| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сугарын Болортуяа |
| Хэргийн индекс | 177/2019/0073/э |
| Дугаар | 73 |
| Огноо | 2019-05-29 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | Я.Дина |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 73
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Болортуяа даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Алтанлхам,
Гэрч: Б.Х, П.Н, Д.Ц,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Дина,
Хохирогч: Б.Л,
Хохирогчийн өмгөөлөгч: Б.Лхагважав,
Шүүгдэгч Ю.Цын өмгөөлөгч: Д.Дамдинсүрэн,
Шүүгдэгч Ш.Оын өмгөөлөгч: Б.Батгэрэл,
Шүүгдэгч: Ю.Ц, Ш.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулж, Увс аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Я.Динагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цорс овгийн Шгийн О, Х овгийн Югийн Ц нарт холбогдох эрүүгийн 1735001730033 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1985 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Увс аймгийн Баруунтуруун суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, аав, дүүгийн хамт Увс аймгийн Баруунтуруун сумын Баянайраг багт оршин суудаг, регистрийн дугаар ОА85102031, Ц овгийн Шгийн О.
Монгол Улсын иргэн, 1993 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Увс аймгийн Баруунтуруун суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргжилгүй, малчин, ам бүл-3, эхнэр 1 хүүхдийн хамт амьдардаг, Увс аймгийн Баруунтуруун сумын Баянайраг багт оршин суудаг, регистрийн дугаар ОА93112431, Х овгийн Югийн Ц.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Шүүгдэгч Ш.О, Ю.Ц нар нь 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр тус аймгийн Баруунтуруун сумын Баянайраг багийн нутаг Элсний хаяа гэх газарт байрлах хохирогч Б.Лгийн өвөлжөөний өвсийг шатааж нийт 5.682.000 /таван сая зургаан зуун наян хоёр мянга/-н төгрөгний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгч Ш.О, Ю.Ц нарыг эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:
Хохирогч Б.Лгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд удаа дараа мэдүүлсэн “Би Элсний хаяаны “Давхарын сүв”-ийн аманд байдаг өвөлжөөндөө хавар, намар дамжлага байдлаар буудаг болохоор энэ өвөлжөө дээрээ өвс тэжээлээ буулгадаг. 2017 оны 10 дугаар сарын 31-ний орой 19 цаг 30 минутын үед би гадуур малын ажилтай байж байгаад хамт айл байдаг хүүгийндээ ороод байж байтал манай том хүү Анхбаяр утсаар ярьж надад “манай “Давхарын сүв”-ийн өвөлжөө шатаж байна гэнэ” гэж хэлсэн юм. ...Би өвөлжөө шатаж байна гэж сонссоноос хойш 20 минутын дараа өвөлжөөндөө очиход хашаатай өвс нилэнхүйдээ гал авчихсан тойроод шатаж байсан бөгөөд тэнд манай сумын үрийн нөөцийн ажилчид, гал унтраах 60 дугаар ангийн дарга, манай дүү О зэрэг хүмүүс байсан юм. Тэр хүмүүс надад “Өлөн” гэх газарт байдаг улсын нөөцын складад ажилтай байж байгаад гал гарахыг хараад шууд явж ирэхэд танай хашаатай өвс, малын битүү хашаа 2 зэрэг шатаж байсныг бид нар малын битүү хашааны галыг унтраалаа гэж хэлээд, ...гал командын дарга надаас танай малын битүү хашаанд прес байсан уу гэж асуухад нь би манай хонины битүү хашаанд ямар ч прес байхгүй байсан гэхэд дотор талын урд буланд нь 1 прес оруулж тавьж байгаад гал асаасан бололтой гал асаж хашааны дээвэрт хүрч байхад бид нар унтраасан гэж хэлсэн. Цагдаа нар өвсний хашаанаас хонины битүү хашаа хооронд гэрэл тусгаж харахад өвсний хашаанаас хонины битүү хашааг чиглэсэн мөр байсан. Бид нар явган хүний мөрийг зайтай дээр нь гишгэлгүй дагаж харахад хонины битүү хашаатай нийлүүлж барьсан хагас тойрог хэлбэртэй, хашааг давахын тул хашаан дээр пресээ тавьж давуулсан бололтой хашааны доор нь өвсний хог, өвсний хашаанд буулгасан нэг машин тарианы хогноос унасан байдалтай байсан юм. Би хонины битүү хашаа руу орж харахад хашааны зүүн урд буланд шатаж байсан пресийг хашааны хаалга дарж хаадаг байсан муу дээлээр хучиж байгаад дээрээс элсээр хучаад унтраачихсан байсан юм. ...Тэнд өвс шатаж байх хугацаанд өвсний хашаанаас малын битүү хашааг чиглэж явсан явган хүний мөр дээр хүн гишгүүлэхгүй харж байгаад хамгаалж хоносон юм. Тэгээд маргааш өглөө нь би ...сумын төв орж дахин 2 цагдааг авч гарч хамгаалж хоносон гутлын мөрний зургийг нь авахуулахад ямар ч хээгүй цагаан ултай бололтой өсгийтэй гутал байсан ба зүүн хөлний өсгийний мөр нь гутлын өсгийнд ямар нэг зүйл наалдсан бололтой арзгар хээ маягийн байсан, баруун хөлний гутлын өлмийнд наасан каучик өсгий хоёрын хооронд гутлын улыг оёсон оёдол дагуу 1-2 мм орчим гүнтэй шир нь элэгдэж зураас гарсан, баруун хөлний өлмийний каучик бага зэрэг газар цоорсон бололтой элсэн дээр гарсан мөр нь товгор байсан, баруун хөлний гуталны өсгий хадсан хадаас дотор талдаа өсгийний урд хэсгээс сугарсан бололтой элсэнд шигдсэн мөр тодорхой гарсан зэрэг шинж тэмдэгүүд байсан юм. ...Миний өнгөрсөн жилийн үлдэгдэл 8 машин задгай өвс, 200 ширхэг саман прес зэрэг үлдсэн байсан дээр энэ жил нэмж 200 ширхэг саман прес зэрэг үлдсэн байсан дээр энэ жил нэмж 500 ширхэг саман прес, Майти машинаар задгай өвс 4 удаа ачиж буулгасан байсан юм. Мөн дээр нь Кino маркийн машинаар 1 тэвш 4 тонн тарианы хог буулгасан юм. Нийт 12 машин задгай өвс, 700 ширхэг саман прес, нэг машин тарианы хог, хашаатайгаа шатсан. Би өөрийн өвөлжөөн дээр байсан өвс шатсан хэрэгт Ю.Цыг гутлынх нь түрийнээс асаасан шүдэнз, өвсний хог гарч ирсэн, гутлынх нь мөрөнд гарсан шинж тэмдэгүүд нь Цын гутлын мөртэй таарч байгаа зэргээр нь Цыг шатаасан гэж хардаж байна. Миний өвөлжөөний хашаа газар албан ёсны гэрчилгээтэй би багийн Иргэдийн нийтийн хурлаар хэлэлцүүлж шийдвэрийг нь гаргуулаад албан ёсоор гэрчилгээ авсан юм. ...Өвсөө шатаалгасны дараа өвс олж авахгүй бол болохгүй гэж бодоод 2017 оны 11 дүгээр сарын 15-ны үед өөрийн найз Н.Бгаас нэг ширхэгийг нь 2500 төгрөгөөр бодож 250 ширхэг саман пресс 750.000 төгрөгөөр, 1 уут нь 40 кг-тай 86 уут будааны хогийг 1 кг –ыг нь 450 төгрөгөөр бодож авсан. Сүүлд нь 2017 оны 11 дүгээр сарын 23-ны үед бог мал муудвал тэжээх зорилгоор 150 ширхэг ногоон пресс 1 ширхэгийг 4500 төгрөгөөр бодож Зүүнтуруун багийн иргэн Г.И гэх залууд ногоон пресс байсныг өөрт худалдан авах мөнгө байхгүй болохоор мөн Бунзаад хэлж чи надад авч өг би хавар ямааны ноолуур гарахаар тооцоо хийнэ гэж хэлж тохиролцож байж авахуулсан юм. ...Мөн 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдөр найз Бунзаагаас дахин 100 ширхэг саман прес 2500 төгрөгөөр, 40 кг-тай 10 уут будууны хог 1 кг-ыг нь 450 төгрөгөөр тооцож авсан бөгөөд одоо малдаа өгч байна. ...Өвс тэжээлийг Баянайраг багийн нутаг Элсний хаяа гэх газарт байгаа өвөлжөөнд тээвэрлэж хүргэхэд 100 л шатахуун зарцуулсны үнэ болх 198.000 төгрөгний, нийт 3.476.000 төгрөгийн нэмэлт хохирол учирсан байна. ...Ц нь уг хэргийг үйлдсэн болох нь тодорхой. Ц бидний хооронд газрын маргаан байдаг учир түүнээс болж манай өвс, будаатай өвөлжөөг шатаасан гэж үзэж байна. Энэ талаар О өөрөө гэрчилдэг, мөн Цын гутлын мөр нь шатсан өвөлжөөнөөс илэрч шинжилгээгээр тохирсон юм. Тиймээс Цыг уг хэргийг Отай хамт үйлдсэн гэж үзэж байна. Хэргийн улмаас учирсан хохирлыг хэргийг шалгах явцад үнэлгээний компаниар гаргуулж тооцуулсан. Одоо уг хохирлыг нэхэмжилж байна. Уг хэрэг шалгагдаад 2 дахь жилдээ орж байна. Хэргийг хурдан шуурхай шалгаж шийдэж надад учирсан хохирлыг барагдуулж өгнө үү...” /1-р хх-ийн 52-57 тал, 2-р хх-ийн 46-47, 57-58, 181 тал/ гэх мэдүүлэг,
гэрч Л.А-ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...Бид нарыг очиход гал командын машин манай аавын өвөлжөөн дээр буулгасан хашаатай өвс шатаж байсан руу ус цацаж байсан ба өвс нилээд шатчихсан тэнд цугласан хүмүүс ямар нэг байдлаар гал унтраах ямар нэг оролдлого хийх боломжгүй зогсож байсан. Тэнд намайг очиход манай аав, 2 дүү болон аавын 3 дүү, ойр орчимд нутаглаж байсан хүмүүс, үрийн нөөцийн дарга Г ах ажилтнуудтайгаа, гал командын гал унтраах алба хаагчид байсан. Өвсний хашаанд байсан энэ жилийн саман пресийг өргөж малын битүү хашаа руу явсан хээгүй ултай гуталтай хүний мөр гарсан байсан. Хүмүүсийг явуулахгүй байж байгаад мөрдөж үзэхэд хээгүй цагаан ултай гуталтай хүн өвсний хашаанаас саман прес өргөж яваад малын битүү хашааны урдуур нь залгуулж хагас тойрог хэлбэртэй барьсан хашаан дээгүүр давуулж тавиад цаана нь гарч явсан мөр байсан. Манайхан хураалттай пресний хажуугаар 1 машин тарианы хог буулгасан байсан нь зөөсөн пресийг хайсан хашаа давуулах үед газар унасан пресний хог, тарианы хог унасан байсан юм...” /1-р хх-ийн 58-59 тал/,
гэрч Б.Оы хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр ...Х, Ц нарын гадна ирж Хын гэрт ороход тэнд Х, Ц, Ц, Хын хүү Ш, Цгийн хоньчин Хуумаа, 2 эхнэр нь зэрэг хүмүүс хоол идэж байсан. Намайг ороход тэд нар хоол идээд босч байсан ба Х, Ц хоёр гараад явсны хойно би цай амсчихаад тэднийд хүмүүстэй нь юм ярьж 1 аяга шимийн архи ууж 30 орчим минут болоод гарахдаа Хын мотоциклийг буцааж явуулахаар Ш гэх хүүхдийг нь суулгаж хамт гэрийнхээ гадна ирсэн бөгөөд Ш манай гэр лүү түрүүлж ороод би машины сэлбэгээ буулгах гэхэд Хын гадна орхисон байсан юм. Тэгээд би дахин мотоциклийг унаж хөдлөөд Хын гадна очиход Х, Ц нар Хын үүдэнд зогсч байгаад цаана чинь гал гарч хэний хашаа шатаад байна гэж хэлсэн. Би гал гарч байгаа газрыг харахад барагцаагаар Л ахын өвөлжөөний ойролцоо гарч байгаа юм шиг болохоор нь Цоор мотоцикль жолоодуулж араас нь сууж очиход Л ахын өвөлжөөний хашаатай өвс нь үүдэн талд нь хураасан шинэ пресс байсан талаас нилээд их шатаад эхэлчихсэн байсан. Тэгээд би Л ахад хэлэхээр гэрийнх нь суурин утас руу Цын гар утсаар нилээд хэд залгасан боловч дуудаад авахгүй байсан юм. ...Цын хамт гэртээ ирж өөрийнхөө утсаар Л ахын залуу Анхбаяртай ярьж хэлээд буцаж ганцаараа Л ахын өвөлжөөн дээр очсон чинь тэнд фургон машинтай Галтхүү, Далай, Тэгшээ гэх эгч, Баттулга, Халзаа зэрэг хүмүүс ирчихсэн байсан ба тэр хүмүүс надад бид нарыг ирэхэд малын хашаанаас нь гал гарч байсныг унтраалаа дотор нь прес хийж байгаад гал өгсөн шиг байна гэж хэлж байсан юм. Урьд нь намайг Цын хамт очиход ямар ч гэсэн малын хашаанд ил харагдах гал байхгүй байсан. Намайг өвөлжөөнд очиж хараад гэртээ ирж утсаар ярьчихаад буцаж очих хооронд 20 минут л болсон байх. Сүүлд нь би утсаар ярьчихаад очиход хашаатай өвс бүр их шатчихсан унтраах боломжгүй болчихсон байсан ба тэр фургон машинтай хүмүүс гал гарч байгааг хараад явж байхад галын хажуугаас нь төв тал руу нэг гэрэл явчихсан гэж хэлж байсан юм. Ах Лгийн өвөлжөөн дээр өнгөрсөн жилийн өнжмөл задгай өвс, прес хэлбэрээр их өвс байсан. Энэ жил ч гэсэн 500 гаруй прес хэдэн машин өвс буулгасан юм. Би Хын гаднаас Шыг аваад хөдөлж байхдаа гал гарч байгаа эсэхийг анзаараагүй юм. Би гэрийн гадна ирчихээд юмаа мартсанаа мэдээд гэрэлгүй мотоциклын аваарын дохио асаагаад явж очиход тэдний хотонд Х, Ц нар байсан. Цаана нь Цгийн гэрийн үүдэнд хүн байсан ба хэн байхыг анзаараагүй ямар ч гэсэн Н эгчийн дуу сонсогдож байсан...” /1-р хх-ийн 60-62 тал/,
гэрч Б.Хын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “2017 оны 10 дугаар сарын 31-ний орой би харанхуй болж байхад эхнэрийн хамт үхэр саахаар гарсан юм. Би гэрээс гарангуут юм анзаараагүй ба тугал татаж уяад хартал ойрхон Элсний хаяанд гал гарч байгааг харчихаад эхнэртээ хэлж айл байдаг Цг дуудаж гал гарч байна гэж хэлэхэд Ц гэрээсээ ахынхаа Ц буюу Цэрнээ гэж залуутай хамт гарч ирсэн юм. Тэгээд тэр 2 гарч ирж харчихаад Ц дурандаж байгаад Ю ахын хашаа юм уу, Л ахын хашаа юм уу их л ойрхон харагдаж байна гэж хэлсэн. Ингэж байтал багийн төвийн манаач О миний мотоциклийг унаж айл явчихсан байж байгаад манайхныг хотонд давхиж ирж зогсоод Ц ахаа хойгуур суугаарай Л ахын хашаа шатаж байх шиг байна гэж хэлнээ Цыг хойноо суулгаж аваад явсан. ...Тэр өдөр Ц бид 2 оторын гэрийн мод янзалж байсан ба Ц өглөө эрт элс рүү адуугаа авахаар орж өдөр 12 цагийн орчимд буцаж гарч ирсэн юм. Түүнээс хойш Ц, Ц, Ш бид 4 гэрийн гадна оторын гэрийн мод засаж сэлбээд гадна харанхуй болох гэж байтал манай эхнэр хоол боллоо гэхээр нь бүгд манайд орж хонины гэдэс гарсан байсныг идэцгээсэн. ...Тэр өдөр манайхны хоёр морийг манай хүү Ш хоёуланг нь гэрийн хойно ойрхон хоол идэхийн өмнөхөн чөдөрлөсөн юм. Ц ч гэсэн тэр үеэр өөрийнхөө унаж байсан морийг идүүлж байсан юм. ...Ц өөрийнхөө авга ах болох Цгийн гэрт байсан бөгөөд 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр адуугаа харахаар элс рүү явчихаад үдээс хойш нь манайхтай айл байсан Цгийн тэмээг тууж гарч ирсэн юм. Би цагийг тодорхой мэдэхгүй байна ямар ч гэсэн 12 цагаас хойш 14 цаг болов уу гэж бодож байна. Би Ю.Ц тухайн үед тэмээ тууж ирэхдээ ганцаараа ирсэн хажуудаа хүнтэй ирсэн талаар юу ч мэдэхгүй байна. Би Ю.Цыг архи уусан байсан эсэхийг мэдэхгүй байна...”/1-р хх-ийн 63-67 тал/ гэх мэдүүлэг,
гэрч Б.Нын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр манайхан адууны дотор хийх газар барих оторын гэрийг манай нөхөр Ш гэх хүүхдийн хамт ханыг үдэж, Х ах хаалгыг нь янзалж, би бүрээсийг нь оёж янзалж өнжсөн юм. Өдөр нь бид нарыг гадна ажилтай байхад 15 цагийн үед манай хадам ах Югийн залуу Ц элс рүү адуугаа харахаар ороход нь манай нөхөр Ц тэмээ гаргаж ир гэж хэлсэн болохоор тэмээгээ тууж гарч ирсэн юм. ...2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Ц манайд хоночихоод 10 цагийн үед адуугаа харахаар явахад нь Ц оторын гэр элс рүү оруулах гэж байсан болохоор тэмээгээ аваад ир гэж хэлж явуулсан юм. Тэгж байтал үдээс хойш 15 цагийн үед байх Ц хажуудаа манай нөхрийн хамаатны Улаанаа буюу Оын хамт тэмээ туугаад ирж байсан ба О нь манайхаар буулгүй явчихсан юм. Түүнээс хойш Ю.Ц гадна бид нартай хамт отрын гэр засаж орой болгосон юм. Архи уусан байсан эсэхийг мэдэхгүй...”/1-р хх-ийн 68-72 тал/ гэх мэдүүлэг,
гэрч Д.Цгийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...15 цагийн үед манайд байж байсан миний төрсөн ах Югийн хүү Ц өглөө эрт адуугаа харахаар явчихаад элснээс манай тэмээг тууж гарч ирсэн юм. Тэгээд Ц миний ажилд тусалж байж байгаад орой болгосон. Ц хоёулаа хамтдаа манай гэрт орсон ба бид 2 гэрт орж газраар дэр тавьж хэвтэж байгаад түр зуур хоёулаа унтсан байна лээ. Бид 2 манай гэрт байх хугацаанд Ц намайг орхиж гэрээс ганцаараа гараагүй юм. ...Тэгээд би гэртээ оторын жижиг гэрийн мод янзлаад байж байтал 15 цагийн орчим Ц манай тэмээг хажуудаа манай авга ах Шгийн Улаанаа буюу Оын хамт тууж ирж байгаад О нь буулгүй тугал руугаа давхиад явчихсан юм. Түүнээс хойш Ц манайхаас огт ийш тийш явалгүй манайд тусалж байсан юм. Тэр өдөр Ю.Ц тэмээнд яваад ирэхдээ архи үнэртүүлчихсэн байж байгаад надаар загнуулсан юм” /1-р хх-ийн 73-76 тал/ гэх мэдүүлэг,
гэрч Ц.Б-ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “Тухайн үед манайх хажуудаа хадам дүү Г-ын хамт Баянайраг багийн нутаг Овоотой буудал гэх газарт өвөлжөөндөө буучихсан байсан юм. Тэр өдөр эхнэр бид хоёр гэртээ, Гын гэрт эхнэрийнх нь дүү Улаанаа буюу О гэх залуу байсан юм. Манай эхнэр бид хоёр эрт хоолоо хийж идчихээд гадна харанхуй болсон хойно үхэр ирэхээр нь саахаар гарсан ба намайг үхэр, тугал ивэлгэж өгч байгаад Элсний хаяа тал руу харахад Элсний хаяанд машины гэрэл шиг юм улайж харагдаж байсан юм. Би тухайн үед тэр улалзаж байсан зүйлийг түймэр гарч байна гэж огт бодоогүй үхрээ сааж дуусчихаад байж байтал Г эхнэрийн хамт төвөөс гарч ирсэн юм. Манай эхнэр бид хоёрыг үхэр сааж байхад О бас Гын үхрийг сааж бид нар хамт байсан юм. Тэгээд байж байтал манай хажуугаар Элсний хаяа явдаг замаар гал командын том улаан машин дохиогоо дуугаргаад Элсний хаяа тал руу явахад Г надад намайг төвөөс гараад ирж явахад Элсний хаяанд юм улалзаад байсан юм түймэр гарч байсан юм байна л дээ гэж хэлсэн. Бид нар хоорондоо газрын багцаагаар Бороо буюу Л ахын өвөлжөө л шатаж байна гэж ярилцаад, ...Г бид хоёр мотоцикльтой явж очиход Л ахын Элсний хаяанд байдаг өвөлжөөндөө буулгасан хашаатай өвс шатаж байсан ба тэнд Л ах өөрийн хүүхэд болон дүү нартайгаа оччихсон байсан...” /1-р хх-ийн 77-78 тал/ гэх мэдүүлэг,
гэрч Д.Б-ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...Элсний хаяанд нилээн том гал гарч харагдсан юм. Ш.Галтхүү бид 2 хоорондоо Элсний хаяанд айлын өвөлжөө шатаж байгаа юм байна гэж ярилцаад Ж-д хэлэхэд хамт очиж үзье гээд гал гарч байгаа зүг рүү явцгаасан юм. Нэг удалгүй гал гарч байгаа газар ирэхэд Бороо буюу Л гэж хүний өвөлжөөний буудал байсан бөгөөд хашаатай өвс нь нилээд шатчихсан байсан ба өвснөөс холгүй малын битүү хашаа нүүрэн талын зүүн булангаас гал гарч эхэлж байсан. Тэгээд бид нар очиж харахад малын битүү хашааны буланд прес авч очиж тавиад тус хашааны дээвэр дээр нь бас нэг пресс тавьж гал өгсөн бололтой гал нь яг хашааны дээврээр гарч эхэлж байхад нь бид нар муу дээл байсныг хашаан дотор шатаж байсан прес дээр тавиад дээрээс нь элсээр дараад унтраах гэж байтал О мотоцикльтэй ирсэн. ...О ...шатаж байгаа өвсийг хараад энд 500 гаруй прес нилээд хэдэн тэвш задгай өвс байгаа гэж хэлж байсан ба би яг хэдэн машин өвс гэж хэлснийг нь санахгүй байна...”/1-р хх-ийн 79-81 тал/ гэх мэдүүлэг,
гэрч Д.Э-ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хонинд яваад оройхон хониноос ирэхэд Ц ахынхан гэртээ байхгүй болохоор айл байсан Х ахынд ороход хонь гаргаж бүгдээрээ цуглачихсан хоол идэж байсан юм. ...Ц ах, Ц нар гарч гэрлүүгээ явцгаасан юм. ...Гадна үхэр сааж байсан Х ах, Оюунаа эгч хоёр түймэр гарч байна гараад ирцгээ гэж дуудахаар нь би харж байсан хүүхдээ Н эгчид үлдээчихээд гарч үхрийн зэл дээр очиход Х ах тэр хар даа гэхээр харахад багийн төвийн цаашаа Элсний хаяанд айлын өвөлжөө бололтой шатаж нилээд их гал гарч байсан. Тэгээд би Х ах, Ц ах, Н эгч зэрэг хүмүүстэй үхрийн зэл дээр зогсч байтал Ц хониноос явган гүйж ирэхээр нь Ц ах яав, хэний хашаа шатаж байгаа юм гэж асуухад Бороо буюу Лгийн өвөлжөөнд буулгасан өвс шатаж байна гэж хэлсэн... Маргааш өглөө нь босч харахад өвс шатаж дуусаагүй байгаа бололтой утаа гарч байхаар нь гэрт орж Х ахаас шатсан өвсийг унтрааж чадаагүй юм уу гэж асуухад унтрааж чадаагүй ямар ч боломжгүй гал командын ус цацаад ч унтрааж чадалгүй шатаасан гэж хэлсэн юм. ...Тэр өдөр манай хотны Ц ах хүрэн халзан, Ш хөх, Ц ах хул, би өөрөө хонгор зүсмийн морь унаж байсан. Би тэр орой хотныхоо хүмүүсийн морийг идүүлэхээр аргамжсан юм...”/1-р хх-ийн 85-87 тал/ гэх мэдүүлэг,
гэрч Х.О-ийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Ц манай хүүхдэд адуугаа оторт өгч явуулахаар ярьсан байсан болохоор оторт барих жижиг гэрээ засаж сэлбэж өнжсөн юм. Отрын гэр засаж янзлах ажилд нь манай нөхөр Х, хүү Ш нар туслалцаж гэрийн гадна ажилтай өнжсөн. ...Би тухайн өдөр Ц малдаа яваад хэдийд буцаж ирснийг хараагүй болохоор мэдэхгүй байна. Тухайн үед Ц элс орж адуу малаа харж байгаа гээд Цгийн гэрт хэд хоносон юм...” /1-р хх-ийн 88-90 тал/ гэх мэдүүлэг,
гэрч С.Н-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Харанхуй болоод удаагүй гэгээ тасарч байсан цаг ойролцоогоор 19 цаг л өнгөрч байсан байх гэж бодож байна. ...Гал гарсан газар луу явж очиход 20 минут л явсан байх, бид нар гал гарч байгаа газар ирэхэд Баянайраг багийн төвийн наана нь байсан ба багцаагаар Л ахын өвөлжөө байна гэж бодсон юм. Бид нарыг машинаас буухад өвөлжөөнд буулгасан өвс гар аргаар унтрааж дийлэхээргүй их шатаад эхэлчихсэн байсан бөгөөд Жамцдорж ажил руугаа ярьж дуудлага өгөөд өвснөөс зайтай барьсан малын битүү хашаанаас утаа гарч байхаар нь очиж харахад хашааны нүүрэн талын зүүн буланд гал гарч дээвэртээ хүрч байсан ба гал гарч байгаа газар дээвэр дээр 1 прес тавьчихсан арай гал хүрээгүй байсан юм. Тэгээд бид нар хашааны дээвэр дээр тавьсан прессийг авч гал гарч байгаа газрын дээврийг хуулж, хашаа руу орж 1 пресс шатаж байсныг муу дээлээр дарж унтраагаад гүйцэт унтраагүй пресийн хэсгийг хашааны дээвэр хуулсан хэсгээр гадагш гаргаж хаясан. Тэгээд үлдэгдлийг нь шороогоор дарж унтраасан...”/1-р хх-ийн 91-93 тал/ гэх мэдүүлэг,
гэрч Ц.Д-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Очиход өвөлжөөн дээр буулгасан хашаатай өвч нилээд шатаад эхэлчихсэн байсан ба малын хашаа руу харахад утаа гарч байхаар очиход дотор нь гал гараад дээшээ дээвэртээ хүрч байхаар нь манай жолооч Намсрайжав бид нар хашаа руу ороход малын битүү хашааны урд талын зүүн буланд нэг прес шатаад дээвэртээ хүрч байсныг хажууханд байсан нимгэн гөлмөн төмөр, муу дээл байснаар дарч дээрээс нь элсээр булж унтраасан юм...”/1-р хх-ийн 94-95 тал/ гэх мэдүүлэг,
гэрч Н.Т-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тухайн үед надтай явсан хүмүүс дан өвс нь шатсан бол дотроосоо халаад шатна, малын хашаанд зориуд прес оруулж гал өгснийг бодохоор санаатай л үйлдэл байна гэж ярилцаж байсан...” /1-р хх-ийн 96-97 тал/гэх мэдүүлэг,
гэрч М.Ж-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тухайн үед ойролцоогоор 19-20 цагийн хооронд байх гэж бодож байна, ...гал гарч байгаа газар луу ойролцоогоор 15-20 орчим минут явж очиход багийн төвийн наад талд айлын өвөлжөөн дээр гал гарч байсан ба бид нар очиж харахад айлын өвөлжөөнд буулгаж хураасан хашаатай өвс шатаж эхэлсэн байсан ба гал нилээд тархан дэлгэрсэн байсан. ...Малын битүү хашааны дотор нь гал гараад дээшээ дээвэртээ хүрч байхаар хашаа руу ороход малын битүү хашааны урд талын зүүн буланд нэг прес шатаад дээвэртээ хүрч байсныг гаднаас машины шалавч резинээр элс зөөж дээрээс дараад хажууханд нь муу дээл байснаар хучиж дээрээс нь нэмж элсээр булж унтраасан...”/1-р хх-ийн 98-99 тал/ гэх мэдүүлэг,
гэрч Г.Г-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Ш.О тамхи татдаггүй юм...” /1-р хх-ийн 102-103 тал/ гэх мэдүүлэг,
гэрч Т.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 10 сарын 31-ний өглөө би эрт босож адуугаа харахаар элс рүү явж байгаад Ю.Ц гэх залуутай таарч Ц бас адуугаа харахаар явж байна гэхээр нь хамтдаа элс рүү орцгоосон юм. Тэгээд бид хоёр адуугаа харж нилээд явсан бөгөөд бид 2-н адуу 2-лаа тэдний өвөлжөөний ойролцоо байхаар нь би адуугаа бөөгнүүлж элснээс гарахаар тууж явахад Ц адуугаа харчихаад буцсан юм. Бид 2 миний адууг туугаад явж байгаад замд таарсан тэмээг Ц ахын тэмээ байна намайг олж авч ир гэсэн гээд тууж явсан. Тухайн үед миний унаж явсан морь нилээд хэд хоног уначихсан болохоор явахгүй байсан юм. Тэгээд Ц бид 2 адуу, тэмээ хоёр тууж элснээс гарч ирээд би унаж яваа морио сольё гэхэд Ц надад тусалж манай адууг Б.Л ахын өвөлжөөний цагаалга хашаанд шахалцаж байгаад би шарга азаргыг баръя гэхэд барьж өгсөн юм. Тэгээд би өөрийн унаж явсан халиун морийг тавьж шарга азаргаа унаж аваад адуугаа тууж гэр лүүгээ явсан юм. Би сүүлд нь сонсоход тэр орой Б.Л ахын өвөлжөөнд буулгасан өвс нь бүгд шатсан гэнэ гэж сонссон юм. Тухайн үед Ю.Ц бид хоёр малын битүү хашааны урд талын цагаалга хашааны урд хаалгыг онгойлгож адуугаа оруулж шахаж байгаад миний азаргыг барьж авсан юм. Тэгээд би азаргаа тохож аваад адуугаа гаргаж гэрлүүгээ тууж явсан. Ц ч гэрлүүгээ тэмээгээ тууж явсан юм. Бид хоёрыг морь барьж байх хугацаанд Ю.Ц огт өвсний хашаа руу яваагүй юм. Малын битүү хашаа, өвсний хашаа хоёр хоорондоо зайтай ч юм байна лээ”/1-р хх-ийн 111 тал/ гэх мэдүүлэг,
гэрч Д.П-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тухайн гал түймэр гарч байх үед гал түймэр унтраах, аврах 60 дугаар ангийн дарга, а/д Ж очиж харахад хашаатай өвс шатахын зэрэгцээ тусдаа байсан малын битүү хашааны буланд прес өвсийг авч очиж задалж шатаасан ба задалж шатаасан өвснийхөө дээр нь хашааны дээвэр дээр прес өвсийг задалж тавьсан байсан гэж мэдүүлэг өгсөн. Мөн О малын битүү хашаанд ямар нэгэн прес өвс байгаагүй ба уг прес өвсийг шатсан гэх хашаатай өвснөөс зөөвөрлөсөн гэх ул мөр нь малын битүү хашааны урд талд залгуулж барьсан цагаалга хашааны дэргэд прес өвсний хог үлдсэн байсан гэсэн нөхцөл байдлыг үнэлж уг гал түймэр нь гадны нөлөөтэй зориудаар тавьсан гал гэж акт гарсан юм” /1-р хх-ийн 112-114 тал/ гэх мэдүүлэг,
гэрч Т.П-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 20-нд гарчихсан байсан. ...Идэрмөнх гэх залуугийн хашаанаас 150 ширхэг ногоон пресс ачиж Б.Л ахын элсний хаяа гэх газар байдаг өвөлжөөн дээр нь буулгаж өгсөн юм...” /1-р хх-ийн 115 тал/ гэх мэдүүлэг,
гэрч Н.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Идэрмөнхтэй ярьж байгаад 150 ширхэг ногоон өвс авахаар болсон ба удалгүй Б.Л ачиж явсан гэж надад хэлсэн. ...Б.Л надаас нийт 350 ширхэг саман пресс, 90 гаруй уут будааны хог авсан бөгөөд одоогоор ямар ч тооцоо хийгээгүй байгаа юм”/1-р хх-ийн 116 тал/ гэх мэдүүлэг,
Шинжээч Б.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Хэргийн газраас гутлын улны мөрийг бэхжүүлж авахдаа хажууд нь хэмжих хэрэгсэл тавьж эгц дээрээс нь зургийг авч бэхжүүлж авсан болохоор гутлын улны урт, өсгий болон өлмийн өргөн гэх мэт бүхий л хэмжээсийг тодорхойлох бүрэн боломжтой юм. Мөр судлалын харьцуулах шинжилгээ хийх дүгнэлт гаргахын тулд заавал хэргийн газраас гутлын ул мөрний өсгий, өлмийний хэсэгт хэмжих хэрэгсэл тавих шаардлагагүй юм. Мөн миний гаргасан дүгнэлтийн гол үндэслэл буюу хувийн онцлог шинж тэмдгээрээ дахин давтагдашгүй, адилтгалын ач холбогдол өндөр, харьцангуй тогтвортой гэх хувийн онцлог шинж тэмдгээрээ хэргийн газраас бэхжүүлж авсан гутлын мөр Цоос хураан авсан гутлын мөрний дардастай тохирч байсан учраас би ийм дүгнэлт гаргасан...” /1-р хх-ийн 141-142 тал/ гэх мэдүүлэг,
шүүгдэгч Ш.Оын мөрдөн байцаалтын шатанд: “Надад сонсогосон ялыг би хүлээн зөвшөөрч байна. 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр үдээс хойш яг хэдэн цаг болж байсныг санахгүй байна. Би хонио хариулж явж байгаад тогтоочихоод тугалаа услахаар гэртээ ирж тугалаа туугаад багийн төвийн хажууд байдаг худаг руу явж байтал Ю.Ц гэж манай хамаатны залуу элснээс тэмээ гаргаж ирлээ гэсэн тэмээд туучихсан явж байгаад надтай таарсан юм. Бид хоёр уулзаад хамтдаа худаг орж би тугалаа усалж, Ц унаж явсан морио усалчихаад хамтдаа багийн төвийн манаач Б.Оыд очиход О гэрийнхээ гадна машиндаа юм хийж байсан. Хажууд нь хэсэг хугацаанд сууж байгаад мориндоо мордож би гэр лүүгээ явах гэхэд Ц намайг 2-лаа манай өвөлжөө рүү явъя гэж хэлэхээр яах гэж байгаа юм гэхэд манай өвөлжөөн дээр нэг шил архи нуучихсан байгаа хамт очиж ууя гэж хэлсэн. Тэгээд бид 2 “Давхарын сүв”-ийн замын ертөнцийн зүгээр урд зүгт байдаг тэдний өвөлжөөн дээр очиход Ц өвөлжөөний хашааныхаа урд талын царинд очиж мориноосоо буугаад элснээс цэнхэр хаягтай 1 шил архи гаргаж ирсэн ба би ямар хэмжээтэй архи байсныг санахгүй байна. Бид хоёр Цын задалсан архийг уугаад сууж байтал Ц намайг 2-лаа Бороо буюу Б.Лгийн өвөлжөөг хамт шатаая гэж хэлэхээр нь би айлын өвөлжөө шатааж яах гэж байгаа юм бэ? Надад Б.Л ахтай ямар нэгэн өш хонзон байхгүй, би чадахгүй гэж хэлсэн. Ц бид хоёр архиа уугаад би нилээд халамцуу болсон байхад Ц дахин намайг 2-лаа хамт шатаая би арыг даана гээд байхаар нь зөвшөөрч орой харанхуй болмогц Б.Лгийн өвөлжөөн дээр уулзахаар болж тохиролцсон бөгөөд бид хоёр архиа ууж дуусаад Ц Ц гэх авга ахынхаа гэр лүү явж, би гэр лүүгээ явсан юм. Би гэртээ очиход манайхан төвөөс ирээгүй байсан болохоор ойр зуурын хийх ажлаа хийж байгаад үхэр ирэхээр нь хэдэн үхрээ харанхуй болохтой уралдаж сааж дуусаад хажуу айлын хүмүүст мэдэгдэлгүй мориндоо мордож шууд Б.Лгийн өвөлжөөнд очиход харанхуй болчихсон байсан ба Ц өдөр унаж явсан хул мортойгоо ирчихсэн байсан юм. Би морио уячихаад цааш нь эргэж бие засчихаад эргээд харахад хашаатай өвс шатаад эхэлчихсэн Ц нэг прес барьчихсан над руу ирж та энэ пресийг малын хашаа руу оруулаад тавьж байгаад гал өгчихөөд гараад ир гэж хэлсэн. Ц пресийг өргөж бид 2 хамт малын битүү хашааны урд талын цагаалга хашаа хүртэл явж намайг хашаа руу давж орсны дараа Ц надад пресээ өгөхөөр нь би пресийг авч малын битүү хашааны ертөнцийн зүгээр урд талын буланд оруулж тавиад Цын надад өгсөн асаагуурыг асааж оруулж тавьсан прес рүү шидчихээд гараад явчихсан юм. Намайг гарч ирэхэд Ц явчихсан бололтой морь нь байхгүй байхаар нь би ч гэсэн мориндоо мордоод шууд гэрлүүгээ давхиад явчихсан юм. Намайг малын битүү хашаанаас гарч ирэхэд өвсний гал нилээд их асчихсан байсан юм. ...Тэр өдөр Ц улаан хүрэн өнгийн ноосон малгай, ногоон өнгийн дээл, хар өнгийн цагаан ултай гуталтай байсан ба орой ирэхдээ тэр хувцастайгаа ирсэн. Би тамхи татдаггүй болохоор биедээ ямар нэгэн асаагуур, шүдэнз авч явдаггүй юм. ...Би Баянайраг багийн нутаг Элсний хаяа гэх газар байрлах Б.Лгийн өвөлжөөг Ю.Цын хамт шатаасан. Ю.Ц бид 2 Б.Лгийн өвс шатсан өвөлжөөний ойролцоо байдаг тэдний хавар, намарт буудаг өвөлжөөн дээр суугаад архи ууж байхад Ю.Ц намайг хоёулаа Б.Лгийн өвөлжөөг шатаая гэхээр нь би чадахгүй надад Б.Л ахад ямар нэг байдлаар муу санасан зүйл байхгүй гэж хэлээд чи яагаад шатаах гээд байгаа юм гэхэд Лгийн мал нь дандаа манай малын бэлчээр иддэг юм үүнээс болж байнга хэл ам гарч байдаг юм гэж хэлсэн. Тэгээд бид хоёр ярилцаж байгаад би Цын үгэнд орж хоёулаа орой болохоор уулзаж шатаахаар тохиролцоод салсан юм. Түүнээс биш би ганцаараа Б.Лгийн өвөлжөөнд буулгасан өвсийг шатаасан зүйл байхгүй. Надад хүнтэй бэлчээр булаалцалдаж маргалдаж хүний өвөлжөө бууц, өвс шатаагаад байх мал байхгүй. Би тухайн үед архи уучихсан нилээд халамцуу байхдаа Ю.Цын ятгалаганд орж өвлийн хатуу хариг цаг болж байхад хүний хүч хөдөлмөр, хөрөнгө зарцуулж бэлдсэн өвс шатаасандаа их харамсаж байна. Би Б.Л ахад учирсан хохирлыг барагдуулах гэж бодоод 2018 оны 8 дугаар сарын эхээр байх Ю.Цтой хөдөө байдаг гэр лүү нь явж байтал гэрийнхээ ойролцоо малаа эргүүлж явсантай таарч хоёулаа Л ахад учирсан хохирлыг төлж барагдуулъя гэхэд Ю.Ц надад би эхлээд өөрийнхөө өмгөөлөгчтэй яриад зөвөлгөө аваад хариу өгье гэж хэлсэн юм. Тэгээд би маргааш нь Хашаатын амны ойролцоо хонио хариулаад явж байтал Ц адуугаа харчихаад явж байна гээд мотоцикльтой явж таарчихаад надад “би өмгөөлөгчтэйгээ ярилаа намайг эхлээд Ш.Оаар Б.Лгийн хохирлыг нь төлүүлчих, тэгээд сүүлд нь чи Ш.Од тохирох зүйлийг нь өгчих гэж хэллээ” гэж хэлсэн юм. Тэгээд би ганцаараа Б.Л ахад учирсан хохирлыг төлөх гэхээр төлөх боломж байхгүй болохоор одоо хүртэл хохирлыг төлж барагдуулаагүй байна...” /1-р хх-ийн 154-155, 2-р хх-ийн 69 тал/ гэх мэдүүлэг,
шүүгдэгч Ю.Цын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр би Ц ахынд хоночихоод адуундаа 9 цагийн үед явсан бөгөөд надтай хамт Бороо гэх залуу элс рүү ороход миний адуу өвөлжөөнийхөө ойролцоо, Бороогийн адуу манай өвөлжөөний хажууд байсан юм. ...Би Ц ахын тэмээг замаараа олж аваад Бороо өөрийн адуугаа тууж элснээс гарч ирсэн. Бид элснээс гарч ирэхэд Бороо намайг миний морь хөшчихлөө морь барилцаад өг гэхээр нь Б.Л гэх айлын элсний хаяанд байдаг өвөлжөөний цагаалга хашаанд адууг хашиж байгаад шарга зүсмийн азаргыг нь барьж өгч Бороо гэрлүүгээ явж, би Ц ахынх руу явж байгаад Улаанаа буюу О ах тугал туучихсан худаг явж байсантай багийн төвийн урд талд таарсан юм. Тэгээд хамтдаа тэмээгээ тууж аваад Ц ахынд очиход ойролцоогоор 12 цаг өнгөрч байсан байх гэж бодож байна. О ах бид хоёр Ц ахынд орж хүйтэн цай уугаад гарч худаг руу морио услахаар явж худагийн онгоцонд бэлэн ус байснаар морьдоо усалчихаад байж байтал О ах ганц шил архи хувааж уумаар байна надад мөнгө байна гэж хэлэхээр нь би тухайн үед адуугаа оторт авч орох гэж байсан болохоор түрүүлж оторт орсон 2 найздаа авч очиж өгье гэж бодоод 1 шил архи аваад нуучихсан байгаа тухайгаа хэлсэн юм. Тэгээд бид хоёр худаг дээрээс багийн төвийн манаач Оыд очиход О ах гэрийнхээ гадна машинаа засаж байсан ба бид хоёр гадна хэсэг юм ярьж байгаад мориндоо мордож шууд “Давхарын сүв”-ийн замын хажууханд байдан манай дамжлага буудлын хашаа руу явж миний хашааны урд талын царингийн орой дээр нуусан байсан архийг уухаар явсан юм. Тэгээд бид хоёр манай хашааны урд очиж би царинд нуусан 0,5 л экс гэх архийг гаргаж ирж задлаад хувааж уугаад юм ярьж байтал О ах надад 6000 төгрөг гаргаж ирж өгсөн юм. О ах бид хоёр тэр архийг бөглөөгөөр нь ууж хоорондоо нилээд юм ярьж суусан болохоор орой нар орохын урд талд хамтдаа мордож дахин Ц ахынд нар орохын өмнөхөн нар орох гээд улааж байхад очсон юм...”/1-р хх-ийн 160-161 тал/ гэх мэдүүлэг,
Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн ахлах шинжээч Б.Б-ын 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 17/58 дугаартай “...Хэрэг учралын газраас гэрэл зургаар бэхжүүлж авсан гутлын улны мөр нь харьцуулах шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд тэнцсэн мөр нь харьцуулах шинжилгээнд ирүүлсэн Ю.Цоос хураан авсан хар өнгийн түрийтэй гар хийцийн гутлын улны дардастай тохирч байна. Шинжилгээнд ирүүлсэн мөр нь Ю.Цоос хураан авсан гэх гутлын улны дардастай ерөнхий болон хувийн онцлог шинжээрээ тохирч байна” /1-р хх-ийн 120-122 тал/ гэх дүгнэлт,
Шуурхай дуудлагын хуудас, гал унтраасан тухай нотломж, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, Увс аймаг Онцгой байдлын газар Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн гал түймэр гарсан тухай 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 47 тоот акт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримт хураан авах мөрдөгчийн санал, прокурорын зөвшөөрөл, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, дундуураа хагарч хэрэгт хавсаргагдаж ирсэн Сиди, эд мөрийн баримт хүлээн авсан тэмдэглэл, Увс аймгийн Баруунтуруун сумын 3 багийн Засаг даргын 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 1/100 дугаар тодорхойлолт, зарлагын баримт, Н.Бгийн гаргасан тодорхойлолт гэх баримт //1-р хх-ийн 10-16, 22, 25-51, 203, 205-207, 236, 237, 238, 2-р хх-ийн 02 тал/,
“Увс финанс-Аудит” ХХК-ийн 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 398 дугаартай “2017 оны 10 дугаар сарын байдлаар Увс аймгийн Баруунтуруун суманд эд зүйлсийн зах зээлийн үнэ цэнэ нийт 952.500 /саман прес 1 ширхэг 2500, задгай өвс 1 тэвш 250.000, тэжээлийн тариа 1 тонн 400.000, банзан хашаа 60 м 5000/ төгрөг болохыг тодорхойлов” гэх /1-р хх-ийн 130 тал/ Эд зүйл үнэлсэн тухай тайлан,
Гэрэгэ Эстимэйт ХХК-ийн 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн УВ/01/320 дугаартай “Эд хөрөнгийн зах зээлийн үнийн тодорхойлолт”, хохирлын тооцоо /1-р хх-ийн 218, 222 тал/,
2018 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн шинжээч эмч нарын 6 дугаартай, 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн шинжээч эмч нарын 12 дугаартай Ш.Оын сэтгэцийн байдлыг тогтоосон актууд /1-р хх-ийн 135-137, 226-227 тал/,
Ш.О, Ю.Ц нарт Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын 2018 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 1735001730033 дугаартай тухай тогтоолууд /1-р хх-ийн 152-153, 157-158 тал/ зэрэг бичгийн нотлох баримтууд болон шүүгдэгч нарын хувийн байдал тогтоосон баримтуудыг талуудын хүсэлтээр хавтаст хэргээс шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлалаа.
Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.О “...Өвс шатаах санааг Ц анх гаргасан. Өвсийг галдаж асаахад хэрэглэсэн асаагуурыг Ц өгсөн. Намайг очиход гал гарчихсан байсан. Архи уугаад нилээд согтсон байсан. Энэ өвсийг Ц бид хоёр хамт шатаасан...” гэж, шүүгдэгч Ю.Ц “...Ш.О хүргэн болох Ганаа гэдэг залуугийн гэрт байсан. Тэд нарын мал элсний хаяа руу орохоор Л ах болон түүний дүү О нар малыг нь хөөгөөд байна гэж байсан. Ийм байдлаас болж Ш.О өөрөө өвс шатаах үйлдлийг эхэлж гаргасан байгаа. О бид хоёр архи ууж байхдаа өвөлжөө шатаах талаар ярилцсан. Лгийн шатсан өвөлжөөний доор манай аавын дүү А нэг хашаа барьсан бөгөөд тэндээ байж байгаад урагшаа шилжиж явсан бөгөөд манайх тухайн хашааг худалдаж авсан. Хаврын улиралд буудаг. Намрын улиралд буудаггүй юм. Энэ асуудалд манай талаас маргасан зүйл байхгүй. Л ах үүнийгээ хураа гээд байдаг юм. Миний түрийнээс асаасан шүдэнз гарч ирээгүй. Тэр хооронд олон удаа явсан болохоор өвсний хог хөлийн гутлын түрийнд байсан. Анх тэнд очсон болохоор миний гутлын улны мөр гарсан гэж бодож байна...” гэж, хохирогч Б.Л “...Миний хохирлыг одоо хүртэл төлж барагдуулаагүй. Надад өвлийн мал тэжээх өвс, хашаатайгаа шатаж маш их хохирол учирсан. Би шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 5.682.000 төгрөг, мөн өвөлд орохын тулд дахин найз нөхдөөсөө 3.278.000 төгрөгөөр өвс худалдаж авсан, бензин шатахуунд 55.500 төгрөгийг л нэхэмжилж байгаа. Бусад зардлыг нэхэмжлээгүй. Иймд надад учирсан хохирол нийт 9.015.000 төгрөгийг шүүгдэгч Ш.О, Ю.Ц нараас гаргуулж өгнө үү...” гэж тус тус мэдүүлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан Сиди диск дундуураа цуурч хагарсан, уг сиди диск-д буй бичлэг нь гар утсанд хураагдсан гэснийг эд мөрийн баримтаар судлахад хэн юу ярьж байгаа болох нь тодорхойгүй, тасалсан шинжтэйгээс гадна үүнийг эрх бүхий этгээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 28.2 дугаар зүйлд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлээгүй буюу нотлох баримтын шаардлага хангаагүй байна.
Иймд шүүх гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гар утасны бичлэгийг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн гар утасны /гар утас доторх бичлэг/ бичлэг, хагарсан сиди дискийг нотлох баримтаар үнэлээгүй болно.
Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан хуулийн шаардлага хангасан нотлох баримтуудад дүгнэлт хийхэд 2017 оны 10 дугаар сарын 31-ний орой Увс аймгийн Баруунтуруун сумын Баянайраг багийн нутаг “Элсний хаяа” гэх газарт байрлах хохирогч Б.Лгийн эзэмшлийн өвөлжөөний хашаа, өвс шатсан үйл баримт тогтоогдсон ба уг үйлдэлд шүүгдэгч Ш.О, Ю.Ц нар гэм буруутай байна.
Шүүгдэгч Ю.Цын “...Би дамжлага хашаан дээрээ архи ууж байхдаа Од Б.Лгийн өвөлжөөг шатаая гэж огт хэлээгүй, бас орой нар орсны дараа уулзаж өвөлжөө шатаая гэж хэлээгүй. Би тамхи татдаг. Тэр орой Ш.Од асуугаар өгөөгүй. Тухайн үед би Ц гэх айлд байсан. Тэр өдөр болон орой хохирогч Б.Лгийн өвөлжөөнд очсон тул миний гутлын мөр гарсан байх. Би гэмт хэрэг хийгээгүй” гэж мэдүүлдэг хэдий ч хэрэгт авагдсан хохирогч Б.Лгийн “...Цагдаа нар өвсний хашаанаас хонины битүү хашаа хооронд гэрэл тусгаж харахад өвсний хашаанаас хонины битүү хашааг чиглэсэн мөр байсан. Бид нар явган хүний мөрийг зайтай дээр нь гишгэлгүй дагаж харахад хонины битүү хашаатай нийлүүлж барьсан хагас тойрог хэлбэртэй, хашааг давахын тул хашаан дээр пресээ тавьж давуулсан бололтой хашааны доор нь өвсний хог, өвсний хашаанд буулгасан нэг машин тарианы хогноос унасан байдалтай байсан юм. ...Тэнд өвс шатаж байх хугацаанд өвсний хашаанаас малын битүү хашааг чиглэж явсан явган хүний мөр дээр хүн гишгүүлэхгүй харж байгаад хамгаалж хоносон юм. Тэгээд маргааш өглөө нь би ...сумын төв орж дахин 2 цагдааг авч гарч хамгаалж хоносон гутлын мөрний зургийг нь авахуулахад ямар ч хээгүй цагаан ултай бололтой өсгийтэй гутал байсан. ...Би өөрийн өвөлжөөн дээр байсан өвс шатсан хэрэгт Ю.Цыг гутлынх нь түрийнээс асаасан шүдэнз, өвсний хог гарч ирсэн, гутлын мөрөнд гарсан шинж тэмдэгүүд нь Цын гутлын мөртэй таарч байгаа зэргээр нь Цыг шатаасан гэж хардаж байна...” гэх мэдүүлэг, гэрч Л.А-ын “...Өвсний хашаанд байсан энэ жилийн саман пресийг өргөж малын битүү хашаа руу явсан хээгүй ултай гуталтай хүний мөр гарсан байсан...” гэх мэдүүлэг, гэрч Ц.Б-ын “...Манай эхнэр бид хоёрыг үхэр сааж байхад О бас Г-ын үхрийг сааж бид нар хамт байсан юм. Тэгээд байж байтал манай хажуугаар Элсний хаяа явдаг замаар гал командын том улаан машин дохиогоо дуугаргаад Элсний хаяа тал руу явсан...” гэх мэдүүлэг, гэрч Д.Э-ын “...Гадна үхэр сааж байсан Х ах, О эгч хоёр түймэр гарч байна гараад ирцгээ гэж дуудахаар нь би харж байсан хүүхдээ Н эгчид үлдээчихээд гарч үхрийн зэл дээр очиход Х ах тэр хар даа гэхээр харахад багийн төвийн цаашаа Элсний хаяанд айлын өвөлжөө бололтой шатаж нилээд их гал гарч байсан. Тэгээд би Х ах, Ц ах, Н эгч зэрэг хүмүүстэй үхрийн зэл дээр зогсч байтал Ц хониноос явган гүйж ирэхээр нь Ц ах яав, хэний хашаа шатаж байгаа юм гэж асуухад Бороо буюу Лгийн өвөлжөөнд буулгасан өвс шатаж байна гэж хэлсэн. ...Тэр өдөр Ц ах хул, би өөрөө хонгор зүсмийн морь унаж байсан. Би тэр орой хотныхоо хүмүүсийн морийг идүүлэхээр аргамжсан юм...” гэх мэдүүлэг, гэрч Г.Г-ын “...Ш.О тамхи татдаггүй юм...” гэх мэдүүлэг, гэрч Т.Б-ын “...Тухайн үед Ю.Ц бид хоёр малын битүү хашааны урд талын цагаалга хашааны урд хаалгыг онгойлгож адуугаа оруулж шахаж байгаад миний азаргыг барьж авсан. Тэгээд би азаргаа тохож аваад адуугаа гаргаж гэрлүүгээ тууж явсан. Ц ч гэр лүүгээ тэмээгээ тууж явсан юм. Бид хоёрыг морь барьж байх хугацаанд Ю.Ц огт өвсний хашаа руу яваагүй юм. Малын битүү хашаа, өвсний хашаа хоёр хоорондоо зайтай ч юм байна лээ” гэх мэдүүлэг, шинжээч Б.Б-ын “...дахин давтагдашгүй, адилтгалын ач холбогдол өндөр, харьцангуй тогтвортой гэх хувийн онцлог шинж тэмдгээрээ хэргийн газраас бэхжүүлж авсан гутлын мөр Цоос хураан авсан гутлын мөрний дардастай тохирч байсан учраас би ийм дүгнэлт гаргасан...” гэх мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн “...малын битүү хашааны ...хагас тойрог хэлбэртэй задгай хашаа дотор явган хүний ямар нэг хээгүй гутлын мөр гарч явсан байх боловч камераар зураг дарахад гарахгүй байв. Мөн задгай хашаанаас өвс шатсан өвсний хооронд чигээрээ явсан хээгүй гутлын мөр гарсан байсныг тод харагдаж байсан хээгүй гутлын мөрний зураг 8 кадр бэхжүүлэв...” гэх тэмдэглэл, шинжээчийн 17/58 дугаартай “...Хэрэг учралын газраас гэрэл зургаар бэхжүүлж авсан гутлын улны мөр нь харьцуулах шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд тэнцсэн мөр нь харьцуулах шинжилгээнд ирүүлсэн Ю.Цоос хураан авсан хар өнгийн түрийтэй гар хийцийн гутлын улны дардастай тохирч байна...” гэх дүгнэлт, Ю.Цын өмсөж байсан гар хийцийн, хар өнгийн, цагаан ултай хуучин гуталыг эд мөрийн баримтаар тооцсон тухай мөрдөгчийн тогтоол болон шүүгдэгч Ю.Цын өөрийнх нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...О бид хоёр архи ууж байхдаа өвөлжөө шатаах талаар ярилцсан. Өвс шатаая гэх үйлдлийг О өөрөө эхэлж тавьсан байгаа...” гэх мэдүүлэг, шүүгдэгч Ш.Оын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд удаа дараа тогтвортой өгсөн “...Ю.Ц бид хоёр хамт өвсийг шатаасан...” гэх мэдүүлэг, нотлох баримтуудаар үгүйсгэгджээ.
Мөн Ю.Цын өмгөөлөгч Д.Дамдинсүрэн шүүхийн хэлэлцүүлэгт “...гэрч О, Х, Н, Ц нарын мэдүүлгээр хэрэг гарах үед шүүгдэгч Ю.Ц өөр газарт буюу авга ах Цгийн гэрт байсан, хэргийн газар тухайн үед маш олон хүн очсон тул ганцхан Ю.Цын гутлын ул мөр үлдсэн байх боломжгүй...” гэж мэтгэлцэж байгааг хүлээн авах боломжгүй юм. Учир нь хэргийн газраас бэхжүүлж авсан гутлын улны мөрийг хохирогч, гэрч нар тухайн шөнө хамгаалж хоносон талаараа мэдүүлдэг бөгөөд шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгч Ю.Цын өмсөж явсан гутлын улны мөртэй тохирсон. Мөн дээрх гэрчүүд нь гэмт хэргийг хэн үйлдсэн болохыг харж гэрчлээгүй, харин хэрэг учрал гарахын өмнөх болон дараах үйл явдлыг гэрчилсэн байдаг. Түүнчлэн шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Б.Х, П.Н, Д.Ц нар Үндсэн хуульд заасан эрхийн дагуу төрөл садангийнхаа эсрэг мэдүүлэг өгөхгүй гэж оролцсон бөгөөд тэдгээр нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд өөр хоорондоо цаг хугацааны хувьд болон Ю.Ц, Ш.О нар тухайн өдөр хамт явж байсан эсэх, архи уусан эсэх талаар зөрүүтэй, тодорхой бус мэдүүлгүүд гаргасан байна.
Иймд улсын яллагчийн “...Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Ш.О, Ю.Ц нар хамтран хохирогч Б.Лгийн өвөлжөөний хашаа, өвсийг шатаасан нь тогтоогдсон тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна...”, шүүгдэгч Ш.Оын өмгөөлөгч Б.Батгэрэлийн “...Шүүгдэгч Ш.О мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ гэмт хэргийг Ю.Цын хамт үйлдсэн талаараа байнгын тогтвортой мэдүүлэг гаргаж ирсэн. Гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаанаа Ю.Ц малын бэлчээрээс болж Б.Лтэй маргаан байсан учраас шатаая гэхээр нь шатаасан гэж мэдүүлдэг. Ю.Ц болохоор гэмт хэрэг үйлдээгүй, өдөр нь хохирогчийн өвөлжөөн дээр очсон учир миний гутлын улны мөр гарсан гэж тайлбарладаг боловч энэ нь гэрч Балжиннямын өвсний хашаа руу тухайн үед Ю.Ц огт яваагүй, өвсний хашаа, малын хашаа хоёр зайтай гэх мэдүүлгээр үгүйсгэгддэг. Мөн Ю.Ц хохирогчийг өвсийг шатаах талаараа Отай ярилцаж байсан зүйл байхгүй гэж мэдүүлж байсан бол сая шүүхийн хэлэлцүүлэгт өдөр архи хамт ууж байхдаа энэ талаараа ярисан болохоо мэдүүллээ. Иймд шүүгдэгч Ш.О, Ю.Ц нарыг энэ гэмт хэргийг хамт үйлдсэн гэж үзэж байна...”, хохирогч Б.Лгийн өмгөөлөгч Б.Лхагважавын “...Шүүгдэгч Ш.О, Ю.Ц нар өөр хоорондоо болон хохирогч Б.Лтэй төрлийн холбоотой болох нь тогтоогдсон. Төрөл садан хүмүүс бие биенээ гэмт хэрэг үйлдсэн гэж худал мэдүүлэг гаргахгүй. Хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр хэргийн газраас шүүгдэгч Ю.Цын гутлын мөр илэрсэн. Бас хохирогч Б.Л тухайн үед Ю.Цын гутлын түрийнээс өвс, шүдэнз гарсан гэдгийг хэлсэн. Хохирогчийн зөвшөөрөлтэй өвөлжөөний ойрхон Цын тал өвөлжөө авснаас маргаан хаяа гардаг талаараа мэдүүлж байна. Энэ бүхнээс шүүгдэгч Ю.Ц, Ш.О нар хохирогчийн өвөлжөөний хашаа, өвсийг шатаасан гэж дүгнэж байх тул тэдгээрийг гэм буруутайд тооцож, хохирогчид учирсан хохирлыг гаргуулж өгнө үү...” гэх дүгнэлтүүд шүүхийн хэлэлцүүлэгт гаргасныг үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.
Хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч Ш.О, Ю.Ц нар ах, дүүгийн хүүхдүүд байх ба хэрэг гардаг 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хамтдаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж согтууран хохирогч Б.Лгийн өвөлжөөний өвсийг шатаах талаар ярилцаж, Увс аймгийн Баруунтуруун сумын Баянайраг багийн нутаг “Элсний хаяа” гэх газарт байрлах хохирогч Б.Лгийн өвөлжөөнд орой нь 19 цагийн орчимд очиж хашаатай өвс, малын хашаанд нь гал тавьсан, үүний улмаас хохирогч Б.Лгийн 2016 оны үлдэгдэл 8 машин задгай өвс, 200 ширхэг саман прес, 2017 оны 500 ширхэг саман прес, 4 машин /майти/ задгай өвс, 1 тэвш /4 тонн/ тарианы хог, нийт 12 машин задгай өвс, 700 ширхэг саман прес, 4 тонн тарианы хог, хашаатайгаа шатаж, 5.682.000 төгрөгийн хохирол учирсан үйл баримт нотлогдож тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д заасан “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан байхыг шаарддаг.
Шүүгдэгч Ш.О, Ю.Ц нарын хохирогч Б.Лгийн өвөлжөөний хашаа, малын тэжээлд өгөхөөр бэлтгэсэн өвс, тарианы хог зэргийг шатааж буй үйлдэл, учирсан хохирол хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байхаас гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлд заасан гэм буруугийн санаатай хэлбэртэй байна. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч нар хохирогчид хохирол, хор уршиг бий болохыг мэдсээр байж зориуд гал тавьж буй нь шууд санаатай ба хохирогчийн өмчид хууль бусаар халдаж устгасан үйлдэлд хамаарна.
Мөн тэдгээрийн үйлдлийн улмаас бага хэмжээнээс дээш 5.682.000 төгрөгийн шууд хохирол учирсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д заасан “бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан...” гэмт хэргийн шинж бүрджээ.
Иймд шүүгдэгч Ц овогт Шгийн О, Х овогт Югийн Ц нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д заасан “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Л, түүний өмгөөлөгч Б.Лхагважав нар “...Өвлийн мал тэжээх өвс, хашаатайгаа шатсан. Надад шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 5.682.000 төгрөг, мөн өвөлд орохын тулд дахин найз нөхдөөсөө 3.278.000 төгрөгөөр өвс худалдаж авсан, бензин шатахуунд 55.500 төгрөг зарцуулсан тул нийт 9.015.000 төгрөгийг буруутай этгээдээс хувь тэнцүүлэн гаргуулж өгнө үү...” гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан. /1-р хх-ийн 237, 240 тал/
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний ...эд хөрөнгө, ...шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлсон.
Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд нь уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Лгийн 2016 оны 8 машин задгай өвс, 200 ширхэг саман прес, 2017 оны 4 машин задгай өвс, 500 ширхэг саман прес, 4 тонн тарианы хог, хашаатайгаа шатаж устсан ба үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд болох Гэрэгэ Эстимэйт ХХК-ийн 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн УВ/01/320 дугаартай дүгнэлтээр 2016 оны прес 1 ширхэг нь 2000 төгрөг, 1 машин задгай өвс 125.000 төгрөг, 2017 оны прес 1 ширхэг нь 2500 төгрөг, 1 машин шинэ задгай өвс 250.000 төгрөг, 1 тонн тэжээлийн тариа 400.000 төгрөг, 240 ширхэг 2 метр урттай 3 см зузаантай банзны нэг бүрийн үнэ 1800 төгрөг болох нь тус тус нотлогдон тогтоогджээ. /1-р хх-ийн 218, 222 тал/
Иймд хохирогч Б.Лд:
Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Лд учирсан эд хөрөнгийн хохирлыг буюу хашаа, өвс, тэжээлийн бодит зардлыг 5.682.000 төгрөгөөр тогтоож гаргуулахаар шийдвэрлэсэн тул дахин өвс авсан 3.278.000 төгрөгийн зардлыг хор уршигт тооцон давхардуулан гаргуулах хууль зүйн үндэслэлгүй байна.
Харин хохирогч Б.Л өвөл малаа тэжээх зорилгоор дээр дурдсан 5.250.000 төгрөгийн үнэ бүхий өвс, тэжээлийг бэлдэж өвөлжөөндөө буулгасан байсан учир түүнд дахин өвөлжөөндөө өвс буулгах зорилгоор шатахуун авах шаардлага бий болохгүй тул уг шатахуун авсан 55.500 төгрөгийн нэмэлт зардлыг хор уршигт тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Иймд шүүх хохирогч Б.Лгийн 9.015.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 5.682.000 төгрөг, хор уршигт 55.500 төгрөг бүгд 5.737.500 төгрөгийн шаардлагыг хангаж, дахин өвс худалдаж авсан гэх 3.278.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Шүүгдэгч Ш.О, Ю.Ц нар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг төлж барагдуулаагүй нь шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон тул тэдгээрээс 5.737.500 төгрөгийг хувь тэнцүүлэн тус бүрээс 2.868.750 төгрөг гаргуулж, хохирогч Б.Лд олгох үндэслэлтэй байна.
Хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт “Би нэхэмжилж буй 9.015.000 төгрөгийн зардалдаа бодит зардлаа л тооцож оруулсан. Энэ гэмт хэргийн улмаас бусад зардал гарсан хэдий ч би нэхэмжлэхгүй” гэж мэдүүлсэн ба шүүх нэхэмжлэлийн шаардлагад дүгнэлт хийн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг тодорхойлж шийдвэрлэсэн тул цаашид иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх шаардлагагүй гэж дүгнэсэн болно.
2. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Ш.О, Ю.Ц нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон ба тэдгээр нь хэрэг хариуцах чадвартай байна.
Шүүгдэгч Ш.Оын хувийн байдлыг тогтоосон гэрч Х.Д, Ш.О, Г.Н нарын мэдүүлэг, Увс аймгийн Баруун туруун сумын 3-р багийн Засаг даргын 2018 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 1/49 тоот тодорхойлолт, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, мал тооллогын бичиг, Увс аймгийн Автотээврийн төвийн 2018 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 44 тоот албан бичиг, Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 1/152 тоот албан бичиг /1-р хх-ийн 108-110, 174-175, 179-183, 187, 189 тал/ нотлох баримтуудаар шүүгдэгч Ш.О нь Увс аймгийн Баруунтуруун сумын Баянайраг багт оршин суудаг, малчин, хувьдаа адуу-1, үхэр-4, хонь-9, ямаа 26 бүгд 40 толгой малтай, хувьдаа тээврийн хэрэгсэл болон үл хөдлөх хөрөнгө байхгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь тогтоогдсон.
Шүүгдэгч Ю.Ц хувийн байдлыг тогтоосон гэрч Н.Н, Б.А, Н.Б нарын мэдүүлэг, Увс аймгийн Баруунтуруун сумын 3 дугаар багийн Засаг даргын 2018 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 1/48 тоот тодорхойлолт, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Увс аймгийн Автотээврийн төвийн 2018 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 45 тоот албан бичиг, Увс аймгийн улсын бүртгэлтийн хэлтсийн 2018 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 1/151 тоот албан бичиг /1-р хх-ийн 104-106, 164-165, 185, 191/ нотлох баримтуудаар шүүгдэгч Ю.Ц нь Увс аймгийн Баруунтуруун сумын Баянайраг багт оршин суудаг, малчин, хувьдаа 65-13 УВХ улсын дугаартай Bongo Frontier маркийн тээврийн хэрэгсэлтэй, үл хөдлөх хөрөнгө байхгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь тогтоогдож байна.
Тэдгээрийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д заасан бусдын эд хөрөнгө хууль бусаар устгасан гэмт хэрэг нь дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрх хязаарлах ял шийтгэх санкцтай.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1-д “гэмт хэрэг үйлдсэнээс хойш дараах хугацаа өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй”, мөн зүйлийн 1.1-д “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн” гэж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1-д “дараахь тохиолдолд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй”, 1.2-д “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан”, мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1-д “шүүх дараахь үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгоно”, 1.2-т “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан” гэж тус тус заасан.
Дээрх хуулийн зохицуулалтуудад дүгнэлт хийхэд шүүгдэгч Ш.О, Ю.Ц нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжгүй нөхцөл үүссэн, тодруулбал тухайн гэмт хэрэг 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гарсан болох нь тогтоогдсон тул хуулинд заасан 1 жилийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр шүүгдэгч Ш.О, Ю.Ц нарт холбогдох эрүүгийн 1735001730033 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, тэдгээрийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэмт хэрэг гарснаас хойш 1 жил 6 сар 28 хоног өнгөрсөн буюу хуулинд заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй, эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжгүй нөхцөл үүссэн байсан хэдий ч шүүгдэгч Ю.Ц гэм буруугийн талаар маргаж эс зөвшөөрсөн учир шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан журмын дагуу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ердийн журмаар явуулж, гэм буруугийн асуудлыг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Энэ хэргийн хамт шүүхэд шүүгдэгч Ш.Оын эзэмшлийн хар эмээл, тохом, хазаар, ногт, шүүгдэгч Н.Эын гар утас, ашиглагдах боломжгүй болсон буюу дундуураа хагарсан сиди диск эд мөрийн баримтаар хураагдан ирсэн байна.
Мөн шүүгдэгч Ш.Оын 10 настай хүрэн зүсмийн, шүүгдэгч Ю.Цын 13 настай хул зүсмийн морийг тус тус битүүмжилсэн прокурорын 5/05, 5/06 дугаартай тогтоол хэргийн 35-36, 39-40 дэх талд авагджээ.
Шүүгдэгч нарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэнтэй холбогдуулан прокурорын “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” 5/05, 5/06 дугаартай дээрх тогтоолуудыг хүчингүй болгож, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар эмээл, тохом, хазаар, ногт, гар утас зэргийг эзэмшигч нарт буцаан олгохоор шийдвэрлэв.
Харин сиди диск нь дундуураа хагарсан, дахин ашиглах боломжгүй байх тул устгах нь зүйтэй байна.
Шүүгдэгч нар энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Ш.О, Ю.Ц нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгохоор тогтлоо.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц овгийн Шгийн О, Х овгийн Югийн Ц нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Ц овогт Шгийн О, Х овогт Югийн Ц нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ш.О, Ю.Ц нарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөсүгэй.
3. Шүүгдэгч Ш.О, Ю.Ц нар энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг 5.737.500 /таван сая долоон зуун гучин долоон мянга таван зуу/ төгрөгийг шүүгдэгч Ш.О, Ю.Ц нараас хувь тэнцүүлэн тус бүрээс 2.868.750 /хоёр сая найман зуун жаран найман мянга долоон зуун тавин/ төгрөг гаргуулж хохирогч Г овогт Бгийн Л /ОА68022810/-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 3.278.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүхэд эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар эмээл, тохом, хазаар, ногтыг шүүгдэгч Ш.Од, гар утсыг шүүгдэгч Ю.Цод тус тус буцаан олгож, ашиглагдах боломжгүй болсон Сиди дискийг устгуулахаар тус шүүхийн “Эд мөрийн баримт устгах комисс”-т шилжүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын 2018 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 5/05, 5/06 тоот “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг тус тус хүчингүй болгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.О, Ю.Ц нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА