Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 182

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,

Нарийн бичгийн дарга Л.Ундармаа,                             

Улсын яллагч Э.Халиун,

Шүүгдэгч Ж.Г нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Бэсүүд овогт Ж-н Ггад холбогдох эрүүгийн 1909001080124 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1984 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Хөвсгөл аймгийн Тариалан суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дуучин мэргэжилтэй, “Цогт-Очирт Инженеринг” ХХК-д менежерээр ажилладаг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, Сүхбаатар дүүргийн дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 36 дугаар гудамжны 267 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: РФ 84011871 / Бэсүүд овогт Ж-н Г а нь:

 

- 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 36 дугаар гудамжны 267 тоотод эхнэр Д.Соёл-Эрдэнэтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас буюу “аав, ээжийг чинь над руу утсаар ярихаар нь би битгий ирээрэй гээд хэлсэн” гэх шалтгааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:  

                                                                                        

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Д.Соёл-Эрдэнэ мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Би 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр ажилдаа яваад 4 хоноод 2018 оны 12 дугаар сарын 17-ны гэртээ иртэл манай 2 хүүхэд сургуульдаа яваагүй аав ирж хоноогүй гэсэн. Тэгээд би гэртээ галаа түлээд байж байтал 18 цагийн үед нөхөр согтуу ирсэн. Тэгээд би нөхөртэйгээ маргалдаад нөхөр миний зүүн чих рүү алгадсан юм. Би гарч явна гэсэн чинь нөхөр намайг гаргахгүй, гар хөлнөөс зуураад зулгаагаад байсан. Тэгээд би цагдаа дуудсан юм. Би гэрээс гарлаа гэхэд нь гаргахгүй гээд миний баруун гарын бугалга шуунаас бариад базаад татсан намайг түлхэхэд би сандал хөлөөрөө цохиод унасан. Тэр үед хөлөндөө гэмтэл авсан гэжээ. / хх 19 /

 

Гэрч Ж.Г мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр гэртээ орж иртэл эхнэр ирсэн байсан. Тэгээд эхнэртэй маргалдаад гарч явлаа гэхээр би гаргахгүй гээд гарнаас нь бариад цээжнээс хэсгээс нь чанга базаад татсан. Тэгээд эсэргүүцээд байхаар түлхсэн чинь сандал дээр унасан юм. Энэ гэмтлүүдийг би учруулсан юм. Эхнэр уурлаад байхаар би жаахан уур хүрээд эхнэрийн зүүн чих рүү нэг удаа алгадсан гэжээ. / хх 21 /

 

Яллагдагч Ж.Г мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Эхнэр олон хоног ажилтай явах үед би хүүхдүүдээ сургуульд нь явуулаагүй, гэр орон цэвэрлээгүй, гал түлээгүй, гэртээ байгаагүй, согтуу гэрт орж ирсэн болохоор эхнэр уурласан юм. Тэгээд бид хоёр маргалдсан. Гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна гэжээ. / хх 4 /

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 355 дугаар дүгнэлтэнд:

1. Д.Соёл-Эрдэний биед тархи доргилт, зүүн чамархайн зөөлөн эдийн няцрал, зүүн чамархай, зүүн чихний ар хэсэг, цээж, нуруу, баруун бугалга, шуу, зүүн өвдөг, баруун шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалдад нөлөөлөхгүй гэжээ. / хх  23 /

 

Шүүгдэгч Ж.Гантулгыг 2019 оны 02 дугаар сарын 07-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 3-4 /

 

Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 26 / зэрэг болно.

 

Шүүгдэгч Ж.Гантулгы шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гэм буруу болон ялыг хүлээн зөвшөөрч байна. Дахин ийм асуудал гаргахгүй гэв.

 

Шүүгдэгч Ж.Г нь 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 36 дугаар гудамжны 267 тоотод эхнэр Д.Соёл-Эрдэнэтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ... Би нөхөртэйгээ маргалдаад нөхөр миний зүүн чих рүү алгадсан. Би гарч явлаа гэсэн нөхөр намайг гаргахгүй гар хөлнөөс зуураад зулгаагаад намайг түлхэхэд би сандал хөлөөрөө цохиод унасан тэр үед хөлөндөө гэмтэл авсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Д.Соёл-Эрдэнийн мэдүүлэг / хх 19 /, ... Эхнэр уурлаад байхаар би жаахан уур хүрээд эхнэрийн зүүн чих рүү нэг удаа алгадсан. Тэгээд эхнэр гарч явах гээд байхаар нь болиулах санаатай баруун гарнаас нь базаад цааш түлхтэл эхнэр сандал хөлөөрөө цохиод унасан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Ж.Гантулгын мэдүүлэг / хх 21 /, ... эхнэр ажлаа тараад гэрт ирэхэд гэр орон цэвэрлээгүй, гал түлээгүй, гэртээ байгаагүй, согтуу гэрт орж ирсэн болохоор эхнэр уурласан юм. Тэгээд бид хоёр маргалдсан. Гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн яллагдагч Ж.Гантулгын мэдүүлэг / хх 4 /, ...Д.Соёл-Эрдэний биед тархи доргилт, зүүн чамархайн зөөлөн эдийн няцрал, зүүн чамархай, зүүн чихний ар хэсэг, цээж, нуруу, баруун бугалга, шуу, зүүн өвдөг, баруун шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 355 дугаар дүгнэлт / хх  23 / зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгч Ж.Гантулгыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Ж.Г нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд өөрийн гэм буруу болон ялыг хүлээн зөвшөөрсөн тул түүний хувийн байдал, прокурорын саналыг харгалзан 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ж.Г нь төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүйг дурьдав.

 

            Шүүхээс шүүгдэгч Ж.Гантулгыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтанд хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр  зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

                                                                                                 

1. Шүүгдэгч Бэсүүд овогт Ж-н Ггыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Ж-н Ггыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 / таван зуу / нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Ж.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ж.Г нь шүүхээс тогтоосон торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж болохыг түүнд мэдэгдсүгэй.

 

5. Ж.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч,  яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардаж авснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ж.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

               

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            С.ОЮУНЧИМЭГ