Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 451

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын 4-р багт оршин суух, ВЛ65072601 регистрийн дугаартай, Бошго овогт Рэнцэнбаатарын Оюунцэцэгийн Ажиллаж байсан байдал тогтоолгох-ыг хүссэн хүсэлтийг 2016 оны 06 дугаар сарын 24-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцлээ.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Хүсэлт гаргагч О.Оюунцэцэг шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Миний бие Р.Оюунцэцэг нь Баянхонгор аймгийн Гурванбулаг суманд төрсөн. Бага наснаасаа ээж аавын хамт мал маллаж байгаад 1984 оноос сумынхаа Хөгжлийн зам нэгдэлд мал маллаж өнөөдрийг хүртэл тус багтаа мал аж ахуй эрхэлж байна. Би 4 хүүхэд төрүүлж өсгөсөн бөгөөд өндөр настны тэтгэвэрт гарах гэхэд шүүхээр 1984 оны 06 сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал ажилласан жилээ тогтоолгож ир гэсэн тул тус шүүхэд 1984 оны 06 сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын Хөгжлийн зам нэгдлийн 4-р бригадад ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү? гэжээ.

Шүүх хуралдаанаар Р.Оюунцэцэгийн иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2016 оны 06 сарын 15-ны өдрийн 429 дугаар албан бичиг, Б.Мөнхзаяа, Б.Мөнх-Эрдэнэ, Б.Энхбаяр нарын төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхний хуулбар, Р.Оюунцэцэгийн 1984 оны 06 сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч Р.Урантуяагийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Р.Оюунцэцэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д заасны дагуу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ гаргах, шаардах эрхтэй байна.

Хүсэлт гаргагч Р.Оюунцэцэг нь Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын Хөгжил нэгдэлд 1984 оны 06 сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан болох нь Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2016 оны 06 сарын 15-ны өдрийн 429 дугаар албан бичиг, Б.Мөнхзаяа, Б.Мөнх-Эрдэнэ, Б.Энхбаяр нарын төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхний хуулбар, Р.Оюунцэцэгийн 1984 оны 06 сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч Р.Урантуяагийн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Иймд Бошго овогт Рэнцэнбаатарын Оюунцэцэгийн хүсэлтийг хангаж, улсад ажиллаж байсан байдлыг тогтоон шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.1, 116, 118, 133.1.1 дүгээрзүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Бошго овогт Рэнцэнбаатарын Оюунцэцэгийн 1984 оны 06 сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын Хөгжил нэгдлийн 4-р бригадад ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус заасныг баримтлан Р.Оюунцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагчшийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдахшатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ