| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойжоогийн Баярцэнгэл |
| Хэргийн индекс | 131/2016/0494/И |
| Дугаар | 428 |
| Огноо | 2016-06-24 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 428
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн Баацагаан сумын 5 дугаар багт оршин суух, ВЖ66060803 регистрийн дугаартай, Ямаат овогт Жагдагийн Цэцгээгийн Ажиллаж байсан байдал тогтоолгох-ыг хүссэн хүсэлтийг 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дашцэрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чулуунчимэг нар оролцов
ТОДОРХОЙЛОХ нь :
Хүсэлт гаргагч Ж.Цэцгээ шүүхэд гаргасан хүсэлтээ:
Миний бие 1966 онд Баянхонгор аймгийн Баацагаан суманд төрсөн. Миний 1983 оны 07 сараас 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дуустал Баянхонгор аймгийн Баацагаан сумын Чойбалсангийн зам нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дашцэрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Ж.Цэцгээ нь миний хүүхэд юм. Өөрөө хөдөө мал малладаг, хүрэлцэн ирэх боломжгүй тул миний бие түүнийг төлөөлөн шүүх хуралдаанд оролцож байна. Ж.Цэцэгээ нь 1983 оноос 1990 он хүртэл тасралтгүй Баацагаан сумын Чойбалсангийн зам нэгдэлд мал маллаж байгаа тул түүний дээрх онуудад ажилласан байдлыг тогтоож өгнө үү?гэв.
Шүүх хуралдаанаар Ж.Цэцгээгийн иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2016 оны 06 сарын 06-ны өдрийн 389 дугаар албан бичиг,
Ж.Цэцгээгийн 1982 оны 07 сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Ж.Цэцгээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д заасны дагуу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ гаргах, шаардах эрхтэй байна.
Хүсэлт гаргагч Ж.Цэцгээ нь 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Баянхонгор аймгийн Баацагаан сумын Чойбалсангийн зам нэгдлийн 1-р бригдад малчнаар ажиллаж байсан болох нь Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2016 оны 06 сарын 06-ны өдрийн 389 дугаар албан бичиг, Ж.Цэцгээгийн 1982 оны 07 сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
Иймд Ямаат овогт Жагдагийн Цэцгээгийн хүсэлтийг хангаж, улсад ажиллаж байсан байдлыг тогтоон шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.1, 116, 118, 133.1.1 дүгээрзүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Ямаат овогт Жагдагийн Цэцгээгийн 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Баянхонгор аймгийн Баацагаан сумын Чойбалсангийн зам нэгдлийн 1-р бригдад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус заасныг баримтлан Ж.Цэцгээгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагчшийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ