Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 416

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо хабитат 4 дүгээр гудамжны 242 тоотод оршин суух, ВП65061104 регистрийн дугаартай, Боржигон овогт Бямбын Тавдайн Ажиллаж байсан байдал тогтоолгох-ыг хүссэн хүсэлтийг 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Б.Тавдай, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чулуунчимэг нар оролцов

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Б.Тавдай шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 1965 онд төрсөн 51 настай. Өндөр настаны тэтгэвэр тогтоолгох гэтэл бичиг баримтын зөрчил гарч шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. 1981 оноос 1990 оныг хүртэл Баянхонгор аймгийн Өлзийт сумын Цэцэглэлт нэгдлийн 2 ба 3 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү? Уг онуудад ажиллаж байсан талаархи мэдээлэл хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн боловч уг дэвтэрт тамга дарагдаагүй учир шүүхээр тогтоолгох шаардлагатай байна.. гэв.

Шүүх хуралдаанаар Б.Тавдайгийн иргэний үнэмлэхний хуулбар, Б.Тавдайгийн 1981 оны 12 сарын 05-ны, 1991 оны 01 сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2016 оны 04 сарын 26-ны өдрийн 303, 2016 оны 05 сарын 30-ны өдрийн 375 дугаар албан бичгүүд, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Б.Тавдай нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д заасны дагуу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ гаргах, шаардах эрхтэй байна.

Хүсэлт гаргагч Б.Тавдай нь 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Баянхонгор аймгийн Өлзийт сумын Цэцэглэлт нэгдлийн 2, 3-р бригдад малчнаар ажиллаж байсан болох нь Б.Тавдайгийн 1981 оны 12 сарын 05-ны, 1991 оны 01 сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2016 оны 04 сарын 26-ны өдрийн 303, 2016 оны 05 сарын 30-ны өдрийн 375 дугаар албан бичгүүд зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Иймд Боржигин овогт Бямбын Тавдайн хүсэлтийг хангаж, улсад ажиллаж байсан байдлыг тогтоон шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.1, 116, 118, 133.1.1 дүгээрзүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Боржигин овогт Бямбын Тавдайн 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Баянхонгор аймгийн Өлзийт сумын Цэцэглэлт нэгдлийн 2, 3-р бригдад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухайхуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус заасныг баримтлан Б.Тавдайн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагчшийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ