Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 134/ШШ2016/00127

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Наранчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Хүсэлт гаргагч: 1957 онд төрсөн, 59 настай, эрэгтэй, малчин,  Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 5 дугаар баг, Эвз гэх газар оршин суух, Боржигон овогт Гомбосүрэнгийн Батсуурийн /РД:ЕЙ57032551, утас:99571285/ хүсэлттэй,

 

ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Г.Батсуурь, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Энхбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч Г.Батсуурь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 1973 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1975 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Дорноговь аймгийн Сүмбэрийн Сангийн аж ахуйн 3 дугаар фермд /хуучнаар/ малчнаар ажиллаж байгаад 1975 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс 1978 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүртэл цэргийн алба хаасан. Цэргийн албанаас халагдаж ирээд 1978 оны 07 дугаар сарын 17-ны үед Сангийн аж ахуйн 3 дугаар фермийн малчнаар томилогдож, 1979 онд 10 сар, 1980 онд 12 сар, 1981 онд 12 сар, 1982 онд 9 сар, 1985 онд 4 сар, 1986 онд 11 сар, 1987 онд 10 сар, 1988 онд 12 сар, 1989 онд 5 сар, 1990 онд 7 сар, 1991 онд 11 сар ажилласан. Ажилласан хугацаа маань хөдөлмөрийн дэвтэрт бичигдээгүй байгаа тул 1973 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс хойш 1991 оны 12 дугаар сар хүртэлх 13 жил 6 сарын ажилласан жилийг тогтоож өгнө үү гэв.

 

Хүсэлт гаргагчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч Г.Батсуурь нь Сүмбэрийн Сангийн аж ахуйн 3 дугаар фермд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.

Г.Батсуурь нь Дорноговь аймгийн Сүмбэр Сангийн аж ахуйн даргын 1973 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 314 тоот тушаалаар 1973 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс Сангийн аж ахуйн 3 дугаар фермд малчнаар томилогдож, 1975 оны 05 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл ажиллаж байгаад цэргийн албанд татагдсан, цэргийн албанаас 1978 оны 06 дугаар сарын 20-ны өдөр халагдаж, 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл, 1985 оны 01, 05, 07, 10 дугаар сарууд, мөн 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл, 1990 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Сангийн аж ахуйн 3 дугаар фермд малчнаар ажиллаж байсан болох нь түүний тайлбар, 1985 оны 12 дугаар сарын 25-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Дорноговь аймгийн Сүмбэр Сангийн аж ахуйн даргын 1973 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 314 дүгээр тушаал, 1974 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 141 тоот малчнаар ажиллуулах тухай тушаал, 1974 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 249 дүгээр тоот ажилд томилох тухай тушаал, 1979 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 03 тоот ажлаас чөлөөлөх тухай тушаал, 1979 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 3 тоот тушаал, 1973 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 315 тоот ээлжийн амралт олгох тухай тушаал, 1981 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 14 тоот шагнах тухай тушаал, түүний хавсралт, Монгол Улсын Батлан хамгаалахын төв архивын 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 4133 дугаар лавлагаа, Говьсүмбэр аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 04/718, 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 04/739 дугаартай албан бичиг, Говьсүмбэр аймгийн төрийн архивын 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн цалингийн тодорхойлолт, 1990 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Монголын үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэх, Дорноговь аймгийн Сүмбэр сум дахь каракулын улсын үржлийн аж ахуйн даргын 1989 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 237 тоот 12 дугаар сард хорогдсон малыг зарлага болгох ба зохих хүмүүсээр төлүүлэх тухай тушаал, тус шүүхэд 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр гэрчээр асуугдсан Л.Цогтсайхан, С.Төмөрхуяг нарын мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.

Түүний ажиллаж байсан хугацааг дээрх тушаалуудаас гадна Говьсүмбэр аймгийн төрийн архивын 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн цалингийн тодорхойлолтыг үндэслэн тогтоосон бөгөөд үүнээс үзэхэд 1982 онд 11-12 дугаар сар, 1990 оны 01-06 дугаар сарыг хүртэл хугацаанд цалин аваагүй, 1985 онд 1, 5, 7, 10 дугаар саруудад ажилласан хугацааны цалин авсан байна.

Иймд дээрх цалин олгогдоогүй хугацаанд ажиллаж байсан эсэх нь бусад бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул Г.Батсуурийг 1973 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1975 оны 05 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл, 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл, 1985 оны 01, 05, 07, 10 дугаар саруудад, 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл, 1990 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Дорноговь аймгийн Сүмбэр Сангийн аж ахуйн 3 дугаар фермд малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Дорноговь аймгийн Сүмбэр Сангийн аж ахуй нь Дорноговь аймгийн Сүмбэр сум дахь Каракулын улсын үржлийн аж ахуй болж нэр нь өөрчлөгдөж байсан байна.

Хүсэлт гаргагч нь 1975 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс 1978 оны 06 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл цэргийн алба хаасан 3 жилийн хугацааг ажилласан жилдээ тооцуулан тогтоолгохоор хүсэлт гаргасан боловч энэ хугацааг Батлан хамгаалахын төв архивын лавлагаа болон цэргийн батлахыг үндэслэн нийгмийн даатгалын байгууллага тогтоох боломжтой байх ба Говьсүмбэр аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн зөвлөмжөөр дээрх хугацааг шүүхээр шийдвэрлүүлэхийг зөвлөөгүй байх тул шүүх үүнийг шийдвэрлэх шаардлагагүй гэж үзсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлт гаргагч Боржигон овогт Гомбосүрэнгийн Батсуурийг Дорноговь аймгийн Сүмбэр Сангийн аж ахуйн 3 дугаар фермд 1973 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1975 оны 05 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл, 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл, 1985 оны 01, 05, 07, 10 дугаар саруудад, 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл, 1990 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг хүсэлт гаргагч түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Ц.НАРАНЧИМЭГ