| Шүүх | Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогоочийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 143/2024/00074/И |
| Дугаар | 203/МА2024/00037 |
| Огноо | 2024-10-09 |
| Маргааны төрөл | Татварын ерөнхий хуулиар, |
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 10 сарын 09 өдөр
Дугаар 203/МА2024/00037
******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Угтахбаяр даргалж, шүүгч Т.Дэлгэрмаа, шүүгч Х.Гэрэлмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 143/ШШ2024/00239 дугаар шийдвэртэй,
******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй,
Өмнөговь аймгийн *******ын газарт холбогдох,
******* ******* уул ХХК-ийн эзэмшлийн Өмнөговь аймаг, ******* сум, *******-р баг, Малчны хорооллын урд байрлах 10 га талбайтай газрыг орлогын албан татвар төлөхгүйгээр ******* ******* ХК-ийн нэр дээр шилжүүлэхийг Өмнөговь аймгийн *******ын хэлтэст даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******гийн гаргасан давж заалдах гомдлоор 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.*******, Ө., бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* ******* уул ХХК-ийн төлөөлөгч А., бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д., Г., нарийн бичгийн дарга А.Эрдэнэсувд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХК /Итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******/ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Зээлдэгч ******* ******* уул ХХК нь ******* *******наас 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 1090/23 тоот зээлийн гэрээ байгуулан 1 250 000 000 төгрөгийг жилийн 26,4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн барьцаанд дараах нэр бүхий хөрөнгүүдийг барьцаалсан. Үүнд:
5. Өмнөговь аймгийн ******* сум, *******-р баг, Малчны хорооллын урд талд байрлах 10 га талбайтай газар эзэмших эрхтэй газар. Зээлийн барьцаанд байсан 10 га газар, 416,7 мкв агуулахаас бусад үл хөдлөх хөрөнгө нь 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр шатаж үгүй болсон бөгөөд Гамшиг судлалын хүрээлэнгийн 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 9/143 дугаар дүгнэлтээр Цахилгааны гэмтлээс үүдэж гал гарсан байна гэж дүгнэсэн байдаг.
Банкнаас тус зээлийн асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ний өдрийн 143/ШШ2017/00020 дугаар шийдвэрээр ******* ******* уул ХХК, ******* хан уул ХХК, Б.Амгаланбаатар нараас 1 169 957 972 төгрөгийг гаргуулж ******* *******анд олгохоор шийдвэрлэсэн.
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 203/МА2017/00010 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж зарим хариуцагч нарыг чөлөөлж, хариуцагчийг ******* ******* уул ХХК болохыг тогтоож түүнээс 1 169 957 972 төгрөгийг гаргуулах хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
Улсын дээд шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 001/ХТ1017/00742 тогтоолоор хариуцагч ******* ******* уул ХХК-с 1 169 957 972 төгрөг гаргуулж ******* *******анд олгохоор шийдвэрлэсэн.
Дээрх шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай 143/Ш32017/01363 дугаар захирамж, 224 тоот гүйцэтгэх хуудсыг үндэслэн "******* *******" ХК-с Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2017 оны 10 дугаар сард шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийлгэхээр хандсан. Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2022 оны 0******* дугаар сарын 29-ний өдөр, 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр барьцаа хөрөнгүүдийг битүүмжлэх, хураах ажиллагааг тус тус хийсэн.
2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Хөрөнгө Эстимэйт ХХК-ийн шинжээчийн дүгнэлт гарч барьцаа хөрөнгүүдийг 1 394 411 000 төгрөгөөр үнэлсэн. Уг үнэлгээг 30 хувь бууруулж эхний дуудлага худалдаа, 50 хувь бууруулж 2 дахь дуудлага худалдааг зохион байгуулсан боловч худалдан авагч тодроогүй.
Иймд тус газраас 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн албан бичгээр барьцаа хөрөнгүүдийг ******* *******ны төлбөрт тооцон албадан шилжүүлэх тухай санал болгох хурал болсон.
Өмнөговь аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 5/01 дугаар албан бичгээр худалдан борлогдоогүй эд хөрөнгийг төлбөрт тооцон шилжүүлэх тухай тогтоол, мөн өдрийн 01/572 албан бичгээр "******* ******* уул" ХХК-ийн эзэмшлийн Өмнөговь аймгийн ******* сум, *******-р баг, Малчны хорооллын урд талд байрлах 10 га талбайтай газрыг ******* *******ны нэр дээр албадан шилжүүлэх тухай албан бичиг ирсэн. ******* *******ны Эрсдэлийн удирдлагын хорооны 2023 оны 04 дүгээр сарын 1*******-ны өдрийн 0*******/07 шийдвэрээр зээлдэгч ******* ******* уул ХХК-ийн эзэмшлийн Өмнөговь аймгийн ******* сум, *******-р баг, Малчны хорооллын урд талд байрлах 10 га талбайтай газар, цементэн талбай, худаг, мод зэргийг зээлийн нийт төлбөр 1 1*******0 501 012 төгрөгт тооцон авах, харуул хамгаалалтын хөлсийг худалдан борлуулах хүртэлх хугацаанд сар бүр 1 100 000 төгрөгийн ТАА-ны зээл авлага барагдуулах бусад зардлаас гаргуулахаар тус тус шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу ******* *******наас 2023 оны 5 дугаар сараас эхлэн ******* ******* уул ХХК-ийн эзэмшлийн Өмнөговь аймгийн ******* сум, *******-р баг, Малчны хорооллын урд талд байрлах 10 га талбайтай газар, цементэн талбай, худаг, мод зэргийг хөрөнгийг харуул хамгаалалтын гэрээ байгуулан харуул томилон ажиллуулж байна. 3 ******* ******* уул ХХК-ийн эзэмшлийн Өмнөговь аймгийн ******* сум. *******-р баг Малчны хорооллын урд талд байрлах 10 га талбайтай газрыг ******* *******ны нэр дээр албадан шилжүүлэхээр Өмнөговь аймгийн ******* сумын Засаг даргад хүсэлт гаргасан боловч газар эзэмших эрх шилжүүлсэн орлогын албан татвар төлсөн байхыг шаардсан. Шүүхийн шийдвэрээр өмчлөгч өөрчлөгдөх нь худалдах, худалдан авах болон эрх шилжүүлэх гэрээний дагуу явагдах процесс биш, төрийн албадлагын хүрээнд хийгдэж буй ажиллагаа бөгөөд талууд гэрээний дагуу үүрэг хүлээгээгүй, төлбөр мөнгө шилжүүлээгүй, ******* зээлсэн мөнгөндөө тооцон хөрөнгийг шилжүүлэн авч буй ажиллагаа юм. ******* ******* уул ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байгаа 10 га газрын төлбөр, орлогын албан татварыг *******наас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Газрын төлбөрийг Өмнөговь аймгийн ******* сумын Засаг дарга цаг тухай бүрд нь газрын эзэмшигчээс төлүүлэх ёстой байтал *******наас нэхэмжлээд байгаа нь хууль бус үйлдэл юм.
Зээлдэгч ******* ******* Уул ХХК нь үйлдвэрийн барилга шатсанаас хойш үйл ажиллагаа явуулаагүй, татвар төлөөгүй, *******ны барьцаалсан газраас өөр хөрөнгөгүй үлдсэн юм. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд шүүхийн шийдвэрээр өмчлөгч өөрчлөгдөж байгаа тохиолдолд татвар төлөх талаарх зохицуулалт байхгүй байна. /Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн албан татвар ногдох орлогод шүүхийн шийдвэрээр өмчлөгч өөрчлөгдөх тохиолдолд татвар ногдуулах талаар зохицуулаагүй/
Иймд шүүхийн шийдвэрийн дагуу ******* ******* ХК-ийн нэр дээр албадан шилжүүлж байгаа ******* ******* уул ХХК-ийн эзэмшлийн Өмнөговь аймгийн ******* сум, *******-р баг, Малчны хорооллын урд талд байрлах 10 га талбайтай газрыг орлогын албан татвар төлөхгүйгээр шилжүүлнэ гэж үзэж байна. Банкнаас уг газрыг төлбөртөө тооцон авахаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгож, харуул хамгаалалтын гэрээ байгуулж, харуул томилон ажиллуулж байгаа бөгөөд ******* байгууллагуудын уялдаа холбоогүй байдал, хуулийн нарийн зохицуулалт байхгүйгээс хугацаа алдан хохирч байна. Иймд ******* ******* Уул ХХК-ийн эзэмшлийн Өмнөговь аймгийн ******* сум, *******-р баг, Малчны хорооллын урд талд байрлах 10 га талбайтай газрыг орлогын албан татвар төлөхгүйгээр ******* ******* ХК-ийн нэр дээр шилжүүлэхийг Өмнөговь аймгийн *******ын хэлтэст даалгаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Мухлай, Э.******* нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* ******* ХХК болон ******* ******* Уул ХХК-ийн хооронд үүссэн харилцаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлд зааснаар худалдан борлогдоогүй хөрөнгийг төлбөр авагчид санал болгосон ба шүүхийн шийдвэрээр ******* зээлсэн мөнгөндөө тооцон хөрөнгийг шилжүүлэн авч буй ажиллагаа хэдий ч энэ талаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, *******ын ерөнхий хууль болон холбогдох хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиудад тусгайлан тодорхойлсон хуулийн заалт байхгүй байна.
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль-ийн 30 дугаар зүйлд Эцсийн эзэмшигчийн хувьцаа, хувь оролцоог өөрчлөх замаар эрх борлуулсан, шилжүүлсний татварын харилцааг зохицуулсан байдаг. Тус хуулийн 30 дугаар зүйлийн 30.3 дахь хэсэгт Эрх борлуулсан, шилжүүлсний албан татвар... нь тус хуулийн 30 дугаар зүйлийн 30.10 дахь хэсэгт Энэ хуулийн 30.4-т заасны дагуу тодорхойлсон албан татвар ногдуулж орлогод 10 хувиар албан татвар ногдуулна гэж заасны дагуу албан татвар ногдуулж, мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.11 дэх хэсэгт энэ хуулийн 30.10-т заасны дагуу ногдуулах албан татварыг тухай эрх эзэмшигч ногдуулж, 30 хоногийн дотор төсөвт шилжүүлнэ гэж зааснаар газар эзэмших, ашиглах эрх борлуулсан, шилжүүлсний албан татварыг ногдуулж тайлагнуулах нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* ******* уул ХХК-ийн төлөөлөгч А. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдөр манай үйлдвэр дээр гал гарсан. Түүнээс өмнө ямар нэгэн зээлийн болон татварын ямар ч зөрчилгүй үйл ажиллагаагаа явуулж байсан. Нэг өдөр ч зээлийн хүүгийн төлбөр болон татварын газар дээр өр, төлбөр үүсээгүй байсныг талууд мэдэж байгаа. Тус гэнэтийн давагдашгүй, хүчин зүйлийн улмаас манайд нэлээдгүй хохирол учирсан. Хэрвээ цаашид сэргээн засах байдлаар үйл ажиллагаа явуулсан бол энэ асуудлууд шийдэгдэх байсан. Миний хувьд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа ба албадан гүйцэтгэх хуудасны дагуу шүүхээс гарсан тогтоолыг хэрэгжүүлээд, үйл ажиллагаа явагдаж байгаа гэж үзэж байна. Түүнчлэн тухайн газрыг худалдан борлуулж, ашиг олох зорилгогүй учир татвар төлөх талаарх асуудлыг хуульд заасны дагуу шийдвэрлэнэ гэж үзэж байна.
Мөн манай шатаагүй үлдсэн газар болон түүн дээр байгаа үл хөдлөх хөрөнгүүд нийтдээ 1 394 000 000 төгрөгөөр үнэлэгдсэн байдаг. Өмнө нь үнэлгээ хийлгэхэд ******* ******* нь үнэлгээ дээр маргалдсан байдаг. Манай талаас маргаагүй. Шүүхээс гарсан тогтоолоор улсын тэмдэгтийн хураамжтай нийлээд 1 176 000 000 төгрөг төлөх тооцоотой байгаа. Худаг, мод, цементийн талбай гээд газраас салахгүй үл хөдлөх хөрөнгүүд нийлээд 1 250 000 000 төгрөгийн хөрөнгө үндсэндээ ******* ******* руу шилжсэн гэж үзэж байгаа. Гүйцэтгэх ажиллагааны дагуу шилжүүлэхэд ******* ******* нь хоосон газар авмааргүй байна, 37 114 000 төгрөгийн хашаагаа хамт өгөөч гэсэн. Итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******тай би утсаар ярилцаж байсан. Үүний дүнд 1 169 000 000 төгрөгийн өрөнд 37 114 000 төгрөгийн хашаатай нийтдээ 1 2*******7 205 000 төгрөгийн хөрөнгө авсан байдаг. Манайд 107 205 000 төгрөгийн үнэлгээнээс шатчихсан төмөр болон манаачийн цонх нь хагарчихсан байр гэх мэт зүйлс үлдсэн. Түүнчлэн 2016 оны 5 сараар гарсан 13 000 000 төгрөгийн НӨАТ-ын төлбөр, Номин тав трейд" ХХК дээр байсан гурилын үлдэгдэл 5 000 000 гаруй төгрөг бүгд гүйцэтгэх хуудсаар ажиллагаа хийгдсэн. Тэгэхээр манай талаас ямар нэгэн асуудал байхгүйгээр тохироод дууссан. Одоо дахиад ийм асуудал гаргаж ирээд гуравдагч этгээдээр татаж байгаад санал нийлэхгүй байна. Газрын төлбөрийн асуудал нь нэхэмжлэлтэй холбоогүй гэж ойлгож байгаа. Нэхэмжлэгчийн эзэмших эрх шилжүүлэхэд үүсэх 10 хувийн татварыг чөлөөлөөд өгөөч гэсэн. Хариуцагч эзэмшигч төлнө гэх асуудал үүсэж байна. Энийг хуулийн дагуу шийдвэрлэнэ гэж үзэж байна. Би эдийн засагч хүнийхээ хувьд газрын төлбөр болон эрх шилжүүлсний 10 хувийн татварыг өөр ойлголт гэж харж байна. Эндээс ямар нэгэн байдлаар би болон ******* ******* нь ашиг олсон зүйл байхгүй. Энэ нь албадан дуудлага худалдааны дүнд ******* *******анд санал болгосон ажиллагаа юм. Ийм тохиолдолд хуулийн зохицуулалт ямар байдаг болон тодорхой хариултыг аль аль талаас олж харсангүй гэж үзэж байна. Тэгэхээр энэ тохиолдолд эрх шилжүүлэх төлбөрийг чөлөөлөх хуулийн заалт байгаа талаар гаргалгаа хайж үзвэл яасан юм гэв.
4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манайх ******* ******* уул ХХК, ******* ******* ХК нартай холбогдолтой гүйцэтгэх баримт бичиг дээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зохион байгуулж ажилласан. Тэгээд хувийн хэрэг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудсыг манайх хүлээж аваад холбогдох ажиллагаануудаа тухай бүрд нь зохион байгуулаад явуулсан. Төлбөр төлөгчийн хөрөнгийг тогтооход шатсан үйлдвэрийн газар ганцхан компанийн аж ахуй нэгжийн нэр дээр бүртгэлтэйгээ байсан. Тэгэхээр манайх байгаа ганц хөрөнгө дээр нь холбогдох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулсан. Төлбөр төлөгч ******* ******* уул ХХК-ийн эзэмшлийн үл хөдлөх шатсан эд хөрөнгүүдийг Хөрөнгө эстимэйт ХХК дээр хөрөнгийн үнэлгээ тогтоолгоод 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 1 394 411 000 төгрөгөөр үнэлсэн. Анхны албадан дуудлага 70 хувиар хямдруулж, 976 0*******7 700 төгрөгөөр нийтэд мэдээллэж зарласан. Сонирхсон этгээдэд оролцоогүй учраас 2 дахь шатны дуудлага худалдаагаар 50 хувиар хямдруулж 697 205 500 төгрөгөөр нийтэд мэдээлж зарласан боловч оролцогч этгээд оролцоогүй. Тэгээд ******* ******* ХК-ийн зүгээс хөрөнгийг авъя дээрээс нь нэмээд газрыг авсан байдаг юм. Манайд хөрөнгө хүлээж авах тухай хүсэлтээ ирүүлсэн учраас манайх холбогдох албан тоот бичиг, бүх юмнуудаа Газрын харилцааны алба холбогдох байгууллагууд руу шилжүүлээд явуулсан. Ингээд явуулсан чинь ******* ******* ХК-аас газрыг шилжүүлэхгүй байна гэсэн асуудал тавьсан. ******* болон Газрын харилцааны албанаас асуухаар *******ын тухай хуульд заасны дагуу тодорхой хэмжээний татвараа авах ёстой гэдэг асуудал ярьж байгаа. Тэгтэл Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар өөрөө төрийн байгууллага, нөгөө талдаа шүүхийн шийдвэр бид албадан биелүүлж байгаа юм. Албадан биелүүлэх талаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал гээд шүүхийн шийдвэр гүйцэтгэх 11******* дугаар зүйл дээр зардлыг яаж зохицуулах юм бэ гэдэг талаас тусгасан байдаг. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой зардлыг эхлээд төлбөр авагч талаас гаргаад, дараа нь төлбөр төлөгчид, төлбөр төлөгч төлбөр бүрэн дуусгавар болоход эргүүлээд төлнө гэсэн хуулийн зохицуулалт байдаг. Зардлын асуудлыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон *******ын тухай хуульд албан дуудлага худалдаа борлуулсны зардлыг тооцох юм уу, тооцохгүй юм уу гэдэг тухайлсан заалт байдаггүй юм байна. Дуудлага худалдааг Монгол улсын хэмжээнд 2 төрлөөр зохион байгуулж байгаа. Нэг нь албан дуудлага худалдаа буюу аж ахуйн нэгжүүд хөрөнгөө актлахаар, эсхүл хөрөнгө худалдан борлуулах зорилгоор явж байгаа. Энэ нь тухайн аж ахуйн нэгж өөрийнхөө болохгүй байгаа хөрөнгийг худалдан борлуулаад, түүнээсээ ашиг авах зорилготой явж байгаа. Манайх төрийн байгууллага учраас ямар ч ашиг олох сонирхолгүйгээр албан дуудлага худалдаа зохион байгуулж явж байгаа. Энэ өөрөө төрийн албадлагыг хэрэгжүүлж байгаа болохоос биш түүн дээр ашиг олоод ч юм уу, аж ахуйн нэгж ашиг олоод төлбөрөө барагдуулж байгаа хэлбэр биш. ******* ******* ХК нь ******* учраас ашгийн төлөөх байгууллага төлөхгүй гэдэг асуудал ярина. ...Мэдээж төрийн байгууллагын үйл ажиллагаа явж байгаа юм чинь татвар төлөхгүйгээр шилжүүлэх ёстой л гэж бид нар үзэж байна. ...Тэгэхээр миний хувьд эцэст нь дүгнээд хэлэхэд энэ бол татвараас чөлөөлөгдөх ёстой, чөлөөлөгдөөд хэвийн журмаараа нэн даруй шилжүүлэх ёстой л гэж үзэж байна гэв.
5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
******* ******* уул ХХК-ийн эзэмшлийн Өмнөговь аймгийн ******* сум, *******-р баг, Малчны хорооллын урд талд байрлах 10 га талбайтай газрыг орлогын албан татвар төлөхгүйгээр ******* ******* ХК-ийн нэр дээр шилжүүлэхийг Өмнөговь аймгийн *******ын хэлтэст даалгах тухай ******* ******* ХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.******* давж заалдах шатны шүүхэд хандан гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийн ҮНДЭСЛЭХ нь хэсэгт Хариуцагч тал татгалзлын үндэслэлээ манайх газрын эрх шилжүүлэх эрхтэй байгууллага биш. ******* сумын Тамгын газар эрхтэй байгууллага учраас шилжүүлэх ажиллагааг хийнэ. Манайхаас тухайн сумын Тамгын газрын бүрдүүлэх материалын дагуу холбогдох татварын төлбөр хураамжийг авах ёстой гэж тайлбарлан хариуцагч биш гэх үндэслэлээр маргадаг гэжээ.
Шүүх хуралдааны явцад Өмнөговь аймгийн татварын хэлтэст холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн хариуцагч нь Өмнөговь аймгийн татварын газар болон өөрчлөгдсөн талаар дурдсан боловч нэршил өөрчлөгдсөн талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй, шүүх хуралдааны явцад хариуцагчийн нэршлийг нэхэмжлэгч талаас тодруулан оролцсон ба шүүгч энэ талаар асууж, тайлбарлаж байснаас хариуцагч талаас ийм төрлийн тайлбар огт гаргаагүй байдаг.
Шүүх хурлын тэмдэглэлд тодорхой дурдагдсан байна. ******* ******* Уул ХХК-ийн эзэмшлийн Өмнөговь аймгийн ******* сум, *******- р баг, Малчны хорооллын урд талд байрлах 10 га талбайтай газрыг ******* *******ны нэр дээр албадан шилжүүлэхээр Өмнөговь аймгийн ******* сумын засаг даргад хүсэлт гаргасан боловч газар эзэмших эрх шилжүүлсэн орлогын албан татвар төлсөн байхыг шаардсан.
Шүүхийн шийдвэрээр өмчлөгч өөрчлөгдөх нь худалдах, худалдан авах болон эрх шилжүүлэх гэрээний дагуу явагдах процесс биш, төрийн албадлагын хүрээнд хийгдэж буй ажиллагаа бөгөөд талууд гэрээний дагуу үүрэг хүлээгээгүй, төлбөр мөнгө шилжүүлээгүй, ******* зээлсэн мөнгөндөө тооцон хөрөнгийг шилжүүлэн авч буй ажиллагаа юм. ******* ******* Уул ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байгаа 10 га газрын төлбөр, орлогын албан татварыг *******наас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Газрын төлбөрийг Өмнөговь аймгийн ******* сумын засаг дарга цаг тухай бүрд нь газрын эзэмшигчээс төлүүлэх ёстой байтал *******наас нэхэмжлээд байгаа нь хууль бус үйлдэл юм.
Зээлдэгч ******* ******* Уул ХХК нь үйлдвэрийн барилга шатсанаас хойш үйл ажиллагаа явуулаагүй, татвар төлөөгүй, *******ны барьцаалсан газраас өөр хөрөнгөгүй үлдсэн юм. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд шүүхийн шийдвэрээр өмчлөгч өөрчлөгдөж байгаа тохиолдолд татвар төлөх талаарх зохицуулалт байхгүй байна. /Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн албан татвар ногдох орлогод шүүхийн шийдвэрээр өмчлөгч өөрчлөгдөх тохиолдолд татвар ногдуулах талаар зохицуулаагүй./ Иймд шүүхийн шийдвэрийн дагуу ******* ******* ХК-ийн нэр дээр албадан шилжүүлж байгаа ******* ******* Уул ХХК-ийн эзэмшлийн Өмнөговь аймгийн ******* сум, *******-р баг, Малчны хорооллын урд талд байрлах 10 га талбайтай газрыг орлогын албан татвар төлөхгүйгээр шилжүүлнэ гэж үзэж байна. Банкнаас уг газрыг төлбөртөө тооцон авахаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгож, харуул хамгаалалтын гэрээ байгуулж, харуул томилон ажиллуулж байгаа бөгөөд ******* байгууллагуудын уялдаа холбоогүй байдал, хуулийн нарийн зохицуулалт байхгүйгээс хугацаа алдан хохирч байна.
Анхан шатны шүүхийн шийдвэр нь Хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, шүүх хуралдааны явцад яригдаагүй асуудлыг шийдвэртээ тусгаж оруулсан нь хууль ёсны байх шаардлагыг хангаагүй. Банкнаас нэхэмжлэлийн шаардлагаа яагаад татварын албанд холбогдуулан гаргасан талаар хангалттай тайлбарласан байхад иргэний хэрэг үүсгэсний дараа хариуцагч биш байна хэмээн дүгнэсэн нь мөн үндэслэлгүй болсон. Давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй, хэргийг бүхэлд нь хянуулахаар энэхүү гомдлыг гаргаж байна.
Иймд Өмнөговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 143/ШШ2024/00239 дугаар шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай татварын газар эрх шилжүүлэх эрх бүхий байгууллага биш учраас Газрын тухай хуулийн 3*******.6, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулийн 30 дугаар зүйл, 10.1.2-р зүйлийн дагуу газрын эрх шилжүүлж байгааг энэ хуулийн дагуу орлого гэж үзэж байгаа учраас газрын эрх шилжүүлсний төлбөрийг тухайн газар шилжүүлэх эрх бүхий байгууллага нь ногдуулсан учраас манайх тэрийг барагдуулах үүрэгтэй. ******* ******* манайхыг шилжүүлэхгүй байна гэж үзээд байгаа нь буруу гэж үзэж байгаа учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байгаа гэв.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэмэлт тайлбар байхгүй гэв.
6. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хэлэх гээд байгаа санаа нь би анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжихгүй байгаа. Энэ нь татвараас тодорхой хэмжээнд чөлөөлөгдөх ёстой гэж үзэж байгаа.
Хуулийн зохицуулалт байхгүй ч гэсэн албадан дуудлага худалдааг зарласан, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага албадан дуудлага худалдааг зохион байгуулаад явсан учраас аль аль тал нь ашиг олоогүй. Газрын тухай хуулийг харахад худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байх ёстой гэдэг шаардлага тавьж байгаа. Гэтэл худалдах, худалдан авах гэрээ огт байгуулагдаагүй. Манай хуулийн 57 дугаар зүйлд заасны дагуу албадан шилжүүлж байна гэсэн үг. Практик жишээн дээр энэ мэтчилэн олон асуудлууд гардаг. Гэхдээ төлбөрийн үнийн дүн нь бага ч байдаг юм уу, 50 сая, 10 сая гээд хөрөнгө хүлээж авдаг. Гэхдээ энэ дээр хүмүүс нь дахиад мөнгө төлөөд хөрөнгөө хүлээж авдаг ийм асуудал байгаа. Тэгэхээр энэ шүүхийн шийдвэр кэйс гарснаараа хохирсон иргэнээ дахиж хохироогоод байхгүйгээр шийдвэрлээд явах боломж гарах байх. Ер нь бол аль аль талд нь нарийвчлаад гарсан хуулийн зохицуулалт байхгүй. Гэхдээ явагдаж байгаа үйл явдлаа харахаар чөлөөлөх үндэслэлтэй юм болов уу гэж хараад байгаа юм гэв.
7. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль, журмынх нь дагуу явуулсан. Шүүхээс гарсан шийдвэрийг биелүүлсэн учраас надад өөр хэлэх санал алга. ******* *******наас гаргасан гомдлыг дэмжиж байна гэв.
*******. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* ******* уул ХХК-ийн төлөөлөгч А. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд гал түймэр гараагүй байсан бол энэ асуудал гарахгүй байсан гэж бодож байна. Албадан дуудлага худалдаа явуулсан учраас төлбөрөөс нь чөлөөлчихвөл шилжүүлэх эрх нь гарах боломж байдаг юм болов уу л гэж бодож байна гэв.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь бүхэлд нь хянан үзлээ.
Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч Өмнөговь аймгийн *******ын газарт холбогдуулан ******* ******* уул ХХК-ийн эзэмшлийн Өмнөговь аймаг, ******* сум, *******-р баг, Малчны хорооллын урд байрлах 10 га талбайтай газрыг орлогын албан татвар төлөхгүйгээр ******* ******* ХК-ийн нэр дээр шилжүүлэхийг Өмнөговь аймгийн *******ын хэлтэст даалгах тухай нэхэмжлэлийг анхан шатны шүүхэд хандан гаргасан байна.
Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй Манайх газрын эрх шилжүүлэх эрхтэй байгууллага биш. ******* сумын Тамгын газар эрхтэй байгууллага учраас шилжүүлэх ажиллагааг хийнэ. Манайхаас тухайн сумын Тамгын газрын бүрдүүлэх материалын дагуу холбогдох татварын төлбөр хураамжийг авах ёстой гэж тайлбарлан хариуцагч биш гэх үндэслэлээр маргажээ.
Өмнөговь аймгийн ******* сум, *******-р баг, Малчны хорооллын урд талд байрлах 10 га газрыг ******* ******* ХХК нь зээлийн өр төлбөртөө шилжүүлэн авч байгаа ажиллагаа нь шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэгдсэн байх бөгөөд төлбөр төлөгч болон төлбөр авагч талууд худалдан борлуулагдаагүй эд хөрөнгийг төлбөрт тооцон шилжүүлэх санал гаргахдаа цаашид гарах зардал болон татвар хураамжийн талаар харилцан тохиролцоогүй байна.
Газрын тухай хуулийн 3******* дугаар зүйлийн 3*******.2 дахь хэсэгт Эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд мөн зүйлийн 3*******.2.2-т эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тухай нотолгоо;...байхаар хуульчилжээ.
Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагчийг Өмнөговь аймгийн *******ын газар гэж тодорхойлсон байх бөгөөд *******ын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.25-д татварын алба гэж татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих чиг үүргийг ... хэрэгжүүлэх-ээр заасан байх бөгөөд эзэмших эрх шилжүүлэх ажиллагаа нь Өмнөговь аймгийн *******ын газарт харьяалагдахгүй байх тул ******* ******* уул ХХК-ийн эзэмшлийн 10 га газрыг орлогын албан татвар төлөхгүйгээр ******* *******" ХК-ийн эзэмшилд шилжүүлэхийг Өмнөговь аймгийн *******ын газарт даалгах үндэслэлгүй гэж дүгнэн анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэл бүхий болжээ.
Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 143/ШШ2024/00239 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.УГТАХБАЯР
ШҮҮГЧИД Х.ГЭРЭЛМАА
Т.ДЭЛГЭРМАА