Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 453

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн Баянбулаг сумын 1-р багт оршин суух, ВО61051500 регистрийн дугаартай, Дархан бариач овогт Чойжинжавын Цэрэндолгорын Ажиллаж байсан байдал тогтоолгох-ыг хүссэн хүсэлтийг 2016 оны 06 дугаар сарын 28-ний өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцлээ.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ч.Цэрэндолгор, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чулуунчимэг нар оролцов.   

     ТОДОРХОЙЛОХ нь :

Хүсэлт гаргагч Ч.Цэрэндолгор шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Ч.Цэрэндолгор нь 55 настай өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор Нийгмийн даатгалын хэлтэст хандсан гэтэл 1982 оны 01 сард Заг сумын Цэцэрлэгт тогоочоор ажилд орсон боловч анх ажилд орсон тушаал байхгүй гэсэн үндэслэлээр хариу өгсөн тул 1982 оны 01 сараас 1994 он хүртэл Баянхонгор аймгийн Заг сумын Цэцэрлэгт тогооч, үйлчлэгч, асрагчаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү ? Бит а дэрх хугацаанд тасралтгүй ажиллаж байсан бөгөөд архивын лавлагаагаар зарим саруудад цалин бодогдоогүй мэт харагдаж байгаа нь энэ хугацаанд хүүхэд төрүүлж өсгөж байсантай холбоотой юм. Би 1982-1995 оны хооронд 7 хүүхэд төрүүлж өсгөсөн болно. гэжээ.

Шүүх хуралдаанаар Ч.Цэрэндолгорын иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2016 оны 06 сарын 27-ны өдрийн 459 дугаар албан бичиг, 181414 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Б.Түмэнбаяр, Б.Одонжаргал, Б.Очбадрах, Б.Отгонхишиг, Б.Мягмар-Очир, Б.Пунсалдулам, Б.Очирхуяг нарын иргэний үнэмлэхний хуулбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

                                     ҮНДЭСЛЭХ нь:

Ч.Цэрэндолгор нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д заасны дагуу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ гаргах, шаардах эрхтэй байна.

Хүсэлт гаргагч Ч.Цэрэндолгор нь Баянхонгор аймгийн Заг сумын Цэцэрлэгт 1982 оны 01 сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл тогооч, асрагчаар ажиллаж байсан болох нь Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2016 оны 06 сарын 27-ны өдрийн 459 дугаар албан бичиг, 181414 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Иймд Дархан бариач овогт Чойжинжавын Цэрэндолгорын хүсэлтийг хангаж, улсад ажиллаж байсан байдлыг тогтоон шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.1, 116, 118, 133.1.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Дархан бариач овогт Чойжинжавын Цэрэндолгорын Баянхонгор аймгийн Заг сумын Цэцэрлэгт 1982 оны 01 сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл тогооч, асрагчаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус заасныг баримтлан Ч.Цэрэндолгорын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ