Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 434

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн Галуут сумын 6-2-03 тоотод оршин суух, ВК61021301 регистрийн дугаартай, Үхэрт овогт Чүлтэмсүрэнгийн Цэцэгмаагийн Ажиллаж байсан байдал тогтоолгох-ыг хүссэн хүсэлтийг 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцлээ.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ч.Цэцэгмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Батдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Хүсэлт гаргагч Ч.Цэцэгмаа шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 1973 оноос 1985 онуудад Баянхонгор аймгийн Галуут сумын Коммунизмын төлөө нэгдэлд саальчнаар 13 жил ажиллаж байгаад сумын хүний эмнэлэгт шилжин ажиллаад тэндээсээ тэтгэвэрт гарсан. Иймд нэгдэлд ажилласан жилийг тогтоож өгнө үү?

Шүүх хуралдаанаар Ч.Цэцэгмаагийн иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2016 оны 05 сарын 20-ны өдрийн 352 дугаар албан бичиг, Ч.Цэцэгмаагийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 1981 оны 04 сарын 10-ны өдрийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Галуут сумын АДХ-ын гүйцэтгэх захиргааны 1984 оны 08 сарын 06-ны өдрийн баярын бичиг,1981 оны 09 сарын 15-ны өдрийн баярын бичиг, 1982 оны 02 сарын 14-ний өдрийн баярын бичиг, Галуут сумын 5-р бригадын зөвлөлийн 1976 оны 03 сарын 08-ны өдрийн баярын бичиг, Галуут сумын сургуулийн захиргааны 1979 оны 03 сарын 07-ны өдрийн баярын бичиг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Ч.Цэцэгмаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д заасны дагуу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ гаргах, шаардах эрхтэй байна.

Хүсэлт гаргагч Ч.Цэцэгмаа нь Галуут сумын Коммунизмын төлөө нэгдлийн 5-р бригдад 1973 оны 01 сарын 01-ний өдрөөс 1985 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл мал маллаж байсан болох нь Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2016 оны 05 сарын 20-ны өдрийн 352 дугаар албан бичиг, Ч.Цэцэгмаагийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 1981 оны 04 сарын 10-ны өдрийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Галуут сумын АДХ-ын гүйцэтгэх захиргааны 1984 оны 08 сарын 06-ны өдрийн баярын бичиг,1981 оны 09 сарын 15-ны өдрийн баярын бичиг,1982 оны 02 сарын 14-ний өдрийн баярын бичиг, Галуут сумын 5-р бригадын зөвлөлийн 1976 оны 03 сарын 08-ны өдрийн баярын бичиг,Галуут сумын сургуулийн захиргааны 1979 оны 03 сарын 07-ны өдрийн баярын бичиг зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Иймд Үхэрт овогт Чүлтэмсүрэнгийн Цэцэгмаагийн хүсэлтийг хангаж, улсад ажиллаж байсан байдлыг тогтоон шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.1, 116, 118, 133.1.1 дүгээр зүйлүүдийгтус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Үхэрт овогт Чүлтэмсүрэнгийн Цэцэгмаагийн 1973 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл Галуут сумын Коммунизмын төлөө нэгдлийн 5-р бригдад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус заасныг баримтлан Ч.Цэцэгмаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагчшийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдахшатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ