| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойжоогийн Баярцэнгэл |
| Хэргийн индекс | 131/2016/0439/И |
| Дугаар | 433 |
| Огноо | 2016-06-27 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 433
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн Шинэжинст сумын 4 дүгээр багт оршин суух, ВС62120406 регистрийн дугаартай, Баатар овогт Цэрэнхүүгийн Дуламсүрэнгийн Ажиллаж байсан байдал тогтоолгох-ыг хүссэн хүсэлтийг 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцлээ.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Баянжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Батдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Хүсэлт гаргагч Ц.Дуламсүрэн шүүхэд гаргасан хүсэлтдээ:
Миний бие 1981 оны 01 дүгээр сараас 02-ны өдрөөс 1983 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Дэлгэрэх нэгдлийн 1,2 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү? гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Баянжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие нь Ц.Дуламсүрэнгийн төрсөн ах юм. Өөрийн бие өвчний учир шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байна. Ц.Дуламсүрэн нь Шинэжинст сумын Дэлгэрэх нэгдлийн 1, 2-р бригдад 1981 оны 01 сарын 02-ны өдрөөс 1983 оны 11 сарын 21-ний өдөр хүртэл ажиллаж байснаа тогтоолгох хүсэлт гаргасан. Тэтгэвэрт гарах гээд нийгмийн даатгалд хандахаар дээрх онуудад ажиллаж байснаа шүүхээр тогтоолгох шаардлагатай гэсэн юм. Бусад онуудыг тогтоох шаардлагагүй гэсэн..гэв.
Шүүх хуралдаанаар Ц.Дуламсүрэнгийн иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2016 оны 06 сарын 06-ны өдрийн 391 дүгээр албан бичиг, Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Дэлгэрэх нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1982 оны 02 сарын 24-ний өдрийн 14 дүгээр тогтоолын хуулбар, Цэрэнхүүгийн Дуламсүрэнгийн 1981 оны 01 сарын 02-ны өдрийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Ц.Дуламсүрэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д заасны дагуу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ гаргах, шаардах эрхтэй байна.
Хүсэлт гаргагч Ц.Дуламсүрэн нь Шинэжинст сумын Дэлгэрэх нэгдлийн 1, 2-р бригдад 1981 оны 01 сарын 02-ны өдрөөс 1983 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл мал маллаж байсан болох нь Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2016 оны 06 сарын 06-ны өдрийн 391 дүгээр албан бичиг, Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Дэлгэрэх нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1982 оны 02 сарын 24-ний өдрийн 14 дүгээр тогтоолын хуулбар, Цэрэнхүүгийн Дуламсүрэнгийн 1981 оны 01 сарын 02-ны өдрийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
Иймд Баатар овогт Цэрэнхүүгийн Дуламсүрэнгийн хүсэлтийг хангаж, улсад ажиллаж байсан байдлыг тогтоон шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.1, 116, 118, 133.1.1 дүгээр зүйлүүдийгтус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Баатар овогт Цэрэнхүүгийн Дуламсүрэнгийн 1981 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 1983 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл Шинэжинст сумын Дэлгэрэх нэгдлийн 1, 2-р бригдад мал маллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус заасныг баримтлан Ц.Дуламсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д тус тус заасныг баримтланшийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэддавж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ