| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойжоогийн Баярцэнгэл |
| Хэргийн индекс | 131/2016/0397/И |
| Дугаар | 437 |
| Огноо | 2016-06-27 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 437
Зохигчдын эвлэрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл би
Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн Өлзийт сумын 2 дугаар багт оршин суух, эрэгтэй, ВЮ71111516 регистрийн дугаартай,Давсныхан овогт Чулуунбатын Батбаатарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянхонгор аймгийн Өлзийт сумын 6-3-9 тоотод оршин суух, эрэгтэй, ВП66040210 регистрийн дугаартай, Зураач овогт Доржийн Түвдэндоржид холбогдох
Зээлийн гэрээний үүрэг 1400000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.Батбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Д.Түвдэндорж нь 2014 оны 12 сарын 17-ны өдөр Өлзийт сумын Хаан банкнаас 3.800.000 төгрөг авахуулж 2015 оны 06 дугаар сарын 10-20-ны өдрийн хооронд төлнө гэж аман гэрээ байгуулсан. Түүнээс хойш 2015 оны 06 сард 2.500.000 төгрөг 08 сард нь 400.000 төгрөг өгсөн. Үүнээс хойш 2016 оны 04 сард 60.000 төгрөг өгч үлдсэн мөнгийг одоо хүртэл өгөхгүй байна.
Иймд Д.Түвдэндоржоос зээлийн үлдэгдэл хүүгийн хамт 1.400.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Ч.Батбаатар шүүхэд гаргасан тайлбартаа:
Д.Түвдэндоржоос нэхэмжилсэн 1400000 төгрөгийн үлдэгдэл 940000 төгрөгийг түүний хүсэлтийн дагуу 2017 оны 01 сард багтаан төлж барагдуулахыг зөвшөөрч байна гэжээ.
Хариуцагч Д.Түвдэндорж шүүхэд гаргасан тайлбартаа:
Миний бие ам бүл тавуулаа амьдардаг. Эхнэр бид хоёр ажилгүй хоёр оюутны сургалтын төлбөр төлөхөөр Д.Батбаатараар 3800000 төгрөгийн малчны зээл авахуулсан нь үнэн. 2015 онд 2900000 төгрөг, 2016 онд 360000 төгрөгийг тус тус төлж барагдуулсан.
Миний бие шатахуун түгээх станцид ажилд орсон сарын 350000 төгрөгийн цалинтай үүнээс цалингийн зээл төлдөг учир миний амьдралд хүрэлцдэггүй болохоор үлдэгдэл мөнгийг түргэн хугацаанд төлөхөд хүндрэлтэй байна. Иймд үлдэгдэл 940000 төгрөгийг 2017 оны 01 сард багтаан төлөхөө тайлбарлаж байна. Миний энэ хүсэлтийг хүлээн авна уу гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.Батбаатар нь Д.Түвдэндоржид холбогдуулан Зээлийн гэрээний үүргийн төлбөр 1400000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Д.Түвдэндорж нь нэхэмжлэгч Ч.Батбаатартай харилцан тохиролцож түүний нэр дээр 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 3800000 төгрөгийн малчны зээл гаргуулж үлдэгдэл 1400000 төгрөгийг төлөөгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид нь харилцан тохиролцож нэхэмжлэгч Ч.Батбаатар нь нэхэмжлэлийн шаардлага 1400000 төгрөгийн 460000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Д.Түвдэндорж нь 940000 төгрөгийг 2017 оны 01 дүгээр сард багтаан төлж барагдуулахаар эвлэрэн хэлэлцсэн байна.
Зохигчдын эвлэрэл нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.Батбаатар нь нэхэмжлэлийн шаардлага 1400000төгрөгийн 460000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Д.Түвдэндорж нь 940000 төгрөгийг 2017 оны 01 дүгээр сард багтаан төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.1-д зааснаар тэмдэгтийн хураамж 18675 төгрөгийг улсын төсвийн орлогоос, 13555 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж нэхэмжлэгч Ч.Батбаатарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйгтайлбарласугай.
ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ