| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 185/2019/0027/Э |
| Дугаар | 32 |
| Огноо | 2019-01-03 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Ч.Г |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 03 өдөр
Дугаар 32
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Батням,
Улсын яллагч Л.Мажигсүрэн,
Хохирогчийн өмгөөлөгч Р.Мөнхтариа,
Шүүгдэгч Ч.Г нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Ч-н Гт холбогдох эрүүгийн 1809024411029 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,1977 оны 03 дугаар сарын 21-ны өдөр Завхан аймгийн Отгон суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Уул уурхайн инженер мэргэжилтэй, “РИ ФӨН “ ХХК-д цехийн дарга ажилтай, ам бүл 5,эхнэр 3 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 20 дугаар гудамжны 1085 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Налайх дүүргийн 2 дугаар хороо, Содон төвийн 88-29 тоотод түр оршин суух, / РД: ИЙ77032134 / Боржигон овогт Ч-н Г нь:
- 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр иргэн Б.Содномпилд Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт зуслангийн байшин барьж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан 5.200.000 төгрөгийг нь бусдын дансаар дамжуулан өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт авагдсан дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Б.Содномпил мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... 2018 оны 05 дугаар сарын 06-ны өдөр фэйсбүүкэд зуслангийн байшин бариулах зар тавьсан. Тэгээд нэг хүн залгаад маргааш нь уулзахаар болсон. 05 дугаар сарын 07-ны өдөр 99705682 дугаараас залгаад манай эмнэлэг дээр эрэгтэй, эмэгтэй 2 хүн ирээд “ Байшин бариулна гэсэн үү. Намайг Ч.Г гэдэг. ” Их хаадын өргөө “ констракшинд захирал ажилтай. Надтай цуг явж байгаа эмэгтэйг Ганчимэг гэдэг. Манай гүйцэтгэх захирал байгаа юм “ гэсэн. Тэгээд тохиролцоод Ганчимэгийн 5000752238 гэсэн “ Хаан “ банкны данс руу 5.200.000 төгрөгийг 14 цагийн үед шилжүүлсэн. Манай байрыг 06 дугаар сарын 01-ний өдөр дуусгана гэсэн. Тухайн үед ямар нэгэн гэрээ хийгээгүй, амаар гэрээ байгуулсан. Түүнээс хойш барилга барих газрыг нь тэгшлэх гээд сэндийчсэнээс өөр ямар ч юм хийгээгүй. 7х5 харьцаатай блокоор барилга бариулах байсан. Тэр хүмүүс рүү ярихаар “Барилгыг чинь барихаа больсон “ гэхээр нь “ Мөнгөө авъя “ гэхэд “ Одоохон шилжүүллээ “ гээд алга болдог. Тэр хүмүүст гомдолтой байна. Хохирлоо авмаар байна гэжээ. / хх 17-19 /
“ Хаан “ банканд мөнгө шилжүүлсэн баримт / хх 43 /
Гэрч Гантуяа мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2017 оны өвөл фэйсбүүк зараас замын ажил хийлгэх гээд над руу Ч.Г чат бичиж танилцаж байсан юм. Ч.Г өөрийгөө “ Их хаадын өргөө “ констракшины захирал гэсэн бөгөөд намайг гүйцэтгэх захирал болгон хамтран ажиллах хүсэлт тавьсан. Надаас мөнгө зээлээд өгөөгүй бөгөөд надаас зээлсэн мөнгөнийхөө оронд гүйцэтгэх захирал болгосон гэж амаараа хэлсэн. Түүнээс биш бичиг баримт дээр гарын үсэг зуруулсан зүйл байхгүй. 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Ч.Гандориг над руу залгаад “ 100 айл дээр хүрээд ир. Гэрээ хийх гэж байна “ гэж хэлсэн. Би амжихгүй гэтэл “ Гүйцэтгэх захирал болохоор чи заавал ирэх ёстой. Чи ир” гэсэн. Тэгээд би 100 айлын эмнэлэг дээр очсон. Бид 2 хамт ороод Ч.Г Б.Содномпил 2 хоорондоо ажил ярьсан. Ч.Г гэрээ хийгээд, Ч.Гийн өгсөн тамгыг би дээр нь дарсан. Б.Содномпил гэх хүн цайны цагаар мөнгө шилжүүлнэ гэсэн чинь Ч.Г “ Надад данс алга. Чи дансаа өгчих “ гээд миний дансны дугаарыг авч өгсөн. Тэгээд миний дансанд мөнгө орохоор нь Ч.Г авсан гэжээ. / хх 20 /
Барилгын ажил гүйцэтгэх гэрээний хуулбар баримтууд / хх 44- 48 /
Гэрч Ч.Г мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Би хохирогч Б.Содномпилтэй гэрээ байгуулан зуслангийн газар дээр нь байшин барьж өгнө гэж урьдчилгаа 5.200.000 төгрөг авсан. Би тухайн үед “ Их Хаадын өргөө “ констракшины захирал байсан. Тэгээд Гантуяа гэх эмэгтэйг гүйцэтгэх захирал болгосон ба Гантуяагийн дансаар 5.200.000 төгрөг Б.Содномпилээс авсан. Гантуяа ямар ч мөнгө аваагүй. Би Гантуяагаас 350.000 төгрөг зээлсэн бөгөөд буцаагаад өгсөн тул ямар ч өр байхгүй. Би авсан мөнгөө мөнгөний хэрэгцээ гараад ашигласан юм. Би Б.Содномпилыг залилсан нь үнэн. Хохирлоо барагдуулна гэжээ. / хх 22-23 /
Шүүгдэгч Ч.Г-ийг 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 27-28 /
Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 36 / зэрэг болно.
Шүүгдэгч Ч.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Б.Содномпил гэдэг хүнтэй зарын дагуу зуслангийн байшин барьж өгөхөөр тохиролцож, 5.200.000 төгрөгийг авсан. Тэгээд барилгын ажил эхлүүлэхээр газрыг ухсан. Гэтэл Б.Сономпил “ Удаан байна. Мөнгөө авъя “ гэсэн. Хохиролд 900.000 төгрөг төлсөн. Үлдэх хохирлыг 2 сарын хугацаанд төлж барагдуулна. Гэм буруу болон зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүгдэгч Ч.Г нь 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр иргэн Б.Содномпилд Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт зуслангийн байшин барьж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан 5.200.000 төгрөгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ... Зуслангийн байшин бариулах зарын дагуу Ч.Г гэдэг хүн ирээд өөрийгөө “ Их хаадын өргөө “ констракшинд захирал ажилтай. 6 сарын 1-ний дотор 7х5 харьцаатай байшин блокоор барьж өгнө гэж тохиролцоод Ганчимэгийн 5000752238 гэсэн “ Хаан “ банкны данс руу 5.200.000 төгрөг шилжүүлсэн. Түүнээс хойш барилга барих газрыг нь тэгшлэх гээд сэндийчсэнээс өөр ямар ч юм хийгээгүй. “ Мөнгөө авъя “ гэхээр “ Одоохон шилжүүллээ “ гээд алга болсон гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Б.Содномпилийн мэдүүлэг / хх 17-19 /, ... Замын ажил хийлгэх зарын дагуу Ч.Гтой танилцсан юм. Өөрийгөө “ Их хаадын өргөө “ констракшины захирал гэсэн бөгөөд намайг гүйцэтгэх захирал болгон хамтран ажиллах хүсэлт тавьсан. Надаас мөнгө зээлээд өгөөгүй бөгөөд Ч.Г “ Надад данс алга. Чи дансаа өгчих “ гээд миний дансны дугаарыг авч Б.Сономпилд өгсөн. Тэгээд миний дансанд мөнгө орохоор нь Ч.Г авсан гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн гэрч Гантуяагийн мэдүүлэг / хх 20 /, ...мөнгө шилжүүлсэн “ Хаан “ банкны дансны хуулга / хх 43 / зэрэг болно.
Шүүхээс шүүгдэгч Ч.Г-ийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан 5.200.000 төгрөгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирлыг зарим хэсгийг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ч.Г нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн тул түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хувийн байдал зэргийг харгалзан хуульд заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, хохирлоо 2 сарын хугацаанд нөхөн төлөх үүрэг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ч.Г нь цагдан хоригдоогүй бөгөөд хохирогч Б.Сономпилийн хохирлоос 900.000 төгрөгийг нөхөн төлсөн тул үлдэх 4.300.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Ч-н Г-ийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Ч-н Г-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-г журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1-д зааснаар 2 сарын хугацаанд хохирлыг нөхөн төлөх үүрэг хүлээлгэсүгэй.
3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Ч.Г нь цагдан хоригдсон хоноггүйг дурьдсугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Ч.Г-оос 4.300.000 төгрөг гаргуулан хохирогч Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 73-р байр 2-4 тоотод оршин суух / РД: ДЗ85083011 / Жалайр овогт Борисын Содномпилд олгосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дугаар зүйлийн 5, 7.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Ч.Г нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
6. Ч.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ч.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ