| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэндийн Наранчимэг |
| Хэргийн индекс | 134/2016/00125/И |
| Дугаар | 134/ШШ2016/00135 |
| Огноо | 2016-09-28 |
| Маргааны төрөл | Татварын ерөнхий хуулиар, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 09 сарын 28 өдөр
Дугаар 134/ШШ2016/00135
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Наранчимэг би,
Нэхэмжлэгч: Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 3 дугаар баг, Нутгийн удирдлагын ордонд байрлах, Говьсүмбэр аймгийн Татварын хэлтэс /РД: 9020888, утас: 70543185, 70543263/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 1 дүгээр баг, Төмөр замын 69-1 тоотод байрлах, “Жанжин Чойрын бөхбат хийц” ХХК /РД: 4613651, улсын бүртгэлийн дугаар: 3211002050/-д холбогдох
Татварын өр 1 598 678.1 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Говьсүмбэр аймгийн Татварын хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Тус хэлтэст бүртгэлтэй 4613651 регистрийн дугаартай “Жанжин Чойрын Бөхбат хийц” ХХК нь 2014 онд үүсгэн байгуулагдаж, 2014 оны 03 дугаар сарын 10-ны өдөр тус хэлтэст бүртгүүлэн 0033679 тоот нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн гэрчилгээ авсан. Тус компани нь тавилга үйлдвэрлэлийн чиглэлээр Сүмбэр сумын 1 дүгээр баг, Төмөр замын 69-1 тоотод үйл ажиллагаагаа явуулж байна.
Хариуцагч нь 2015 оны 11 дүгээр сарын нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаараа ногдуулсан албан татварт 1 532 678.1 төгрөг, 2016 оны 2 дугаар улиралын тайлангаар ногдсон 66 000 төгрөг, нийт 1 598 678.1 төгрөгийн татварын өрийг төлөхгүй Татварын хууль тогтоомжийг зөрчсөөр байна.
Аж ахуйн нэгж хариуцсан Татварын улсын байцаагч Ч.Энххишиг нь “Жанжин Чойрын бөхбат хийц” ХХК-ийн 2015 оны 11 дүгээр сарын нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар ногдсон албан татварын өр, цалин хөлс түүнтэй адилтгах орлогын албан татвар 66 000 төгрөгийг төлүүлэхээр Татварын ерөнхий хуулийн 63 дугаар зүйлд заасны дагуу шат дараалсан арга хэмжээнүүдийг удаа дараа авсан боловч “Жанжин Чойрын бөхбат хийц” ХХК-ийн удирдлага Ц.Бөхбат нь тайлангаар ногдсон албан татварын өрийг төлнө гэдэг боловч барагдуулах мэдэгдэл, шаардлага, Татварын ерөнхий хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, хууль зөрчсөөр байна. Татварын хууль тогтоомжийн дагуу албан татвараа хугацаанд нь төлөхгүйгээс татварын өр үүсэх нь татварын хэлтсийн улсын болон орон нутгийн орлогын төлөвлөгөөг жигд ханган биелүүлэх үйл ажиллагааг алдагдуулахад хүргэдэг бөгөөд ажлын үзүүлэлтэнд муугаар нөлөөлдөг.
Иймд “Жанжин Чойрын бөхбат хийц” ХХК-иас 2015 оны 11 дүгээр сарын нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаараа ногдуулсан албан татварт 1 532 678.1 төгрөг, 2016 оны 02 дугаар улиралын тайлангаар ногдсон 66 000 төгрөг, нийт 1 598 678.1 төгрөгийг албадан гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч “Жанжин Чойрын бөхбат хийц” ХХК-ийн захирал Ц.Бөхбат шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Говьсүмбэр аймгийн Татварын хэлтэс нь “Жанжин Чойрын бөхбат хийц” ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргасантай танилцлаа. Тус нэхэмжлэлийн шаардлага болох 1 598 678.1 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.
Татварын өр 1 598 678.1 төгрөгийг 2016 оны 10, 11, 12 дугаар саруудад хэсэгчлэн төлөхийг хүсч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Говьсүмбэр аймгийн Татварын хэлтэс нь хариуцагч “Жанжин Чойрын бөхбат хийц” ХХК-д холбогдуулан татварын өр 1 598 678.1 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч “Жанжин Чойрын бөхбат хийц” ХХК нь 2014 оны 03 дугаар сарын 10-ны 0033619 тоот нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн гэрчилгээ авсан ба нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаараа ногдуулсан өрийг төлөөгүй болох нь зохигчийн тайлбар, татварын тооцооллын жагсаалт, мэдэгдэх хуудас гардуулсан тухай Татварын улсын байцаагчийн тэмдэглэл, мэдэгдэх хуудсыг хүлээн авсан тухай тэмдэглэл, татварын өрийн тооцоолол, Татварын албанаас банкны байгууллагад хүргүүлэх мэдэгдэх хуудас зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.
Хариуцагч “Жанжин Чойрын бөхбат хийц” ХХК нь нэхэмжлэгч Говьсүмбэр аймгийн Татварын хэлтсийн нэхэмжилсэн татварын өр 1 598 678.1 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч тайлбар гаргасан байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй байна.
Нэхэмжлэгч Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөгдсөн ба хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоодог тул улсын тэмдэгтийн хураамж 40 529 төгрөгийн тал хувь болох 20 264.5 төгрөгийг хариуцагчаас гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулах нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Говьсүмбэр аймгийн Татварын хэлтсийн нэхэмжлэлийн шаардлага болох татварын өр 1 598 678.1 /нэг сая таван зуун ерэн найман мянга зургаан зуун далан найман төгрөг, нэг мөнгө/ төгрөгийг хариуцагч “Жанжин Чойрын бөхбат хийц” ХХК төлөхөөр хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч “Жанжин Чойрын бөхбат хийц” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 20 264.5 төгрөг гаргуулж орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.НАРАНЧИМЭГ