Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 417

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл би

Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1-дүгээр баг Майхан цахир байр 1 тоотод оршин суух, ВГ66122949 регистрийн дугаартай, Пагж овогт Жигмэдийн Ягааны нэхэмжлэлтэй

Хариуцагч: Баянхонгор аймгийн Баацагаан сумын 4 дүгээр багт оршин суух тоотод оршин суух ВЖ84050314 регистрийн дугаартай, Эрдэнэбаярын Дагвадоржид холбогдох

Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн төлбөр 2520000 төгрөг, гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Ягаан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Э.Дагвадорж нь 2015 оны 04 сарын 24-ний өдөр Мустанг-200 мотортой DD063603 хөдөлгүүрийн дугаартай мотоциклийг 1.600.000 төгрөгөөр авч 2015 оны 05 сарын 20-ны өдөр төлөхөөр гэрээ хийж авсан.

Мөн 2014 оны 09 сарын 8-ны өдөр Мустанг-150 маркийн мотоциклийг авч үлдэгдэл 200.000 төгрөгийг өгөөгүй болно.

Иймд 2 мотоциклийн үлдэгдэл үнэ 1.800.000 төгрөг, алданги 720.000 төгрөг, нийт 2.520.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ж.Ягаан шүүхэд гаргасан тайлбартаа:

Хариуцагч Э.Дагвадорж нь нэхэмжлэлийн шаардлага 2.520.000 төгрөгөөс 2.000.000 төгрөгийг төлж барагдуулсан. Үлдэгдэл 520.000 төгрөгийг Э.Дагвадоржоос нэхэмжлэхгүй болсон тул нэхэмжлэгч миний бие нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

Шүүх нэхэмжлэгч Ж.Ягааны шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт зэргийг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.Ягаан нь Э.Дагвадоржид холбогдуулж Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн төлбөр 2.520.000 төгрөг гаргуулахаар шаарджээ.

Хариуцагч Э.Дагвадорж нь Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн төлбөр 2.520.000 төгрөгөөс 2.000.000 төгрөгийг төлж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг биелүүлсэн, нэхэмжлэгч Ж.Ягаан нь 520.000 төгрөгийг нэхэмжлэхгүй, нэхэмжлэлээсээ татгалзсан байна.

Нэхэмжлэгчийн татгалзал нь гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 54950 төгрөгийн тал болох 27475 төгрөгийг төрийн сангийн орлогоос, 27475төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь :

1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасныг баримтлан Ж.Ягааны нэхэмжлэлтэй Э.Дагвадоржид холбогдох Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн төлбөр 2520000 төгрөггаргуулах иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаны баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-д зааснаарнэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54950 төгрөгийн тал хувь болох 27475 төгрөгийг төвлөрсөн төсвийн орлогоос, 27475 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж, нэхэмжлэгч Ж.Ягаанд буцаанолгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйгтайлбарласугай.

ШҮҮГЧ: Ч.БАЯРЦЭНГЭЛ