Шүүх | Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нямаагийн Баярхүү |
Хэргийн индекс | 142/2019/00404/И |
Дугаар | 225/МА2024/00027 |
Огноо | 2024-10-09 |
Маргааны төрөл | Компанийн хувь нийлүүлсэн хөрөнгө, компаний хувьцаа, бусад үнэт цаасны маргаан, |
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 10 сарын 09 өдөр
Дугаар 225/МА2024/00027
2024 оны 10 сарын 09 өдөр | Дугаар 225/МА2024/00027 |
С.Цын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, Ерөнхий шүүгч Т.Даваасүрэн, шүүгч Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 142/ШШ2024/00355 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: С.Цын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ЭТӨҮГ, АХХК-нд холбогдох
Хувь эзэмших эрхтэй болохыг тогтоолгох тухай маргаантай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгч Д.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж, түүний өмгөөлөгч Ц.М, С.Б нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Н.Баярхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н, хариуцагч АХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж, Н.Э /цахимаар/, хариуцагч АХХК-ийн өмгөөлөгч Ц.М, С.Б /цахимаар/, хариуцагч ЭТӨҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ж нар оролцов.
Нэхэмжлэгч С.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хоёр талын 2013-07-17-ны өдрийн АИ-13/02 дугаартай гэрээний 2-ын 4-т заасан заалтыг үндэслэн гэрээний Б тал болох АХХК өөрийн хувь хөрөнгөөс 10 хүртэл хувийг Төслийг анхнаас нь удирдаж ирсэн төслийн гүйцэтгэх удирдлагад тодорхой нөхцөлтэйгөөр эзэмшүүлнэ гэснийг үндэслэн энэхүү шаардлагаа гаргаж байна.
Нэхэмжлэгч С.Ц миний АХХК-д төслийн зөвлөхөөр ажиллаж байсан болох нь А" ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Эийн Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019-01-25-ны өдрийн 142/ШШ2019/00129 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч 2019-02-15-ны өдөр гаргасан гомдлоор нь нотлогдох юм. Д.Эийн дээрх гомдлын шийдвэрт өөрчлөлт оруулахыг хүссэн хэсэгт 2012-05-01-ний өдрөөс 2012-12-31-ний өдөр хүртэл төслийн зөвлөхөөр ажиллаж байсныг сэргээн тогтоосугай гэж өөрчлөлт оруулж бусад заалтуудыг хэвээр үлдээхийг хүссэн байна. Миний нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэл болгоод байгаа 2013-07-17-ны өдрийн АИ-13/02 дугаартай гэрээ надад олдохгүй байгаа хэдий ч Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргын 2018- 09-06-ны өдрийн А-1/3559 дугаартай тоот, ЭХХК-ийн Хууль эрх зүйн газрын даргын 2019-01-09-ний өдрийн 117/25 дугаартай тоотуудаар дээрх гэрээг би өөрөө байгаа газруудаас нь гаргуулан авах боломжгүйн дээр анхнаасаа 10 жилийн хугацаатай байгуулагдсаны зэрэгцээ,дээрх гэрээ өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр хэвээр байгаа болох нь тус тус хүчин төгөлдөр болох нь тус тус нотлогдох юм.
Иймд:С.Ц намайг А" ХХК-ийн хувь хөрөнгийн 10%-ийг эзэмших эрхтэй болохыг тогтоож өгнө үү. гэжээ.
Хариуцагч АХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус шүүхэд 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр иргэн С.Ц нь АХХК-ийн хувь хөрөнгийн 10%-ийг эзэмших эрхтэй болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргасан нь дараах байдлаар хууль зүйн үндэслэлгүй байна. Үүнд:
1.ИХШХШТХ-ийн 6 дугаар бүлгээр нэхэмжлэл гаргах, түүнийг хүлээн авах зохицуулалтыг хуульчилсан. Тухайлбал:Тус хуулийн 62-р зүйлд Нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хуульчилсан ба 62.1.3-д хариуцагчийн овог, эцгийн нэр, нэр, хаяг, хуулийн этгээд бол оноосон нэр, хаяг, оршин байгаа газар хэмээн хуульчилсан. Гэтэл тус нэхэмжлэл нь АХХК-ийн үйл ажиллагаатай холбоотой гаргасан атлаа, хувь хүний нэрээр байх бөгөөд энэ нь хуулийн шаардлагыг хангаагүй атал шүүх хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн нь үндэслэлгүй байна.
2.Мөн хуулийн 14-р зүйлд Нэхэмжлэлийг хариуцагчийн оршин байгаа /оршин байгаа/ нутаг дэвсгэрийн харьяаллаар гаргах зохицуулалт хуульчлагдсан ба 14.1-д Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана, 14.2-т хариуцагч нь хуулийн этгээд байвал нэхэмжлэлийг түүний ажил хэргээ байнга явуулдаг, эсхүл удирдах байгууллага нь байгаа газрын шүүхэд гаргана хэмээн хуульчилсан. Гэтэл шүүх АХХК-ийн хувь хөрөнгийн 10%-ийг эзэмших нэхэмжлэлийг шийдвэрлэх удирдах байгууллага байгаа газрын шүүхэд гаргах нэхэмжлэлийг хуулийн уг шаардлагыг зөрчин харьяаллын бус нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн нь мөн л үндэслэлгүй байна. Мөн шүүх нэхэмжлэлд АХХК-тай хамтын ажиллагаатай ажилладаг ЭХХК-ийг бус гүйцэтгэх захирал Х.Бадамсүрэнг хариуцагчаар тодорхойлж нэхэмжлэл гаргасан нь чухам ямар үндэслэлээр хариуцагч болж байгаа, нэхэмжлэлд заагаагүй компаниудыг хариуцагч-аар татсан зэрэг нь үндэслэлгүй байна.
3. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ нэхэмжлэгч С.Ц миний АХХК-д төслийн зөвлөхөөр ажиллаж байсан болох нь гүйцэтгэх захирал Д.Эийн Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 142/ШШ/2019/00129 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр гаргасан гомдлоор нотлогдоно хэмээн дурджээ. Уг нэхэмжлэлд дурдагдаж буй үйл баримтын талаар шүүх эцэслэн шийдвэрлээгүй бөгөөд одоо хяналтын шатанд байгаа хэргийн материалыг нотлох баримт болгон дурдсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Нэмж тодруулбал С.Цын нэхэмжлэлтэй 2010 оноос 2012 оны хооронд АХХК-д ерөнхий инженер болон Барилгын зөвлөх үйлчилгээ давхар эрхэлж байсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг шийдвэрлэсэн Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 142/ШШ/2019/00129 дүгээр шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны дугаар сарын 14-ний өдрийн 37 дугаар магадлалтай хэрэгт тус хэрэгт гуравдагч этгээдээр оролцож буй АХХК-иас ИХШХШТХ-д заасан үндэслэл журмын дагуу хяналтын гомдлыг 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр гаргасан ба тус гомдлын дагуу хэрэг хянан шийдвэрлэгдээгүй байгаа болно. Гэтэл шүүх ИХШХШТХ-ийн 65.1.7-д заасан зохигчийн маргаж байгаа зүйл ба түүний үндэслэлийн талаарх өөр хэргийг шүүх шийдвэрлэж байгаа гэж заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах ёстой атал хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн нь холбогдох хуулийн заалтыг зөрчсөн байна.
4.Иргэн С.Ц нь тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээ АХХК-ийн хувь хөрөнгийн 10 хувь эзэмших эрхээ АХХК-д бус иргэн Э надад холбогдуулан гаргасан нь үндэслэлгүй байна. Дээрх байдлаар иргэн С.Цын гаргасан тус нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62.1.3-т заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэрийн шаардлага хангаагүй, мөн хуулийн 65.1.7-д заасан уг гаргаж буй нэхэмжлэлийн үндэслэлийн талаарх хэргийг Улсын дээд шүүх шийдвэрлэж байгаа, мөн 14.2-т заасан нэхэмжлэл гаргах харьяаллыг зөрчсөн, нэхэмжлэлийг хувь хүнд холбогдуулан гаргасан зэрэг үндэслэлүүдээр Шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах бүрэн хууль зүйн үндэслэлтэй атал шүүх хүлээн авч АХХК-д холбогдуулан иргэний хэрэг үүсгэсэн нь үндэслэлгүй байна.
Тиймээс С.Ц нь нэхэмжлэлээ АХХК-ийн Гүйцэтгэх захирал, иргэн Д.Э надад холбогдуулан гаргасан байх тул хэргийг хэрэгсэхгүй болгуулахаар хүсэлт гаргаж байгааг хянаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч ЭТӨҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн С.Ц 2019 оны 03 сарын 18-ны өдөр тус шүүхэд гаргасан ЭХХК болон АХХК-ийн хооронд байгуулагдсан 2013 оны 07 сарын-ны өдрийн АИ-13/02 дугаартай Хамтран ажиллах гэрээний 2.4 дэх заалтыг үндэслэн хувь эзэмших эрхтэй болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргаж манай үйлдвэрийн газрыг хариуцагчаар татсан байна. ЭХХК болон АХХК-ийн хооронд байгуулагдсан 2013 оны 07 сарын 17-ны өдрийн АИ-13/02 дугаартай Хамтран ажиллах гэрээний 2.4 дэх заалтад хамааруулан нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан байна. Энэхүү гэрээнд АХХК нь өөрийн хувь хөрөнгөөс тодорхой нөхцөлтэйгөөр 10 хүртэл хувийг төслийг анхнаас нь удирдаж ирсэн төслийн гүйцэтгэх удирдлагад эзэмшүүлэхээр заасан нь манай үйлдвэрийн газарт хамааралгүй байна.
Иймд ЭТӨҮГазар нь иргэн С.Цын эрх, ашиг сонирхлыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргаагүй байх тул энэхүү хэргийн хариуцагч болох үндэслэлгүй байна гэжээ.
Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 142/ШШ2024/00355 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 21 дүгээр зүйлийн 21.1.1, 21.1.2, 24 дүгээр зүйлийн 24.1, Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.29-д заасныг баримтлан С.Ц нь АХХК-ийн хувь хөрөнгөний 10 хүртэл хувийг эзэмших эрхтэй болохыг тогтоож, С.Цын нэхэмжлэлтэй ЭТӨҮГ-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Хариуцагч АХХК давж заалдах гомдолдоо: Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 142/ШШ2024/00355 дугаар шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль /ИХШХШтХ/-ийн 161 дүгээр зүйлийн 161.1-д заасны дагуу дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:
1. Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн талаар
Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1-д Хөдөлмөрийн тухай хуулийн /1999/ оны 21 дүгээр зүйлийн 21.1.1, 21.1.2, 24 дүгээр зүйлийн 24.1, Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.29-д заасныг баримтлан С.Ц нь АХХК-ийн хувь хөрөнгөний 10 хүртэл хувийг эзэмших эрхтэй болохыг тогтоосугай хэмээн тогтоож шийдвэрлэсэн нь дараах үндэслэлээр хууль зүйн үндэслэлгүй юм.
2. С.Ц нь АХХК-д 2010.12.01-2012.05.01-ний өдөр хүртэл Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу Хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр үйлдвэрийн Ерөнхий инженерийн албан тушаалд ажиллаж байсан нь хэрэгт авагдсан Ажилд авах, чөлөөлөх тухай тушаалд тодорхой заасан (1-р хавтаст хэргийн 179, 184, 185). Гэтэл 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 21.1.1, 21.1.2-т заасан хөдөлмөрийн гэрээнд ажлын байрны буюу албан тушаалын нэр, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил, үүргийг тохирно, 24.1-д Ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй. Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хориглоно. гэж заасныг үндэслэн АХХК-ийн хувь хөрөнгийн 10 хувийг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь хавтаст хэрэгт авагдсан (1-р хавтаст хэргийн 180, 181 дэх тал) С.Цтай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд хувь хөрөнгө эзэмшүүлэхтэй холбоотой нэг ч заалт байхгүй болно.
3. С.Ц нь 2012.05.07-ны өдрөөс Эрдэнэс Тавантолгой ХК-д Дэд бүтцийн асуудал хариуцсан дэд захирлаар томилогдон ажиллаж, (1-р хавтаст хэргийн 205-214 дэх тал) 2016.09.19-ний өдөр Эрдэнэс Тавантолгой ХК-аас гарсан нь хэрэгт авагдсан Эрдэнэс Тавантолгой ХК-ийн Гүйцэтгэх захирлын тушаал, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримтаар нотлогдож байна. Төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан нь Авлигын эсрэг хууль болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу давхар ажил эрхлэхтэй холбогдсон хязгаарлалт, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхтэй холбогдсон хориглолтын зохицуулалтад хамаарч байгаа тул эдгээр хуулийн хүрээнд С.Ц нь давхар ажил эрхлэх боломжгүй байсан.
4. С.Цыг 2012.05.01-ний өдрөөс Төслийн зөвлөхөөр урьж ажиллуулах тухай тушаал гарсан боловч Хөдөлмөрийн тухай хууль, Иргэний хуулийн дагуу ямар нэгэн гэрээ байгуулагдаагүй бөгөөд уг хугацаанд С.Ц нь Эрдэнэс Тавантолгой ХК-д дэд захирлаар ажиллаж байсан тул АХХК- д ямар нэгэн ажил үүрэг огт гүйцэтгээгүй, бодитоор ажиллаагүй болно. Энэ нь 2012.12.31-ний өдрөөр чөлөөлөгдөх хүртэл 7 сарын хугацаанд С.Цаас компанид ажил үүрэг гүйцэтгэсэн, гэрээт ажил хүлээлгэж өгсөн тайлан, баримт огт байхгүй юм.
5. С.Ц нь 2012.05.01-ний өдрөөр ажлаас чөлөөлөгдсөн атал жил гаран хугацааны дараа буюу 2013 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн ЭХХК болон АХХК-ийн хооронд байгуулсан гэрээний дагуу АХХК-ийн хувь хөрөнгийн 10 хувийг эзэмших эрхтэй болох нэхэмжлэл гаргах хуулийн болон гэрээний үндэслэл огт байхгүй. Хавтаст хэрэгт авагдсан С.Цтай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд компанийн хувь хөрөнгө эзэмшүүлэх тухай заалт огт байхгүй (1-р хавтаст хэргийн 180, 181 дэх тал), мөн С.Цтай Иргэний хуулийн хүрээнд Хөлсөөр ажиллах гэрээ огт байгуулж байгаагүй бөгөөд хавтаст хэрэгт ийм гэрээ байхгүй.
6. С.Ц нь Автын механик инженер мэргэжилтэй нь хавтаст хэрэгт авагдсан материалаар тогтоогдсон (3-р хавтаст хэргийн 9 дэх тал) бөгөөд Барилгын тухай хуулийг үндэслэн хувь хөрөнгө эзэмших эрхтэй гэж тогтоосон нь үндэслэлгүй байна. Барилгын хуулийн 42.3-т заасны дагуу Барилгын зөвлөх үйлчилгээ үзүүлэх иргэн, хуулийн этгээд Барилга, хот байгуулалтын яамны Барилга хөгжлийн төвд бүртгүүлсний үндсэн дээр үйл ажиллагаа эрхлэх бөгөөд С.Ц нь барилгын зөвлөх үйлчилгээ эрхлэх эрхгүй болохыг тодорхойлсон эрх бүхий байгууллагын лавлагаа С.Цын барилгын зөвлөх үйлчилгээ үзүүлж байсан эсэхийг тогтоолгох нэхэмжлэлтэй хэрэгт авагдсан байдаг.
7. Тухайн үед АХХК-д ОХУ-д барилгын инженер мэргэжлээр төгссөн, мөн тэнд докторын зэрэг хамгаалсан Б.Мандах /АХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2011 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн 08 тоот тушаалаар томилогдсон/ нь Үйлдвэрийн барилга хариуцсан менежерээр ажиллаж, барилга байгууламжийн зураг төсөл, барилга угсралтын ажлыг хариуцаж байсан, одоо ч ажиллаж байгаа бөгөөд энэ талаар 1-р хавтаст хэргийн 182,183-д авагдсан тушаал, шийдвэрт шүүх үнэлэлт, дүгнэлт өгөөгүй.
8. Анхан шатны шүүхийн шийдвэрт АХХК-ийн Хувь хөрөнгийн 10 хүртэл хүртэл хувь эзэмших эрхийг Компанийн тухай хуулийн аль зүйл, заалт, хувьцаа эзэмшигчдийн ямар шийдвэрийг үндэслэн эзэмших эрхтэй гэж шийдвэрлэсэн нь тодорхойгүй байна. Түүнчлэн Хувь хөрөнгө гэдэгт ямар хөрөнгийг хамааруулах нь тодорхойгүй байх бөгөөд Үндсэн хуульд заасан өмчлөх эрх, Иргэний хуульд заасан өмчийн халдашгүй байдлын зарчим, Компанийн хуульд заасан хувьцаа эзэмшигчийн эрхийг ноцтойгоор зөрчиж, хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан байна.
9. Шүүх гэрч Ө.Хгийн мэдүүлэг (2-р хавтас хэргийн 21, 22, 23, 24, 25)-ийг үндэслэн хэрэг маргааныг шийдвэрлэсэн нь хууль зүйн хувьд үндэслэлгүй юм. Учир нь, АХХК болон Т ХХК-ийн хооронд байгуулсан 2011 оны 02 сарын 01-ний өдрийн №11/02 тоот Шингэн ачиж буулгах системтэй, стандарт бус савны цогц байгууламжийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулан тодорхой нэг ажил гүйцэтгэсэн компанийн захирал нь АХХК-ийн хувь хөрөнгийн 10 хувийг эзэмших эрхтэй болох талаар ярих эрх бүхий этгээд биш юм. Т ХХК-ийн гэрээний үндсэн дээр гүйцэтгэсэн ажил нь үйлдвэрийн үндсэн барилга байгууламжаас 6-7 километрийн зайд байрлах дэд бүтцийн жижиг нэгжийн ажил бөгөөд хүхрийн хүчлийн агуулах байсан. Энэ ажлыг 2014 онд дуусган гүйцэтгэлийг хүлээн авсан акт үйлдсэнийг гэрч өөрөө мэдүүлсэн байхад ИХШХШтХ-ийн 40.2-д заасан Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэсэн заалтыг зөрчсөн.
С.Цтай байгуулсан хөдөлмөрийн гэрээ (1-р хавтаст хэргийн 180, 181)- ний 6.8-д заасны дагуу Ерөнхий инженерийн гүйцэтгэх ажил үүргийн хүрээнд төслийн гүйцэтгэлийн ажилд хяналт тавьж, чанартай хийж гүйцэтгүүлэх, үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн явагдах хэмжээнд хүлээж авах үүргийн дагуу хүчлийн агуулах барих ажлын гүйцэтгэлд хяналт тавин ажиллаж байсан бөгөөд тухайн үед АХХК-ийн Гүйцэтгэх захирлаар П.Бажиллаж байсан нь С.Цыг ажилд авсан, чөлөөлсөн тушаал (1-р хавтаст хэргийн 179, 184, 185)- аас тодорхой харагдаж байхад гэрээгээр нэг ажил гүйцэтгэсэн хөндлөнгийн компанийн захирал нь захиалагч компанийнхаа хувь хөрөнгийг эзэмших эрхийн талаар ярих эрх бүхий этгээд биш атал түүний мэдүүлгийг үндэслэн шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Мөн Улсын дээд шүүх /УДШ/-ийн 2008.10.10-ны өдрийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчийн мэдүүлгийн талаарх зөвлөмжийн 1-д, гэрч нь иргэний хэрэг, маргааны талаар ач холбогдолтой байдлыг зөвөөр тусган, мэдүүлэх чадвартай, зохигчдын хүсэлтэд дурдагдсан нотолбол зохих үйл баримтын талаар ямар нэг мэдээлэл түүнд илэрхий байгаа этгээдийг хэлнэ гэж заасан бөгөөд тухайн үед хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж байсан С.Ц нь ямар үйл баримтын үндсэн дээр А" ХХК-ийн хувь хөрөнгө эзэмших эрхтэй болохыг гэрээгээр ажил гүйцэтгэсэн Ө.Х мэдүүлэх чадваргүй бөгөөд түүний мэдүүлэг зөвхөн гэрээгээр гүйцэтгэсэн хүчлийн агуулах барих ажлын хүрээнд үйлчлэх боломжтой тул маргаанд ач холбогдолгүй болохыг шүүх үнэлж, дүгнэхийн оронд үндэслэж шийдвэр гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна.
2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн талаар
2.1. ЭХХК болон АХХК-ийн хооронд байгуулсан 2013 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн гэрээг ИХШХШтХ-д заасан журмын дагуу нотлох баримтын шаардлага хангаж бүрдүүлээгүй, энэ талаар гаргасан хариуцагчийн хүсэлтийг (3-р хавтаст хэргийн 20, 21 дэх тал) хүлээн авахаас үндэслэлгүйгээр татгалзсан. ИХШХШтХ-ийн 44.2-т Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй., 44.4-т Төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд нь бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын "хуулбар үнэн" гэсэн тэмдэг дарж баталгаажуулна., УДШ-ийн 2009 оны 30 дугаар тогтоолын 1-д Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т заасан төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд гэдэгт энэ хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан хэргийн оролцогч хамаарахгүй гэж заасан. Гэтэл хуульд заасан журмыг зөрчиж, хэргийн оролцогч болох ЭТӨҮГ-ын хуулбар үнэн тэмдэг дарсан 2013 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн гэрээг нотлох баримтаар бүрдүүлсэн, (1-р хавтаст хэргийн 137-143 дахь тал) түүнчлэн Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн А-1/3559 дугаартай албан бичгийг үндэслэн уг гэрээг байгаа гэж дүгнэсэн нь ИХШХШтХ-д заасан нотлох баримт гаргах, бүрдүүлэх, үнэлэх журмыг зөрчсөн байна.
2.2. Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад огт дурдагдаагүй, талуудын тайлбар, нэхэмжлэлд байхгүй асуудлыг шүүхийн шийдвэрт дурдсан. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт (шийдвэрийн 4 дэх хуудас) Талууд ЭХХК болон АХХК-ийн хооронд 2013 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулагдсан талаар маргахгүй байна гэсэн нь ИХШХШтХ-ийн 118.4-т Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана. гэснийг зөрчсөн. Учир нь, 2013 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн гэрээ нь нотлох баримтын шаардлагыг дээр дурдсан үндэслэлээр хангаагүйгээс гадна хариуцагчийн тайлбарт энэ талаар огт дурдаагүй болно.
2.3. Иргэн С.Цын гаргасан нэхэмжлэлд хариуцагчаар АХХК-ийг биш тухайн үеийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэж байсан Д.Эт холбогдуулан гаргасан атал шүүх тус нэхэмжлэлийг хүлээн авч АХХК-д холбогдуулан хэрэг үүсгэсэн нь үндэслэлгүй бөгөөд хууль зөрчсөн. ИХШХШТХ-ийн 6 дугаар бүлгээр нэхэмжлэл гаргах түүнийг хүлээн авах талаар хуульчилсан. Тус хуулийн 62 дүгээр зүйлийн 62.1.3-д хариуцагчийн овог, эцгийн нэр, нэр, хаяг, хуулийн этгээд бол оноосон нэр, хаяг, оршин байгаа газар хэмээн хуульчилсан гэтэл тус нэхэмжлэл нь АХХК-ийн хувь эзэмшилтэй холбоотой гаргасан атлаа, хувь хүний нэрээр бөгөөд тус хуулийн шаардлагыг хангаагүй атал шүүх хүлээн авч иргэний хэрэг үүсгэж шийдвэрлэсэн үндэслэлгүй юм.
2.4. Мөн ИХШХШтХуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана., 14.2-т Хариуцагч нь хуулийн этгээд байвал нэхэмжлэлийг түүний ажил хэргээ байнга явуулдаг, эсхүл удирдах байгууллага нь байгаа газрын шүүхэд гаргана. гэж тус тус заасан. Гэтэл анхан шатны шүүх нь хариуцагчийн удирдах байгууллага байгаа газрын шүүхэд гаргах нэхэмжлэлийг хууль зөрчин харьяаллын бус нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Энэ нь шүүхийн шийдвэрийн ЭТӨҮГ-т хамаарах хэргийг хэрэгсэхгүй болгосон 2 дахь заалтаас тодорхой харагдаж байна.
М Улсад Хөдөлмөрийн хуулийн дагуу хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж буй эсхүл ажиллаж байсан хүн хууль болон гэрээнд заагаагүй үндэслэлээр тухайн компани, аж ахуйн нэгжийнхээ хувьцаа, хувь хөрөнгийг эзэмшиж болох М Улсын Үндсэн хууль, Компанийн тухай болон бусад хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн шүүхийн шийдвэр гаргасан байгааг бүхэлд нь хянаж, иргэн С.Цын нэхэмжлэл М Улсын холбогдох хуулийг зөрчихөөс гадна Үндсэн хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхэд хууль бусаар халдаж байгааг хянаж өгнө үү.
Иймд Орхон аймгийн сум дундын Иргэний хэргийн Анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар 26-ны өдрийн 142/ШШ2024/00355 дугаар шийдвэр нь бүхэлдээ хууль зүйн үндэслэлгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч С.Б давж заалдах гомдолдоо: ...Орхон аймгийн сум дундын Иргэний хэргийн Анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар 26-ны өдрийн 142/ШШ2024/00355 дугаар шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1 -д заасны дагуу дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.
1. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт (шийдвэрийн 4 дэх хуудас) С.Цыг ажиллах байх хугацаанд 2011 оны 02 сарын 01-ний өдөр №11/02 тоот Шингэн ачиж буулгах системтэй, стандарт бус савны цогц байгууламжийн ажил гүйцэтгэх гэрээг байгуулж ажилласан байх бөгөөд АХХК-ийн зөвлөх буюу Ерөнхий инженер С.Цын удирдлага дор 100 хувийн гүйцэтгэлтэйгээр гэрээний хугацаанд хийж хүлээлгэн өгсөн болно гэж Т ХХК-ийн захирал Ө.Х тодорхойлсон байна хэмээн үндэслэж хэргийг шийдвэрлэсэн нь дараах байдлаар хууль зүйн үндэслэлгүй юм.Үүнд:
Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон уг баримт нь Иргэн С.Ц танаа гэсэн 2018.10.19-ний өдрийн 18/32 тоот Т ХХК-ий Ерөнхий захирал Ө.Хгийн гаргасан Тодорхойлолт ба уг тодорхойлолт гэгчийг үндэслэн шүүх АХХК-ийн хувь хөрөнгийн 10 хүртэл хувийг С.Цд олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.
Ө.Хгийн гаргасан Тодорхойлолт гэгчид С.Цыг ажиллаж байх хугацаанд 2011 оны 02 сарын 01-ний өдөр №11/02 тоот Шингэн ачиж буулгах системтэй, стандарт бус савны цогц байгууламжийн ажил гүйцэтгэх гэрээг байгуулж ажилласан...хэмээн дурдсанаас үзэхэд 2011 онд С.Цын АХХК-д хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ерөнхий инженерээр ажиллаж байх хугацаанд хамаарах үйл баримтыг дурдсан болохоос 2013 оны гэрээ байгуулагдах үед болон түүнээс хойших цаг хугацаа, үйл баримтыг дурдаагүй юм.
Түүнчлэн Т ХХК нь АХХК-ийн Үйлдвэрийн барилгын ажлыг барьж гүйцэтгээгүй зөвхөн агуулахын барилгын ажлыг л гүйцэтгэсэн ба тухайн үед С.Ц хөдөлмөрийн гэрээний дагуу ерөнхий инженерээр ажиллаж цалин хөлсөө авч байсан бөгөөд ийнхүү хөдөлмөрийн гэрээний дагуу цалин хөлсөө авч ажиллаж байсан нь түүнийг АХХК-ийн хувь хөрөнгийн 10 хүртэл хувийг эзэмших эрхтэй гэж үзэх хууль зүйн үндэслэл болохгүй юм.
...Шүүх хэргийг шийдвэрлэхдээ ИХШХШТХ-ийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасны дагуу нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх ёстой.
2. ... АХХК-ий захирлын 2010 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 03/2010 тоот тушаалаар нэхэмжлэгч С.Цыг анх тус компанийн Ерөнхий инженерийн албан тушаалд томилон ажиллуулсан ба улмаар өөрийнх нь хүсэлтийг үндэслэн тус компанийн захирлын 2012 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 12/16 дугаар тушаалаар ажлаас нь чөлөөлсөн тул нэхэмжлэгч С.Цын нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ болгоод байгаа, нотлох баримтын шаардлага хангахгүй 2013 оны гэрээнд цаг хугацааны хувьд огт хамааралгүй болохыг харуулж байна.
Түүнчлэн шүүх Ө.Х гэгч хүний мэдүүлгээс С.Цтай хамт ажиллаж байсан, компанийг төлөөлсөн байдалтай байсан гэх зэрэг зөвхөн тухайн хүний өөрийн үзэл бодлын дагуу хэлсэн үгнүүдийг л шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон атлаа гэрчийн мэдүүлэг өгөх үед Ө.Хгээс асууж байсан хариуцагчийн өмгөөлөгчдийн асуултад хариулсан байдал, байр суурийг харгалзан үзэлгүй үнэлснээрээ ИХШХШТХ- ийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан гэрчийн мэдүүлгийн үнэн зөв хэрэгт хамааралтай ач холбогдолтой эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэснийг зөрчсөн гэж үзэж байна.
Тухайлбал шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэг буюу шийдвэрийн 4 дэх хуудсанд Ө.Хгийн тодорхойлолт болон гэрчийн мэдүүлгийг үндэслэл болгосон ба хуудасныхаа дугаарыг ч (х.21-25) хэмээн тухайлан дурдаж үндэслэсэн атлаа мөн дурдсан хуудсанд байгаа Ө.Хгийн эргэлзээтэй зөрүүтэй мэдүүлгийг дурдаагүй болон түүнд дүгнэлт хийгээгүй нь хэргийг шийдвэрлэхдээ үнэн зөв эргэлзээгүй нотлох баримтад тулгуурлаж шийдээгүй гэж үзэх бүрэн үндэслэлтэй.
3. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт Талууд Эболон АХХК-ийн хооронд 2013 оны 07 сарын 17-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулагдсан талаар маргахгүй байна хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд хариуцагч талын зүгээс ийм тайлбарыг огт гаргаж байгаагүй байхад шийдвэрийн үндэслэл болгож хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.
Харин ч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ болгосон болон шүүх шийдвэрийнхээ үндэслэлээ болгоод буй уг гэрээ нь 3 хавтаст хэрэг бүхий уг хэрэгт ИХШХШтХ-д заасан хуульд заасан нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр огт байхгүй атал шүүх уг гэрээний дагуу АХХК-ийн хувь хөрөнгийн 10 хүртэл хувийг эзэмших эрхтэй болохыг тогтоосон нь хууль зүйн үндэслэлгүй юм.
4. Эболон АХХК-ийн хооронд 2013 оны 07 сарын 17-ны өдөр байгуулагдсан Хамтран ажиллах гэрээ нь хуульд заасан нотлох баримтын шаардлагыг хангаагүй байдлаар хэрэгт авагдсан атал шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь дараах байдлаар үндэслэлгүй байна.Үүнд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нгаас тус хэргийг шийдвэрлэх явцад 2019-03-28-ны өдөр Ажиллагаа хийлгэх тухай хүсэлтийг гаргасан ба уг хүсэлтдээ ... ЭХХК болон АХХК хоёрын 2013-07-17-ны өдрийн АИ-13/02 дугаартай Хамтран ажиллах гэрээг ЭХХК-иас гаргуулах хүсэлтийг бичгээр гаргасан байдаг (1-р хавтаст хэргийн 35 дах тал ).
Уг хүсэлтийн дагуу шүүх 2019 оны 04 сарын 09-ний 142/Ш32019/01662 дугаар захирамж гарган ЭХХК-иас уг гэрээг нотлох баримтын шаардлага хангуулж гаргуулахаар шийдвэрлэсэн (1-р хавтаст хэргийн 47 дах тал).
Уг захирамжийн дагуу ЭТӨҮГ-аас 2019.04.15-ны Нотлох баримт хүргүүлэх тухай албан бичигтээ ... ЭХХК болон АХХК-ийн хооронд байгуулагдсан 2013 оны 07 сарын 17-ны өдрийн АИ-13/02 дугаартай Хамтран ажиллах гэрээ нь манай компанид эх хувиараа байхгүй байгаа ба энэхүү гэрээг тухайн үеийн Төрийн өмчийн хорооны даргын үүрэг гүйцэтгэгч Д.Ц баталсан хаана бүртгэгдэж дугаар олгосон нь тодорхойгүй байна. Иймд эх хувийг АХХК-иас гаргуулах нь зүйтэй байна гэсэн хариуг өгсөн ( 1-р хавтаст хэргийн 52 дах тал ).
Уг гэрээ нь нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр ЭТӨҮГ-т байхгүй байсан учир нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс Төрийн өмчийн хорооны төрөлжсөн архиваас гаргуулах хүсэлтийг мөн 2019-04-23 нд гаргасан ба (1-р хавтаст хэргийн 78 дах тал), үүний дагуу Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 04 сарын 24-ний өдрийн 142/Ш32019/02069 дүгээр захирамж гарч Төрийн өмчийн хорооны төрөлжсөн архиваас гаргуулахаар шийдвэрлэсэн (1-р хавтаст хэргийн 79,80 дах тал ).
Шүүгчийн захирамжийн дагуу Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын лавлагаагаар 2019.05.09-ний өдрийн 03-1/1906 дугаар албан бичгээр Төрийн өмчийн хорооны 2013 оны түрээсийн гэрээг шүүж үзэхэд Төрийн өмчийн хорооны баталсан 2013 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн №АИ-13/02 тоот Хамтран ажиллах гэрээ -тэй холбогдох баримт байхгүй болно гэсэн хариуг шүүхэд ирүүлсэн (1-р хавтаст хэргийн 86 дах тал).
Мөн М Улсын Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын Хууль эрх зүйн газрын даргын 2020 оны 03 дугаар сарын 31-ний 237 дугаар албан бичгээр Таны М Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Од хандан 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдөр ирүүлсэн хүсэлттэй танилцлаа. Хүсэлтэд 2013 оны АИ-13/02 тоот Хамтран ажиллах гэрээ нь Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, ЭТӨҮГ, Архивын ерөнхий газарт тус тус эх хувиараа байхгүй тухай албан бичгүүдийг хавсаргажээ. Мөн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын архивын нэгжид уг гэрээ нь хадгалагддаггүй тул Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг үндэслэн АХХК-иас гаргуулан авах нь зүйтэй байна хэмээн дурдсан байдаг.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дээрх гэрээг гаргуулахаар удаа дараа хүсэлт гаргаж шүүх уг хүсэлтийг ханган эрх бүхий байгууллагуудад хүргүүлж байсан боловч тухайн гэрээ нь нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр хаана ч байхгүй байсан тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс 2020.03.06-ны өдөр Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н би С.Цын нэхэмжлэлтэй иргэний хэрэгт ажиллагаа хийлгэх буюу ЭХХК /хуучин нэрээр/ АХХК-ийн хооронд 2013-07-17- ны өдөр хийгдсэн АИ-13/02 дугаартай гэрээг АХХК-иас гаргуулахаар гаргасан хүсэлтийг маань хүсэлт гаргаагүйд тооцож өгнө үү хэмээн хүсэлт гаргасныг шүүх хангаж, Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 03 сарын 06-ны өдрийн 142/11132020/01477 дугаар захирамжаар Хүсэлт гаргаагүйд тооцсон байдаг (1 -р хавтаст хэргийн 118-120 дах тал).
Улмаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс 2021-02-01 нд гаргасан Хэрэг сэргээлгэн шийдвэрлүүлэх тухай хүсэлтдээ нэхэмжлэгч С.Ц маргааны гол нотлох баримт болох 2013-07-17-ны өдрийн АИ-13/02 дугаартай гэрээг нотлох баримтын шаардлага хангасан байдлаар олж авсан учир шүүхэд нотлох баримтаар гарган өгч хэргээ сэргээлгэн шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргаж байна хэмээн уг гэрээг хавсарган өгсөн байсан. Уг хавсарган өгсөн гэрээ нь ЭТӨҮГ-ын төрөлжсөн архивын 2020 оны 11 сарын 05-ны өдрийн Хуулбар үнэн тэмдэг дарагдсан гэрээний хуулбарыг шүүхэд гаргаж өгсөн байдаг. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргаж өгсөн уг гэрээ нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй байсан учир шүүх хуралдаан дээр хариуцагчийн өмгөөлөгч нарын зүгээс хуульд заасан эрхийн хүрээнд уг гэрээг нотлох баримтаас хасуулах хүсэлтийг албан ёсоор бичгээр гаргасан ба шүүхээс тухайн хүсэлтийг шүүх хуралдааны үед дахин гаргаж болно хэмээн үзэж тухайн хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, энэ талаар тэмдэглэлд тусгагдсан болно.
Нэгэнт шүүх уг хүсэлтийг дахин гаргаж болно гэсний дагуу хариуцагчийн өмгөөлөгч нарын зүгээс уг хүсэлтийг дахин гаргасан боловч хүсэлтийг шийдвэрлээгүй нь үндэслэлгүй юм.
... Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргаж өгсөн Хуулбар үнэн гэх тэмдэг бүхий гэрээний хамгийн эхний хуудас буюу нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ болгоод байгаа 2.4 дэх заалт бүхий эхний хуудсан дээр Хуулбар үнэн тэмдэг дарагдаагүй, уг гэрээ нь эх хувиараа буюу нотариатаар хэрэгт авагдаагүй тул гэрээний уг заалтыг үнэлэн хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.
... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсгийг тайлбарлах тухай Улсын дээд шүүхийн 2009 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 30 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4.-т заасан "төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд" гэдэгт энэ хуулийн 22 дугаар зүйлийн 22.1,-д заасан хэргийн оролцогч хамаарахгүй хэмээн тайлбарласан. Үүнээс үзэхэд ЭТӨҮГ нь хэргийн оролцогч буюу хариуцагч тул Хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулж өгсөн гэрээний хуулбар нь нотлох баримтын шаардлага хангахгүй болно. Тиймээс шүүх нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг үндэслэж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.
5. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт (5 дах тал)-д ЭХХК болон АХХКомпанийн хооронд 2013 оны 07 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан Төрийн өмчийн хорооны даргын үүрэг гүйцэтгэгч,ЭХХК-ийн Зөвлөлийн Мын хэсгийн дарга Д.Цын баталсан хамтран ажиллах гэрээ-ний 2-р зүйлийн 2.4-д Энэ төслийг анхнаас нь удирдаж ирсэн Төслийн гүйцэтгэх удирдлагад тодорхой нөхцөлтэйгөөр компанийн хувь хөрөнгийн 10 хүртэл хувийг Б тал өөрийн хувь хөрөнгөөс эзэмшүүлнэ гэж заасны дагуу нэхэмжлэгч С.Ц шаардах эрхтэй байна хэмээн дүгнэж хэргийг шийдвэрлэсэн нь дараах байдлаар хууль зүйн үндэслэлгүй юм. Үүнд:
ЭХХК болон АХХК-ийн хооронд байгуулагдсан 2013 оны 07 сарын 17-ны өдрийн АИ-13/02 дугаартай Хамтран ажиллах гэрээ нь хавтаст хэрэг нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр авагдаагүй.
...Уг гэрээний 2.4 дэх заалтад Энэ төслийг анхнаас нь удирдаж ирсэн Төслийн гүйцэтгэх удирдлагад тодорхой нөхцөлтэйгөөр компанийн хувь хөрөнгийн 10 хүртэл хувийг Б тал өөрийн хувь хөрөнгөөс эзэмшүүлнэ хэмээн тусгасан.
Гэтэл нэхэмжлэгч С.Цын хувьд төслийг анхнаас нь удирдаж ирээгүй, АХХК-ий захирлын 2010 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 03/2010 тоот тушаалаар Ерөнхий инженерийн албан тушаалд ажиллаж байгаад өөрийнхөө хүсэлтээр компанийн захирлын 2012 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 12/16 дугаар тушаалаар ажлаас нь чөлөөлөгдсөн байдаг. Өөрөөр хэлбэл хавтаст хэрэгт нэхэмжлэгч С.Цыг төслийг анхнаас нь удирдаж ирсэн талаарх баримт огт байхгүй бөгөөд зөвхөн хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр л Ерөнхий инженерээр ажиллаж байсан.
Мөн түүнчлэн С.Ц өмнө дурдсанчлан Ерөнхий инженерээр ажиллаж байснаас Төслийн гүйцэтгэх удирдлагаар ажиллаж байгаагүй, энэ талаар гарсан ямар нэгэн тушаал шийдвэр огт байхгүй болно.
Мөн С.Цд хувь эзэмшүүлэх талаар түүнтэй байгуулсан ямар ч гэрээ, контракт, тушаал шийдвэр ч байхгүй болно.
6. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт (шийдвэрийн 5 дах талд) Түүнчлэн хавтаст хэргийн 217-р хуудсанд АХХК-ийн захирлын 2013 оны 12 сарын 23-ны өдрийн 12/116 дугаартай Хөдөлмөрийн гэрээ цуцлах тушаал авагдсан байх бөгөөд дээрх тушаалд М Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 39.2 дугаар заалт болон ажилтны хүсэлтийг тус тус үндэслэн Тушаах нь : 1. Төслийн зөвлөхөөр ажиллаж байгаа С.Цыг 2012 оны 12 сарын 31-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсугай. 2. С.Цтай холбогдох тооцоог зохих журмын дагуу хийж дуусгахыг нягтлан бодогч З.Бадамцэцэг, хүний нөөцийн ажилтан Б.Түмэннаст нарт даалгасугай.Захирал П.Бгэжээ, дээрх тушаалуудаас үзэхэд нэхэмжлэгч С.Ц нь АХХК-д төслийн зөвлөхөөр ажиллаж байсан болох нь батлагдаж байна хэмээн дүгнэж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.
Учир нь С.Цын хувьд АХХК-ийн захирлын 2010 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 03/2010 тоот тушаалаар Ерөнхий инженерийн албан тушаалд ажиллаж байгаад өөрийнхөө хүсэлтээр компанийн захирлын 2012 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 12/16 дугаар тушаалаар ажлаас нь чөлөөлөгдсөн байдаг. Хэдийгээр С.Цыг 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс төслийн зөвлөхөөр ажиллуулахаар тушаал гарсан боловч нэхэмжлэгчийн хувьд 2012 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс Төрийн өмчит Эрдэнэс таван толгой ХК-д Дэд бүтцийн асуудал эрхэлсэн дэд захирлаар томилогдон улмаар уг албан тушаал дээрээ 2017 он хүртэл тасралтгүй ажилласан байдаг. Энэ талаар хавтаст хэрэгт нэхэмжлэгчийн Төрийн өмчит Эрдэнэс таван толгой ХК-д Дэд бүтцийн асуудал эрхэлсэн дэд захирлаар томилогдсон 2012 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 118 дугаар тушаалын бичиглэл бүхий нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар нотлох баримтаар авагдсан байгаа болно.
...Үүнээс дүгнэвэл нэхэмжлэгчийг 2012 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 12/16 дугаар тушаалаар Ерөнхий инженерийн албан тушаалаас чөлөөлснөөс хойш 2010 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал АХХК-д Ерөнхий инженерээр ажиллаагүй тул энэ цаг хугацаанд давхар ажил эрхэлж төслийн зөвлөхөөр ажиллаж байсан гэж үзэх боломжгүй.
7. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ гэрээнээс үүдэлтэй нэхэмжлэл гаргах хугацаа нь Иргэний хуульд нийцсэн эсэх, өөрөөр хэлбэл 2013 оны 07 дугаар сарын 17-ны гэрээний заалтын дагуу 2019 оны 03 дугаар сарын 18-ны дагуу өөрт нь огт хамааралгүй асуудлаар нэхэмжлэл гаргасанд дүгнэлт хийгээгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.
Иргэний хуулийн 75 дугаар зүйлээр Хөөн хэлэлцэх ерөнхий болон тусгай хугацааг хуульчилж өгсөн бөгөөд мөн хуулийн 75.2.1 гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байхаар хуульчилсан. Гэтэл нэхэмжлэгч С.Ц нь ямар ч өөрт нь хамааралгүй, өөрөө тусгайлан байгуулсан гэрээ тохиролцоо байхгүй , нотлох баримтын шаардлага хангахгүй гэрээг үндэслэн уг гэрээ байгуулагдсанаас хойш 6 жилийн дараа нэхэмжлэл гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм.
8. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 21 дүгээр зүйлийн 21.1.1, 21.1.2, 24 дүгээр зүйлийн 24.1, Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.29-д заасныг баримтлан М.Ц нь АХХК-ийн хувь хөрөнгийн 10 хүртэл хувийг эзэмших эрхтэй болохыг тогтоосугай хэмээн шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Үүнд:
Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 21 дүгээр зүйлийн 21.1.1, 21.1.2, 24 дүгээр зүйлийн 24.1 дэх заалтууд нь нэхэмжлэгчийг АХХК-ийн 10 хүртэл хувийг эзэмших эрхтэй болохыг тогтооход ямар ч хамааралгүй хуулийн заалт юм. Учир нь нэхэмжлэгчийн хувьд АХХК-ий захирлын 2010 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 03/2010 тоот тушаалаар Ерөнхий инженерийн албан тушаалд ажиллаж байгаад өөрийнхөө хүсэлтээр компанийн захирлын 2012 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 12/16 дугаар тушаалаар ажлаас нь чөлөөлөгдсөн байдаг ба ингэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан ба ийнхүү ажиллаж байсан нь түүнийг хувь эзэмших эрхтэй хэмээн тогтоох үндэслэлд огт хамаарахгүй. Шүүх Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь мөн л хууль зүйн үндэслэлгүй юм.
Учир нь АХХК-ийн зүгээс нэхэмжлэгчтэй өмнө дурдсанаар 2010 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2012 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл Ерөнхий инженерээр ажиллаж байснаас өөрөөр ямар нэгэн гэрээ байгуулаагүй, энэ талаар авагдсан баримт хавтаст хэрэгт байхгүй болно.
Гэтэл шүүх Хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан талаар ямар ч нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад юуг үндэслэж Иргэний хуулийн Хөлсөөр ажиллах гэрээний заалтыг баримталсан нь үндэслэлгүй юм.
9. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хариуцагч нь тухайн хэргийн хариуцагч мөн эсэхийг шалгаж тогтоолгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. С.Ц нь тус шүүхэд 2019-03-18-ны өдөр АХХК-ийн хувь хөрөнгийн 10%-ийг эзэмших эрхтэй болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргахдаа АХХК-д холбогдуулан гаргаагүй харин тус компанийн Гүйцэтгэх захирал Д.Эт холбогдуулж гаргасан байхад АХХК-ийн хувь хөрөнгийн 10 хүртэл хувийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.
ИХШХШТХ-ийн 6 дугаар бүлгээр нэхэмжлэл гаргах, түүнийг хүлээн авах зохицуулалтыг хуульчилсан. Тухайлбал: Тус хуулийн 62-р зүйлд нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хуульчилсан ба 62.1.3-д хариуцагчийн овог, эцгийн нэр, нэр, хаяг, хуулийн этгээд бол оноосон нэр, хаяг, оршин байгаа газар хэмээн хуульчилсан. Гэтэл тус нэхэмжлэл нь хуулийн энэ шаардлагыг хангаагүй, компанид холбогдуулж гаргаагүй атал шүүх хүлээн авч иргэний хэрэг үүсгэн улмаар хэргийг шийдвэрлэсэн.
10. Түүнчлэн нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ ЭХХК-ийн ерөнхий захирал Х.Бадамсүрэнд холбогдуулж гаргасан бөгөөд шүүхээс мөн ЭХХК-д холбогдуулж хэрэг үүсгэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь ЭТӨҮГ байгаа болохоос ЭХХК гэсэн аж ахуйн нэгж хаана ч байхгүй атал шүүхээс үүнийг шалгаж тодруулалгүйгээр Иргэний хэрэг үүсгэхээсээ эхлээд үндэслэлгүй захирамж шийдвэр гаргаж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.
Тухайлбал: Орхон аймгийн сум дундын Иргэний хэргийн Анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 142/Ш32019 /01436 дугаар захирамжаараа С.Цын нэхэмжлэлтэй ЭХХК, АХХК-д холбогдох хувь эзэмших эрхтэй болохыг тогтоох тухай нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэсэн ба үүнээс хойших бүхий хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ЭХХК-д холбогдуулан хийсэн атлаа шүүхийн шийдвэртээ ... Хариуцагч ЭТӨҮГазрын хувьд нэхэмжлэгч С.Цтай ямар нэгэн гэрээ хэлцэл байгуулаагүй, нэхэмжлэгч нь тус үйлдвэрт ажиллаж байгаагүй, тэдний хооронд эрх зүйн харилцаа үүсээгүй, эрх эдэлж үүрэг хүлээгээгүй байх тул хариуцагч Эрдэнэт Үйлдвэр" ТӨҮГ-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна хэмээн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.
11. ИХШХШТХ-ийн 62 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүнийг нотлох баримтыг нэхэмжлэлдээ тусгах ёстой.
С.Ц нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон байдаг.
Үүнд: ...НЭХЭМЖЛЭЛИЙН ШААРДЛАГА ...ХУВЬ ЭЗЭМШИХ ЭРХТЭЙ БОЛОХЫГ ТОГТООЛГОХ ТУХАЙ хэмээн яг хэдэн хувийг эзэмших талаараа тодорхой тодорхойлоогүй байдаг ба харин нэхэмжлэлийнхээ хамгийн сүүлийн өгүүлбэрт л Иймд С.Ц намайг АХХК-ийн хувь хөрөнгийн 10 хувийг эзэмших эрхтэй болохыг тогтоож өгнө үү хэмээн дурдсан байдаг (1-р хавтаст хэргийн 1 дэх тал). Үүнээс үзвэл нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан албан ёсны нэхэмжлэлийн шаардлага нь ХУВЬ ЭЗЭМШИХ ЭРХТЭЙ БОЛОХЫГ ТОГТООЛГОХ ТУХАЙ хэмээн байхад шүүхээс АХХК-ийн хувь хөрөнгийн 10 хүртэл хувийг С.Цд олгохоор шийдвэрлэсэн нь хэргийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлээгүй гэж үзэх үндэслэлтэй.
12. Мөн нэхэмжлэлдээ ... Нэхэмжлэгч С.Ц миний АХХК-д ТӨСЛИЙН ЗӨВЛӨХӨӨР ажиллаж байсан болох нь АХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Эийн Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019-01-25-ны өдрийн 142/Ш32019/00129 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч 2019-02-15-ны өдөр гаргасан гомдлоор нотлогдох юм. Д.Эийн дээрх гомдлын шийдвэрт өөрчлөлт оруулахыг хүссэн хэсэгт 2012-05-01-ний өдрөөс 2012-12-31-ний өдөр хүртэл төслийн зөвлөхөөр ажиллаж байсныг сэргээн тогтоосугай гэж өөрчлөлт оруулж бусад заалтуудыг хэвээр үлдээхийг хүссэн байна хэмээн дурдсан нь мөн л үндэслэлгүй юм.
Учир нь С.Ц анх тус шүүхэд 2010 оноос 2012 оны хооронд АХХК-д ерөнхий инженер болон Барилгын зөвлөх үйлчилгээ давхар эрхэлж байсан болохыг тогтоолгох тухай гомдол гаргаж байсан бөгөөд Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 142/11132019/00129 дугаартай шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 14-ний 37 дугаартай магадлалаар гомдлыг хангаж шийдвэрлэсэн ба дээрх шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч гуравдагч этгээд АХХК-ийн зүгээс хяналтын гомдол гаргасан ба Улсын дээд шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 001/ХТ2019/00947 дугаар тогтоолоор шийдвэр магадлалыг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад С.Ц нь 2019 оны 10 сарын 30-ны өдөр АХХК-д үйлдвэрийн барилгын зөвлөх үйлчилгээ эрхэлж байсан учир Барилгын тухай 2008 оны 02 сарын 05-ны өдрийн хуулийн 3-р зүйлийн 3.1.9дэх заалтыг үндэслэн нөхөн төлбөрт 7,800,000,000 төгрөг гаргуулахаар шаардлага гаргасан ба Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 06 сарын 16-ны өдрийн 142/Ш32021/02560 дугаар захирамжаар иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосон (2-р хавтаст хэргийн 244-248 дах тал) ба уг захирамж хүчин төгөлдөр болсон.
Дээрх байдлаар хүчингүй болсон шийдвэрт тусгагдсан зүйлийг нэхэмжлэлийнхээ шаардлагын үндэслэл болгосон нь үндэслэлгүй юм.
Иймд Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар 26-ны өдрийн 142/ШШ2024/00355 дугаар шийдвэр нь бүхэлдээ хууль зүйн үндэслэлгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
Хариуцагч АХХК-ийн өмгөөлөгч Ц.М давж заалдах гомдолдоо:
Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны Шүүхийн 2024 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 142\ШШ2024\00355 дугаар Шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:
1. Шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хуулийн шаардлагыг хангаагүй, анхан шатны Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Хамтран ажиллах тухай гэрээ- ний хуулбарыг илтэд хууль бус аргаар шүүхэд гарган өгсөн, нотлох баримтын шаардлагыг хангаагүй байхад үндэслэл болгосон нь Шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл мөн гэж үзэж гомдолтой байна.
2. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна гэж заасан. АХХК-ни С.Цын хооронд үүссэн хөдөлмөрийн эрх зүйн харилцаа нь 2010 оны 12 сарын 01- ний өдөр С.Цтай хөдөлмөрийн гэрээ байгуулснаар үүсэж, 2012 оны 4 сарын 31-нд дууссан байх бөгөөд зөвлөхөөр ажиллуулна гэсэн 2012 оны 4 сарын 31-ны өдрийн тушаал нь бодитойгоор хэрэгжих үндэслэлгүй, зөвхөн сар бүр 1 сая төгрөг шилжүүлж байсан болохоос бодитойгоор зөвлөхийн ажил хийх ямар ч нөхцөлгүй, Алиби буюу өөр орчинд, өөр ажил эрхэлж байсан нь тогтоогдсон /хх-н 1, 204-214 -р хуудас/ ба уг тушаалыг 2012 оны 12 сарын 31 -ээр тасалбар болгон хүчингүй болгосон байдаг. Тушаалын дагуу ямар гэрээ байгуулагдаагүй байна /хх 1, 216, 217-х хуудас/.
2012 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр батлагдсан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах,ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д хуульд өөрөөр заагаагүй бол албан тушаалтан энэ хуулийн 18.6-д зааснаас бусад аж ахуйн үйл ажиллагаа гардан эрхлэх болон аж ахуйн нэгжийн удирдах бүтцэд ажиллахыг хориглоно гэж заасан. Иймд С.Ц нь АХХК-д төслийн зөвлөхөөр ажиллахгүйгээр сул цалин авч байсан гэж үзэх үндэслэлтэй байна. Улмаар, С.Ц нь 2012.12.31-ний өдрөөс хойш 6 жил 3 сарын хугацаа өнгөрснөөс хойш 2019 оны 3 сарын 18-ны өдөр Орхон аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны Шүүхэд нэхэмжлэл гаргасан /хх 1, 1-р хуудас/. Нэхэмжлэл гаргах үед хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа болох 3 жилийн хугацаа дууссан. Хөөн хэлэлцэх хугацаа дууссанаас хойш даруй дахин 3 жил 3 сарын хугацаа буюу 6 жил 3 сарын дараа нэхэмжлэл гаргажээ.
Иймд С.Цын зүгээс Үндсэн хуулиар хамгаалагдсан бусдын өмч хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авч үндэслэлгүйгээр хөрөнгөжих зорилгоор Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсний дараа гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулахаар гомдол гаргаж байна.
3. С.Ц нь Шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хариуцагчаар ЭХХК-ний ерөнхий захирал Х.Бадамсүрэн. АХХК-ний гүйцэтгэх захирал Д.Э нарыг тодорхойлсон байдаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэхэмжлэгч нь хариуцагчийг тодорхойдох онцгой эрхийг хуульчилсан бөгөөд хуулийн 28 дугаар зүйлд ...шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр, эсхүл түүний зөвшөөрснөөр ... хариуцагчийг солих эрхтэй байх-аар зохицуулсан. Мөн хуулийн 28.3-д Нэхэмжлэгч хариуцагчийг өөр этгээдээр солих тухай хүсэлт гаргаагүй, эсхүл зөвшөөрөөгүй бол хариуцагчийг сольж болохгүй гэж хуульчилсан. Гэтэл шүүгч нэхэмжлэлийг хүлээн авч Иргэний хэрэг үүсгэхдээ /хх 1, 26,27 -р хуудас/ нэхэмжлэлд заасан албан тушаалтнуудад биш, харин ЭХХК болон АХХК-д холбогдуулан иргэний хэрэг үүсгэсэн нь хууль зөрчсөн байна.Хариуцагч тал энэ зөрчлийг засуулах талаар шүүгчид удаа дараа хүсэлт, тайлбар гаргаж байсан боловч ямар нэг байдлаар шийдвэрлээгүй нь шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл мөн.
4. ЭХХК, АХХК-ний хооронд 2010 оны 10 сарын 3 -нд байгуулагдсан Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн овоолгыг түшиглэн зэс үйлдвэрлэх бүрэн хэмжээний үйлдвэр байгуулах төслийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах тухай гэрээ /хх 1, 53-75 -р хуудас/ орос хэл дээр хийгдэж, М хэл дээр орчуулсан хуулбарын хамт хэрэгт авагдсан байна. Тухайн үед М оросын хамтарсан үйлдвэр байсан учир гэрээг орос хэл дээр хийж М хэлэнд албан ёсоор орчуулдаг байсан. Гэтэл хэрэгт авагдсан, С.Цын хууль бусаар олж гарган өгсөн гэрээний хуулбар, нотлох баримтад тавих хуулийн шаардлагыг огт хангаагүй, орос, М хэл дээр хийгдээгүй, нотлох баримтаар үнэлэх үндэслэлгүй, 2010 оны гэрээг дүгнээгүй, уг гэрээ хүчин төгөлдөр байхад 2013 онд адил агуулгатай гэрээг давхардуулан байгуулах ямар ч үндэслэл шалтгаан байгаагүй, боломжгүй юм.
5. Шүүхээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийн дагуу ЭХХК, АХХК-ний хооронд байгуулсан гэх 2013 оны АИ-13/02 дугаартай гэх гэрээг гаргуулахаар 3 удаа Захирамж гаргаж /хх-н 47,80,94/ Засгийн газрын хэрэг эрхлэх газарт явуулсан боловч уг гэрээ архив байхгүй гэдгийг эдгээр байгууллагууд албан ёсоор мэдэгдсэн /хх-н 52,86,193,194/.
6. Хуулийн дагуу байгуулагдсан гэрээ хэлэлцээр нь төрийн эрх бүхий байгууллагад заавал хадгалагдан үлдэх ёстой бөгөөд энэхүү эргэлзээ бүхий гэрээний хуулбар эрх бүхий байгууллагуудад байхгүй болох нь тогтоогдсон тул гэрээ гаргуулах хүсэлтээсээ өөрөө татгалзсан /х-н 118 тал/.
7. Гэтэл үүний дараа нэхэмжлэгч тал Эрдэнэт үйлдвэрийн архивын хуулбар үнэн гэх тэмдэг дарагдсан гэрээний хуулбарыг шүүхэд өгч хэргийн 118 дугаар талд хавсаргасан байдаг. Энэхүү хуулбар үнэн дардас бүхий гэрээ нь ЭХХК-нд эх хувиараа байхгүй талаар хэргийн нэг тал болох, хэргийн оролцогч ЭТӨҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Нотлох баримт шүүхэд хүргүүлэх тухай албан бичгээр мэдэгдсэн \хх-н 52 тал\.
8. Энэхүү хууль бус аргаар олж цуглуулсан баримт нь ИХШХШТХуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө гэж хуульчилсан. Мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-д Төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд нь бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын хуулбар үнэн гэсэн тэмдэг дарж баталгаажуулнагэж заасан. Тус хуулийн заалтыг тайлбарласан УДШ-ийн 30 дугаар Тогтоолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т заасан төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд гэдэгт энэ хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан хэргийн оролцогч хамаарахгүй гэж тодорхой тайлбарласан. Үүнээс үзвэл нэхэмжлэгч нь ИХИТХШТХуулийн 38 дугаар зүйлийн 38.4-д Хэргийн оролцогч хуурамч нотлох баримт гаргах буюу түүнийг хууль бусаар цуглуулахыг хориглоно гэсэн хуулийг зөрчсөн байна.
9. Хууль бусаар цуглуулсан, хууль бус аргаар Шүүхэд гарган өгсөн /шүүх уг баримтыг анхнаасаа хүлээн авах үндэслэлгүй байсан/ бөгөөд Хамтран ажиллах тухай АИ-13\02 дугаар гэрээний хуулбарыг нотлох баримтаас хасуулах хүсэлтийг Шүүх хуралдааны өмнө гаргасан боловч Шүүгч Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсний эцэст хэрхэхийг шийдвэрлэнэ, хуралдааны явцад хүсэлтээ дахин гарах эрхтэй гэж шийдвэрлэсэн. Ингээд Шүүх хуралдааны явцад энэхүү хууль бусаар шүүхэд гарган өгсөн гэрээн дээр доод буланд дарсан дардас нь ЭТӨҮГ-ын дардас биш болох нь нотлогдсон, ЭТӨҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар мөн нотлогдсон тул нотлох баримтаас хасуулах хүсэлтийг Шүүх хуралдааны явцад хариуцагч болон өмгөөлөгч дахин гаргасан. Гэтэл шүүгч энэхүү хүсэлтийг огт шийдвэрлээгүй бөгөөд ИХШХШТХуулийн 39 дүгээр зүйлийн 39.9-д хуулиар зөвшөөрөгдөөгүй нотлох баримтыг хэргийн нотлох баримтаас хасах буюу шаардан авахаас татгалзах эрхийг шүүх эдлэх бөгөөд эдгээр тохиолдолд шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана гэж заасан хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй байна.
10. Хуулийн шаардлага хангаагүй нотлох баримт гэдгийг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрч архивт үзлэг хийх хүсэлтийг мэтгэлцээний үед гаргасан /хурлын тэмдэглэлээс харах/ тул ИХШХШТХуулийн 38 дугаар зүйлийн 38. 9-д зааснаар нотлох баримт бүрдүүлэх үндэслэлээр шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж ажиллагаа хийх тухай хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй байна.
11. Хариуцагч АХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгчид болон өмгөөлөгчид Хамтран ажиллах тухай 2013 оны гэх гэрээг огт хүлээн зөвшөөрөөгүй, эрх бүхий байгууллагуудад гэрээ байгуулах журмын дагуу хийгээгүй байх бөгөөд одоо уг хийсэн гэх гэрээ нь төрийн болон холбогдох аль ч байгууллагын архивт байдаггүй нь нотлогдсоныг дахин тэмдэглэмээр байна. Гэтэл шүүгч энэ тадаар талууд маргаагүй гэж илтэд нэг талыг барьсан, үндэслэлгүй ташаа дүгнэлт хийсэнд гомдолтой байна.
12. С.Ц нь Ачит ихтХХК-д хөдөлмөрийн гэрээгээр 1 жил 4 сарын хугацаанд ажиллах хугацаанд үйлдвэрийн барилгын үндсэн ажил эхлээгүй, зөвхөн хүхрийн хүчлийн агуулахыг мэргэжлийн компани гэрээгээр барьж гүйцэтгэсэн байдаг. Гэтэл Шүүгч энэхүү үйлдвэрээс 7 км зайд орших агуулахыг хүнд үйлдвэр барьсан мэтээр илтэд ташаа дүгнэлт хийж, улмаар хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж, цалин авч байсан этгээдийг уг үйлдвэрт ямар ч мөнгө хөрөнгө оруулаагүй байхад, бусдын хувийн өмчид халдаж, үндэслэлгүйгээр хөрөнгөжих боломжийг олгосон нь Үндсэн хуулиар хамгаалагдсан иргэн, компанийн өмчлөх эрхэнд халдсан гэж үзэхээр байна. Шүүх хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан /маш богино хугацаанд/ этгээдэд тухайн ажиллаж байсан компанийн хөрөнгөөс тодорхой хувийг эзэмших эрх олгохоор гаргасан шийдвэр нь нийгмийн харилцаанд ихээхэн сөрөг үр дагавар дагуулах, хэрэгжих боломжгүй, буруу ташаа шийдвэр гэж үзэхээр байна.Хөдөлмөрийн гэрээн дээр С.Цд хувь хөрөнгөөс олгоно гэсэн ямар ч заалт байхгүй, хууль зүйн үндэслэл ч байхгүй юм /хх-н 1, 179-183-р хуудас/.
13. Шүүх шийдвэр гаргахдаа үндэслэл болгосон хуулийн шаардлага хангаагүй, хууль бусаар цуглуулан шүүхэд гарган өгсөн Хамтран ажиллах тухай гэх гэрээний хуулбарын 2.4 дугаар заалтад ...тодорхой нөхцөлтэйгөөр... гэж заасан байна. Тэгвэл үнэхээр ийм гэрээ хийсэн гэж төсөөлөөд үзэхэд мөн л нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл байхгүй байна. Учир нь аливаа этгээд өөрийнхөө өмчийг өөрөө захиран зарцуулах, бусдад өгөх эсэхээ өөрөө шийдэх бүрэн эрхтэй тул Эрдэнэт үйлдвэртэй байгуулах гэрээнд зөвхөн өөрийн эрх мэдэлд хамаарах, өөрөө шийдвэрлэх асуудлыг өөр бусадтай байгуулах гэрээнд тусгах ямар ч үндэслэл байхгүй, ялангуяа Шүүхийн шийдвэрт энэ асуудал нь ЭХХК-д огт хамааралгүй байна гэж дүгнэснээс ч тодорхой байна. Өмчөө ямар болзол, тодорхой нөхцөлтэйгөөр хэнд эзэмшүүлэх эсэх нь зөвхөн АХХК-ний онцгой эрхэд хамаарч байна.
14. АХХК-ний С.Ц, эсхүл хэн нэгэнд тодорхой нөхцөлтэйгөөр хувь хөрөнгөнөөсөө эзэмшүүлнэ гэвэл мэдээж тусгай гэрээ байгуулж нөхцөлөө тохирсны үндсэн дээр хувь хөрөнгөнөөсөө өгөх эсэхийг зөвхөн өөрөө шийдэх онцгой эрх нь АХХК-д л байна.Тэгээд ч нэхэмжлэлийн шаардлага нь тодорхойгүй, хэдэн онд байсан ямар хувь хөрөнгөнөөс гаргуулах, хувь хөрөнгө гэдэг нь хувьцаа юм уу? эсвэл ямар агуулгатай болох нь тодорхойгүй байхад нэхэмжлэлийг хүлээн авч нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахгүйгээр шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэрийг хэрхэн хэрэгжүүлэх нь ойлгомжгүй, хэрэгжих үндэслэлгүй, боломжгүй байх тул хүчингүй болгож өгнө үү.
15. Шүүх зөвхөн хуульд захирагдаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38, 40 дугаар зүйлд заасныг үндэслэл болгон шийдвэр гаргах учиртай, гэтэл маргааны гол нотлох баримт нь хуулийн шаардлага хангаагүй байхад Төрийн албан тушаалтнуудаас үйлдсэн, хэрэгт хамааралгүй, шүүхэд хандаж гаргаагүй албан тоотуудыг үндэслэн гэрээ байгуулсан нь нотлогдож байна гэж үзсэн нь үндэслэлгүй байна. АХХК-ийн 2013 оны Хамтран ажиллах тухай гэрээний хуулбарыг \хаана ч бүртгэлгүй\ хэзээ ч хүлээн зөвшөөрч байгаагүй. Гэтэл шүүгч шийдвэртээ Талууд ЭХХК болон АХХК-ний хооронд 2013 оны 7 сарын 1_-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулагдсан талаар маргахгүй байна гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэнд гомдолтой байгаагаа дахин илэрхийлж байна. Учир нь Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хариуцагч тал ийм гэрээ байгуулагдаагүй, гэрээний хуулбарыг хууль бус аргаар цуглуулж шүүхэд өгсөн гэж маргасан \хурлын тэмдэглэлд тодорхой бичигдсэн байгаа\ байхад ийм өрөөсгөл дүгнэлт хийсэн нь хариуцагчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэхээр байна. Ийм энэ нь шийдвэрийг хүчингүй болгох бас нэг үндэслэл мөн.
16. Гэрч Ө.Х Би ажлыг нь хийж гүйцэтгэхдээ иж бүрэн зураг төсөлтэй барилгын ажлын гүйцэтгэлийг нь 100 хувь барьж хүлээлгэж өгөхөөр...ажилласан /хх-н 2, 21 -р хуудас/ гэж мэдүүлснээс үзвэл агуулах барих ажлыг АХХК тусгай зөвшөөрөлтэй компаниар бариулсан байна. Гэтэл шүүх С.Цыг үйлдвэр барьсан, С.Ц удирдсан мэтээр илтэд ташаа дүгнэлт хийснийг эс зөвшөөрч байна.Тусгай зөвшөөрөл бүхий компанийн гүйцэтгэж байгаа ажлыг механик инженер хүн удирдана гэдэг байж боломгүй, тэгээд ч захиалагч талын ажилтан тул ажил гүйцэтгэхэд оролцох эрхгүй байдаг. Энэ бол нотлох шаардлагагүй, нийтэд илэрхий үйл баримт мөн.
17. Шүүгч 1 дүгээр хавтаст хэргийн 217 дугаар хуудсанд авагдсан АХХК- захирлын тушаалын 1-р заалтад...С. Цыг 2012 оны 12 сарын 31-ны өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсугай гэж зааснаас үзвэл уг тушаал 2012 онд гарсан нь тодорхой байна. Гэтэл шийдвэрийн үндэслэх хэсэгт энэ тушаалын эхэнд байгаа техникийн алдаатай болох нь тогтоогдсон огноог зааж тушаал 2013 онд гарсан мэтээр нэхэмжлэгчид ашигтай байдлаар, түүнийг тухайн үед АХХК-д ажиллаж байсан, шаардах эрх үүссэн мэтээр /маргаан бүхий гэрээний огноо 2013 оны 7 сарын 17 гэж байгаа/ дүгнэснийг эс зөвшөөрч байна.
Иймд Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 142\ШШ2024\00355 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулахаар давж заалдах гомдол гаргаж байна. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хариуцагч Д.Н болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж, хариуцагчийн өмгөөлөгч С.Б, Ц.М нарын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хяналаа.
2.Нэхэмжлэгч С.Ц нь хариуцагч ЭТӨҮГазар /тухайн үед ЭХХКомпани нэртэй байсан/, АХХКомпанид холбогдуулан АХХКомпаний хувь хөрөнгийн 10 хувийг эзэмших эрхтэй болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.
3.Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 142/ШШ2024/00355 дугаартай шийдвэрээр хариуцагч ЭТӨҮГазрын хувьд нэхэмжлэгч С.Цтай ямар нэгэн гэрээ хэлцэл байгуулаагүй, нэхэмжлэгч нь тус үйлдвэрт ажиллаж байгаагүй, тэдний хооронд эрх зүйн харилцаа үүсээгүй, эрх эдэлж, үүрэг хүлээлгээгүй байх тул хариуцагч ЭТӨҮГазарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.
4. М Улсын Засгийн газрын 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 102 дугаар тогтоолоор "Эрдэнэт үйлдвэр" хязгаарлагдмал хариуцлагатай компанийг төрийн өмчит үйлдвэрийн газар болгон өөрчлөн байгуулсан байх ба энэ нь анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед бий болсон нийтэд илэрхий үйл баримт тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.
5.Харин шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 21 дүгээр зүйлийн 21.1.1, 21.1.2, 24 дүгээр зүйлийн 24.1, Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.29-д заасныг баримтлан С.Ц нь АХХК-ийн хувь хөрөнгөний 10 хүртэл хувийг эзэмших эрхтэй болохыг тогтоож шийдвэрлэсэн нь шийдвэр Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байна.
6.Шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргааныг шийдвэрлэхдээ хуулийг агуулга, зорилгод нь нийцүүлэн, оновчтой зөв хэрэглэсэн тохиолдолд шийдвэр хууль ёсны байх шаардлага хангасан гэж, хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтыг үндэслэн дүгнэлт хийсэн бол шийдвэр үндэслэл бүхий байх шаардлага хангасан гэж үзэх бөгөөд шүүхийн шийдвэр дээрх шаардлагыг хангаагүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
7.Нэхэмжлэгч нь АХХКомпанийн хувь хөрөнгийн 10 хувийг эзэмших эрхтэй болохыг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэл гаргасан атал шүүх тус компанийн хувь хөрөнгийн 10 хүртэл хувийг эзэмших эрхтэй болохыг тогтоосон нь хэргийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлээгүй, шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд эргэлзээгүй байх шаардлага хангаагүй гэж дүгнэх үндэслэл болно.
8.Нэхэмжлэгч С.Ц нь ЭХХКомпани, АХХКомпани хооронд байгуулагдсан 2013 оны 07 дүгаар сарын 17-ны өдрийн АИ13/02 дугаартай Хамтран ажиллах гэрээний 2.4 дэх заалтыг үндэслэн ...төслийг анхнаас нь удирдаж ирсэн Төслийн гүйцэтгэх удирдлагад тодорхой нөхцөлтэйгөөр компанийн хувь хөрөнгийн 10 хүртэл хувийг эзэмших эрхтэй болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон байх боловч нэхэмжлэгчид уг гэрээний дагуу шаардах эрх үүсэхээргүй байна.
9.Нэхэмжлэлд дурдсанаас үзэхэд АХХКомпани өөрийн хөрөнгөнөөс хувь эзэмшүүлэх нөхцөл заасан байх ба нэхэмжлэгч уг нөхцөлийг хангасан эсэхээ холбогдох баримтаар нотлоогүй. Тодруулбал, АХХКомпани өөрийн хөрөнгөнөөс хувь эзэмшүүлэх ...төслийг анхнаас нь удирдаж ирсэн Төслийн гүйцэтгэх удирдлагад нэхэмжлэгч орсон эсэх, ямар албан тушаалтан /баг, хувь хүн/ хамрагдах, тодорхой нөхцөл гэдэгт ямар нөхцөл хамаарах, компанийн хувь хөрөнгийн 10 хүртэл хувь-ийг хэрхэн хуваарилах /нэхэмжлэгчид хувь хөрөнгийн 10 хүртэл хувийг дангаар нь эзэмшүүлэх эсхүл Төслийн гүйцэтгэх удирдлагын баг, хувь хүнд эзэмшүүлэх аль нь болох/ талаар нэхэмжлэгч, төслийн гүйцэтгэх удирдлага болон АХХК хэрхэн тохиролцсон нь тодорхойгүй, энэ талаарх баримтыг нэхэмжлэгч шүүхэд гаргаагүй байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
10.Хэргийн оролцогч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар ...өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд нотлох баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгөх шаардлага хангасан байх учиртай.
11.Хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн ЭХХКомпани, АХХКомпани хооронд байгуулагдсан 2013 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн АИ13/02 дугаартай Хамтран ажиллах гэрээнд ЭТӨҮГ-ын төрөлжсөн архивын хуулбар үнэн тэмдэг дарагдсан байх ба уг гэрээг нотлох баримтаар үнэлэх боломжгүй. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т заасан Төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд нь бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын хуулбар үнэн гэсэн тэмдэг дарж баталгаажуулна. гэсэн зохицуулалтад энэ хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан хэргийн оролцогч хамаарахгүй талаар Улсын Дээд Шүүхийн 2009 оны 30 дугаар тогтоолын 1-д тайлбарласан тул хэрэгт хариуцагчаар татагдсан ЭТӨҮГ-ын хуулбар үнэн тэмдэг дарагдсан гэрээг нотлох баримтаар үнэлэх үндэслэлгүй.
12.Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 21 дүгээр зүйлийн 21.1.1, 21.1.2, 24 дүгээр зүйлийн 24.1, Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.29-д заасныг баримталсан нь хуулийг агуулга, зорилгод нь нийцүүлэн, оновчтой зөв хэрэглэсэн, хууль ёсны гэж үзэхэд учир дутагдалтай. Учир нь дээрх зохицуулалт нь нэхэмжлэгчийн шаардах эрхтэй огт хамааралгүй буюу хөдөлмөрийн гэрээ, хөлсөөр ажиллах гэрээ, зөвлөх үйлчилгээг тодорхойлсон нэр томьёоны тодорхойлолт байна.
13.Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4-д Иргэний эрхийг дараах аргаар хамгаална:, мөн зүйлийн 9.4.10-т хуулиар тогтоосон бусад арга гэж заасан ба нэхэмжлэгч С.Цын АХХКомпанийн хувь хөрөнгийн 10 хувийг эзэмших эрхтэй болохыг тогтоолгох тухай шаардлагыг дээрх зохицуулалтыг үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
14.Нэхэмжлэгч нь ЭХХКомпани, АХХКомпани хооронд байгуулагдсан гэрээг үндэслэн шаардлага гаргаж буй тохиолдолд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа үйлчлэх талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гомдол үндэслэлтэй.
15.Харин хариуцагч АХХКомпанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан хэрэг шилжүүлэх, хэргийн харьяалал зөрчсөн талаарх хүсэлт, гомдлыг анхан шатны шүүх тухай бүрт нь шийдвэрлэсэн, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон тул энэ талаарх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангаж, Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 142/ШШ2024/00355 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.10-т заасан үндэслэлээр нэхэмжлэгч С.Цын нэхэмжлэлтэй ЭТӨҮГазар /ЭХХКомпани/, АХХКомпанид холбогдох АХХКомпаний хувь хөрөнгийн 10 хувийг эзэмших эрхтэй болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч С.Цын нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жы давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.СОСОРБАРАМ
ШҮҮГЧИД Т.ДАВААСҮРЭН
Н.БАЯРХҮҮ