Шүүх | Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лувсанноровын Угтахбаяр |
Хэргийн индекс | 143/2024/00153/И |
Дугаар | 203/МА2024/00038 |
Огноо | 2024-10-09 |
Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 10 сарын 09 өдөр
Дугаар 203/МА2024/00038
Д.*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Гэрэлмаа даргалж, шүүгч Т.Дэлгэрмаа, шүүгч Л.Угтахбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 143/ШШ2024/00258 дугаар шийдвэртэй,
Д.*******гийн нэхэмжлэлтэй,
Ж.*******той хамтын амьдралтай байсан болохыг тогтоолгох, хамтран амьдрах хугацаанд бий болсон хөдлөх, үл хөдлөх хөрөнгийг дундын өмч болохыг тогтоолгох, дундын өмчийн эрхийг болон Онгонговь ХХК-ийн гишүүний өөрчлөлт зэргийг эд хөрөнгийн болон хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Долгормаагийн гаргасан давж заалдах гомдлоор 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч шүүгч Л.Угтахбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Долгормаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Оюунчимэг, нарийн бичгийн дарга Б.Хулан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Миний бие 1990 оны 08 дугаар сараас эхлэн Тост овгийн Жамбалдоржийн *******той гэр бүл болон Өмнөговь аймгийн Гурвантэс суманд амьдарч байсан. Ж.******* 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр өвчнөөр нас барсан. Ж.******* бид хоёр нийтдээ 31 жил хамтран нэг гэрт амьдарсан. Миний бие Ж.*******той хамт амьдарч эхлэхдээ нэг охинтой байсан. Тэгэхэд охин А.******* 6 орчим настай байсан. Миний бие Ж.*******ийг амьд сэрүүн байхад гэр бүлээ батлуулаагүй, хэн аль маань ч гэрлэлтээ батлуулах талаар анхаарч байгаагүй. Нөхөр Ж.******* бид хоёр 30 гаруй жил хамт амьдрахдаа дундаасаа бий болгосон хөрөнгийн шударга өмчлөгчөөр миний биеийг тогтоолгоход бидний хамтын амьдралтай байсныг зайлшгүй тогтоох шаардлагатай болоод байгаа юм. Ж.******* бид хоёр хамт амьдарч эхэлсэн 1990 оноос Өмнөговь аймгийн Гурвантэс суманд хамтран амьдарсан, түүнээс хойш өөр газар амьдарч байгаагүй. Ж.******* бид хоёрыг хамтран амьдарч байсныг сум орныхон бүгд мэднэ.
Иймд Д.******* миний биеийг 1990 оны 08 дугаар сараас 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл Жамбалдоржийн *******той хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Долгормаа шүүхэд гаргасан нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагадаа: Иргэн Д.******* нь Ж.*******той 30 гаруй жил хамтран амьдарч байгаад 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр нас барсан.
1. Өнгөрсөн 30 гаруй жилд хуульчлагдаагүй ч манай улсад нэгэнт бий болоод тогтсон гэр бүлийн амьдрал-ын нэгэн хэлбэр болох хамтран амьдрагчаар ийнхүү амьдарч бусдын жишгээр зах зээлд орж, гэр бүлийнхээ хамтын амьдралаа бүтээлцэж, дундын хөрөнгөө бий болгож ирсэн. Иргэн Д.*******гийн өгүүлснээр талийгаач Ж.******* нь (хамтран амьдрагч) Иргэний бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар Өмнөговь аймгийн Гурвантэс суманд одоог хүртэл оршин суух, нутгийн уугуул *******гийн ******* гэх эмэгтэйтэй тус суманд 1988.4.5-ны өдрийн бүртгэлийн 03 дугаарт бүртгэгдсэн болох нь гэрлэсний бүртгэлийн лавлагаагаар тогтоогдоно. Талийгаачийг өвчний улмаас хүнд байгаа учир эргэж ирж уулзахыг түүний хууль ёсны эхнэр Б.*******, охин *******ийн ******* нарт хэл дуулгасан боловч огт ирээгүй байсаар хорвоогийн мөнх бусыг үзсэн гэдэг. Хамтран амьдарч байсан Ж.******* нь нас барж өв нээгдсэн боловч хууль ёсны эхнэр, охин нь Иргэний хуулийн V хэсэгт хуульчлан зааснаар тодруулбал, хуулийн 520, 528 дугаар зүйлд зааснаар өвлөх эрхээ хэрэгжүүлэх ажиллагаа огт хийгээгүй, тус суманд Б.******* нь оршин суудаг ч өнөөг хүртэл Д.*******тай уулзаагүй, тус суманд үйл ажиллагаа явуулдаг нотариатч байдаг тэнд хандсангүй.
Учир нь тэд 30 гаруй жилийн тэртээ гэр бүлээ цуцлуулаагүй ч хамтран амьдарч чадаагүй улмаас түүний хууль ёсны нөхөр талийгаач Ж.******* нь иргэн А.*******тай бүтээлцсэн, босголцсон амьдрал дунд оролцохыг хүсээгүй, энэ ч хүнд өвчний улмаас хэвтэрт орж, бусдын асаргаанд байх үед нь ирээгүй байгаа нь цаасан дээрх бүртгэлээс өөрөөр ямар ч холбоогүй байсныг гэрчилнэ. Нэхэмжлэгч Д.*******, түүний хамтран амьдрагч, хууль ёсны бүртгэлтэй эхнэр, охины хэн аль нь нэг аймаг, сумын нутаг дэвсгэрт олон жил ойролцоо амьдарч байгаа.
Иймд тэдний хувьд Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-т нас барагчийн ...эхнэр, төрүүлсэн ...хүүхэд... зааснаар өмнөх эхнэр *******гийн *******, охин *******ийн ******* нар нь хууль ёсны өв залгамжлагч мөн боловч хуулийн 520.4-т Гэрийн эд хогшил нь ээлж дараалал, эд хөрөнгийн өвлөгдөх хэсгийн шинж байдлаас үл шалтгаалан өвлүүлэгчийг нас барах үед түүнтэй хамт амьдарч байсан хууль ёсны өвлөгчид шилжинэ гэсэн хэдий ч өвлүүлэгч Ж.*******ийг нас барах үед түүнтэй хамт амьдарч байгаагүй нь талийгаач хамтран амьдрагч Д.******* нарын 30 гаруй жилийн хамтын амьдралыг нотолсон баримтаас харагдана. Түүнчлэн Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1-т Өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч нь өв нээгдсэнээс хойш гурван сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариат буюу нотариат байхгүй газар баг, сумын Засаг даргад мэдэгдээгүй бол уг өвийг хүлээн авсан гэж үзнэ. гэж, хуулийн 528.2- т энэ хуулийн 528.1-д зааснаас бусад өвлөгчид нь өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан, эсхүл нотариат буюу баг, сумын Засаг даргад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч, өргөдөл гаргасан байвал уг өвийг хүлээн авсан гэж үзнэ гэж, хуулийн 528.3- т Энэ хуулийн 528.1, 528.2-т заасан хугацаанд өвлөгч өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн аваагүй буюу хүлээн авах тухай хүсэлтээ зохих байгууллага, этгээдэд гаргаагүй бол түүнийг өвлөхөөс татгалзсан гэж үзнэ. гэж өвлөх эрх, түүний эрх зүйн үр дагаврыг ийнхүү тус тус зохицуулжээ. Дээрх хуулийн үндэслэл, бий болсон бодит нөхцөл байдлаас үзэхэд талийгаач буюу өвлүүлэгчтэй хуульд зааснаар нас барах хүртэл нь хамт амьдраагүй, Д.*******тай хамтран амьдарснаас хойш бий болсон дундын өмч гэдгийг сайтар мэддэг учраас өв хөрөнгийг хүлээн авах эсэхээ хуулийн дагуу шийдвэрлүүлээгүй өнөөг буюу өв нээгдсэнээс хойш 2 жил 6 сарын хугацаа өнгөрч хуульд заасан эрхээ хэрэгжүүлэх боломжоо хэрэгжүүлээгүй нь хэнээс ч үл шалтгаалжээ.
2. Хамтран амьдрагч нарын амьдралынхаа туршид багагүй хөрөнгийг бий болгож талийгаач Ж.*******ийгоо өрхийн тэргүүн (монголын зан заншлын хэм хэмжээгээр) учир зарим хөрөнгийг түүний нэр дээр дангаараа нь, зарим хөрөнгийг өөрийнхөө охин *******гийн *******, Д.******* нар хамтран өмчлөх эрхтэйгээр эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлсэн нь нотлох баримтаар нотлогддог. Д.******* нь ийнхүү хамтран өмчлөх дундын хөрөнгийнхөө асуудлыг Хань маань хорвоогийн мөнх бусыг үзсэнээс хойш ясыг өндөлзүүлээд яах вэ, цаг хугацааны аясаар амьд хүмүүс байна болно гэж бодон цаг хугацаа өнгөрөөсөн ч өрх гэр толгойлсон эмэгтэй амь амьжиргаагаа залгуулах, хөрөнгийн эх үүсвэргүй болж, оюутан охиныхоо төлбөр... гээд санхүүгийн хүндрэлүүдийг даван туулахад хэцүү нөхцөл байдал бий болсон гэж ярьдаг. Бодит нөхцөл байдалд Д.*******гийн ярьснаар болон тэдний хамтын амьдрал эхлэх, үргэлжлэх хугацаанд бий болсон хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө, түүний эрх нь дор дурдсан байдлаар бүртгэгджээ. Тодруулбал:
1. Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Уртын багийн нутаг дэвсгэрт байрлах Хөгшөөгийн 5-9 тоот дахь орон сууцны хашаа, байшин, дэлгүүрийн зориулалттай 45 м.кв талбай бүхий Ү-1104000089 дугаарт 2011 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр бүртгэгдсэн, №000114880 дугаар гэрчилгээтэй үл хөдлөх хөрөнгө (байшин) нь Ж.*******ийн нэр дээр (үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбарыг хавсаргав)
2. Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Уртын багийн нутаг дэвсгэрт байрлах Хөгшөөгийн 5-9 тоот дахь орон сууцны хашаа, байшин, дэлгүүрийн зориулалттай 96 мкв талбай бүхий Ү-1104000039 дугаарт бүртгэгдсэн, газар нэгж талбарын 150400587 тоот дугаартай газар нь Ж.*******, А.*******, Д.******* нарын нэр дээр
3. Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Уртын багийн нутаг дэвсгэрт байрлах Ү- 2205047297 дугаарт 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр бүртгэгдсэн, №000713262 дугаар гэрчилгээтэй үл хөдлөх хөрөнгө нь Ж.*******ийн нэр дээр (техникийн тодорхойлолтыг хавсаргав).
4. Улсын ******* УНГ дугаартай Ланд крузер 200 маркийн машин нь Ж.*******ийн нэр дээр
5. Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Уртын багийн нутаг дэвсгэрт байрлах (Хөгшөөгийн 5-9 тоот дахь орон сууцны хашаа, байшин, дэлгүүрийн зориулалттай 45 мкв талбай бүхий Ү-1104000089 дугаар, №000114880 дугаар гэрчилгээтэй үл хөдлөх хөрөнгө, 96 мкв талбай бүхий Ү-1104000039 дугаарт бүртгэгдсэн, газар нэгж талбарын 150400587 тоот дугаартай газар зэрэг хил залгаж, салгаж үл болох үл хөрөнгийн иж бүрдэл дээр 2007 оны 1 дүгээр сарын 22-ны өдрөөс бүртгэлтэй, өнөөг хүртэл үйл ажиллагаа нь тасралтгүй явдаг төдийгүй амьдралынх нь эх үүсвэр болсоор ирсэн РД:3612236 дугаар бүхий Онгонговь ХХК нь Д.******* нь захирлаар ажиллаж, удирдан явуулдаг, түүний гишүүнээр хамтран амьдрагч талийгаач Ж.******* бүртгэлтэй хуулийн этгээд үйл ажиллагаа нь үргэлжлэн үйл ажиллагаагаа явуулж байна. (бүртгэлийн хуулбарыг хавсаргав) Олон жилийн турш хамтран амьдрагч Д.*******, Ж.******* (талийгаач) нар нь Иргэний бүртгэлийн хуульд заасны дагуу гэр бүл болсноо бүртгүүлээгүй, анхны гэрлэлтийг цуцлуулаагүй байсан нь тэдний хийх хуулийн дагуух үйлдэл хэдий ч өвчин, үхэл-ийг таашгүй юм. Түүнчлэн монголчуудын амьдралын дунд хэдий нэгэнт бий болсон гэр бүлийн амьдралын нэгэн хэв маяг бол хамтран амьдрагч бөгөөд энэхүү хамтын амьдралаас үүсэн гарах эерэг, сөрөг үр дагаврыг тоочимгүй их, түүний нэг нь тэдэнд бий болсон энэ үйл явдал юм. Нэхэмжлэгч Д.*******д нэгэнт бий болсон нөхцөл байдлыг өөрөө шийдвэрлэх ямар ч эрх зүйн нөхцөл байдал дээр тоочин дурдсанаар боломжгүй болсон учир ийнхүү шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлж байгаа юм. Өнөөдрийн байдлаар тэрээр Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т Хуульд өөрөөр заагаагүй бол төр, аймаг, сум, нийслэл, дүүрэг, иргэн болон хуулийн этгээд өмчлөгч байна. гэж зааснаар нэхэмжлэгч Д.******* болон түүний удирдан явуулдаг РД:3612236 дугаар бүхий Онгонговь ХХК нь дээр дурдсан хөрөнгийнхөө өмчлөгч төдийгүй хуульд заасан өмчлөх эрх болон бусад эрхээ хэрэгжүүлэх, үүргээ биелүүлэх боломжгүй нөхцөл байдал нэгэнт бий болчихсон. (хамтран амьдрагч нас барснаар)
Нэг: Дундын өмч болохыг тогтоолгох тухай * Хамтран амьдрагч нарын 30 гаруй жилийн хугацаанд хамтын хөдөлмөр, аж ахуйн үйл ажиллагаанаас олсон болон бусад орлого, мөнгөн хуримтлал, шинээр бий болсон дор дурдсан хөрөнгө тэдгээрийн эрх зэрэг нь дундын өмч болохыг тогтоож өгнө үү. Үүнд:
1. Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Уртын багийн нутаг дэвсгэрт байрлах Хөгшөөгийн 5-9 тоот дахь орон сууцны хашаа, байшин, дэлгүүрийн зориулалттай 45 м.кв талбай бүхий Ү-1104000089 дугаарт 2011 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр бүртгэгдсэн, №000114880 дугаар гэрчилгээтэй үл хөдлөх хөрөнгө (байшин) нь Ж.*******ийн нэр дээр (үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбарыг хавсаргав)
2. Өмнөговь аймгийн Гурвантэс сумын 5-р багийн нутаг дэвсгэрт байрлах гэр ахуйн дэлгүүрийн зориулалт бүхий Ү-2205047297 дугаарт 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр бүртгэгдсэн, №000713262 дугаар гэрчилгээтэй үл хөдлөх хөрөнгө нь Ж.*******ийн нэр дээр 3. Улсын ******* УНГ дугаартай Ланд крузер 200 маркийн машин нь Ж.*******ийн нэр дээр (техникийн тодорхойлолтыг хавсаргав) байгаа хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг хамтран амьдрагч Жамбалдоржийн *******, Доржсүрэнгийн ******* нарын дундын өмч болохыг тогтоож өгнө үү.
Хоёр: Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулахыг даалгаж өгөх тухай Хамтран амьдрагч Ж.******* нь 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр нас барснаар Иргэний хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар Иргэний эрх зүйн чадвар нь иргэнийг төрсөн үеэс эхэлж нас барснаар дуусгавар болно. гэснээр иргэний эрх зүйн чадвар нь дуусгавар болсноор түүний эдийн болон эдийн бус хөрөнгөө өмчлөх эрх ч мөн хуульд зааснаар дуусгавар болсон байна. Иймд талийгаач Ж.*******ийн нэр дээр Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийг өөрчлөн хамтран амьдрагч А.*******гийн нэр дээр бүртгэхийг Өмнөговь аймгийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн албанд даалгаж өгнө үү гэжээ.
2. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14- т заасныг баримтлан нэхэмжлэгч Норжмаа овогт Доржсүрэнгийн *******г 1990 оны 08 дугаар сараас 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл Тост овогт Жамбалдоржийн *******той хамтын амьдралтай байсан болохыг тогтоож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14- т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хамтран амьдрах хугацаанд бий болсон үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгийг дундын өмч болохыг тогтоолгох, дундын өмчийн эрхийг болон компанийн гишүүний өөрчлөлт зэргийг эд хөрөнгийн эрхийн болон хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэхийг даалгах тухай Д.*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 628 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Долгормаагийн давж заалдах гомдлын агуулга: Д.*******гийн Ж.*******той хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай шүүхэд гаргасан анхны шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар хангаж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрч байна, энэ талаар гомдолгүй болно. Харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Д.*******, Ж.******* нарын хамтран амьдрах хугацаанд бий болсон хөдлөх, үл хөдлөх хөрөнгийг дундын өмч болохыг тогтоолгох, дундын өмчийн эрхийг болон Онгонговь ХХК-ийн гишүүний өөрчлөлт зэргийг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд болон хуулийн этгээдийн бүртгэлд бүртгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч дор дурдсан үндэслэлээр гомдол гаргаж байна.
Нэг: Шүүхийн хэргийн үйл баримтад хийсэн дүгнэлт, хууль хэрэглээний талаар: Нэхэмжлэгч Д.******* нь 1990 оноос 2022 оны 11 сарын 30-нийг хүртэл хамтран амьдарчээ. Анхан шатны шүүх 2024.6.21-ний өдрийн 143/ШШ2024/00258 дугаар шийдвэрээрээ нэхэмжлэгч Д.*******, Ж.******* нарыг хамтын амьдралтай байсныг тогтоосон. Нэхэмжлэгч Д.******* нь анхан шатны шүүхэд гаргасан анхны нэхэмжлэлийн шаардлага болох Ж.*******той (талийгаач) хамтын амьдралтай байсныг тогтоолгох гэж буй зорилго, шалтгаан, үр дагавраа Ж.*******той 30 гаруй жил хамт амьдрахдаа дундаасаа бий болгосон хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай хэмээн маш тодорхой бичиж илэрхийлсэн ба энэ нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоохтой холбоотой хэргийг хянан шийдвэрлэх талаар гаргасан албан ёсны тайлбар, зөвлөмжийн үндэслэлд нийцүүлэн өөрийнхөө гаргасан анхны нэхэмжлэлийн шаардлагатай салшгүй холбоотой, түүнтэйгээ хамт шийдвэрлүүлэхийг хүссэн боловч шүүх хэрэгсэхгүй болгосон. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад дурдсан хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийн бүртгэсэн хугацаа нь хамтран амьдрагч нарын хамт амьдарсан хугацаанд бий болсныг нотолдог. Төсөөтэй зохицуулалт бүхий хэм хэмжээнд хууль ёсны гэр бүлийн 1 хамтран өмчлөх дундын хөрөнгийг ч гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон хөрөнгө, ...гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө гэж тухайн хөрөнгийг бий болсон цаг хугацаа тодорхойлжээ.
Иймд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Уртын багийн нутаг дэвсгэрт байрлах Хөгшөөгийн 5-9 тоот дахь орон сууцны хашаа, байшин, дэлгүүрийн зориулалттай 96 мкв талбай бүхий, 2 өрөө Ү-1104000039 дугаарт 20109.01.09-ний өдөр бүртгэгдсэн, энэ хаягт дэлгүүрийн зориулалттай 45м.кв талбайтай, Ү-1104000089 дугаарт бүртгэж, 2011.01.08-ны өдөр бүртгэгдсэн, Нийслэлийн Баянгол дүүргийн 1-р хороо, Голден паркийн 106 дугаар байрны, зоорийн давхар 15 тоот, 15 м.кв талбай бүхий авто зогсоолыг 2019.8.30-ний өдөр Ү- 2205047297 дугаарт бүртгэж, №000713262 дугаар гэрчилгээтэй, улсын 38 66 УНГ дугаартай Ланд крузер 200 маркийн машин 2018.9.18-ны өдрийн тус тус бүртгэгдсэн нь хамтран амьдрагч Д.******* (охин *******гийн *******), Ж.*******ийн (талийгаач) хамтын амьдралын буюу 1990-2022.11.30-ны хооронд бий болсон дундын хөрөнгө юм.
1 .Нэхэмжлэгч Д.*******, итгэмжлэгдсэн төлөөлөгч бид хуульд зааснаар шүүхэд мэдүүлэх эрхээ ийнхүү хэрэгжүүлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, хуулийн Арвангуравдугаар бүлэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмын дагуу хүсэлт хэлбэрээр хэрэгжүүлсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Арвангуравдугаар бүлэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа-д мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлэх үндэслэлгүй. Учир энэ хэрэгт мэтгэлцээнгүй, хариуцагчгүй (хариуцагч гэх иргэн Ж.******* эрх зүйн чадвар нь дуусгавар болсон), өөр хэнийг хэргийн оролцогч хэмээн шаардах эрхээ хэрэгжүүлж, маргаан үүсгэж, мэтгэлцэх...гэх, хэрэв ийм үндэслэл байдаг бол эрх ашиг нь зөрчигдсөн гэх этгээдийг хэргийн оролцогчийг татах эрх нь энэ төрлийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд хөндлөнгийн биш байр суурьтай оролцох эрхээ хэрэгжүүлэх нь нээлттэй.( шүүхийн шийдвэрийн дүгнэлт-6). Хэрэг хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмыг үндэслэсэн нь: Түүнчлэн хууль тогтоогч 2002 онд хуулиа батлан гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Арвангуравдугаар бүлэгт тодруулбал хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдал хэмээн өөрийн бусад үйл явдал хамаарна гэж үзэн нээлттэй үлдээж хуульчилжээ. Шүүх ч хуулийн дээрх үндэслэлд хамааруулан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн нэг шаардлага болох Д.*******, Ж.******* нарын хамтын амьдралтай байсан Иргэний хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар хамтран амьдрагч Ж.******* (талийгаач)-ийн эрх зүйн чадвар нь дуусгавар болсон үйл явдлыг үндэслэн тогтоож шийдвэрлэсэн. Дээрх үйл явдал бий болсонтой буюу Иргэний хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар хамтран амьдрагч Ж.******* (талийгаач)-ийн эрх зүйн чадвар нь дуусгавар болсонтой холбоотойгоор үүссэн буюу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн 2 дахь шаардлага болох хамтран амьдрагч нарын 30 гаруй жилийн турш бий болгосон эдийн болон эдийн бус амны эрх дээрх үйл явдалтай холбоотойгоор үүссэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-г үндэслэн хуулиар хориглоогүй, хязгаарлаагүй тул мөн бусад үйл явдал-д хамааруулан нэхэмжлэгч хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай шаардлагатайгаа нэгтгэн, хамтран шийдвэрлүүлэхээр шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлсэн боловч шүүх үйл баримтад үндэслэлгүй дүгнэлт хийж, холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүлцэн зөвшөөрөх боломжгүй байна. Нэхэмжлэгч Д.******* нь хамтын амьдрал нь ийнхүү дуусгавар болсноос үүсэх хууль зүйн үр дагаврыг арилгах зорилгоор хамаарах хувь хүн, холбогдох төрийн байгууллага, албан тушаалтанд хуульд заасан эрхээ хэрэгжүүлэхийг өв нээгдсэн үеэс буюу 2022.11.30-аас хойш хүлээсний дараа хандсан ч хаана ч, хэн ч түүний асуудалд хуулийн хүрээнд шийдвэрлэж ямар хариултыг буюу шийдлийг гаргаагүй мухардаж явсаар шүүхэд мэдүүлэх эрхээ ийнхүү хэрэгжүүлж эхэлсэн. Анхан шатны шүүхийн 143/ШШ2024/00258 дугаар шийдвэр гарсны дараа дүгнэлтийн 17-д Нэхэмжлэгч Д.*******) холбогдох эрх зүйн ач холбогдол бүхий уйл явдлыг тогтоосон энэхүү шийдвэр, зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой иргэний эрх зүйн хуульд заасан хамгаалалтын арга хэрэгжүүлэхэд саад болохгүй..." гэснийг үндэслэн дахин харьяа нутаг дэвсгэрийн төрийн байгууллага, албан тушаалтанд хандсан ч шүүх тодорхой шийдвэрлээгүй, энэ дүгнэлт буюу ганц өгүүлбэр-т үндэслэн хуульд заасан төрийн үйлчилгээ, үйл ажиллагааг явуулах боломжгүй хэмээх хариултыг авч, үүссэн хууль зүйн үр дагавраа (нэмэгдүүлсэн шаардлага болох дундын өмчийн эрхийн асуудлаа) шийдвэрлэх эзэнгүй цөхөрч, мухардал-д орсон хэвээр үлдлээ.
2. Монгол улсад гэр бүлийн эрх зүйн харилцааны эрх зүйн хэм хэмжээ нь шинэчлэгдэж, өөрчлөгдөөгүй, хамтран амьдрагч-ийн талаар тодорхойлж томьёолоогүй, хамтран амьдрагч нарын харилцаанаас гарах хууль зүйн үр дагаврыг шийдвэрлэх эрх зүйн үндэс үгүйлэгдэж, хууль зүйн агуулгаараа энэ нь хуулийн хийдэл гэж нэрлэгдэхүйц нөхцөлд тэдний хамтран амьдрагч нарын хууль ёсны эрх ашиг нь эрхийн хэм хэмжээ, нарийвчилсан хуулийн зохицуулалтгүй өнөөгийн бодит нөхцөл байдалд хэн ч, хаана ч хамгаалагдахгүй үлдсээр байгаа нь нийгмийн шаардлагаас урган гарсан өнөөдрийн бодит үнэн. Шүүх нь нэхэмжлэгч Д.*******г хамтын амьдралтай байсныг тогтоолоо, энэхүү эрх зүйн ач холбогдолтой үйл явдлын субъект нь хамтран амьдрагчид, тэдгээрийн бусад дээр дурдсан эрх ашиг, үүссэн байгаа хууль зүйн үр дагаврыг хуулийн хүрээнд ...хэн, хаана, хэрхэн хамгаалах вэ? гэсэн асуултын хариултад холбоотой хоёр шаардлагыг салгаж, хамт шийдвэрлэх нь шүүхийн бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэх л үлддэг.
Олон улсын жишиг, онолын болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны практикийн, хувьд Хамтран амьдрагч гэх нэр томьёоллын тухайд:
Гэр бүлийн эрх зүйн харилцаатай ижил төсөөтэй хамтран амьдрагчдын ойлголтыг олон улсад гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч хамтран амьдарч байгаа харилцаа буюу хүлээн зөвшөөрч, тэдгээрийн эрх зүйн байдлыг тодорхойлж томьёолсон байдаг. Гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч хосууд нь хамтран амьдрах хэлбэр нь эдийн засгийн болон бусад хэрэгцээг хангах, гэр бүлийн зарим үүргийг гүйцэтгэдгээрээ гэр бүлийн төлөв байдалтай төстэй харилцаа гэж үздэг. Манай оронд хамтран амьдрагч гэх гэр бүлийн эрх зүйн харилцааны оролцогчидтой ижил төсөөтэй хэлбэрээр, тэдгээрийн бусад эрх зүйн байдлын талаар эрх зүйн орчин нь хараахан бий болоогүй нь хуулийн хийдэл бий болсоор байгааг хэлэхэд илүүц биш юм. Гэхдээ хамтран амьдрагч гэх нэр томьёоллыг өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөж байгаа Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т Энэ хуулийн зохицуулалтад ...хамтран амьдарч байсан, ...этгээд нэгэн адил хамаарна гэж, 5 дугаар зүйлийн 5.1.6."хамтран амьдрагч" гэж гэрлэлтээ бүртгүүлээгүй ч харилцан тохиролцсоны үндсэн дээр гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байгаа этгээд-ийг этгээдийг энэ хуулиар тодорхой томьёолчихсон нь ижил төсөөтэй хэм хэмжээг төсөөтэй хэрэглэх үндэслэл байна. Эрх зүйн хэм хэмжээ болон эрх зүйн зарчмыг төсөөтэй хэрэглэх нь эрх бүхий этгээдийн хэрэгжүүлэх бүрэн эрхийн асуудал учир хэргийн оролцогч бидний хувьд үйл явдалд хамааралтай, төсөөтэй хэм хэмжээг хэрэглэх эсэх агуулгаар шаардлагаа дэмжин тайлбарласан. Гэвч харамсалтай нь анхан шатны шүүх шийдвэрийн дүгнэлтэд гол үндэслэл болгон Иргэний хуульд холбогдох зохицуулалтыг буюу гэрлэгсдийн хөрөнгийн эрх түүнтэй хамааралтай хэм хэмжээг шууд үндэслэсэн мэт дүгнэлт хийж, нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй шийдвэрлэлээ. Ямар ч агуулгаараа хамтран амьдрагч нарыг хууль ёсны бүртгэлтэй гэр бүл, түүний гишүүний эрхийн болон эд хөрөнгийн зохицуулалтыг шууд хамааруулан үндэслэх хууль зүйн боломжгүй гэдгийг хэн ч ойлгох учир нэхэмжлэгч талын хувьд зөвхөн хууль хэрэглээний онол, практик, холбогдох эрх зүйн хэм хэмжээнд тулгуурлан эрх зүйн хэм хэмжээг зарчмын хувьд төсөөтэй хэрэглэх боломж байна гэдгийг л тайлбарласан билээ.
3. Нэхэмжлэгч Д.******* нь хамтран амьдрагч Ж.******* нь эрх зүйн чадвар нь дуусгавар болоогүй (амьд байсан)- тохиолдолд шүүхийн шийдвэрийн дүгнэлтэд үндэслэл болгож буй Иргэний хуулийн 108,487,110 дугаар зүйлд зохицуулагдсан хуулийн зүйл заалт нь хариуцагч нь эрх зүйн чадвартай (амьд байгаа тохиолдолд) эрх зүйн маргаан үүсгэж, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх, эдийн болон эдийн бус эд хөрөнгөө хувь хүний субьектив эрхийн нэг томоохон эрх болох шаардах эрхээ хэрэгжүүлэн маргаан зүйлүүдээ тодорхойлон шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлэх нь Иргэний хуулийн дээрх зүйл заалт, түүнийг нэг мөр ойлгох зорилгоор гаргасан албан ёсны тайлбар, шүүхийн практик(шүүхийн шийдвэрийн сан) зэрэг онол, практикийн эх сурвалжуудад тодорхой ойлгомжтой тусгагдсан.
4. Хамтран амьдрагч Ж.******* (талийгаач) эрх зүйн чадвар дуусгавар болсны дараа бий болох хууль зүйн үр дагаврын талаар: Анхан шатны шүүхийн шийдвэрийн дүгнэлтэд өв нээгдсэн, өвийг хүлээн авах, өвөөс татгалзах тухай зохицуулалт буюу Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1, 520.1.1-д зааснаар өв нээгдсэн, хууль ёсны өвлөгч эхнэр Б.******* байна гэж, хуулийн 515 дугаар зүйлд заасан өвлөх үндэслэлийг үүсгэн хэмээн дүгнэлт хийжээ. Хэрэгт цугларсан баримтад нэхэмжлэгч Д.*******гийн хувьд хамтран амьдрагчийнхаа хууль ёсны гэр бүлийн бүртгэлтэй 1988-1989 онуудад амьдарч байсан эхнэр *******гийн *******ийн талаарх мэдээлэл болон бусад хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтыг өөрөө цуглуулан, бүрдүүлсэн нь хэнээс ч ямар мэдээллийг нуухыг хүсээгүй, харин ч болсон нөхцөл байдлыг тодорхой илэрхийлж, хэрэг хянан шийдвэрлэх онцгой ажиллагаанд шүүхийн хийх зарим ажиллагаанд ач холбогдолтой, хамааралтай баримтыг өгч, өөрийн биш бусдын эрх ашгийг хамаатуулсан ба шүүх энэ талаар тодорхой дүгнэлт хийлгүй дурдаад л орхисон нь шүүхийн бүрэн эрхийн асуудал... Иргэний хуулийн V хэсэг буюу өв залгамжлалын эрх зүйн нарийвчилсан зохицуулалт, эрх бүхий этгээдээс гаргасан холбогдох хууль, түүний зүйл заалтыг тайлбарласан албан ба албан бус тайлбар, зөвлөмж, эх сурвалжид үндэслэн нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн шаардлагын үндэслэл, хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбарууд түүнийг нотлох баримтуудад үндэслэн тайлбарласан. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1, 520.1.1, 515-д зааснаар хамтран амьдрагчийн хууль ёсны өвлөгч нь Гурвантэс суманд байнга оршин суудаг, тэрээр хамтран амьдрагч нарын талаарх мэдээллийг хангалттай авах боломжтой. Хуульд зааснаар өв нээгдсэнийг (Ж.******* нь тус суманд, хамтран амьдрагч Д.*******гийнхаа асрамжид байж байгаад нас барсан) мэдсэн боловч хууль ёсны өвлөгч Б.******* нь хуульд зааснаар өвлөх эрхээ хэрэгжүүлээгүй нь өөрийнх нь эрх, энэ үед нэхэмжлэгчийн зүгээс ямар нэг саад, хязгаарлалтыг хийгээгүй.
Дээр дурдсан нөхцөл байдал нь хуульд заасан журам зөрчигдөж, хуульд заасан хугацаа хэтэрсэн нь Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.3-д зааснаар хууль ёсны өвлөгчийг өвлөхөөс татгалзсан гэж үзэх үндэслэл бий болжээ. Түүнчлэн Иргэний хуулийн 515 дугаар зүйлд өвлөх эрхийн үндэслэлийг зохицуулсан ба хуулийн 515 дугаар зүйлийн 515.6-д зааснаар өвлөх хөрөнгийг төрийн өмчлөлд эзэнгүй эд хөрөнгийн адил шилжүүлэх тухай хуульд зааснаар хэрэгжүүлэх гэх мэт нь ч хэрэгжүүлээгүй, хамтран амьдагч нарын хөрөнгийг хуульд заасан үндэслэлээр хамтран амьдрагч нар нь байгаа учраас эзэнгүй эд хөрөнгө гэж үзэх боломжгүй юм.(нэхэмжлэгч Д.*******, охин А.******* нарын өмч...)
5. Хууль тогтоогч дээр дурдсанаар хуулийн зохицуулалтад хууль ёсны өвлөгчийг эрэмбэлэн тогтоож хуульчилсан бөгөөд Иргэний хуулийн Тавинзургаа дугаар бүлэгт өвлөх эрхийг хүлээн авах, татгалзах тухай зохицуулалтыг нарийвчлан тусгасан. Тодруулбал, Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1-т Өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч гэж хуульчилснаар шүүхийн шийдвэрийн дүгнэлтэд дурдсан 1988-1989 онуудад гэр бүл болж амьдарч байсан эхнэр Б.******* нь өв хүлээн авах эрхээ хэрэгжүүлэх этгээд мөн эсэх ч эргэлзээтэй байна.
6. Шийдвэрийн дүгнэлтийн 18-д дурдсан хэрэгт авагдсан байгаа Монголын Нотариатчидын танхимын Өмнөговь аймаг дахь салбарын 2024 оны 06 сарын 18-ны өдрийн 09 дугаартай Өвлүүлэгч Ж.******* (КГ65Е10136)-ийн өв хөрөнгөнд өвлөх эрхийн гэрчилгээ олгогдсон эсэх талаар лавлагааг нотариатын системээс шүүж үзэхэд өвлөх эрхийн гэрчилгээ олгогдсон мэдээлэл байхгүй байна гэсэн баримт нь 2015 оноос хойших хугацааг хамаарч байгаа төдийгүй энэ хууль ёсны өвлөгчийн дээр дурдсан хуулийн дагуух ажиллагааг хуульд заасан хугацаанд хийгээгүй болохыг давхар нотолсон баримт юм.
Хоёр: Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч би Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т Монгол Улсын хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэйгэж заасан хэлбэрээс хүсэлт хэлбэрээр гаргасан ба анхан шатны шүүх хүлээн авч энэ хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3-т онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлүүлэхээр хуульд заасан асуудлаар сонирхогч этгээдээс гаргасан хүсэлт-ээр хүлээн авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй гэсэн заалтыг зөрчсөн талаар:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14- т Тогтоох журмыг хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдал гэсэн үндэслэлд хууль тогтоогч тодорхой үйл явдлыг сонирхогч этгээдийн хүсэлтээр шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлэхийг хязгаарлаагүй учир нэхэмжлэгч Д.******* нь хамтран амьдрагч Ж.******* нь Иргэний хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар Иргэний эрх зүйн чадвар нь ...нас барснаар дуусгавар болно гэж заасан нөхцөл байдал бий болсноор тэдний хамтын амьдрал дуусгавар болж, энэ хугацаанд бий болсон эрх- ээ хэрэгжүүлэх эсэхийг шийдвэрлэхэд дээр нөхцөл байдал бий болсон. Энэ тохиолдолд шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлэхээр нэхэмжлэгч Д.******* итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө төлөөлүүлэн хуульд зааснаар нэмэгдүүлсэн шаардлага гаргасан. Гэтэл анхан шатны шүүхэд итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг анх хүлээн шүүхийн захиргааны ажилтан нь авахдаа ч, шүүгч нь шүүх хуралдааны явцад ч өмчийн маргаантай, хариуцагчгүй байна гэж урьдчилсан дүгнэлт хийж эцэст нь анхан шатны шүүхийн шийдвэрт ч хариуцагчгүй хэмээн дүгнэж буй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй гэсэн заалтад үл нийцнэ. 2. Хууль тогтоогч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал байж болохыг тодорхойлоогүй нээлттэй үлдээсэн учир анхан шатны шүүх төдийгүй шүүхийн жишигт (шүүхийн шийдвэрийн цахим сан, шийдвэрийн эмхэтгэл зэрэгт) Хамтын амьдралын шаардлагыг хамааруулан шийдвэрлэсэн.
Дээр дурдсан хамтран амьдрагч нарын эд хөрөнгийн асуудалд нь хэн ч, хаана ч хуульд зааснаар ямар нэг хэлбэрээр эрхээ хэрэгжүүлээгүй, хэрэгжүүлэх ч үндэслэлгүй нөхцөл байдал бий болсон, хамтран амьдрагчийн нэг нь эрх зүйн чадвар нь дуусгавар болсон үйл явдал, нөхцөл байдлын улмаас үлдэж хоцорсон хамтран амьдрагчийн Үндсэн хууль болон бусад хуульд зааснаар олон жилийн турш, хийж бүтээсэн хөрөнгөө шударгаар олж авах, өмчлөх эрхгүй, иргэний эрх нь хэрэгжих боломжгүй энэ нөхцөл байдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал биш хамаарахгүй гэсэн зохицуулалтгүй тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т заасан үйл явдалд гэж хамаарахгүй гэсэн хэргийн үйл баримт, нотолгоог бүхэлд үнэлж дүгнээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэсэн мөн хуулийн 40.2-т Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэсэн журмыг зөрчсөн байна.
Иймд нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын үндэслэл болон хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 сарын 21-ний өдрийн 143/ШШ2024/00258 дугаар шийдвэрт нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлага буюу Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Уртын багийн нутаг дэвсгэрт байрлах Хөгшөөгийн 5-9 тоот дахь орон сууцны хашаа, байшин, дэлгүүрийн зориулалттай 96 мкв талбай бүхий, 2 өрөө Ү-1104000039 дугаарт 20109.01.09- ний өдөр бүртгэгдсэн, энэ хаягт дэлгүүрийн зориулалттай 45м.кв талбайтай, Ү-1104000089 дугаарт бүртгэж, 2011.01.08-ны өдөр бүртгэгдсэн, Нийслэлийн Баянгол дүүргийн 1-р хороо, Голден паркийн 106 дугаар байрны, зоорийн давхар 15 тоот, 15 м.кв талбай бүхий авто зогсоолыг 2019.8.30-ний өдөр Ү-2205047297 дугаарт бүртгэж, №000713262 дугаар гэрчилгээтэй, улсын 38 66 УНГ дугаартай Ланд крузер 200 маркийн машин 2018.9.18-ны өдрийн тус бүр бүртгэсэн нь хамтран амьдрагч Д.******* (охин *******гийн *******), Ж.******* (талийгаач) хамтын амьдралын хугацаанд буюу 1990-2022.11.30-ны хооронд бий болгосон, бүтээлцсэн энэхүү хөдлөх, үл хөдлөх хөрөнгийг хамтран амьдрагчдын дундын хөрөнгө болохыг тогтоож, тэдгээр хөрөнгийн бүртгэл, баталгаажуулалттай холбогдох үйл ажиллагааг эрхлэн явуулах эрх бүхий төрийн байгууллагын ажил, үйлчилгээг хэрхэн явуулахыг шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд тодотгосон өөрчлөлтийг шийдвэрт оруулж, нэхэмжлэгчийн буюу хамтран амьдрагчийн хууль ёсны эрх ашгийг хамгаалж нэмэгдүүлсэн шаардлагыг хангаж өгнө үү.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Долгормаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.*******гийн хувьд нэхэмжлэлийн анхны шаардлага нь талийгаач Ж.*******той хамтрын амьдралтай байсныг тогтоолгох тухай асуудлыг тавьсан. Ямар зорилготой, ямар учраас хамтын амьдралаа тогтоолгох юм гэдэг хүсэл зоригоо маш сайн илэрхийлсэн. Яагаад гэвэл тэр хүн нас барсан, хамтран амьдарсан 30 жилийн хугацаанд бий болсон хөрөнгийг захиран зарцуулах эрх нь тодорхой хэмжээгээр тэр гэр бүл, хамтран амьдрагч нарын хооронд өөрсдийнх нь харилцан бие биеийн хүндэтгэл ч юм уу, эсвэл зан заншлын, заншлын харилцааны үндсэн дээр хэн нэгнийхээ нэр дээр тусад нь өмч хөрөнгөө хувиарлаад явж байсан дотоодын асуудал байна. Тэгж байтал тэр хүн элэгний хорт хавдраар өөд болсон учраас Д.******* хамтын амьдралтай байснаа тогтоолгоод, оюутан хүүхдийн эдийн засгийн асуудал, өөрөө амьдрах гэж байгаа хүн учраас нэхэмжлэлийн шаардлагад дурдсан нөхцөл байдлууд бий болсон. Тийм учраас энэ хүн анхныхаа нэхэмжлэлийн шаардлагыг хамтын амьдралтай байснаа тогтоолгох гэж хүсэл зоригоо илэрхийлсэн. Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд үүнд нэмэгдүүлсэн шаардлагуудыг гаргаад тодруулсан. Өнөөдрийн хувьд давж заалдах шатны шүүх дээр өмгөөлөгчтэйгөө ярилцаж байгаад хоёрдахь нэмэгдүүлсэн шаардлагын сүүлийн хэсэг болох үл хөдлөх хөрөнгийн дундын өмчлөлийн асуудал болох Онгон говь ХХК-ийн гишүүний өөрчлөлт зэргийг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд болон хуулийн этгээдийн бүртгэлд бүртгэхийг даалгах тухай нь тэртээ тэргүй компанийн хуулиар өөрсдөө зохицуулаад явчих боломжтой юм шиг санагдаж байна. Нөгөө талаар төрийн байгууллагуудад даалгах шаардлага хууль зүйн хувьд анхан шатны шүүх 17 дугаар зүйлд тодорхой хамгаалалтын асуудлыг шийдвэрлээд явчихна гэдэг зүйл дурдчихсан байгаа. Тэр үндэслэлээс харахад хүнд нь хүнд л юм байна. Ер нь тэр төрийн байгууллагад даалгах асуудлыг нь татгалзчихъя. Зөвхөн энэ 2 хүний хамтын амьдралын тогтоогоод өгчихсөн анхан шатны шүүхийн шийдвэр энэ шийдлийг зөвшөөрч байгаа учраас энэ тэр үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө, түүний эрхтэй холбоотой асуудлыг нь тодруулаад, үүнийг дэмжээд явчихъя гэсэн бодолтой өмгөөлөгчтэй орж ирсэн.
Дараагийн үндэслэлийг илтгэгч шүүгч тодорхой тайлбарлачихсан байгаа учраас гол асуудлыг нь яриад явчихъя гэж бодож байна. Ер нь бол бид хууль тогтоомжийн нийгэмд байгаа харилцааг тодорхой болгох, бид хууль хэрэглэдэг биш, та бүхэн хэрэглэдэг учраас хуулийн эрх, хууль тогтоомжийг төсөөтэй хэрэглэх 2 зүйл байдаг. Нэгдүгээрт, хэм хэмжээнийх нь хувьд, зарчмынх нь хувьд гэж байдаг. Зарчмын хувьд хэрэглэхэд энэ гэр бүлийн эрх зүйн асуудал бол дундын хөрөнгийн асуудал байна. Хүний өмчийн тухай зохицуулалтын асуудлууд байна. Гэхдээ энэ бол та бүхний эрх хэмжээний асуудал гээд би нээлттэй орхисон юм. Тэгээд ерөнхийд нь аваад үзэхээр Монгол оронд бид нар мөн олон улсын конвенц ч энэ асуудлыг хэрэглэх ёстой. Олон улсын конвенц гэр бүлийн асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн юм, юу байдаг юм гэдгийг би түрүүн цухас дурдаад орхичихсон. Үүнээс аваад үзэхээр Ж.******* хуучин хууль ёсны эхнэр болох Б.*******тэй 1988-1989 оны хооронд амьдраад, гэрлэлтээ бүртгүүлээд хуулийн дагуу явсан байжээ. Мэдээж хүний амьдрал баян юм болохоор сүүлийн 30 хүртэлх жил Д.*******тай хамтын амьдралаа босгоод явсан. Мэдээж энэ хүмүүсийг бид хууль мэдэхгүй гэж хэлж болно. Гэхдээ хууль зөвшөөрөөгүй учраас хууль мэдээгүй байж. Ингээд гэрлэлтээ цуцлуулаагүй 30 гаруй жил хамтран амьдарч, энэ хөрөнгийг хамтран бий болгосон. Эдгээр асуудал үүссэн, хамтран амьдрагч нь нас бараад, өөр дээр нь тулж ирсэн болохоор энэ хүн хандсан байгаа юм. Тэгэхээр бид нар үүнийг яах ёстой вэ гэхээр Монгол Улсын хуульд тодорхойлчихсон байдаг юм байна. Түрүүн Гэр бүлийн тухай хууль гээд уншаад явчих шиг боллоо. Гэр бүл хүчирхийллийн тухай хуульд гэр бүлийн хүчирхийллийн асуудал шийдэгдэхээр хачин тодорхой тусгаад өгчихсөн байдаг юм байна. Хамтран амьдрагч нь зөрчил үйлдэх ч юм уу, хохироох ч юм уу хууль тогтоомжийг төсөөтэй хэрэглэх зарчмын хувьд энэ гэр бүлийн хэлбэр манайд хуульчлагдаад зөвшөөрөгдчихсөн юм байна гэдгийг илэрхийлэхийг хүссэн юм. Түүнээс гэр бүлийн эрх зүйн харилцааны зохицуулалтаар ч юм уу, эсвэл иргэний хуулийн дундын өмчлөлийн хуулиар үүсэх үүргийн хэмжээнд авч үзэхийг хүсээгүй. Зөвхөн нэмэгдүүлсэн шаардлагаа тодруулах тайлбар, үндэслэлийг нь тодруулахын тулд л энэ зүйлийг тайлбарласан. Дараагийн 1 дүгээр хэсгийн 2 дахь хэсэгт би хамгийн гол зүйл болох яагаад энэ асуудлыг шүүхэд эрх мэдлээ хэрэгжүүлээд яваад байгаа юм бэ гэдэг зүйлийг би тайлбарлахыг хичээж байна. Энэ нь ямар учиртай юм гэхээр Иргэний хуульд цагаан дээр хараар биччихсан байгаа. Өвлөх эрхийн тухай, Өв залгамжлалын тухай зарим улсад бүүр хууль зүйн статустай том бүлэг хууль байдаг. Д.*******гийн хувьд ч гэсэн хүлээсэн хүлээлт бий. Бид нар 520 дугаар зүйлийн 520.1, 515 дугаар зүйл гээд бүх л өв залгамжлалтай холбоотой харилцаанд шүүлтүүр хийгээд үзэхээр Б.******* үнэндээ яг хуулийн дагуу хууль ёсны өв залгамжлагч, баталгаатай гэр бүлийнхээ хувьд хөөцөлдөөд явах юм уу, хууль ёсны нөхөр нь байсан учраас тэрний хөрөнгийг, өв залгамжлалын асуудлыг мэдэх ёстой. Тэгээд Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7-г би анхан шатны шүүх дээр тайлбарласан чинь танай Д.******* хүртэл мэддэггүй юм уу гээд шүүгч намайг зэмлэсэн шинжтэй хэлсэн. Бүгдээрээ адилхан 3 дугаар зүйлийн 3.7-г мэдэх ёстой. Өнөөдөр хүртэл хүлээсэн, жишээлбэл өнөөдөр ч гэсэн Д.*******г хүлээсээр л байна. Тэр хүн ирэхгүй, өөрийнх нь эдийн засгийн үйл явц, амьдралынх нь үйл явц ганц Б.*******ийг хараад ч юм уу, хууль нь аль эрт өнгөрчихсөн, хуулийнхаа дагуу эрхээ хэрэгжүүлэхгүй гэх юм уу, үүрэг гэж хэлэхэд хаашаа юм. Ингээд өнгөрчихсөн байхад энэ цаашаа хэдий хугацаа хүртэл үргэлжлэх вэ гэдэг асуулт орж ирсэн. Тэгвэл Ж.*******ийг хөрөнгийн өв залгамжлалын асуудал, үнэхээр өв залгамжлагч байхгүй, өвлөх эрх нотариатын байгууллагаар тухайн холбогдох байгууллагад асуудал яригдахгүй, ямар нэгэн эрх нь хэрэгжүүлээгүй, эсвэл хэний ч өмч биш юм уу, өв залгамжлах хөрөнгийг өв залгамжлахгүй бол төр авна гэж байгаа. Төр нь авах юм байна гээд Гурвантэс Засаг даргын Тамгын газрыг хараад байхаар нэгэнт Д.******* Ж.*******той амьдрах хугацаанд босгосон. ******* гэдэг хүн байна. Мөн охин нь байна. Яаж босгосныг нь нүдээрээ 30 гаруй жил харчихсан. Бүх амьдралыг нь мэддэг юм байна. Энэ боломжтой байдал, эрхээ хэрэгжүүлэхгүй байхад хууль нь зөрчигдсөн, хуулийн зохицуулалтад байгаа хугацаа өнгөрчихсөн, эрхээ хэрэгжүүлэх боломж нь хуулиар хаагдчихсан, хязгаарлагдчихсан ийм тохиолдолд хэнийг харах юм гэдэг асуудал гарч ирсэн. Нэгэнт амьдрал үргэлжилж байгаа учраас Д.******* энэ хөрөнгөө одоо яах ёстой юм. Нэгэнт нас барсан хүний асуудал байгаа учраас үүнийг хараад л байгаад байх тун хэцүү байна гэдэг асуудлыг эрэлхийлж яваад Улаанбаатар хотод очиж энэ өмгөөлөгчтэй уулзсан юм байна. Тийм учраас би энэ асуудлыг Ж.******* гэдэг хүн Иргэний хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар эрх зүйн чадвар нь дуусгавар болчихлоо. Өнөөдөр энэ дэлхий дээр алга, энэ хөрс дээр алга. Ж.*******ийн эрх зүйн чадвар нь дуусчихсан байгаа учраас мөн хамтын амьдралыг нь тогтоогоод өгчихсөн. Хамтран босгосон хөрөнгийнх нь асуудлыг хэн хаана шийдвэх юм. Шүүх л энэ асуудлыг шийднэ. Холбогдох бүх байгууллага дээр очсон шийдэлд хүрдэггүй, шүүхийн ямар ч шийдвэр байхгүй учраас шүүхэд хандах хэрэгтэй болсон. Тиймээс нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж ирсэн үндэслэл байна. Анхан шатны шүүх хамтын амьдралыг тогтоочихлоо. Тэгвэл хамтран амьдарсан тэр хамтран өмчлөх дундын хөрөнгө гэхээр намайг гэр бүлийн эрх зүй рүү оруулаад байна гээд байгаа юм. Ингээд үзэхэд Д.*******, Ж.******* нар яалт ч үгүй өөрсдийнхөө хөдөлмөрөөр бий болгосон хамтын өмч байна. Үүнийг яах ёстой юм, тэр нас барсан, одоо энэ дэлхий дээр байхгүй хүнд даалгаад суух юм уу. Бидний хамгийн их гомдож байгаа зүйл нь анхан шатны шүүхийн шийдвэртэй шүүгч тайлбар, хуулийн дүгнэлтдээ тэр хэлээд байгаа 108 дугаар зүйл, 428 дугаар зүйл, 410 дугаар зүйл амьд байгаа хүмүүсийн хоорондох өмчийн эрхийн асуудал, маргаан байна. Яагаад үүнийг энэ хэрэг рүү оруулж ирж тайлбарладаг юм гээд байна. Үгүй, 135 дугаар зүйлийн 135.2.14 дээр өшөө юу юуг оруулж ир гэж хэн хуульчилсан юм. Хуульчилсан ч бай, хуульчлаагүй ч бай хууль тогтоомж нээлттэй орхигдсон тохиолдолд бид гарцаагүй байгаа, төсөөтэй хэрэглэх хууль тогтоомжийг зарчмын хувьд ч, хэм хэмжээний хувьд ч хэрэглэх боломжгүй байгаа тохиолдолд бид нар онцгой байдал, эрх зүйн ач холбогдолтой байдал гэж харахаас өөр арга байхгүй болсон учраас эрхээ хэрэгжүүлээд шүүхэд нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ гаргаж ирсэн. Өв залгамжлалын асуудлыг би маш тодорхой тавьчихлаа. Дараа нь эрхээ яагаад хэрэгжүүлэх гээд байгаа юм гэдэг асуудлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-өөр гаргаад ирлээ. Иймд өнөөдрийн шүүх хуралдаан хэлэхэд эрх зүйн ач холбогдолтой үйл баримт байна гээд хамтран амьдарсан жилүүдэд бий болгосон үл хөдлөх хөрөнгө, түүний эдийн бус эрх буюу эрхийн тухай асуудлыг Д.******* гэдэг хүнд шийдвэрлээд өгөх хууль зүйн үндэслэл байна гэдгийг л тайлбарлаад байгаа юм.
Дараагийн асуудал нь хүүхдүүд гэнддэг юм уу, яадаг юм. Шүүхийн хаалган дээр сууж байгаа шүүгчийн туслах, шүүхийн захиргааны ажилтан бүгд хуулийг мэдэхгүй хүн орж ирэхэд буруу зөрөөг тайлбарлах агуулга байхгүй. Анх би нэмэгдүүлсэн шаардлага өгөхөд л яг энэ тайлбарыг хэлсэн. Шүүхийн шийдлийг яриад л гарсан. Шүүхийн нүүр царай хэн байдаг вэ гэхээр шүүгчийн туслах, шүүхийн захиргааны ажилчид байдаг. Ингэж тайлбарлахаар нөгөө хууль мэдэхгүй хүмүүс нь тийм байна гээд буцаад явна. Үүнийг орхичихсон. Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэг дээр шүүгч бас индэр дээрээс ингээд байсан. Тийм байсан ч, тийм байгаагүй ч энэ бол маш том процессийн алдаа байна. Урьдчилаад өөрөө ийм байна гээд хэлээ сууж байж болохгүй биз дээ, зөвлөлдөх тасалгаа руу орж шийдлээ гаргаагүй байж тэгж болохгүй. Энэ тал дээр би жоохон эмзэглэсэн учраас бичсэн юм. Том алдаа болохгүй байлгүй, гэхдээ бас ямар ч байсан мэдээд авчихвал илүүдэхгүй болов уу гэж бодсон. Тэгээд би нэхэмжлэлийн шаардлагыг нь дахиад тодруулаад байна, би эрх зүйн ач холбогдолтой хууль баримт байна гэдэг утгаар тайлбарлаж байгаа.
Дараагийн нэг тодруулах зүйл нь 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт зааснаар тайлбарлах асуудал нь нэхэмжлэлийн анхны шаардлага, тэрний хүсэл зэрэгт шууд хамааралтай. Тийм учраас энэ асуудлыг би тавиад байгаа юм. Тэгээд хэрэгт болон авагдсан материалууд, нөгөө талаар хэлэхэд шүүх ямар ч ажиллагаа хийгээгүй. Шүүх уг нь энэ тохиолдолд өөрөө мөрдөн шалгах ажиллагааг санаачилгаараа явуулах ёстой. Д.******* аргагүйн эрхэнд бид хоёрыг авсан юм шиг байгаа юм. Чи тийм юмаа аваад ир, Б.*******тэй гэрлэсэн гэрлэлтийн баталгаагаа аваад ир, тэр үл хөдлөх хөрөнгийнхөө баримтыг аваад ир, үүнийг аваад ир гээд бүгдийг нь өөрөөр нь авхуулсан байгаа. Хэргийн оролцогч өөрөө нотлох баримтаа гаргаж өгөх нь зүйн хэрэг байх. Гэхдээ энэ ач холбогдолтой байсан. Яагаад гэвэл хамтран амьдрах хугацаанд үүнд байгаа нэхэмжлэлийн шаардлага, дундын өмч ч гэдэг юм уу хамтран өмчлөх дундын өмч гэж үзэх гээд байгаа юм. Яагаад гэвэл би 135 дугаар зүйлийн 135.2.13 дахь хэсгээр явж байж байгаа. Энэ хөрөнгүүдийн асуудлын он цаг дараалал, бүртгэлийг нь улсын бүртгэлд бичигдсэнээс нь харахаар үнэхээр энэ хоёрын хамтын амьдрал дундаас үүссэн хөрөнгөн байна. Б.*******ээс тасалж авсан хөрөнгө байхгүй. Тэгээд бид нар аргаа бараад, өмгөөлөгчтэй өнөөдөр ярьсан. Бид нар хэн нь ч гэсэн хуульч учраас хэлсэн. Чи тэр Б.******* гэх хууль ёсны төлөөлөгч юм чинь хэдэн төгрөгийн хөрөнгийг өгчих хамаагүй. Мэдээж чамтай 30 гаруй жил амьдарсан ч гэсэн хууль ёсны эхнэр нь байгаа учраас өгчихөөч гэхээр тэр асуудалд би хүлээцтэй хандсан, одоо 2 жил гаран болж байна гэж хэлдэг. Үнэхээр тэр хүн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хорвоогийн мөнх бусыг үзсэн. Одоо тэр хүн өөрөө ирэх ч үгүй юм байна, хүсэх ч үгүй юм байна гэж үзэж байгаа нь захиргааны байгууллага нь төрийн байгууллага өв залгамжлах хөрөнгө эзэнгүйдчихсэн байгаа тохиолдолд хөрөнгийг нь авчих юм болов уу гэхээр авахгүй байгаа. Ийм учраас бүхий л хуулийн заалтуудаар гаргалгааг харахаар Д.*******гийн талийгаач нөхөр Ж.*******ийн хөрөнгийн өв залгамжлалыг эрх зүйн асуудлаар аваад үзэхээр уулийн хугацаа өнгөрсөн, бүх зүйл хаалттай харагдаж байна. Тэгээд хэнийг хүлээх юм. Өмнөговь аймгийн нотариатч Хандмаа гэдэг хүн байна. Би Нотариатын ерөнхий газар нь очиж ерөнхийлөгчөөс нь хүсэлт гаргахад надад өгөөгүй. Харин энэ талаар Д.******* өөрөө хөөцөлдөөд, хүсэлт гаргаад гаргаад шүүхэд дамжуулаад, захирамж гаргуулсан. Үнэхээр тэгвэл Ж.*******ийн талаар, өв залгамжлах эрхийн асуудлыг хүссэн, тэр талаар хүсэлт гаргаж байсан эсвэл өв залгамжлалын гэрчилгээ олгочихсон асуудал байна уу гэдгийг 2015 оноос хойш анхан шатны шүүхийн шийдвэр гарах захирамжийн биелэлтийн хугацаа хүртэл харахад байхгүй байсан. Тэр талаар ямар ч ажиллагаа хийгдээгүй, эрхээ хэрэгжүүлээгүй өдий хүрсэн учраас эцсийн дүнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар хамтын амьдралд нь тогтоогоод өгчихсөн юм чинь хамтынх нь хөрөнгө болон дундын өмчийг нь нэхэмжлэлийн шаардлага дурдсанаар талийгаач Ж.*******, Д.******* нарын дундын өмч нь юм байна. Хамтраад бүтээсэн юм байна гэдгийг шүүх тогтоож өгнө үү гэж хүсч байна гэв.
5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Оюунчимэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Онцгой ажиллагааны журмаар гэдэг асуудлыг бид нар яагаад ингээд тодорхойлсон бэ гэхээр талийгаачийн эхнэр байсан Чулуунцэцэг мөн ******* гээд ээжээрээ овоглодог хүүхэд байгаа юм байна. Эдгээр хүмүүсийн өвлөх эрх нь дууссан, нэг жил биш нэлээн олон жилийн хугацаа өнгөрсөн. Энэ үндэслэлээр өв залгамжлах эрхээ алдсан учраас онцгой ажиллагааны журмаар өөрөөр хэлбэл, хэргийн үйл баримтыг тогтоохын тулд онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэх боломжтой юм байна гэдгийг бид нар гаргаж ирсэн. Үүнд хариуцагчийг тодорхойлох гэхээр өнөөдөр хариуцагч нь яг хэн юм. Өөрөөр хэлбэл, өв залгамжлалтай холбогдсон асуудал байгаагүй. Өөрөөр хэлбэл, талийгаач Ж.*******, Д.******* нар хамтын амьдралдаа босгосноос хойш нэр бүхий энэ өмчлөл үүссэн юм байна. Тийм учраас бид нар энэ хариуцагчийг тодорхойлох боломжгүй юм байна. Хоёрдугаарт, өв залгамжлалын хугацаа дууссан. Тиймээс үүнд Б.*******ийг татах асуудал байхгүй байгаа учраас бид нар онцгой ажиллагааны дагуу шилжүүлэх нь зөв юм байна гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж ажилласан. Шүүхээс барих гол үндэслэл нь Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар шүүхээр хамтын амьдралтайг нь тогтоочихсон. Мөн өв залгамжлах хугацаа нь дууссан. Бид нар хүлээсэн гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон өөр нотлох баримтаар тогтоогдож байгаа. Ийм учраас энэ үндэслэлээр Д.*******, Ж.******* нарын бий болгосон эд хөрөнгийн хамтран өмчлөгч мөн болохыг тогтоож өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаав.
2. Нэхэмжлэгч Д.******* нь Ж.*******той хамтын амьдралтай байсныг тогтоолгох, хамтран амьдрах хугацаанд бий болсон хөдлөх, үл хөдлөх хөрөнгийг дундын өмч болохыг тогтоолгох, дундын өмчийн эрхийг болон Онгонговь ХХК-ийн гишүүний өөрчлөлт зэргийг эд хөрөнгийн эрхийн болон хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан ба давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Долгормаа нь дундын өмчийн эрхийг болон Онгонговь ХХК-ийн гишүүний өөрчлөлт зэргийг эд хөрөнгийн эрхийн болон хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзжээ.
3. Давж заалдах шатны шүүхээс хэргийг хянахад уг маргаан нь гуравдагч этгээдийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлж болзошгүйг анхан шатны шүүх анхааралгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах үндэслэлд хамаарч байна.
4. Хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбараас үзэхэд дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1. Ж.*******, Б.******* нар 1988 оны 04 дүгээр сарын 05-ний өдөр гэр бүл болж, гэрлэлтээ бүртгүүлсэн /хх-19/
4.2. Үндэсний архивын сан хөмрөгийн архивын 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 03-02/2220 дугаартай лавлагаанд: өрхийн тэргүүлэгч Увш овогтой *******, эрэгтэй, нас 64. Охин/хүү ******* овогтой *******, эмэгтэй, нас 24. Ач/зээ ******* овогтой Энхмөнх, эмэгтэй, нас 0. Бэр/хүргэн Жамбалдорж овогтой *******, эрэгтэй, нас 23 гэж бичигдсэн лавлагаа. /хх-20/
4.3. Ж.*******, Б.******* нар гэрлэлтээ цуцлуулаагүй боловч тусдаа амьдарсан;
4.4. Ж.******* нь Д.*******тай 1990 оноос хойш хамтран амьдарсан.
4.5. а. Ж.******* нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Уртын багийн нутаг дэвсгэрт байрлах Хөгшөөгийн 5-9 тоот дахь орон сууцны хашаа, байшин, дэлгүүрийн зориулалттай 45 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр,
б. Ж.*******, А.*******, Д.******* нар нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Уртын багийн нутаг дэвсгэрт байрлах Хөгшөөгийн 5-9 тоот дахь орон сууцны хашаа, байшин, дэлгүүрийн зориулалттай 96 мкв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр,
в. Ж.******* нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Уртын багийн нутаг дэвсгэрт байрлах Ү- 2205047297 дугаартай, №000713262 дугаар гэрчилгээтэй үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тус тус бүртгэгдсэн./хх-29,31-32/
г. Улсын ******* УНГ дугаартай Ланд крузер 200 маркийн машин нь Ж.*******ийн нэр дээр бүртгэгдсэн. /хх-30/
д. Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Уртын багийн нутаг дэвсгэрт байрлах (Хөгшөөгийн 5-9 тоот дахь орон сууцны хашаа, байшин, дэлгүүрийн зориулалттай 45 мкв талбай бүхий Ү-1104000089 дугаар, №000114880 дугаар гэрчилгээтэй үл хөдлөх хөрөнгө, 96 мкв талбай бүхий Ү-1104000039 дугаарт бүртгэгдсэн, газар нэгж талбарын 150400587 тоот дугаартай газар зэрэг хил залгаж, салгаж үл болох үл хөрөнгийн иж бүрдэл дээр 2007 оны 1 дүгээр сарын 22-ны өдрөөс бүртгэлтэй, өнөөг хүртэл үйл ажиллагаа нь тасралтгүй явдаг төдийгүй амьдралынх нь эх үүсвэр болсоор ирсэн РД:3612236 дугаар бүхий Онгонговь ХХК нь Д.******* нь захирлаар ажиллаж, удирдан явуулдаг, түүний гишүүнээр хамтран амьдрагч талийгаач Ж.******* бүртгэлтэй хуулийн этгээд үйл ажиллагаа нь үргэлжлэн үйл ажиллагаагаа явуулдаг.
4.6. Ж.******* нь 2021 оны 11 дүгээр сарын 30-ний өдөр нас барсан /хх-23/
4.7. Нэхэмжлэгч Д.******* нь хамтран амьдрагч Ж.*******той нас барах хүртэл нь хамт амьдарсан гэжээ.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт шүүхээс гарах шийдвэр маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргаагүй этгээдийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөхөөр байвал шүүхийн шийдвэр гарахаас өмнө уг этгээдийн өөрийнх нь болон зохигчийн хүсэлтээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах болохыг заасан.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг дундын өмч болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийн талаар анхан шатны шүүх 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Ж.******* нас барснаар түүний өв нээгджээ. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1, 520.1.1-т зааснаар нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх-ийг хууль ёсны өвлөгч гэх бөгөөд тэдгээр нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй гэж зохицуулсан тул Ж.*******ийн хууль ёсны өвлөгч нь эхнэр Б.******* байна. гэсэн дүгнэлт өгсөн нь Б.*******ийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлж болзошгүй байна.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1-т зааснаар шүүх хэргийн оролцогчдод эрх, үүрэг тайлбарлах замаар гуравдагч этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах эсэхийг зохигчоос тодруулж, мэтгэлцээнийг чиглүүлэх үүрэгтэй.
7. Дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.
8. Мөн давж заалдах шатны шүүхээс маргааны үйл баримтыг дүгнээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хангах тухай агуулга бүхий давж заалдах гомдлын энэ хэсэгт эрх зүйн дүгнэлт өгөөгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3, 168.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 143/ШШ2024/00258 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 628 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч Д.*******д буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ГЭРЭЛМАА
ШҮҮГЧИД Т.ДЭЛГЭРМАА
Л.УГТАХБАЯР