| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойжоогийн Баярцэнгэл |
| Хэргийн индекс | 131/2016/0451/И |
| Дугаар | 452 |
| Огноо | 2016-07-01 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 452
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3-1-15б тоотод оршин суух, ВН61050116 регистрийн дугаартай, Дэжид овогт Раншингийн Амаржаргалын Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцлээ.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Р.Амаржаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чулуунчимэг нар оролцов.ТОДОРХОЙЛОХ нь :
Хүсэлт гаргагч Р.Амаржаргал шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие 1961 онд Баянхонгор аймгийн Жинст суманд төрсөн. Сонсголын бэрхшээлтэйн улмаас группт орох гэтэл бичиг баримтын зөрчил гарч шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагтай болсон. Анх 1979 оноос Жинст сумын 8 жилийн сургуульд ажилд орж, 1980 оны 06 сараас цэргийн алба хааж, цэргээс халагдаж ирээд Дөл нэгдэлд ажиллаж байсан. Түүнээс хойш тасралтгүй ажилласан. Одоо анх ажилд орсон тушаал олдохгүй байгаа юм. Иймд 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1980 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн дуустал Баянхонгор аймгийн Жинст сумын найман жилийн дунд сургуульд хүмүүжүүлэгчээр, сумын нэгдэлд 1984 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, тус уурын зуухны слесариар, 1984 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 07 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл туслах үйлдвэрт ажилчнаар, 1985 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1988 оны 05 дугаар 31-ний өдрийг хүртэл дизельчнээр, 1988 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл уурын зуухны слесариар, 1992 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Жинст сумын сургуульд нярваар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү? гэжээ.
Шүүх хуралдаанаар Р.Амаржаргалын иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2016 оны 05 сарын 13-ны өдрийн 331 дугаар албан бичиг, Баянхонгор аймийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны ардын боловсролын хэлтсийн даргын 1979 оны 08 сарын 15-ны өдрийн 43 дугаар тушаал, Жинст сумын Нийтийн аж ахуйн үйлчилгээний төвийн 1988 оны 05 сарын 31-ний өдрийн 01 дугаар тушаал, Жинст сумын Дөл нэгдлийн даргын 1988 оны 05 сарын 18 ны өдрийн 24 дүгээр тушаал, хавсралт, Жинст сумын Дөл нэгдлийн даргын 1984 оны 04 сарын 29-ны өдрийн 17 дугаар тушаал, 1985 оны 01 сарын 11-ний өдрийн 07 дугаар тушаал, 1985 оны 07 сарын 16-ны өдрийн 64 дүгээр тушаал, Жинст сумын 10 жилийн сургуулийн захирлын 1992 оны 05 сарын 18-ний 20 дугаар тушаал, гэрч Б.Баттогоо, Б.Цэдэндамба нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Р.Амаржаргал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д заасны дагуу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ гаргах, шаардах эрхтэй байна.
Хүсэлт гаргагч Р.Амаржаргал нь 1979 оны 01 сарын 01-ний өдрөөс 1980 оны 06 сарын 15-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Жинст сумын 8 жилийн дунд сургуулийн байрны хүмүүжүүлэгч
1980 оны 06 сарын 15-ны өдрөөс 1984 оны 05 сарын 01-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Жинст сумын Дөл нэгдэлд туслах үйлдвэрийн ажилчнаар
1984 оны 05 сарын 01-ний өдрөөс 1984 оны 12 сарын 01-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Жинст сумын Дөл нэгдэлд уурын зуухны слесарьчаар
1984 оны 12 сарын 01-ний өдрөөс 1985 оны 07 сарын 15-ны өдөр хүртэл Баянхонгор аймгийн Жинст сумын Дөл нэгдэлд туслах үйлдвэрийн ажилчнаар
1985 оны 07 сарын 15-ны өдрөөс 1988 оны 05 сарын 31-ний өдөр хүртэл Баянхонгор аймгийн Жинст сумын Дөл нэгдэлд дизельчнээр
1988 оны 05 сарын 31-ний өдрөөс 1992 оны 05 сарын 28-ний өдөр хүртэл Баянхонгор аймгийн Жинст сумын Дөл нэгдэлд уурын зуухны слесарьчаар
1992 оны 05 сарын 28-ний өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл Баянхонгор аймгийн Жинст сумын 10 жилийн сургуулийн аж ахуйн няраваар тус тус ажиллаж байсан болох нь Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2016 оны 05 сарын 13-ны өдрийн 331 дугаар албан бичиг, Баянхонгор аймийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны ардын боловсролын хэлтсийн даргын 1979 оны 08 сарын 15-ны өдрийн 43 дугаар тушаал, Жинст сумын Нийтийн аж ахуйн үйлчилгээний төвийн 1988 оны 05 сарын 31-ний өдрийн 01 дугаар тушаал, Жинст сумын Дөл нэгдлийн даргын 1988 оны 05 сарын 18 ны өдрийн 24 дүгээр тушаал, хавсралт, Жинст сумын Дөл нэгдлийн даргын 1984 оны 04 сарын 29-ны өдрийн 17 дугаар тушаал, 1985 оны 01 сарын 11-ний өдрийн 07 дугаар тушаал, 1985 оны 07 сарын 16-ны өдоийн 64 дүгээр тушаал, Жинст сумын 10 жилийн сургуулийн захирлын 1992 оны 05 сарын 18-ний 20 дугаар тушаал, гэрч Б.Баттогоо, Б.Цэдэндамба нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
Иймд Дэжид овогт Раншингийн Амаржаргалын хүсэлтийг хангаж, улсад ажиллаж байсан байдлыг тогтоон шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.1, 116, 118, 133.1.1 дүгээрзүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Дэжид овогт Раншингийн Амаржаргалын 1979 оны 01 сарын 01-ний өдрөөс 1980 оны 06 сарын 15-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Жинст сумын 8 жилийн дунд сургуулийн байрны хүмүүжүүлэгч
1980 оны 06 сарын 15-ны өдрөөс 1984 оны 05 сарын 01-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Жинст сумын Дөл нэгдэлд туслах үйлдвэрийн ажилчнаар
1984 оны 05 сарын 01-ний өдрөөс 1984 оны 12 сарын 01-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Жинст сумын Дөл нэгдэлд уурын зуухны слесарьчаар
1984 оны 12 сарын 01-ний өдрөөс 1985 оны 07 сарын 15-ны өдөр хүртэл Баянхонгор аймгийн Жинст сумын Дөл нэгдэлд туслах үйлдвэрийн ажилчнаар
1985 оны 07 сарын 15-ны өдрөөс 1988 оны 05 сарын 31-ний өдөр хүртэл Баянхонгор аймгийн Жинст сумын Дөл нэгдэлд дизельчнээр
1988 оны 05 сарын 31-ний өдрөөс 1992 оны 05 сарын 28-ний өдөр хүртэл Баянхонгор аймгийн Жинст сумын Дөл нэгдэлд уурын зуухны слесарьчаар
1992 оны 05 сарын 28-ний өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл Баянхонгор аймгийн Жинст сумын 10 жилийн сургуулийн аж ахуйн няраваар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус заасныг баримтлан Р.Амаржаргалын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагчшийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдахшатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ