Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 338

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

биелүүлснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн би

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газрын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Наран багт оршин суух Чулууны Төрбатад холбогдох

Үйлчилгээний хөлс 4150 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр  хүлээн авч, 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газар шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Есөнбулаг сумын Наран багт оршин суугч Чулууны Төрбат нь 2016 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр саатуулах байраар үйлчлүүлээд гарсан байна. Саатуулах үйлчилгээний хөлс төлөх журмын 2.2, 2.4-т зааснаар хоногт 4150 төгрөгөөр тооцож, үйлчилгээний хөлс төлүүлдэг боловч үйлчилгээний хөлс болох 4150 төгрөгийг одоог хүртэл төлөхгүй байх тул үйлчилгээний мөнгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ч.Төрбат нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр төлж барагдуулсан гээд төлбөр төлсөн талаарх банкны баримтыг ирүүлжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газрын нэхэмжлэлтэй, Ч.Төрбатад холбогдох үйлчилгээний хөлс 4150 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Учир нь хариуцагч Ч.Төрбат нь нэхэмжлэлийн шаардлагыг 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр биелүүлсэн болох нь Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар нотлогдож байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Улсын  тэмдэгтийн  хураамжийн  тухай  хуулийн  7  дугаар  зүйлийн  7.1.1,  Иргэний хэрэг шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлбөл зохих 4550 төгрөгний тал хувь буюу 2275 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газрын нэхэмжлэлтэй,  үйлчилгээний хөлс 4150 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Ч.Төрбат нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлбөл зохих 4550 төгрөгийн тал хувь буюу 2275 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар  зохигчид  давж  заалдах,  хяналтын  журмаар  хянан шийдвэрлүүлэхээр  гомдол  гаргах,  тухайн асуудлаар  анхан  шатны  шүүхэд  дахин нэхэмжлэл  гаргахгүй болохыг дурдсугай.

                     

 

ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                       Ц.ҮЙТҮМЭН