| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 185/2019/0450/Э |
| Дугаар | 450 |
| Огноо | 2019-05-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Ж |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 450
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Бумчимэг,
Улсын яллагч Т.Жавхлантөгс,
Шүүгдэгч Н.Л нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Халиунчин овогт Н-н Лт холбогдох эрүүгийн 1909013640478 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1959 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох суманд төрсөн, 60 настай, эрэгтэй, дээд боловсролтой, холбооны инженер мэргэжилтэй, “Орбита” эмнэлэгт жижүүр ажилтай, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 23-146 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: ЧС59051978 / Халиунчин овогт Н-н Л нь:
- 2019 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 08 цаг 30 минутын үед Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Орбита” эмнэлэгт иргэн Д.Моломжамцыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Д.Моломжамц мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2019 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 08 цагийн үед “ Орбита” эмнэлэг рүү дрилээ авахаар орсон. Ороод жижүүрийн өрөөнөөс дрилээ аваад коридорт байсан сонинг авчих уу гэсэн чинь жижүүр Лхагва-Очир гаднаас орж ирээд би уншина гээд булаацалдсан. Тэгээд би сонингоо тавьчихаад гарах гэсэн чинь жижүүрийн өрөөний ширээнээс хутга аваад над руу чичлээд байсан. Тэгээд намайг цохих гэхээр нь би хойшилсон чинь хана тулсан. Тэгтэл намайг боосон. Гараа тавингуут нь би өөдөөс нь очтол нүүр лүү цохьсон. Тэгээд намайг хавсарч унагаагаад дээрээс цохиод өшиглөчихөөд яваад өгсөн. Миний баруун хацраас цус гараад би цагдаа дуудсан. Миний цамцаар хоолой боосон, зүүн, баруун шанаа руу гараараа 4-5 удаа цохьсон. Толгой, ар нуруу, мөр рүү 3 удаа өшиглөсөн гэжээ. / хх 5-6 /
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл: “... Моломжамц нь Лхагва-Очирын мөр лүү нь гараараа түлхэхэд Лхагва-Очир зөрүүлээд заамдаж аваад түлхэж яваад цаана байх хананд тулж зууралдсан хэвээр байв. Бичлэгийн 08:40:20 дэх секундэд Моломжамц догол шат руу буугаад эргэж ирэхэд Лхагва-Очир Моломжамцын нүүрэн тус газар гараараа 3-4 удаа цохиод нааш эргэхэд нь араас нь хүзүүдэж аваад хойш татаж унагаад толгой руу нь 3-4 удаа гараараа цохиод 2 удаа толгой руу нь өшиглөөд холдов гэжээ. / хх 24 /
Яллагдагч Н.Л мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2019 оны 03 дугаар сарын 31-ний өглөө харуулд гарах гээд ажил дээрээ ирээд 08 цаг 30 минутын үед ... Молом орж ирээд буусан жижүүртэй уулзсан. Би ширээн дээр сууж байтал Молом ирээд сонин аваад гарах гээд явахаар нь би араас нь чи өнөөдрийн шинэ дугаарыг үлдээчих, бусдыг нь ав гэсэн чинь чи муу хогийн пизда гээд хэл амаар доромжлоод байхаар нь “Би албан үүргээ гүйцэтгэж байна” гээд заамдаад авсан. Тэгтэл Молом миний толгой руу гараараа цохиод дахиад цохих гэхэд нь бултсан чинь хий цохиод газар унахад нь би 2 удаа хацар луу нь өшиглөсөн гэжээ. / хх 30-31 /
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 4175 дугаар дүгнэлтэнд:
1. Д.Моломжамцын биед тархи доргилт, баруун мөрний зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхи, дух, баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацарт шарх тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. / хх 11 /
Шүүгдэгч Н.Лыг 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 30-31 /
Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 19 / зэрэг болно.
Шүүгдэгч Н.Л шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Настай хүн гээд хариуцлага хүлээлгэхгүй байдаггүй юм байна. Учиртай байх хэрэгтэй юм байна. Би гэм буруугаа болон ялыг хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүгдэгч Н.Л 2019 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 08 цаг 30 минутын үед Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Орбита” эмнэлэгт иргэн Д.Моломжамцыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ... Лхагва-Очир гаднаас орж ирээд би уншина гээд булаацалдсан. Тэгээд би сонингоо тавьчихаад гарах гэтэл нүүр рүү цохиж, араас боож унагаан өшиглөсөн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Д.Моломжамцын мэдүүлэг / хх 5-6 /, ... Моломжамц догол шат руу буугаад эргэж ирэхэд Лхагва-Очир Моломжамцын нүүрэн тус газар гараараа 3-4 удаа цохиод нааш эргэхэд нь араас нь хүзүүдэж аваад хойш татаж унагаад толгой руу нь 3-4 удаа гараараа цохиод 2 удаа толгой руу нь өшиглөөд холдов гэсэн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл / хх 24 /, ... Моломжамц миний толгой руу гараараа цохиод газар унахад нь би 2 удаа хацар руу нь өшиглөсөн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн яллагдагч Н.Лын мэдүүлэг / хх 30-31 /, ... Д.Моломжамцын биед тархи доргилт, баруун мөрний зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхи, дух, баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацарт шарх тогтоогдлоо. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 4175 дугаар дүгнэлт / хх 11 / зэрэг болно.
Шүүхээс шүүгдэгч Н.Лыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Н.Л нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд хохирлыг нөхөн төлж, өөрийн гэм буруу болон ялыг хүлээн зөвшөөрсөн тул түүний хувийн байдал, прокурорын саналыг харгалзан 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Н.Л нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг дурьдав.
Шүүхээс шүүгдэгч Н.Лыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтанд хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Халиунчин овогт Н-н Лыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Н-н Лыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 / таван зуу / нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, Н.Л нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.Лт оногдуулсан торгуулийн ялыг 4 сарын хугацаанд төлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Н.Л нь шүүхээс тогтоосон торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж болохыг түүнд мэдэгдсүгэй.
6. Н.Лт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардаж авснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Н.Лт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ