Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 399

 

 

 

 

 

 

 

 

 

                                     

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Бумчимэг,                  

Улсын яллагч Х.Еркебулан,

Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Э.Нарангарав нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Бат-Очир овогт Б-н Б-д холбогдох эрүүгийн 1809008160011 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1985 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаат хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, Амгалан амаржих газарт мэдээгүйжүүлэх эрчимт эмчилгээний эмч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 54 дүгээр гудамж, 351/А тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / РД:ЧР 85092214 / Бат-Очир овогт Б-н Б нь:

 

Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ үзүүлдэг “Грилле” ХХК-нийг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 60-90 УНК улсын дугаартай Тоёото Харриер маркийн автотээврийн хэрэгслийн гэрчилгээг барьцаанд тавьж, 8.000.000 төгрөг,

2017 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 13-39 УНӨ улсын дугаартай Тоёото Рав-4 маркийн автотээврийн хэрэгслийн гэрчилгээг барьцаанд тавьж, 7.000.000 төгрөг,

2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 60-67 УБИ улсын дугаартай Тоёото Харриер маркийн автотээврийн хэрэгслийн гэрчилгээг барьцаанд тавьж, 11.000.000 төгрөг,

2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 32-69 УББ улсын дугаартай Тоёото Ланд Крузер маркийн автотээврийн хэрэгслийн гэрчилгээг барьцаанд тавьж, 11.000.000 төгрөг,

2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 96-10 УНП улсын дугаартай Тоёото Рав-4 маркийн автотээврийн хэрэгслийн гэрчилгээг барьцаанд тавьж, 8.000.000 төгрөг,

2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 52-35 УБЧ улсын дугаартай Тоёото Приус маркийн автотээврийн хэрэгслийн гэрчилгээг барьцаанд тавьж, 4.000.000 төгрөг тус тус авч, хохирогч З.Батдоржид нийт 49.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

                                                                                           

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Д. Анар-Эрдэнэ мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр манай компани дээр М.Ганболд гэх хүн ирээд өөрийнхөө Тоёота Харриер маркийн автомашиныг барьцаанд тавьж зээл авахыг хүссэн. Тэгээд манай компаныхан машиныг нь үзээд уг хүнд 11.000.000 төгрөгийн зээл гаргаж өгсөн юм. Нөхцөл нь машинаа унаж явж байхаар нөхцөлтэй байсан. Уг зээл нь сарын 5 хувийн хүүтэй байсан ба М.Ганболд нь эхний 2 сарын зээлийн хүүг төлөөд л түүнээс хойш ор сураггүй алга болчихсон. Тэгээд бид нар уг Ганболдын барьцаанд тавьсан 60-67 УБИ улсын дугаартай Тоёота Харриер маркийн автомашины лавлагааг Авто тээврийн үндэсний төвөөс гаргуулан авч урьдын эзэмшигч нартай нь холбогдоход уг 60-67 УБИ маркийн автомашин нь унасан, мөргөлдсөн, дахин ашиглагдахааргүй автомашин байсан. Би өмнөх эзэмшигч нар руу нь ярьж асуухад эхний Баярдэлгэр гэх хүн нь “уг авто машиныг унагаачихсан. Тэгээд нэг ченжид маш хямд үнээр зарсан" гэж хэлсэн. Б.Б нь 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 60-90 УНК улсын дугаартай Тоёота Харриер авто машинуудыг барьцаалж зээл аваад эргэн төлөлт ерөөсөө хийгдээгүй. 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр манай “Грилле” ХХК-нд Б.Б ирээд 96-10 УНП улсын дугаартай Рав-4 автомашин, 52-35 УБЧ улсын дугаартай Приус-20 маркийн автомашинуудыг унаж явах нөхцөлтэйгөөр нийт 12.000.000 төгрөгийн барьцаанд тавьсан. Тухайн үед машинаа авчирч үзүүлээгүй бөгөөд зүгээр машины зургийг үзүүлээд зээл авсан. Тэгээд манай “Грилле” ХХК-ний нэр дээр машинаа шилжүүлээд шууд данс руугаа хийлгээд аваад явсан. Б.Б нь 2017 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 13-39 УНӨ улсын дугаартай Тоёота Рав 4, 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 32-69 УБВ улсын дугаартай Прадо-120 маркийн автомашинуудыг барьцаалж нийт 32.000.000 төгрөг зээлж аваад эргэн төлөлт ерөөсөө хийгээгүй 1-2 сарын зээлийн хүү төлж байсан. Барьцаалсан 2 машиныг нь нүдээр үзэж хараад зээл олгосон. Харин үлдсэн 4 машиныг нь нүдээр үзээгүй зээл олгосон гэжээ. / 1 дүгээр хавтас 22, 23, 123, 125-126 /

 

Гэрч М.Ганболд мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: Б.Б 2017 оны 07 сарын 26-ны өдөр над дээр ирээд надад нэг Сүлд гээд банк бус санхүүгийн байгууллага дээр барьцаанд тавьсан Тоёота Харриер маркийн автомашин байгаа юм аа. Тэр зээлийн хүү, алданги нь нэмэгдээд байна. Чи найздаа туслаад уг автомашиныг өөр нэг “Грилле” гээд ломбарданд өөрийнхөө нэрээр барьцаанд тавиад өг. Би тэр мөнгөөр нь “Сүлд” банк бус санхүүгийн байгууллагын зээлийг хаах гээд байна” гэж хэлсэн. Тэгээд би зөвшөөрсөн ба уг яриад байгаа Тоёота Харриер маркийн автомашиныг нь Пүрэвийн Ганболд гээд залуу унаж ирсэн. Ингээд Б.Б, П.Ганболд бид гурав “Грилле” ломбард руу явсан юм. “Грилле” зээл өгөхдөө шууд П.Ганболдын данс руу 11.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд Б.Б, П.Ганболд нар уг Тоёота Харриер маркийн автомашинаа унаад явсан. Ингээд үүнээс хойш Б.Б надтай уулзаж 2 удаа л зээл төлүүлсэн гэжээ. / 1 дүгээр хавтас 24-25 /

 

Гэрч П.Ганболд мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Б.Б надтай уулзаад “миний нөгөө Тоёота Харриер маркийн автомашины зээлийг чи чөлөөлөөд өгөөч. Би өөр ломбарданд арай өндөр үнээр тавих гэсэн” юм гэж гуйж байсан. Тэгээд би зөвшөөрөөд уг машиныг нь “Сүлд” банк бус санхүүгийн байгууллагаас ойролцоогоор 6-7 сая төгрөгөөр чөлөөлж өгч байсан. Мөн тэр өдрөө М.Ганболд гээд найзыгаа дуудаад энэ “Грилле” нэртэй ломбард руу очсон. Тэгээд уг “Грилле” ломбард орж уулзахдаа тэр М.Ганболд гэх залуу надаас уг Тоёота Харриер маркийн автомашиныг худалдаж авч байгаа болж орж уулзсан. Дотогшоо ороход Б.Б ороогүй гадаа үлдсэн. Ингээд уг “Грилле” ломбардны хүмүүс гарч уг автомашиныг хараад зураг хөргийг нь дараад байх шиг байсан. Тэгээд зээл болоод миний Хаан банкны 5026946724 дугаарын данс руу 11.000.000 төгрөг орсон. Ингээд би “Сүлд” банк бус санхүүгийн байгууллагаас Б.Бы уг Тоёота Харриер машиныг чөлөөлсөн 6-7 сая төгрөгөө аваад үлдсэнийг нь Б.Бд өгсөн юм. Би уг автомашиныг унаж явсан асуудал огт байхгүй юм. Би энэ машинтай хөдөө явсан асуудал огт байхгүй. Тухайн үед зээл аваад Б.Б өөрөө унаад явсан. Би нэг ч удаа уг машиныг унаж байгаагүй гэжээ. / 1 дүгээр хавтас 129-130 /

 

Гэрч Г.Түвшинжаргал мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр манай барьцаалан зээлдүүлэх газар уг М.Ганболд ирж зээл авсан юм. М.Ганболд ирж надтай уулзахдаа би уг П.Ганболд гэх хүнээс 60-67 УБИ улсын дугаартай Тоёота Харриер маркийн автомашиныг худалдаж авч байгаа юм аа. Уг автомашин нь “Сүлд” гээд барьцаалан зээлдүүлэх газрын барьцаанд байсныг сая чөлөөлүүлээд авчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би Авто тээврийн үндэсний төв рүү П.Ганболдын нэр дээрээс уг 60-67 УБИ улсын дугаартай Тоёота Харриер маркийн автомашиныг манай компани руу шилжүүлж өгнө үү гэсэн утгатай бичиг хийж өгсөн. Ингээд бид гурав 11.000.000 төгрөгийн зээлийг М.Ганболдод өгсөн юм. Тэгээд зээл аваад 8, 9 сард зээлийн хүүгээ төлсөн ба 10 сараас хойш төлөөгүй алга болсон. Утсаар ярихаар шалтаг тоочоод “төлнө, төлнө” гээд яваад байсан. Ингээд бид Авто тээврийн үндэсний төвөөс уг лавлагаа авч уг автомашины өмнөх эзэмшигч нар руу залгахад уг автомашин нь унаж, мөргөлдсөн болж таарсан. Тэгээд уг асуудал нь Б.Бтай холбоотой болж эхэлсэн. М.Ганболд нь Б.Бы найз болж таарсан. Б.Б нь манайхаас урьд нь 4 машины зээл авсан. Тэрийгээ төлөөгүй байгаа юм. 8, 9 дүгээр сарын хүүний мөнгө гэж 1.100.000 төгрөг л төлөгдсөн. Тэгээд 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Б.Б ирж 60-90 УНК улсын дугаартай Тоёота Харриер машиныг 8.000.000 төгрөгийн барьцаанд тавьсан. Барьцаанд тавих мөн өнгө үзэмж, гэрчилгээг маркийг нь харсан. Тэгээд 2017 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Б.Б дахин ирж 13-39 УНӨ улсын дугаартай Тоёота Рав 4 машиныг 7.000.000 төгрөгийн барьцаанд мөн өмнөх аргаараа барьцаанд тавьсан. Барьцаанд тавих мөн өнгө үзэмж, гэрчилгээг маркийг нь харсан. Тэрний дараа 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Б.Б дахиж ирж 32-69 УББ улсын дугаартай Прадо 120 машиныг 11.000.000 төгрөгийн барьцаанд мөн өмнөх аргаараа тавьсан. Б.Бы эхнэр ирж 52-35 УБЧ улсын дугаартай Тоёота Приус 20 автомашиныг 4.000.000 төгрөгийн, 96-10 Тоёота Рав 4 маркийн автомашиныг 8.000.000 төгрөгийн барьцаанд тавьсан. Барьцаанд тавих машиныг нүдээр үзэж хараагүй гэжээ. / 1 дүгээр хавтас 29, 127-128 /

 

Гэрч М.Солонго мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2017 оны 09 дүгээр сард манай нөхөр Б.Б надтай утсаар яриад “Грилле” гэх нэртэй компаниас  зээл авах гэж байна. Би эдийн засагчтай нь ярьчихсан” гэсэн. Учир нь таны нэр дээр зээл байгаа болохоор эхнэрийнхээ нэр дээр ав” гэж тухайн эдийн засагч манай нөхөрт хэлсэн. Тэгээд нөхрийн дуудсанаар нь очоод тухайн компани руу ороод эдийн засагчтэй нь уулзсан. Тэр эдийн засагчийг гэрээ гаргаж ирэхээр нь гарын үсэг зураад 12.000.000 төгрөгийн зээл авсан. Тэгээд манай нөхөр дансаараа авсан яг хэдэн төгрөг авсныг нь би мэдэхгүй байна. Надад хэлэхдээ энэ манай найзын машин гэж хэлсэн гэжээ. / 1 дүгээр хавтас 131 /

 

Гэрч Д.Энхцэцэг мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2014 онд надад 13-39 УНӨ улсын дугаартай Тоёота Рав 4 маркийн машин байсан юм. 2016 оны 02 дугаар сард осолд орсноос болж уг машин дахин ашиглагдах боломжгүй болоод рамыг нь хүнд хэдэн төгрөгөөр зарсныг нь санахгүй байна. Машины бичиг баримтыг нь хамтад нь зарсан гэжээ. / 1 дүгээр хавтас 31 /

 

Гэрч Э.Жүгдэржав мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2017 оны 07 дугаар сард Б.Баярсайханаас Тоёота Прадо 120 маркийн унаж гэмтсэн автомашиныг 6.000.000 төгрөгөөр сэлбэг болгож зарахаар худалдаж аваад задалж зарсан. Автомашины гэрчилгээг Б.Б гэх танихгүй залуу ирээд бичиг баримтаа хямдхан зарчих гэхээр нь ямар шалтгаанаар авах гэж байгаа юм гэхэд Б.Б “Би автомашин босгох гэж байгаа юм” гэж надад хэлсэн. Б.Б гуйгаад байхаар нь би уг автомашины гэрчилгээг 2.000.000 төгрөгөөр зарсан гэжээ. / 1 дүгээр хавтас 32-33 /

 

Гэрч Б.Батхишиг мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Би 2016 онд осолд орсон. Тэгээд би өөрийн эзэмшилд байсан. 52-35 УБЧ улсын дугаартай Тоёота Приус маркийн машинтай осолд ороод намайг эмнэлэгт байх хугацаанд миний машиныг хүмүүс ирж үзээд байсан. Нэг залуу 2016 оны 05-06 дугаар сарын хооронд худалдаж аваад явсан. Би машинаа зарахдаа бичиг баримттай нь хамтад нь зарсан гэжээ. / 1 дүгээр хавтас 174-175 /

 

Гэрч Г.Галбадрах мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...60-90 дугаартай Тоёота Харриер маркийн цагаан өнгийн машин 2016 онд манай ах 3-4 жил унаж байсан юм. Тэгээд зарчихсан. Одоо энэ машин хаана байгааг мэдэхгүй байна. Надад 60-67 УНЛ улсын дугаартай мөнгөлөг өнгийн Тоёота Харриер машин байсныг 2018 оны 07 сард бусдад зарсан. 60-67 УБИ улсын дугаартай Тоёота Харриер, 13-39 УНӨ улсын дугаартай Тоёота Рав-4 маркийн машинуудыг мэдэхгүй байна гэжээ. / 1 дүгээр хавтас 177 /

Гэрч Н.Ганхуяг мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2017 онд өөрийгөө 3 дугаар эмнэлэгт мэс заслын их эмч хийдэг гээд 84-85 оны залуу ирээд “би өөрөө хөгшин онтой машинтай юм. Би машинаа залуу болгох гэсэн юм. Бичиг баримтаа зарчихаач” гэхэд нь би “янз бүрийн асуудал байхгүй биз дээ. Юунд хэрэглэх гэж байгаа юм бэ” гэхэд: Машиныхаа оныг залуу болгох гэсэн юм. Ямар нэгэн асуудал байхгүй” гэхээр нь би бичиг баримтыг нь 1.000.000 төгрөгөөр зарсан гэжээ. / 1 дүгээр хавтас 249-250 /

 

Яллагдагч Б.Б мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2018 оны 07 дугаар сарын 26-ны өдөр миний өөрийн Тоёота Харриер маркийн 60-67 УБИ улсын дугаартай автомашиныг “Сүлд” ломбарднаас чөлөөлж “Грилле”-д Ганболдын нэрээн тавьсан. Учир нь би гаднаас оруулж ирж байсан автомашиныг урьд нь ломбарданд өрөндөө тавьсан байсан юм. Тэр машины хүү, алданги нь ихсээд байхаар нь ломбарднаас чөлөөлж өөр ломбарданд тавьсан юм.. 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр “Да-Хүрээ” зах дээрээс 500.000 төгрөгөөр унасан Тоёота Харриер маркийн 60-90 УНК улсын дугаартай автомашины гэрчилгээг худалдаж аваад “Грилле” ХХК-ний захирал Түвшинжаргалаас зээл авахаар хүсэлт гаргасан. Түвшинжаргал миний машины гэрчилгээг үзээд 6.000.000 төгрөгийн зээл гаргаж өгсөн. 2017 оны 07 дугаар сарын 09-ний өдөр “Да-Хүрээ” зах дээрээс 1.000.000 төгрөгөөр унасан Тоёота Рав 4 маркийн 13-39 УНӨ улсын дугаартай автомашины гэрчилгээг худалдаж аваад “Грилл" ХХК-ний захирал Түвшинжаргалаас дахин зээл авахаар хүсэлт гаргахад 7.000.000 төгрөгийн зээл гаргаж өгсөн. 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр “Да-Хүрээ” зах дээрээс унасан машины гэрчилгээ зарна гэсэн зарын дагуу холбогдоход 32-99 УББ Прадо маркийн автомашины гэрчилгээг 2.800.000 төгрөгөөр худалдаж аваад “Грилле” дээр очиход урьд тавьсан машины зээл хүү алданги бодогдоод байхаар нь уг машиныг тавьж 12.000.000 төгрөгөөр тавьж зээлүүдээ төлөөд 4.000.000 төгрөг үлдсэн. 2018 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр урьд авсан хүнээс 52-35 УБЧ улсын дугаартай Приус 20 маркийн автомашины гэрчилгээ, 96-10 УНП улсын дугаартай Рав-4 маркийн автомашинуудын гэрчилгээг нийт 1.500.000 төгрөгөөр худалдаж аваад “Грилле” дээр очоод Түвшинжаргалтай уулзаад 2 гэрчилгээгээ нийлүүлээд 12.000.000 төгрөгөөр тавьж, 8.000.000 төгрөг авсан гэжээ. / 1 дүгээр хавтас 3-5 /

 

Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн өмчлөгчийн талаархи лавлагаа, хавсралт / 1 дүгээр хавтас 40, 41-47, 152, 153-156, 162, 168 /

 

П.Ганболдын Хаан банкны 5026946724 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга / 1 дүгээр хавтас 49-57 /

 

Тээврийн хэрэгслийн барьцаат зээлийн үйлчилгээний гэрээний хуулбар, хавсралт / 1 дүгээр хавтас 59-63, 157-160, 163-167, 207-248 /

 

Шүүгдэгч Б.Б-ыг 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / 2 дугаар хавтас 55-56 /

Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / 1 дүгээр хавтас 140 / зэрэг болно.

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Хувь хүнээс авсан зээлээ төлөөд үлдсэн мөнгөөр нь дараагийн машины гэрчилгээг худалжаж авсан гэв.

 

Шүүгдэгч Б.Б нь:

Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ үзүүлдэг “Грилле” ХХК-нийг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 60-90 УНК улсын дугаартай Тоёото Харриер маркийн автотээврийн хэрэгслийн гэрчилгээг барьцаанд тавьж, 8.000.000 төгрөг,

2017 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 13-39 УНӨ улсын дугаартай Тоёото Рав-4 маркийн автотээврийн хэрэгслийн гэрчилгээг барьцаанд тавьж, 7.000.000 төгрөг,

2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 60-67 УБИ улсын дугаартай Тоёото Харриер маркийн автотээврийн хэрэгслийн гэрчилгээг барьцаанд тавьж, 11.000.000 төгрөг,

2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 32-69 УББ улсын дугаартай Тоёото Ланд Крузер маркийн автотээврийн хэрэгслийн гэрчилгээг барьцаанд тавьж, 11.000.000 төгрөг,

2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 96-10 УНП улсын дугаартай Тоёото Рав-4 маркийн автотээврийн хэрэгслийн гэрчилгээг барьцаанд тавьж, 8.000.000 төгрөг,

2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 52-35 УБЧ улсын дугаартай Тоёото Приус маркийн автотээврийн хэрэгслийн гэрчилгээг барьцаанд тавьж, 4.000.000 төгрөг тус тус авч, хохирогч З.Батдоржид нийт 49.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: …Б.Б нь 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 60-90 УНК улсын дугаартай Тоёота Харриер авто машинуудыг барьцаалж зээл аваад эргэн төлөлт ерөөсөө хийгдээгүй. 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр манай “Грилле” ХХК-нд Б.Б ирээд 96-10 УНП улсын дугаартай Рав-4 автомашин, 52-35 УБЧ улсын дугаартай Приус-20 маркийн автомашинуудыг унаж явах нөхцөлтэйгөөр нийт 12.000.000 төгрөгийн барьцаанд тавьсан. Тухайн үед машинаа авчирч үзүүлээгүй бөгөөд зүгээр машины зургийг үзүүлээд зээл авсан. Б.Б нь 2017 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 13-39 УНӨ улсын дугаартай Тоёота Рав 4, 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 32-69 УБВ улсын дугаартай Прадо-120 маркийн автомашинуудыг барьцаалж нийт 32.000.000 төгрөг зээлж аваад эргэн төлөлт ерөөсөө хийгээгүй 1-2 сарын зээлийн хүү төлж байсан. Барьцаалсан 2 машиныг нь нүдээр үзэж хараад зээл олгосон. Харин үлдсэн 4 машиныг нь нүдээр үзээгүй зээл олгосон гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Д. Анар-Эрдэнийн мэдүүлэг / 1 дүгээр хавтас 22, 23, 123, 125-126 /, ...Тоёота Харриер маркийн автомашиныг нь Пүрэвийн Ганболд гээд залуу унаж ирсэн. Ингээд Б.Б, П.Ганболд бид гурав “Грилле” ломбард руу явсан юм. “Грилле” зээл өгөхдөө шууд П.Ганболдын данс руу 11.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд Б.Б, П.Ганболд нар уг Тоёота Харриер маркийн автомашинаа унаад явсан. Б.Б надтай уулзаж 2 удаа л зээл төлүүлсэн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч М.Ганболдын мэдүүлэг / 1 дүгээр хавтас 24-25 /, ...Б.Б надтай уулзаад “миний нөгөө Тоёота Харриер маркийн автомашины зээлийг чи чөлөөлөөд өгөөч. Би өөр ломбарданд арай өндөр үнээр тавих гэсэн юм” гэж гуйсан. Тэгээд би зөвшөөрөөд уг машиныг нь “Сүлд” банк бус санхүүгийн байгууллагаас ойролцоогоор 6-7 сая төгрөгөөр чөлөөлж өгч байсан. Мөн тэр өдрөө М.Ганболд гээд найзыгаа дуудаад энэ “Грилле” нэртэй ломбард руу очиж, М.Ганболд гэх залуу надаас уг Тоёота Харриер маркийн автомашиныг худалдаж авч байгаа болж уулзсан.

Тэгээд миний Хаан банкны 5026946724 дугаарын данс руу 11.000.000 төгрөг орсон. Ингээд би “Сүлд” банк бус санхүүгийн байгууллагаас Б.Бы Тоёота Харриер машиныг чөлөөлсөн 6-7 сая төгрөгөө аваад үлдсэнийг нь Б.Бд өгсөн гэжээ.  Гэрч П.Ганболд мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: / 1 дүгээр хавтас 129-130 /, ...2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр манай барьцаалан зээлдүүлэх газар М.Ганболд ирж надтай уулзахдаа би уг П.Ганболд гэх хүнээс 60-67 УБИ улсын дугаартай Тоёота Харриер маркийн автомашиныг худалдаж авч байгаа юм аа. Уг автомашин нь “Сүлд” гээд барьцаалан зээлдүүлэх газрын барьцаанд байсныг сая чөлөөлүүлээд авчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би Авто тээврийн үндэсний төв рүү П.Ганболдын нэр дээрээс уг 60-67 УБИ улсын дугаартай Тоёота Харриер маркийн автомашиныг манай компани руу шилжүүлж өгнө үү гэсэн утгатай бичиг хийж өгсөн. Ингээд бид гурав 11.000.000 төгрөгийн зээлийг М.Ганболдод өгсөн юм. Тэгээд зээл аваад 8, 9 сард зээлийн хүүгээ төлсөн ба 10 сараас хойш төлөөгүй алга болсон. М.Ганболд нь Б.Бы найз болж таарсан. Б.Б нь манайхаас урьд нь 4 машины зээл авсан. Тэрийгээ төлөөгүй байгаа. 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Б.Б ирж 60-90 УНК улсын дугаартай Тоёота Харриер машиныг 8.000.000 төгрөгийн барьцаанд тавьсан. 2017 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Б.Б дахин ирж 13-39 УНӨ улсын дугаартай Тоёота Рав 4 машиныг 7.000.000 төгрөгийн барьцаанд, 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 32-69 УББ улсын дугаартай Прадо 120 машиныг 11.000.000 төгрөгийн барьцаанд, Б.Бы эхнэр ирж 52-35 УБЧ улсын дугаартай Тоёота Приус 20 автомашиныг 4.000.000 төгрөгийн, 96-10 Тоёота Рав 4 маркийн автомашиныг 8.000.000 төгрөгийн барьцаанд тус тус тавьсан. Барьцаанд тавих машиныг нүдээр үзэж хараагүй гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Г.Түвшинжаргал мэдүүлэг / 1 дүгээр хавтас 29, 127-128 /, ...2017 оны 09 дүгээр сард манай нөхөр Б.Б надтай утсаар яриад “Грилле” гэх нэртэй компани дээр дуудаад зээл авах гэж байна. Би эдийн засагчтай нь ярьчихсан гэсэн. Эдийн засагчийг гэрээ гаргаж ирэхээр нь гарын үсэг зураад 12.000.000 төгрөгийн зээл авсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч М.Солонгын мэдүүлэг / 1 дүгээр хавтас 131 /, ...Надад 13-39 УНӨ улсын дугаартай Тоёота Рав 4 маркийн машин байсан. 2016 оны 02 дугаар сард осолд орсноос болж рамыг нь бичиг баримтын хамт зарсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Д.Энхцэцэгийн мэдүүлэг / 1 дүгээр хавтас 31 /, ...2017 оны 07 дугаар сард Б.Баярсайханаас Тоёота Прадо 120 маркийн унаж гэмтсэн автомашиныг 6.000.000 төгрөгөөр сэлбэг болгож зарахаар худалдаж аваад задалж зарсан. Автомашины гэрчилгээг Б.Б гэх танихгүй залуу ирээд бичиг баримтаа хямдхан зарчих гуйгаад байхаар нь 2.000.000 төгрөгөөр зарсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Э.Жүгдэржавын мэдүүлэг / 1 дүгээр хавтас 32-33 /, ...Би 2016 онд өөрийн эзэмшилд байсан 52-35 УБЧ улсын дугаартай Тоёота Приус маркийн машинтай осолд орсон. Нэг залуу 2016 оны 05-06 дугаар сарын хооронд худалдаж аваад явсан. Би машинаа зарахдаа бичиг баримттай нь хамтад нь зарсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Б.Батхишигийн мэдүүлэг / 1 дүгээр хавтас 174-175 /, ...60-90 дугаартай Тоёота Харриер маркийн цагаан өнгийн машиныг манай ах 3-4 жил унаж байсан юм. Тэгээд зарчихсан. Одоо энэ машин хаана байгааг мэдэхгүй байна. Надад 60-67 УНЛ улсын дугаартай мөнгөлөг өнгийн Тоёота Харриер машин байсныг 2018 оны 07 сард бусдад зарсан. 60-67 УБИ улсын дугаартай Тоёота Харриер, 13-39 УНӨ улсын дугаартай Тоёота Рав-4 маркийн машинуудыг мэдэхгүй байна гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Г.Галбадрахын мэдүүлэг / 1 дүгээр хавтас 177 /, ...2017 онд өөрийгөө 3 дугаар эмнэлэгт мэс заслын их эмч хийдэг гээд 84-85 оны залуу ирээд “би өөрөө хөгшин онтой машинтай юм. Би машинаа залуу болгох гэсэн юм. Бичиг баримтаа зарчихаач” гэхээр нь би бичиг баримтыг нь 1.000.000 төгрөгөөр зарсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Н.Ганхуягийн мэдүүлэг / 1 дүгээр хавтас 249-250 /, ...Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн өмчлөгчийн талаархи лавлагаа, хавсралт / 1 дүгээр хавтас 40, 41-47, 152, 153-156, 162, 168 /, ...П.Ганболдын Хаан банкны 5026946724 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга / 1 дүгээр хавтас 49-57 /, ...Тээврийн хэрэгслийн барьцаат зээлийн үйлчилгээний гэрээний хуулбар, хавсралт / 1 дүгээр хавтас 59-63, 157-160, 163-167, 207-248 / зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Б-ыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Б.Б нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн тул түүний хувийн байдал, учруулсан хохирол, прокурорын саналыг харгалзан түүнийг 2000 нэгж буюу 2.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй,  Б.Б нь 49.000.000 төгрөгийг нөхөн төлөхөө зөвшөөрч Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 4223 дугаартай шүүгчийн захирамжаар эвлэрлийг баталж  шийдвэрлэсэн / 2 дугаар хавтас 83-84 / болохыг дурьдах нь зүйтэй байна.

 

Хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан / 2 дугаар хавтас 52, 59 / байх тул шүүгдэгч Б.Быг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр  зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

                                                     

1. Шүүгдэгч Бат-Очир овогт Б-н Б-ыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б-н Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2000 / хоёр мянга / нэгж буюу 2.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Б.Б нь энэ тогтоолоор төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Б-д оногдуулсан торгуулийн ялыг 3 сарын хугацаанд төлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Б нь шүүхээс тогтоосон торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж болохыг түүнд мэдэгдсүгэй.

 

6. Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардаж авснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                С.ОЮУНЧИМЭГ