| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямсүрэнгийн Баярсүрэн |
| Хэргийн индекс | 104/2016/0526/И |
| Дугаар | 461 |
| Огноо | 2016-09-12 |
| Маргааны төрөл | Согтууруулах мансууруулах, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 461
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
*******ийн,
******* тоотод оршин суух /РД:*******/ ******* овогт *******ы *******ийг албадан эмчилгээнд явуулах тухай хүсэлтийг 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, мөн өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч цагдаагийн дэслэгч Ц.*******, гуравдагч этгээд Ж.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ихэрбаяр нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
*******ээс шүүхэд гаргасан хүсэлтийг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* тоотод оршин суух /РД:*******/ *******ы ******* нь бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж, удаа дараа эрүүлжүүлэгдсэн тухай Цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэхийн сангийн бүртгэл, өөрийн тайлбар, Дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн эмнэлгийн комиссын дүгнэлтээр архаг архичин, архинд донтох эмгэгийн 3 дугаар зэрэгтэй болох нь тогтоогдсон тул Согтуурах мансуурах донтой өвчтэй хүмүүсийг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх заалтыг үндэслэн архины албадан эмчилгээнд явуулж хүлээн авч шийдвэрлэнэ үү гэв.
Гуравдагч этгээд Ж.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Цагдаагийн ярьсан бүгд үнэн, одоо эмчлүүлээд сайхан болоод ирмээр байна. Эмчилгээнд явахад татгалзах зүйл байхгүй гэв.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан нотлох баримт болон хүсэлт гаргагч, гуравдагч этгээд нарын тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Налайх дүүргийн ******* нь Согтуурах мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.-д зааснаар Ж.*******ийг архины албадан эмчилгээнд явуулах тухай хүсэлт гаргажээ.
Ж.******* нь архи согтууруулах ундааг байнга хэрэглэдэг, захиргааны арга хэмжээ удаа дараа авагдаж байсан боловч дахин гудамж талбай, олон нийтийн газарт болон гэртээ архи ууж нийгмийн хэв журам зөрчсөн, архинд донтох өвчний 3 дугаар зэрэгтэй болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан Хэсгийн байцаагч цагдаагийн дэслэгч Ц.*******гийн 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн зөрчлийн тухай тэмдэглэл, 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн Захиргааны зөрчил гаргасан этгээдэд эрхийг нь танилцуулсан тухай тэмдэглэл, ******* тоотод оршин суух Ж.*******ийн эхнэр Ж.Энхтайваны 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн Налайх дүүргийн *******т гаргасан хүсэлт, 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн Ж.*******ийг асуусан тэмдэглэл, Ж.*******ийн иргэний үнэмлэхний лавлагаа, Цагдаагийн хэлтсийн дуудлага мэдээлэл хүлээн авсан бүртгэлийн хуулбар, Эрүүлжүүлсэн хүний бүртгэл, эрүүлжүүлэх хүний хөлс хураах тасалбар, Ж.*******ийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн Согтуурах мансуурах донтой өвчтэй эсэхийг тогтоосон эмнэлгийн дүгнэлт, захиргааны шийтгэл хүлээсэн эсэхийг шалгах хуудас, Цагдаагийн хэлтсийн нэгдсэн сангийн 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн лавлагаа зэргээр нотлогдож байх тул түүнийг Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, хөдөлмөр хийлгэх тухай хуульд заасны дагуу албадан эмчилгээнд явуулах үндэстэй гэж шийдвэрлэв.
******* Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлийн 135.2.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Согтуурах мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 6 дугаар зүйлийн 6.3.-т зааснаар /РД:*******/ ******* овогт *******ы *******ийг албадан эмчилгээнд явуулсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар *******ийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Согтуурах мансуурах донтой этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар /РД:*******/ ******* овогт *******ы *******ийг албадан эмчлэх газарт хүргэх ажиллагааг гүйцэтгэхийг Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, Согтуурах мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт зааснаар гуравдагч этгээд шүүхийн шийдвэрийг гарсан өдрөөс нь хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг заасугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАЯРСҮРЭН