| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойжоогийн Баярцэнгэл |
| Хэргийн индекс | 131/2016/0391/И |
| Дугаар | 431 |
| Огноо | 2016-06-27 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 431
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн Баянлиг сумын 5 дугаар багт оршин суух, ВБ63121721 регистрийн дугаартай, Хөх овогт Ишийн Одгэрэлийн Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Батдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Хүсэлт гаргагч И.Одгэрэл шүүхэд гаргасан хүсэлтдээ:
Миний бие нь 1963 онд Баянговь суманд төрсөн. 55 нас хүрч өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэхэд бичиг баримтын зөрчил гарч шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох болсон. 1981-1984 онуудад өрлөгчнөөр, 1985-1987 онуудад Баянговь сумын сургуульд үйлчлэгч, галчаар, 1987-1989 онуудад клубын цэвэрлэгч, 1987-1990 онуудад Баянговь суманд үйлчлэгч хийж байсан байдлыг тогтоож өгнө үү?гэв.
Шүүх хуралдаанаар И.Одгэрэлийн иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2014 оны 06 сарын 18-ны өдрийн 624 дүгээр албан бичиг, 2014 оны 06 сарын 27-ны өдрийн 691 дүгээр албан бичиг, 2015 оны 09 сарын 15-ны өдрийн 457 дугаартай албан бичиг 1979 оны 09 сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч Д.Даш, Т.Сүрэнхорлоо нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
И.Одгэрэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д заасны дагуу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ гаргах, шаардах эрхтэй байна.
Хүсэлт гаргагч И.Одгэрэл нь 1981 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 07 сарын 23-ны өдөр хүртэл Баянхонгор аймгийн Техник туслалцааны барилга трестид өрөгчөөр, 1984 оны 07 сарын 24-ний өдрөөс 1989 оны 07 сарын 22-ны өдөр хүртэл Баянхонгор аймгийн Баянговь сумын сургуульд үйлчлэгчээр, 1989 оны 07 сарын 23-ны өдрөөс 1989 оны 10 сарын 13-ны өдөр хүртэл Баянлиг сумын Улаан-Оч нэгдэлд Клубын цэвэрлэгчээр тус тус ажиллаж байсан болох нь Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2014 оны 06 сарын 18-ны өдрийн 624 дүгээр албан бичиг,2014 оны 06 сарын 27-ны өдрийн 691 дүгээр албан бичиг, 2015 оны 09 сарын 15-ны өдрийн 457 дугаартай албан бичиг, 1979 оны 09 сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч Д.Даш, Т.Сүрэнхорлоо нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Харин 1989 оны 10 сарын 13-ны өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдөр хүртлэх хугацаанд Баянхонгор аймгийн Баянговь сумын сургуульд үйлчлэгчээр ажиллаж байсан талаархи нотлох баримт байхгүй, шүүхэд ирүүлээгүй байх тул уг хугацааг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Иймд Хөх овогт Ишийн Одгэрэлийн хүсэлтийг хэсэгчлэн хангаж, улсад ажиллаж байсан байдлыг тогтоон шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.2, 116, 118, 133.1.1 дүгээрзүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Хөх овогт Ишийн Одгэрэлийн 1981 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 07 сарын 23-ны өдөр хүртэл Баянхонгор аймгийн Техник туслалцааны барилга трестид өрөгчөөр, 1984 оны 07 сарын 24-ний өдрөөс 1989 оны 07 сарын 22-ны өдөр хүртэл Баянхонгор аймгийн Баянговь сумын сургуульд үйлчлэгчээр, 1989 оны 07 сарын 23-ны өдрөөс 1989 оны 10 сарын 13-ны өдөр хүртэл Баянлиг сумын Улаан-Оч нэгдэлд Клубын цэвэрлэгчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, 1989 оны 10 сарын 13-ны өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл Баянхонгор аймгийн Баянговь сумын сургуульд үйлчлэгчээр ажиллаж байсан хугацааг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус заасныг баримтлан И.Одгэрэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ