| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойжоогийн Баярцэнгэл |
| Хэргийн индекс | 131/2016/0413/И |
| Дугаар | 415 |
| Огноо | 2016-06-24 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 415
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1-1-39 тоотод оршин суух, ВЭ56082079 регистрийн дугаартай, Ногооныхон овогт Сангийн Гансүхийн Ажиллаж байсан байдал тогтоолгох-ыг хүссэн хүсэлтийг 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч С.Гансүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чулуунчимэг нар оролцов
ТОДОРХОЙЛОХ нь :
Хүсэлт гаргагч С.Гансүх шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие 1971 оны 06 дугаар сараас 01-ны өдрөөс 1974 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн Богд сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар, 1977 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Тээврийг удирдах газарт засварчнаар ажилласан. Энэ засварын ажлын хувьд миний бие 1979 онд Авто тэжээлийн системийн курст суралцаж төгссөн тул тухайн үед авто агрегат засварчин хийж байсан. Иймд агрегат засварчнаар ажилласан байдлаа тогтоолгох хүсэлттэй байна. Улмаар 1984 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл тус аймгийн Мал аж ахуйн үржил-селекцийн станцид жолоочоор, 1993 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн прокурорын газарт жижүүр, бичиг хүргэгчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар С.Гансүхийн иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2014 оны 03 сарын 10-ны өдрийн 249 дугаар албан бичиг, Баянхонгор аймгийн Тээврийг удирдах газрын даргын 1977 оны 12 сарын 15-ны өдрийн 166 дугаар тушаал, 1984 оны 06 сарын 12-ны өдрийн 104 дүгээр тушаал, 1984 оны 05 сарын 19-н ы өдрийн 04 дүгээр тушаал, 1991 оны 01 сарын 11-ний өдрийн 03 дугаар тушаал, Баянхонгор аймгийн Тэргүүн прокурорын 1993 оны 07 сарын 01-ний өдрийн 31 дүгээр тушаал, Техник мэргэжлийн сургууль үйлдвэрлэлд хуваарилагдагсдад олгох хуудас, 262195 дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, 1979 оны 02 сарын 15-ны өдрийн Дипломын хуулбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
С.Гансүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д заасны дагуу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ гаргах, шаардах эрхтэй байна.
Хүсэлт гаргагч С.Гансүх нь 1971 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1974 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Баянхонгор аймгийн Богд сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар
1977 оны 11 сарын 29-ны өдрөөс 1984 оны 06 сарын 12-ны өдөр хүртэл Баянхонгор аймгийн Тээврийг удирдах газарт жолооч, агрегат засварчин
1984 оны 06 сарын 14-ний өдрөөс 1991 оны 01 сарын 11-ний өдөр хүртэл Баянхонгор аймаг дахь Мал аж ахуйн Үржил-селекцийн улсын станцын жолоочоор
1993 оны 07 сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Прокурорын газарт жижүүрээр тус тус ажиллаж байсан болох нь Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2014 оны 03 сарын 10-ны өдрийн 249 дугаар албан бичиг, Баянхонгор аймгийн Тээврийг удирдах газрын даргын 1977 оны 12 сарын 15-ны өдрийн 166 дугаар тушаал, 1984 оны 06 сарын 12-ны өдрийн 104 дүгээр тушаал, 1984 оны 05 сарын 19-ны өдрийн 04 дүгээр тушаал, 1991 оны 01 сарын 11-ний өдрийн 03 дугаар тушаал, Баянхонгор аймгийн Тэргүүн прокурорын 1993 оны 07 сарын 01-ний өдрийн 31 дүгээр тушаал, Техник мэргэжлийн сургууль үйлдвэрлэлд хуваарилагдагсдад олгох хуудас, 262195 дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
Иймд Ногооныхон овогт Сангийн Гансүхийн хүсэлтийг хангаж, улсад ажиллаж байсан байдлыг тогтоон шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.1, 116, 118, 133.1.1 дүгээрзүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Ногооныхон овогт Сангийн Гансүхийн 1971 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1974 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Баянхонгор аймгийн Богд сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар
1977 оны 11 сарын 29-ны өдрөөс 1984 оны 06 сарын 12-ны өдөр хүртэл Баянхонгор аймгийн Тээврийг удирдах газарт жолооч, агрегат засварчин
1984 оны 06 сарын 14-ний өдрөөс 1991 оны 01 сарын 11-ний өдөр хүртэл Баянхонгор аймаг дахь Мал аж ахуйн Үржил-селекцийн улсын станцын жолоочоор
1993 оны 07 сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Прокурорын газарт жижүүрээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус заасныг баримтлан С.Гансүхийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагчшийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ