| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2018/0120/Э |
| Дугаар | 912 |
| Огноо | 2019-06-05 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Ц.Оюун-Эрдэнэ |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 912
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонням,
Улсын яллагч Ц.Оюун-Эрдэнэ,
Шүүгдэгч Ю.Ш нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Ю.Ш холбогдох эрүүгийн 1903 00318 0194 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1964 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр суманд төрсөн, эрэгтэй, 55 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Нийслэлийн Налайх дүүргийн тоотод оршин суух бүртгэлтэй, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар, хэрэг хариуцах чадвартай, Ю.Ш .
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Ю.Ш нь 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 20 цагийн үед Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хонхор өртөөний арын замд Хьюндай Маяти маркийн 63-52 НАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 11.3-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг тус тус зөрчин эсрэг урсгал сөрсөнөөс жолооч О.Батболдын жолоодон явсан Тоёота Марк-2 маркийн 11-43 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, жолооч О.Батболд, зорчирч Б.Эрдэнэбилэг нарын эрүүл мэндэд тус тус хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ю.Ш мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Мөн мөрдөн байцаалтад цугларсан нотлох баримтуудаас зам тээврийн осол, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, ослын бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх-7-16/, хохирогч Б.Эрдэнэбилэгийн өгсөн мэдүүлэг /хх-19-20/, хохирогч О.Батболдын өгсөн мэдүүлэг /хх-25-26/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 67, 69, 66 дугаартай дүгнэлт /хх-47, 49, 52/, иргэний нэхэмжлэгч А.Айсулугийн өгсөн мэдүүлэг /хх-34-35/, “Арвижих Эстимэйт” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлан /хх-55-57/, мөрдөгчийн 159 дугаартай магадлагаа /хх-70-71/, Ю.Ш яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-78-79/, шүүгдэгч Ю.Ш ял шалгах хуудас /хх-87/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Ю.Ш нь 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 20 цагийн үед Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хонхор өртөөний арын замд Хьюндай Маяти маркийн 63-52 НАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 11.3-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг тус тус зөрчин эсрэг урсгал сөрсөнөөс жолооч О.Батболдын жолоодон явсан Тоёота Марк-2 маркийн 11-43 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, жолооч О.Батболд, зорчирч Б.Эрдэнэбилэг нарын эрүүл мэндэд тус тус хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Эрдэнэбилэгийн өгсөн: “...2019 оны 3 дугаар сарын 27-ны орой 20 цагийн орчимд ногоон зоорины урд талын автобусны буудал дээрээс нэг охины хамт замын машинд суусан. Уг машины арын суудалд хамт суусан охин бид хоёр сууж явсан. Би ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийшээгээ Налайх орох гэж явсан. Би яг жолоочийн ард сууж явсан болохоор юу болсныг хараагүй, нэг ухаан орсон чинь Гэмтлийн эмнэлэг дээр ухаан орсон, хаана явж байгаад юу болсон талаар би мэдэхгүй байна." /хх-19-20/ гэх мэдүүлэг,
Мөн түүний дахин хохирогчоор өгсөн: “...Ю.Ш Б.Эрдэнэбилэгийн зүгээс гомдолгүй гэдгээ бичгээр уламжилж байна. Энэ хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.”/хх-106/ гэх хүсэлт,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч О.Батболдын өгсөн: “...Улаанбаатар хотоос Налайх дүүрэг орохоор ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийшээгээ өөрийнхөө эзэмшлийн 11-43 УНХ дугаартай Тоёота Марк-2 маркийн автомашиныг жолоодоод замаас авсан танихгүй эрэгтэй, эмэгтэй 2 зорчигчтой Хонхорын орчим замаар 40 гаран км/цагийн хурдтай ойрын гэрэлтэй явж байхад гэнэт өөдөөс нүүрэн дээр хурц гэрэл манас хийгээд л "түс тас" хийгээд явсан. Нэг ухаан ороход жолооныхоо ард байж байсан. Би машинаасаа буугаад харахад миний машин замаас гарчихсан байсан. Нэг мэдэхэд түргэнээр гэмтлийн эмнэлэг явж байсан.” /хх- 25-26/ гэх мэдүүлэг,
Мөн түүний дахин хохирогчоор өгсөн: “...Ю.Ш хохирол төлж барагдуулсан учир гомдол саналгүй. Цаашид шүүх хуралд суухгүй.” /хх-104/ гэх хүсэлт,
Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч А.Айсулугийн өгсөн: “...Ногоон зоорины буудал дээр автобусанд суух гээд зогсож байхад автобус явахгүй удаад байхаар нь замын машинд суусан. Уг машины арын суудалд сууж явсан. Би ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийшээгээ Налайх орох гэж явсан. Би утсаар ярьж явсан, нэг ухаан ороход Налайхын эмнэлэг дээр ирчихсэн байсан. Эмчилгээний зардлыг буруутай жолоочоос нэхэмжилнэ.” /хх-34-35/ гэх мэдүүлэг,
Мөн хохирлын мөнгө хүлээлцсэн тэмдэглэлд: А.Айсулуд эмчилгээий зардалд 200.000 төгрөг хүлээлгэн өглөө.” /хх-108/ гэх тэмдэглэл,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 67 дугаартай дүгнэлтэд:
1. Б.Эрдэнэбилэгт зүүн дал ясны их биеийн зөрөөтэй далд хугарал, тархины эд дэх жижиг хэмжээний цус хуралт, духны шарх, зөөлөн эдийн няцрал, тархины доргилт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх зүүн дал ясны их биеийн зөрөөтэй далд хугарал гэмтэл нь хэрэг болсон нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэж эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т заасан хүндэвтэр зэргийн гэмтэл болно.
3. Уг гэмтлээс болж ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдахгүй.” /хх-47/ гэх дүгнэлт,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 69 дугаартай дүгнэлтэд:
1. О.Батболдод цээжний хэнхэрцгийн баруун талын 4, 5, 6, 7 дугаар хавирга ясны далд хугарал, цээжний зөөлөн эдийн няцрал, тархины доргилт, нүүрний зөөлөн эдийн няцрал, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх цээжний хэнхэрцгийн баруун талын 4, 5, 6, 7 дугаар хавирга ясны далд хугарал гэмтэл нь хэрэг болсон нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэж эрүүл мэндийн удаан хугацаагаар сарниулах шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т заасан хүндэвтэр зэргийн гэмтэл болно.
3. Уг гэмтлээс болж ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдахгүй.” /хх- 49/ гэх дүгнэлт,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 66 дугаартай дүгнэлтэд:
1. А.Айсулуд тархины доргилт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хэрэг болсон нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэж эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заасан хөнгөн зэргийн гэмтэл болно.
3. Уг гэмтлээс болж ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдахгүй" /хх 52/ гэх дүгнэлт,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 69 дугаартай дүгнэлтэд:
1. Ю.Ш цээжний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ
3. Уг гэмтлээс болж ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдахгүй" /хх 54/ гэх дүгнэлт,
Мөрдөгчийн 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 159 дугаартай магадлагаанд:
1. Тоёота Марк-2 маркийн 11-43 УНХ улсын дугаартай автомашины жолооч О.Батболд нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн байх үндэслэлгүй байна.
2. Хьюндай Маяти маркийн 63-52 НАА улсын дугаартай автомашины жолооч Ю.Ш нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 11.3. “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.” /хх-70-71/ гэх магадлагаа,
Мөрдөн шалгах ажиллагаанд Ю.Ш яллагдагчаар өгсөн: “...Машины хохирлоос бусад гэмтсэн хүмүүсийн эмчилгээнд гарсан хохирлыг төлж барагдуулсан.” /хх-79/ гэх мэдүүлэг,
Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-7-16/,
Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-30/,
Түргэн тусламжийн дуудлагын хуудас /хх-39-41/,
“Арвижих-Эстимейт” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлан /хх-55-56, 59-64/,
Шүүгдэгч Ю.Ш ял шалгах хуудас /хх-87/ болно.
Дээрхи нотлох баримтуудыг нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч Ю.Ш нь 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 20 цагийн үед Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хонхор өртөөний арын замд Хьюндай Маяти маркийн 63-52 НАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 11.3-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг тус тус зөрчин эсрэг урсгал сөрсөнөөс жолооч О.Батболдын жолоодон явсан Тоёота Марк-2 маркийн 11-43 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, жолооч О.Батболд, зорчирч Б.Эрдэнэбилэг нарын эрүүл мэндэд тус тус хүндэвтэр хохирол учруулсан болох нь хохирогч Б.Эрдэнэбилэг, О.Батболд, иргэний нэхэмжлэгч А.Айсулу нарын өгсөн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 66, 69, 67 дугаартай дүгнэлт, мөрдөгчийн 159 дугаартай магадлагаа, “Арвижих эстимейт” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлан, Ю.Ш яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд, хохирол нэхэмжилсэн баримтууд болон хавтас хэрэгт цугларсан бусад бичмэл нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоосон байх тул шүүх дээрхи нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Ю.Ш Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Ийнхүү шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар шүүгдэгч Ю.Ш нь автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т заасан ял шийтгэх оногдуулах хууль зүйн үндэслэлтэй.
Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгчийн зүгээс хохирогч нарын хохирлыг бүрэн төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн ба үүнийг шүүхээс эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Шүүх шүүгдэгч Ю.Ш эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Шүүхээс шүүгдэгч Ю.Ш хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т заасан торгох ял шийтгэл оногдуулж, түүнийг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Ю.Ш нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Ю.Ш нь шүүхээс оногдуулсан 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Ю.Ш нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ю.Ш нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Ю.Ш урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ю.Ш авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС