Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 450

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 6-р багт оршин суух, ВТ66042406 регистрийн дугаартай, Бэсүд мяга овогт Үрчгэрийн Нанжидын Ажиллаж байсан байдал тогтоолгох-ыг хүссэн хүсэлтийг 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хэргийгхянан хэлэлцлээ.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ү.Нанжид, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чулуунчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Хүсэлт гаргагч Ү.Нанжид шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 1966 онд Баянхонгор аймгийн Баян-Овоо суманд төрсөн. 50 нас хүрч өндөр насны тэтгэвэрт орох гэтэл бичиг баримтын зөрчил гарч шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Эрдэнэцогт сумын Батзам нэгдэлд 1984 оны 09 сарын 25-ны өдрөөс 1987 он хүртэл, 1987 оноос Эрдэнэцогт сумын Соёлын хэлтэст номын санч, 1988-1989 онд Эрдэнэцогт сумын АДХ-ын гүйцэтгэх захиргаа, Нийтийн аж ахуйн үйлчилгээний газруудад оёдолчин, эсгүүрчнээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү? Дээрх хугацаануудад тасралтгүй ажиллаж байсан ба 1989 онд хүүхэд төрүүлж байсан, бусад цаг хугацаанд дандаа хүний оронд түр ажиллаж байсан юм. Түр ажиллаж байсан учраас архивын лавлагаагаар цалин бүтэн гараагүй, тушаал шийдвэр олдохгүй байгаа гэв.

Шүүх хуралдаанаар Ү.Нанжидын иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2016 оны 06 сарын 23-ны өдрийн 442 дугаар албан бичиг, Баянхонгор аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны соёлын хэлтсийн даргын 1987 оны 02 сарын 18-ны өдрийн 14 дүгээр тушаалын хуулбар, гэрч Г.Жавзан, Б.Сожидмаа нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Ү.Нанжид нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д заасны дагуу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ гаргах, шаардах эрхтэй байна.

Хүсэлт гаргагч Ү.Нанжид нь Эрдэнэцогт сумын Батзам нэгдэлд 1984 оны 09 сарын 25-ны өдрөөс 1987 оны 02 сарын 18-ны өдөр хүртэл Зочид буудлын үйлчлэгч, тогтооч, Халуун усны үйлчлэгч,

1987 оны 02 сарын 18-ний өдрөөс 1987 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Эрдэнэцогт сумын Соёлын хэлтсийн номын санч

1988 оны 01 сарын 01-ний өдрөөс 1989 оны 04 сарын 24-ний өдөр хүртэл Эрдэнэцогт сумын Нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт оёдолчин, эсгүүрчнээр ажиллаж байсан болох нь Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2016 оны 06 сарын 23-ны өдрийн 442 дугаар албан бичиг, Баянхонгор аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны соёлын хэлтсийн даргын 1987 оны 02 сарын 18-ны өдрийн 14 дүгээр тушаалын хуулбар, гэрч Г.Жавзан, Б.Сожидмаа нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Иймд Бэсүд мяга овогт Үрчгэрийн Нанжидын хүсэлтийг хангаж, улсад ажиллаж байсан байдлыг тогтоон шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.1, 116, 118, 133.1.1 дүгээрзүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Бэсүд мяга овогт Үрчгэрийн Нанжидын 1984 оны 09 сарын 25-ны өдрөөс 1987 оны 02 сарын 18-ны өдөр хүртэл Эрдэнэцогт сумын Батзам нэгдэлд Зочид буудлын үйлчлэгч, тогтооч, Халуун усны үйлчлэгч,

1987 оны 02 сарын 18-ны өдрөөс 1987 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Эрдэнэцогт сумын Соёлын хэлтсийн номын санч

1988 оны 01 сарын 01-ний өдрөөс 1989 оны 04 сарын 24-ний өдөр хүртэл Эрдэнэцогт сумын Нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт оёдолчин, эсгүүрчнээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус заасныг баримтлан Ү.Нанжидын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагчшийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдахшатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ