Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 432

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн Баянбулаг сумын 1 дүгээр багт оршин суух, ВА56052812 регистрийн дугаартай, Сартуул овогт Бадамсэдийн Пионерийн Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч,хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Дайрийсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Батдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Хүсэлт гаргагч Б.Пионер шүүхэд гаргасан хүсэлтээ:

Миний бие Баянбулаг сумын Социализмын зам нэгдлийн 1-р бригдад 1973 оны 1 сараас 1976 оны 7 сар хүртэл, Баянбулаг сумын Жаргалант компанид 1991 оны 01 сараас 1992 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байсан бөгөөд дээрх онууд болон хөдөлмөрийн дэвтэр эзэмшигчийг тогтоож өгнө үү?гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Дайрийсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.Пионер нь миний төрсөн аав юм. Одоо хөдөө мал маллаж байгаа тул шүүхэд хүрэлцэн ирэх боломжгүй байна. Одоо миний аав өндөр настны тэтгэвэрт орох гэхэд бичиг баримтын зөрчилтэй тул шүүхээр ажилласан жилээ тогтоолгох шаардлагатай байна. Түүнчлэн 1979 оны 08 сарын 05-ны өдрийн хөдөлмөрийн дэвтэрт Базарсадын Пионер гэж бичсэн байна. Миний аавын овог нь Бадамсэд юм. Гэтэл тухайн үеийн бичиг баримтыг олгож байсан албан тушаалтны буруугаас шалтгаалж эцгийн овгийг буруу бичсэн байна. Иймд түүний хөдөлмөрийн дэвтрийн эзэмшигчийг болон ажилласан жилийг тогтоож өгнө үү? 1976 оны 07 сараас 1991 он хүртэл ажилласан байдлыг тогтоолгохгүй, энэ хугацааны баримт нь байгаа юм..гэв.

Шүүх хуралдаанаар Бадамсэдийн Пионерийн иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2011 оны 11 сарын 07-ны өдрийн 578 дугаар албан бичиг, Базарсадын Пионер нэрээр бичигдсэн 1979 оны 08 сарын 05-ны өдрийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Б.Пионер нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д заасны дагуу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ гаргах, шаардах эрхтэй байна.

Базарсадын Пионер нэрээр бичигдсэн 1979 оны 08 сарын 05-ны өдрийн хөдөлмөрийн дэвтэр дэх эцгийн нэр, төрсөн огноо, ажиллаж байсан байдал зэрэг нь Бадамсэдийн Пионерийн төрсөн, огноо, овог, ажилласан байсан байдал зэрэг хувийн мэдээлэлтэй тохирч байна.

Нөгөө талаар 1990 оноос өмнө бичигдсэн ХАА-н нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэр, эрх олгосон баримтуудад бичигдсэн эзэмшигчийн нэр, овог, төрсөн огноо зөрүүтэй байх зөрчил нийтлэг байсан, энэ талаархи зөрчлийг арилгуулах хүсэлтийг иргэдээс шүүхэд ихээр гаргаж байгааг дурьдах нь зүйтэй байна.

Эндээс үзвэл Б.Пионерийн хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийсэн албан тушаалтнуудын ажлын хариуцлагагүй байдлаас шалтгаалж хөдөлмөрийн дэвтэр дэх эцгийн нэрийг Базарсад гэж зөрүүтэй бичсэн зөрчил гаргасан гэж шүүхээс дүгнэж байна.

Түүнчлэн хүсэлт гаргагч Б.Пионер нь 1973 оны 01 сарын 01-ний өдрөөс 1976 оны 07 сарын 31-ний өдөр хүртэл Баянбулаг сумын Социализмын зам нэгдлийн 1-р бригдад малчин, 1991 оны 01 сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл Баянбулаг сумын Жаргалант компанид малчнаар тус тус ажиллаж байсан болох нь Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2011 оны 11 сарын 07-ны өдрийн 578 дугаар албан бичиг, Базарсадын Пионер нэрээр бичигдсэн 1979 оны 08 сарын 05-ны өдрийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Иймд Базарсадын Пионер нэрээр бичигдсэн 1979 оны 08 сарын 05-ны өдрийн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Сартуул овогт Бадамсэдийн Пионер мөн болохыг тогтоох, Б.Пионер нь 1973 оны 01 сарын 01-ний өдрөөс 1976 оны 07 сарын 31-ний өдөр хүртэлБаянбулаг сумын Социализмын зам нэгдлийн 1-р бригдад малчин, 1991 оны 01 сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл Баянбулаг сумын Жаргалант компанид малчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоон шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.1, 116, 118, 133.1.1 дүгээрзүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д заасныг баримтлан Базарсадын Пионер нэрээр бичигдсэн 1979 оны 08 сарын 05-ны өдрийн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Сартуул овогт Бадамсэдийн Пионер болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Сартуул овогт Бадамсэдийн Пионерийн 1973 оны 01 сарын 01-ний өдрөөс 1976 оны 07 сарын 31-ний өдөр хүртэл Баянбулаг сумын Социализмын зам нэгдлийн 1-р бригдад малчин, 1991 оны 01 сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл Баянбулаг сумын Жаргалант компанид малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус заасныг баримтлан Б.Пионерийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагчшийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдахшатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ