| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 185/2019/0460/Э |
| Дугаар | 463 |
| Огноо | 2019-05-13 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | П.Г |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 463
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,
Нарийн бичгийн даргаБ.Бумчимэг,
Улсын яллагч П.Ганбаатар,
Шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Б.Чулуунцэцэг,
Хохирогч Д.Эрдэнэ-Очир,
Гэрч Э.Оргилмаа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Гол хэт овогт Д-н Б-д холбогдох эрүүгийн 1809056750243 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1970 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Төв аймгийн Өндөр ширээт суманд төрсөн, эрэгтэй, 49 настай, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Эм Ди Жи Проперти” сууц өмчлөгчдийн холбоонд хамгаалагч ажилтай, ам бүл 6, эхнэр, хадам ээж, 3 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Улаанхуран 09-206/6 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, 46-86 тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, /РД: НХ 70062818 / Гол хэт овогт Д-н Б нь:
- 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, “Метромолл” их дэлгүүрийн харуулын байрны орчим зүс таних иргэн Д.Эрдэнэ-Очирыг хувийн таарамжгүй харьцааны улмаас буюу утасны цэнэглэгч хармалсан гэх шалтгааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Д.Эрдэнэ-Очир мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр ажил дээрээ байхад миний гар утасны цэнэглэгч байгаагүй. Тэгээд гаднах хамгаалагч Д.Бын өрөөнд орсон чинь чиний цэнэглэгчийг аваагүй гэсэн. Тэгсэн Д.Б худлаа ярьсан ба миний цэнэглэгчээр утсаа цэнэглэж байсан. Тэгээд би цэнэглэгчээ аваад гарсан чинь Д.Б араас гарч ирээд заамдаад миний нүүр рүү цохьсон. Тэгээд би хажуу тийшээ унасан. Унахдаа хашлаган дээр хажуу талаараа унасан чинь хөл эвгүй болчихсон. Тэгээд би түргэн дуудсан. Д.Б намайг заамдаад нэг удаа цохьсон. Цохиход нь би унасан. Миний чөмөгний тойг хугарсан, нүүрэнд гэмтэлгүй гэжээ. / хх 7 /
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 332 дугаар дүгнэлтэнд:
1. Д.Эрдэнэ-Очирын биед баруун дунд чөмөгний хүзүүний далд хугарал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна гэжээ. / хх 18 /
Гэрч П.Адъяабат мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Д.Эрдэнэ-Очир орж ирээд утасны цэнэглэгчээ авна. Яагаад миний цэнэглэгчийг авсан юм бэ гээд байсан. Тэр үед нь Д.Б юун сүртэй юм бэ гээд цэнэглэгчийг нь аваад өгсөн. Нээх сүртэй маргалдаагүй, Д.Эрдэнэ-Очир цэнэглэгчээ аваад хулгайч минь гэж хэлээд гарсан. Тэр үед Д.Б юун сүртэй юм гээд араас нь бараг зэрэг гарсан. Тэгээд Д.Эрдэнэ-Очир газар унах шиг болохоор нь гарсан. Тэгтэл Д.Эрдэнэ-Очир хөл гэмтчихлээ гээд ёолоод байсан. Тэр үед Д.Б юм ярихгүй дуугай зогсоод байсан гэжээ. / хх 14 /
Гэрч Э.Оргилмаа мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Гэмтлийн эмнэлэг ороод аавтай уулзсан чинь Д.Б гэх хүнийг заагаад наад хүн чинь миний хөлийг гэмтээсэн. Битгий явуулаарай гэсэн. Тэгээд би Д.Б гэх хүнтэй уулзаад юу болсон юм бэ гэхэд бид хоёр гар утасны цэнэглэгчээс болж маргалдсан. Би нэг удаа цохьсон чинь аав чинь газар унаад хөлөө гэмтээчихлээ. Хэрэггүй араас нь очдог байж гэж байсан. Тэгээд аав эмнэлэгт хэвтээд төлбөр гарна төлөөрэй гэхэд төлнө гэж байгаад таг болсон гэжээ. / хх 16 /
Гэрч Ө.Анхбаяр мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр ажил дээрээ байж байхад машин ордог хаалганы хажууд Д.Эрдэнэ-Очир “ёо ёо” гээд орилоод байсан. Тэгэхээр нь Бямбажавтай хамт очиход хөл эвгүй болчихлоо гэхээр нь харуулын байр руу оруулсан гэжээ. / хх 13 /
Гэрч Л.Бямбажав мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр өөрийн ажил дээрээ байж байгаад гадагшаа гарах гэтэл машин ордог хаалганы хаалтыг Д.Эрдэнэ-Очир налчихсан зогсож байхаар нь яасан гэтэл хөл эвгүй болчихлоо гэхээр нь харуулын байр руу оруулж өгсөн. Тухайн үед хажууд нь Д.Б байсан ба хоорондоо юм ярихгүй байсан гэжээ. / хх 13 /
Яллагдагч Д.Б мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... Д.Эрдэнэ-Очир чиний хувь надад байгаа шүү гээд намайг заамдаад авахаар нь би Д.Эрдэнэ-Очирын заамдсан байсан гаран дээр нь гараа тавиад хойшоо угз татсан. Тэгтэл Д.Эрдэнэ-Очир замын боржурны хажууд эвгүй гишгээд газар явган суучихсан. Тэгтэл П.Адъяабат, Л.Бямбажав, Ө.Анхбаяр нар гарч ирсэн. Д.Эрдэнэ-Очир учирсан гэмтэл нь Д.Эрдэнэ-Очир хүзүү хэсгээс заамдаад авахаар нь Д.Эрдэнэ-Очирын гаран дээр нь гараа тавьж байгаад хойшоо угз татсан чинь Д.Эрдэнэ-Очир өөрийн биеийн жингээр замын боржуурны хажууд хий гишгээд газар суучихсан юм. Тэгээд уг гэмтэл учирсан гэжээ. / хх 27 /
Хохирогч Д.Эрдэнэ-Очирын 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвд хэвтэн эмчилгээ хийлгэсэн №16210 дугаартай өвчний түүх / хх 50-61 /
Шүүгдэгч Д.Быг 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 26-27 /
Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 38 / зэрэг болно.
Шүүгдэгч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би Д.Эрдэнэ-Очирыг цохиогүй. Цэнэглэгчийг би авсан нь үнэн. Цэнэглэгчийг өгтөл гарч яваад намайг заамдаад авахаар нь би гар дээрээс нь бариад таттал хий таараад унасан. Би хамт яваад эмнэлэгт үзүүлсэн. Бид маргалдсан юм байхгүй. Санамсаргүй байдлаас л ийм юм болчихлоо. Хохирогч намайг хулгайч гээд гарсан. Би ямар сүртэй юм бэ дээ гээд хэлсэн гэв.
Хохирогч Д.Эрдэнэ-Очир шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр би ажлаа авчихаад цэнэглэгчээ гаргаад утсаа цэнэглэж байснаа утсаа аваад цэнэглэгчээ залгаатай орхиод дээшээ гарчихаад иртэл алга байсан. Би нөгөө талын жижүүр рүү ороод асуутал аваагүй гэсэн. Би чи авсан байна шүү дээ гэж хэлээд аваад гартал энийг араас ирж байна гэж мэдээгүй байтал куртикны араас татаад зүүн шанаад цохьтол би хашлаганы хажуугийн хаалтны тэнд баруун хажуугаараа унасан. Чи намайг босгооч, 103-д дуудлага өгөөч гэхэд яваад өгсөн. Би өөрөө 103 дуудлага өгсөн. Түнхний хагалгаанд орсон. Эмчилгээний зардал 1.800.000 төгрөг, эм тарианы зардал 1.200.000 төгрөг, сэтгэл санааны хохирол 1.000.000 төгрөг нэхэмжилж байна. Би маш гомдолтой байна.
Шүүгдэгч Д.Б нь 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, “Метромолл” их дэлгүүрийн харуулын байрны орчим зүс таних иргэн Д.Эрдэнэ-Очирыг хувийн таарамжгүй харьцааны улмаас буюу утасны цэнэглэгч хармалсан гэх шалтгааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараахь нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ...Би цэнэглэгчээ аваад гарсан чинь Д.Б араас гарч ирээд заамдаад миний нүүр рүү цохьсон. Цохиход нь би унасан. Миний чөмөгний тойг хугарсан, нүүрэнд гэмтэлгүй гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэж хохирогч Д.Эрдэнэ-Очирын мэдүүлэг / хх 7 /, ...Д.Эрдэнэ-Очирын биед баруун дунд чөмөгний хүзүүний далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэсэн шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 322 дугаар дүгнэлт / хх 18 /, ...Д.Эрдэнэ-Очир цэнэглэгчээ аваад хулгайч минь гэж хэлээд гарсан. Д.Б юун сүртэй юм гээд араас нь бараг зэрэг гарсан. Тэгээд Д.Эрдэнэ-Очир газар унах шиг болохоор нь гарсан. Тэгтэл Д.Эрдэнэ-Очир хөл гэмтчихлээ гээд ёолоод байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч П.Адъяабатын / хх 14 /, ...Гэмтлийн эмнэлэг ороод аавтай уулзсан чинь Д.Б гэх хүнийг заагаад наад хүн чинь миний хөлийг гэмтээсэн. Битгий явуулаарай гэсэн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Э.Оргилмаагийн мэдүүлэг / хх 16 /, ...2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр ажил дээрээ байж байхад машин ордог хаалганы хажууд Д.Эрдэнэ-Очир “ёо ёо” гээд орилоод байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Ө.Анхбаярын мэдүүлэг / хх 13 /, ... машин ордог хаалганы хаалтыг Д.Эрдэнэ-Очир налчихсан зогсож байхаар нь яасан гэтэл хөл эвгүй болчихлоо гэхээр нь харуулын байр руу оруулж өгсөн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Л.Бямбажавын мэдүүлэг / хх 13 /, ... Д.Эрдэнэ-Очир чиний хувь надад байгаа шүү гээд намайг заамдаад авахаар нь би Д.Эрдэнэ-Очирын заамдсан байсан гаран дээр нь гараа тавиад хойшоо угз татсан. Д.Эрдэнэ-Очир өөрийн биеийн жингээр замын боржуурны хажууд хий гишгээд газар суучихсан юм гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн яллагдагч Д.Бын мэдүүлэг / хх 27 /, ...Хохирогч Д.Эрдэнэ-Очирын 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвд хэвтэн эмчилгээ хийлгэсэн №16210 дугаартай өвчний түүх / хх 50-61 / зэрэг болно.