр 13 цагийн үед Н.Т, Е нар буцаж манайд ирээд Т надад бэлэн 40000 төгрөг өгөөд бид хоёр хүний машин засаад ирлээ гэж хэлсэн. Маргааш өглөө нь 8 цагийн орчимд Н.Т бид хоёр охиноо цэцэрлэгт хүргэж өгөхөөр Улаангом сумын 4 дүгээр багт байрлах М-март дэлгүүрийн ойролцоо явж байтал нэг танихгүй эрэгтэй хүн ирээд Тт хандаж “чиний өгсөн зэсийг чинь эзэн нь таниад цагдаагийн газарт хандсан байна. Чи цагдаа дээр очиж учраа ол” гэж хэлсэн. Гэтэл Т “би тэр зэсийг чинь өөрөө өгөөгүй. Е гэдэг хүн надаар өгүүлсэн. Би эхнэрээ гэрт хүргэж өгчихөөд таньтай ирж уулзана” гэж хэлээд тэр хүнээс салсан...” /4-р хх-ийн 31-33 тал/ гэх мэдүүлэг,
гэрч Ж.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Цагаан өнгийн аксент маркийн 65-44 УВХ улсын дугаартай автомашиныг Г.Е гэх залууд 2018 оны 7 дугаар сарын сүүлээр зарсан. 900.000 төгрөгөөр худалдсан. Энэ зарсан машин нь миний төрсөн ах Э-ын нэр дээр байдаг автомашин юм. Э ах маань нас бараад нэг жил өнгөрч байна...” /4-р хх-ийн 34-35 тал/ гэх мэдүүлэг,
гэрч Б.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Миний хүү Ц 2018 оны 10 дугаар сард Ховд суманд ирэхдээ 65-44 УВХ улсын дугаартай цагаан өнгийн суудлын автомашин хүнээс худалдаж авлаа гэж ирсэн. 65-44 УВХ улсын дугаартай автомашин одоо манай хашаанд байгаа” /4-р хх-ийн 147 тал/ гэх мэдүүлэг,
Ц.Цийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч, иргэний нэхэмжлэгчээр өгсөн: “2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр байх аймгийн төвд засварын газарт өөрийнхөө Тоёота Карина загварын саарал өнгийн машинтайгаа ирээд зогсож байтал миний дэргэд 65-44 УВХ улсын дугаартай цагаан өнгийн аксент загварын машинтай 30 орчим насны дунд зэргийн нуруутай, хазгар алхаатай, сахалтай, боровтор царайтай залуу хүрч ирээд машинд наасан зарна гэсэн бичгийг хараад “ахаа хоёулаа машинаа шууд тулчих уу” гэхээр нь би тэр залуугийн машиныг сонирхож үзсэн чинь ямар ч гэсэн механик хроптой машинтай байсан. Би урд механик хроптой машин унаж байсан бөгөөд тухайн үед унаж байсан машин маань автомат хроптой байсан болохоор машин нь таалагдаад утасны дугаарыг нь аваад явсан. Эхнэртэйгээ тэр машины талаар ярьтал өөрөө мэд гэхээр нь ...би машинаа өгөөд тэр залуугийн машиныг ч аваад машины эзэмшигчийн нэрийг хэзээ шилжүүлэх үү гэж асуусан чинь би хөдөө яваад хэд хоногийн дараа ирнэ, тэгээд шилжүүлье гэсэн. Машины тээврийн хэрэгслийн гэрчилгээг харсан чинь өөр хүний нэр дээр байхаар нь чамайг ер нь хэн гэдэг юм вэ гэж асуусан чинь Е гэдэг, хоч нэр Юүгий гэж хэлсэн... Нөгөө залуу тэр чигтээ хаана байгаа нь мэдэгдэхгүй таг чиг алга болчихсон. Е гэх залуугаас авсан машинаа унаж авч яваад Увс аймгийн Ховд сумын Ховд багт байдаг гэрийнхээ хашаанд аваачиж тавьсан. Одоо надад нэхэмжлэх зүйл, санал хүсэлт байхгүй” /4-р хх-ийн 151-152, 157-158 тал/ гэх мэдүүлэг,
хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд мөрийн баримт хураан авах мөрдөгчийн санал, прокурорын зөвшөөрөл, мөрдөгчийн тэмдэглэл, Увс аймгийн автотээврийн төвийн 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 73 дугаартай албан бичиг, /4-р хх-ийн 03-11, 49-51, 97, 132-135 тал/
Гэрэгэ эстимэйт ХХК-ийн 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 01/493 дугаартай “Увс аймгин Улаангом суманд 1кг зэсний зах зээлийн дундаж үнэ цэнэ 2018 оны 9 сарын байдлаар 6.500 төгрөг болохыг тодорхойлов” гэх Эд хөрөнгийн зах зээлийн үнийн тодорхойлолт /4-р хх-ийн 37 тал/,
Увс Финанс Аудит ХХК-ийн 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 118 дугаартай “Увс аймагт 2018 оны 9 дүгээр сарын байдлаар Аксент загварын 65-44 УВХ улсын дугаартай автомашины зах зээлийн үнэ, цэнэ 800.000 төгрөг болохыг тодорхойлов” гэх Автомашин үнэлсэн тухай тайлан /4-р хх-ийн 142 тал/ бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Е, Н.Т нар машин механизм ашиглаж, 2018 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч Д.Эгийн эзэмшлийн хоёрдогч түүхий эд авах үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч 32,6 кг зэс хулгайлж, хохирогч Д.Эд 211.900 төгрөгийн хохирол учруулсан болох нь нотлогдож тогтоогдсон байна.
Хэргийн дээрх үйл баримт шүүгдэгч Н.Тын “..2018 оны 9 дүгээр сарын 02 ны өдрийн 10 цагийн үед би гэртээ эхнэр А-ын хамтаар байж байхад өглөө 09 цагийн үед Е ганцаараа манай гэрт ирсэн. Е бид хоёр манайхаас гарахад Е өөрийнхөө эзэмшлийн цагаан өнгийн верна аксент маркийн автомашинтай ирсэн байсан. ...Бид хоёр Эгийн гэрийн хашааны том хаалганы хажууд автомашинаа зогсоогоод машинаас буугаад хашаа ороход байшингийн гадна хаалга нь ил цагаан цоожтой байхаар нь буцаад явж байгаад байшинтай залгаа гаражны жижиг хаалга нь цоожгүй байхыг хараад дотор юу байгааг хараад ирье гээд би очоод гаражийн хаалгыг татаж үзэхэд хүн байхгүй байсан. Харин гараж дотор хөнгөн цагаан, зэснүүд байсан. Гараж дотор хаалганы хажууд гурван шуудайтай зэс байхыг би хараад гаражаас гараад ирэхэд Е машин дотор сууж байсан. Би машинд орж суугаад Ед гараж дотор хүн байхгүй байна, дотор нь шуудайтай зэс, хөнгөн цагаан байна гэж хэлээд Е бид хоёр хоорондоо нэг шуудайтай зэс авъя гэж ярилцаж тохирсон. Би машинаас буугаад гараж руу ороод нэг шуудай зэсийг аваад хашаа давуулаад шидэхэд Е шуудайтай зэсийг аваад машины арын хаалга онгойлгоод хийсэн. Би хашаа даваад буухад хашааны гадна зэс уначихсан байсан ба би ганц нэг зэсүүдийг нь хамж аваад машинд сууж явсан... Зэсээ өгөөд 185.000 /нэг наян таван мянга/ төгрөг авсан. 40.000 төгрөгийг нь Г.Ед өгч, үлдэгдлийг нь би өөрөө авсан. Э гэх хүний хохиролд 100.000 төгрөг төлсөн”, шүүгдэгч Г.Еы “...Надад сонсгосон ялыг би хүлээн зөвшөөрч байна. Т машинаас буухаар нь би машинаа асаагаад хашааны араар очоод гаражны үүдэнд зогсоход Т хашаа давуулаад нэг цагаан өнгийн шуудайтай зүйлийг хаяад өөрөө хашаа давж гарч ирээд нөгөө шуудайтай зүйлээ машины арын суудал дээр тавьсан... Зэс зараад надад 40.000 төгрөг өгсөн. Өөр мөнгө өгөөгүй. Хохирогч Д.Эд учирсан хохирлыг Н.Т бид хоёр хувааж төлөх ёстой, би учирсан хохиролд 103.000 төгрөг төлж барагдуулсан” гэх мэдүүлгүүдээр давхар нотлогдсон.
Шүүгдэгч Г.Е, Н.Т нарын үйлдэл идэвхтэй бөгөөд ухамсартай, өөрөөр хэлбэл хохирогч Д.Эгийн байшингийн хаалга цоожтой, хашаа, гаражид хүн байхгүй байгааг мэдсээр байж эзний зөвшөөрөлгүй хууль бусаар тэдний хоёрдогч түүхий эд авах үйл ажиллагаа явуулдаг зориулалттай гаражид нэвтрэн орж эд зүйл авсан, улмаар тухайн эд зүйлээ 65-44 УВХ улсын дугаартай цагаан өнгийн суудлын автомашинаар зөөвөрлөж, захиран зарцуулах боломжийг олж авсан байна.
Иймд шүүгдэгч Г.Е, Н.Т нарын үйлдэл гэм буруугийн санаатай хэлбэртэй байх ба хулгайлах гэмт хэргийг хүний үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, агуулахад нэвтэрч, машин механизм ашиглаж үйлдсэн гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй тул тэдгээрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.Э 211.900 төгрөгийн буюу 32.6 кг зэсээ хулгайд алдаж хохирсон бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Г.Е 103000 төгрөг, шүүх хуралдаанд шүүгдэгч Н.Т 100.000 төгрөг тус тус төлж, хохирогч нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй болсон гэж байх тул хохирол, хор уршиг арилсан гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Г.Е, Н.Т, Б.Н нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Г.Е, Н.Т, Б.Н нар хүний үйл ажиллагаа явуулах зориулалт бүхий орон байр, агуулахад нэвтэрч, машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, хэрэг хариуцах чадвартай байна.
Шүүгдэгч Г.Е, Н.Т, Б.Н нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-д заасан гэмт хэрэгт нь 2-8 жил хорих ял оногдуулахаар заасан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнд ангилалд хамаарах гэмт хэрэг тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.2-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Гэрч М.Б, Д.Н нарын мэдүүлэг, Улаангом сумын 9 дүгээр багийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1547 дугаартай тодорхойлолт, гэрлэлтийн гэрчилгээ, хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, Увс аймгийн хөдөлмөр халамж үйлчилгээний газрын 02 дугаар тодорхойлолт, Улсын бүртгэлийн хэлстийн лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Е ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, өөрийн гэсэн хөдлөх болон үл хөдлөх хөрөнгөгүй, урьд гэмт хэрэгт холбогдож байгаагүй байна.
Гэрч А.А, П.Б нарын мэдүүлэг, Улаангом сумын 11 дүгээр багийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1218 дугаатай тодорхойлолт, гэрлэлтийн гэрчилгээ, хүүхдийн төрсний гэрчилгээ, Увс аймгийн хөдөлмөр халамж үйлчилгээний газрын 03 дугаар тодорхойлолт, Улсын бүртгэлийн хэлстийн лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Т нь эхнэр, 2 хүүхдийн Улаангом сумын 11 багийн 1-5 тоотод оршин суудаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, өөрийн гэсэн эд хөрөнгө байхгүй, урьд гэмт хэрэгт холбогдож байгаагүй болох нь тогтоогджээ.
Гэрч Ц.Н, Т.А нарын мэдүүлэг, Улаангом сумын 9 дүгээр багийн засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1545 дугаартай тодорхойлолт, гэрлэлтийн гэрчилгээ, хүүхдийн төрсний гэрчилгээ, Увс аймгийн хөдөлмөр халамж үйлчилгээний газрын 01 дугаар тодорхойлолт, Улсын бүртгэлийн хэлстийн лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас бүхий баримтуудаар шүүгдэгч Б.Н ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 9 багийн 5-25 тоотод оршин суудаг, урьд гэмт хэрэгт холбогдож байгаагүй байна.
Шүүгдэгч нарт шүүхээс ял оногдуулахад 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн, эсхүл гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэх ял хүндрүүлэх, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан “...учруулсан хохирлыг төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдсон.
Мөн шүүгдэгч нарын үйлдлийг үйлдэл тус бүрээр салгаж зүйлчилбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-д заасан гэмт хэргийн шинжийг тусдаа тусдаа бий болгох боловч энэ нь шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулах, үйлдэл тус бүрт ял оногдуулах үндэслэл болно.
Иймд шүүх шүүгдэгч Г.Е, Н.Т, Б.Н нарт ял оногдуулахдаа шүүгдэгч тус бүрийн үйлдэл, оролцоо, шүүхийн хэлэлцүүлэгт хэн хэн нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшсэн нөхцөл байдал, хохирогч Д.Э, Х.А нарт учирсан хохирлыг нөхөн төлж, гомдолгүй болгосон байдал болон тэдгээрийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ед 1 жил 3 сар, шүүгдэгч Н.Тт 1 жил 5 сар, шүүгдэгч Б.Нт 1 жил хорих ялаар тус тус ялгамжтай шийтгэх нь зүйтэй гэж дүгнэж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.
Эрүүгийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д “шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно” гэж заасан тул шүүгдэгч Г.Е, Н.Т нарын тус шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 78 дугаартай шийтгэх тогтоолоор мөн өдрөөс 2018 он 6 дугаар сарын 29-ний өдөр хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 72 хоног, шүүгдэгч Н.Тын оргон зайлсан үндэслэлээр 2019 оны 2 дугаар сарын 02-ны өдрөөс шүүх хуралдаан хүртэл хугацаанд цагдан хоригдсон 110 хоногийг тус тус тэдгээрийн эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй. /2-р хх-ийн 44-54, 99-102, 3-р хх-ийн 113-115, 132-134, 144-146, 4-р хх-ийн 204-206 тал/
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг ...гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна”, мөн зүйлийн 2-д “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого гэж Монгол улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан ...гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ”, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл ...нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж тус тус заасан.
Гэрч Д.Бын “...1 ширхэг 380 вольтын цэнхэр өнгөтэй, 2,2 кв-ын чадалтай 980 эргэлттэй мотор байсан. ...Би өөрт байсан мөнгөө тоолоход 65.000 төгрөг байсан болохоор тухайн залууд өгөөд явуулсан...” гэх мэдүүлэг, гэрч Б.Бын “...2017 оны 9 дүгээр сард 2 танихгүй залуу ирээд надад машины дээд анги, аккумлятор зэрэг зүйлийг өгсөн. Машины дээд анги нь хайлшаар хийсэн байдаг учраас би худалдаж авсан. ...2017 оны 10 дугаар сард нөгөө 2 залуу дахиж ирээд надад 2 мотор өгсөн. Би тухайн 2 моторыг 100.000 төгрөгөөр худалдаж авсан...” гэх мэдүүлэг, гэрч Н.Цын “...32 кг 700 грамм зэс байснаас уутны 100 грамм хасаад 32.6 кг тооцож 195000 төгрөг болсон. Тухайн үед надад бэлэн 185.000 төгрөг байсан тул цагийн дараа эргэж ирээд дутуу 10.000 төгрөг авчих гэхэд за гээд явсан. Би банкнаас мөнгө авч ирсэнээс хойш тэд мөнгө авахаар ирээгүй...” гэх мэдүүлэг, шүүгдэгч Г.Еий “...3 ширхэг аккумляторыг нь нийлүүлээд 70000 төгрөгөөр, Гранд марк-2 маркийн автомашины дээд ангийг 12000 төгрөгөөр, моторын кабель утсыг 13000 төгрөгөөр ...Б гэдэг хүнд худалдаад нийт 95000 төгрөг авсан. Би энэ мөнгөнөөс 33.000 төгрөг авсан. Мөн Бт дараа нь 2 ширхэг мотор нийтэд 100.000 төгрөгөөр худалдсан. Энэ мөнгийг Б.Н бид хоёр хувааж авсан. ...Т зэс зараад надад 40.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг, шүүгдэгч Н.Тын “...Надад энэ хэргээс олсон ашиг гээд байх зүйл байхгүй. Би 31000 төгрөг л авсан. ...Зэсээ өгөөд 185.000 /нэг наян таван мянга/ төгрөг авсан. 40.000 төгрөгийг нь Г.Ед өгч, үлдэгдлийг нь би өөрөө авсан...” гэх мэдүүлэг, шүүгдэгч Б.Нийн “...анх 95000 төгрөг олснийг хувааж аваад би машиндаа л бензин хийсэн. Харин Б гэх хүнд зарсан моторны 65.000 төгрөгийг би авсан. Бт зарсан моторны мөнгийг Г.Е бид хоёр хувааж авсан...” гэх мэдүүлэг, баримтаар хохирогч Х.Аийн хашаа, агуулахаас 2 удаагийн үйлдлээр хулгайлж авсан эд зүйлсээс аккумлятор, мотор, машины дээд анги, моторын кабель утас зэргийг зарж борлуулан нийт 260.000 төгрөгийн, хохирогч Д.Эгийн 32.6 кг зэс хулгайлж 185.000 төгрөгийн орлого олсон байна.
Тодруулбал, шүүгдэгч Г.Е нийт 123.000 /33.000+50.000+40.000/ төгрөгийн, шүүгдэгч Н.Т нийт 176.000 /145.000+31000/ төгрөгийн, шүүгдэгч Б.Н нийт 146.000 /65.000+50.000+31.000/ төгрөгийн хөрөнгө, орлогыг хулгайн гэмт хэрэг үйлдэж тус тус олсон байх тул үүнийг албадан гаргуулж, улсын орлогод оруулах үндэслэлтэй.
Мөн гэмт хэргийг үйлдэхдээ 900.000 төгрөгийн үнэ бүхий шүүгдэгч Б.Нийн 62-11 УВХ улсын дугаартай Hyundai accent загварын автомашин, 1.400.000 төгрөгийн үнэ бүхий иргэн Т.Бын нэр дээр бүртгэлтэй 68-51 УНМ улсын дугаартай Hyundai Porter загварын бага оврын ачааны автомашин /1-р хх-ийн 94, 138, 140, 2-р хх-ийн 196 тал/ 800.000 төгрөгийн үнэ бүхий иргэн Ж.Эрдэнцамцын нэр дээр бүртгэлтэй 65-44 УВХ улсын дугаартай цагаан өнгийн суудлын автомашин /4-р хх-ийн 95, 97, 142 тал/ тус тус ашигласан болох нь хэргийн үйл баримтаар тогтоогдсон.
Шүүгдэгч Г.Е, Н.Т, Б.Н нар нь хохирогч Х.Аийн эзэмшлийн хашаа, агуулахаас эд зүйл хулгайлахдаа эхний үйлдэлд 62-11 УВХ улсын дугаартай Hyundai accent загварын автомашин, дараагийн үйлдэлд 68-51 УНМ улсын дугаартай Hyundai Porter загварын бага оврын ачааны автомашинаар, шүүгдэгч Г.Е, Н.Т нар хохирогч Д.Эгийн эзэмшлийн гаражаас зэс хулгайлахдаа 65-44 УВХ улсын дугаартай цагаан өнгийн суудлын автомашинаар тус тус зөөж тээвэрлэсэн тул гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл буюу түүний үнэ нийт 3.100.000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн, шүүгдэгч Г.Е, Н.Т нараас тус бүр 1.167.000 /767.000+400.000/ төгрөг, шүүгдэгч Б.Нээс 767.000 төгрөг гаргуулж улсын орлогод оруулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд нийцнэ.
Шүүгдэгч Г.Е, Н.Т, Б.Н нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Н энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, тээврийн хэрэгсэл битүүмжилсэн прокурорын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 5/13 дугаартай, 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 5/16 дугаартай тогтоолуудыг /1-р хх-ийн 50, 4-р хх-ийн 132-133 тал/ хүчингүй болгож шийдвэрлэв.
Харин хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Сиди нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Н.Ттай холбогдож ярьсан ярианы бичлэг байх тул хэрэгт нотлох баримтаар хавсаргах нь зүйтэй байна
Шүүгдэгч Г.Е, Н.Т, Б.Н нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хорих ял оногдуулсантай холбогдуулан Г.Е, Б.Н нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар, Н.Т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М овогт Гийн Е, Б овогт Нын Т, Х овогт Бн Н нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-д заасан хулгайлах гэмт хэргийг хүний үйл ажиллагаа явуулах зориулалт бүхий орон байр, агуулахад нэвтэрч, машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1, 1.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Тт 1/нэг/ жил 5 /таван/ сар, Г.Ед 1 /нэг/ жил 3 /гурван/ сар, Б.Нт 1 /нэг/ жил хорих ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Г.Е, Н.Т, Б.Н нарт оногдуулсан хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Еы цагдан хоригдсон 72 /далан хоёр/ хоног, шүүгдэгч Н.Тын цагдан хоригдсон 182 /нэг зуун наян хоёр/ хоногийг тус тус ялтны эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-4-д зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон орлого 123.000 төгрөгийг шүүгдэгч Г.Егаас, 146.000 төгрөгийг шүүгдэгч Б.Нээс, 176.000 төгрөгийг шүүгдэгч Н.Таас, мөн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 3.100.000 төгрөгийн 1.167.000 төгрөгийг шүүгдэгч Г.Егаас, 1.167.000 төгрөгийг шүүгдэгч Н.Таас, 767.000 төгрөгийг шүүгдэгч Б.Нээс тус тус гаргуулж улсын орлогод оруулсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Сиди 1 ширхэгийг хэрэгт нотлох баримтаар хавсаргасугай.
7. Шүүгдэгч Б.Н энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогч Х.А, Д.Э нар хохирол төлбөргүй гэснийг дурдаж, хэрэгт иргэн Т.Бын нэр дээр бүртгэлтэй /Г.Еы эзэмшилд байгаа гэх/ 68-51 УНМ улсын дугаартай Hyundai Porter загварын бага оврын ачааны автомашин, иргэн Ж.Эрдэнцамцын нэр дээр бүртгэлтэй /Ц.Цийн эзэмшилд байгаа гэх/ 65-44 УВХ улсын дугаартай Hyundai аксент загварын тээврийн хэрэгсэл тус тус битүүмжилсэн прокурорын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 5/13, 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 5/16 дугаартай тогтоолуудыг тус тус хүчингүй болгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Е, Б.Н нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Н.Тт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА