Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 328

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жинст багийн 3 дугаар байр 1 тоотод оршин суух Уулын урианхай Батдэлгэрийн Наранцэцэгийн хүсэлттэй

Ю.Ганбаатарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүх 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Б.Наранцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Одбаяр нар оролцов.    

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Б.Наранцэцэг шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь Олхонууд овогтой Юмжавын Ганбаатартай аман гэрээ байгуулж, 2011 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 0014705 дугаарын аралтай, 0504614 тоот хөдөлгүүртэй, 31512 маркийн 28-02 ГАА улсын дугаартай Орос улсад үйлдвэрлэсэн 12.000 километр явсан УАЗ-469 машинаа өгсөн билээ. Учир нь надад Баянгол дүүргийн 11 дүгээр хороонд “Өлзийт интертрэйд” ХХК-ийн барьж байсан орон сууцнаас 2 өрөө байр өгнө гээд урьдчилгаанд авсан билээ. Тэр үед энэ хүн нь уг компанид ерөнхий инженэрээр ажиллаж байсан юм. Тэрнээс хойш уулзаагүй байж байгаад гурван жилийн өмнө таарч тэмдэглэлийн дэвтэртээ гарын үсгийг нь зуруулж авч үлдсэн. Тэгээд сураггүй алга болсон тул Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд өгөөд тус шүүхээс улсын бүртгэлийн хэлтсээс лавлагаа авч регистрийн дугаарыг нь олоход Говь-Алтай аймагт оршин суух бүртгэлтэй гарч ирсэн учир Говь-Алтай аймгийн шүүхэд өргөдлөө өг гээд хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд байрлах, бөхийн өргөөний зүүн талд байрлалтай Монгол Угсаа ХХК-ийн барьсан Сувдан сондор хотхоны борлуулалтын менежерийг хүү Г.Хишигсүрэн нь хийдэг, уг компаний захирлаар нь төрсөн дүү Ю.Алтандэмбэрэл нь ажилладаг. Хүү Г.Хишигсүрэн нь 88828688, 96679945, төрсөн дүү Ю.Алтандэмбэрэлийн нь утас 88001376, 94565495 гэсэн утаснууд нь байгаа гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлт гаргагч Б.Наранцэцэгийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 Учир нь хүсэлт гаргагч хүсэлтдээ  “...Миний бие нь Олхонууд овогтой Юмжавын Ганбаатартай аман гэрээ байгуулж 2011 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 0014705 дугаарын  аралтай,  0504614   тоот   хөдөлгүүртэй,  31512   маркийн   28-02   ГАА   улсын дугаартай Орос улсад үйлдвэрлэсэн 12.000 километр явсан УАЗ-469 машинаа өгсөн …” гэх тул иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргах эрхтэй байна.

Хүсэлт гаргагч нь Юмжавын Ганбаатарын байгаа газрыг тодруулах талаар өөрийн боломжтой бүхий л арга хэмжээг авч лавлаж сурагласан боловч байгаа газрыг тодруулж чадаагүй, хаана оршин сууж байгаа нь мэдэгдэхгүй байгаа явдал нь хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа газар мэдэгдэхгүй байна гэж үзэх үндэслэлтэй байна.      

Иймд шүүх хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Юмжавын Ганбаатарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж, уг ажиллагааг Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газраар гүйцэтгүүлэхийг даалгах нь зүйтэй байна.

  Олхонууд Юмжавын Ганбаатар /РД-УЖ63111311/ нь Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Монгол Угсаа ХХК-ийн Сувдан Сондор хороололд оршин сууж байсан, утас:86828688, хүү Олхонууд Ганбаатарын Хишигсүрэн /РД-УХ94091311/, Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 7 дугаар хороо 3 дугаар хороолол 30 дугаар байр 104 тоотод оршин суудаг, утас: 88828688, 96679945, дүү Юмжавын Алтандэмбэрэл утас: 88001376, 94565495 гэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар Батдэлгэрийн Наранцэцэгийн хүсэлтийг хангаж, хариуцагчаар оролцвол зохих этгээд Олхонууд Юмжавын Ганбаатар /РД-УЖ63111311/ -ыг эрэн сурвалжилсугай.

       2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар  зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Олхонууд Юмжавын Ганбаатарыг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргагч Батдэлгэрийн Наранцэцэгт мэдэгдэхийг Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

             3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

      4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                  ДАРГАЛАГЧ                             Ц.ҮЙТҮМЭН