| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойжоогийн Баярцэнгэл |
| Хэргийн индекс | 131/2016/0449/И |
| Дугаар | 440 |
| Огноо | 2016-06-28 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 440
Зохигчдын эвлэрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл би
Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 4-7-8 тоотод оршин суух, эрэгтэй, ВП69011418 регистрийн дугаартай,Бэсүд овогт Дүгэрийн Энх-Амгалангийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянхонгор аймгийн Баянлиг сумын 5 дугаар багт оршин суух, эмэгтэй, ВВ72120627 регистрийн дугаартай, Боль овогт Адъяагийн Нэргүйд холбогдох
Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэг 2.931.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Энх-Амгалан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
А.Нэргүй нь 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 1.455.000 төгрөг, 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 432.100 төгрөг, 2015 оны 06 сард авсан үлдэгдэл 367250 төгрөг, нийт 2.255.000 төгрөгийн бараа зээлээр авсан. Иймд гурван сарын хүү 676.500 төгрөг, нийт 2.931.500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчид шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ
Нийт 2931500 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 676500 төгрөгийг нэхэмжлэгч нэхэмжлэхээс татгалзаж, үлдсэн 2256.000 төгрөгийг хариуцагч А.Нэргүй нь 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцлоо гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Энх-Амгалан нь А.Нэргүйд холбогдуулан Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн 2931500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Д.Энх-Амгалан хариуцагч А.Нэргүй нар харилцан тохиролцож 2015 оны 09 сарын 24-ний өдөр 2.254.300 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг 2016 оны 02 сарын 10-ны дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож бичгээр гэрээ хийсэн байна.
Улмаар нэхэмжлэгч Д.Энх-Амгалан нь үндсэн зээл 2254.300 түүний түү алдангид 676500 төгрөг, нийт 2.931.500 төгрөг нэхэмжилсэн байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид нь харилцан тохиролцож нэхэмжлэгч Д.Энх-Амгалан нь нэхэмжлэлийн шаардлага 2931500 төгрөгийн 676500 төгрөгөөс татгалзаж, хариуцагч А.Нэргүй нь 2255000 төгрөгийг 2016 оны 07 сарын 20-ны төлж барагдуулахаар эвлэрэн хэлэлцсэн байна.
Зохигчдын эвлэрэл нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Энх-Амгалан нь нэхэмжлэлийн шаардлага 2.931.500төгрөгийн 676.500 төгрөгөөс татгалзаж, хариуцагч А.Нэргүй нь 2.255.000 төгрөгийг 2016 оны 07 сарын 20-ны дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.1-д зааснаар тэмдэгтийн хураамж 30927 төгрөгийг улсын төсвийн орлогоос, 25515 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.Энх-Амгаланд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйгтайлбарласугай.
ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ