| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Равданжамцын Уранчимэг |
| Хэргийн индекс | 240/2015/0478/и |
| Дугаар | 424 |
| Огноо | 2016-09-13 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 13 өдөр
Дугаар 424
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Уранчимэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 7-р баг, ******* тоотод оршин суух ******* овгийн *******ийн ******* /РД:*******/
Хариуцагч: Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 2-р баг, ******* тоотод оршин ******* овгийн *******ын ******* /РД:/
Хариуцагч: Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 2-р баг, ******* тоотод оршин овгийн гийн /РД:/
Зээлийн гэрээний үүрэгт 15337000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 2139470 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны хуралдаанаас дахин хэлэлцүүлэхээр буцаасныг 2016 оны 06 дугаар сарын 14-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.*******, өмгөөлөгч Б.Оюунтунгалаг, хариуцагч Ж.*******, П., өмгөөлөгч Ц.Баярмаа, нарийн бичгийн даргаар шүүгчийн туслах М.Сугирсүрэн нар оролцов.
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ж.******* нь 2013 оны 01 дүгээр сараас эхлэн нөхөр бид хоёроос дансаар бага багаар мөнгө шилжүүлж зээлж авсаар нийт 25220000 төгрөгийг авсан бөгөөд үүнээс 10163000 төгрөгийг буцааж дансаар шилжүүлж өгсөн. Үлдэгдэл 15057000 төгрөгийг өнөөдрийг хүртэл өгөхгүй иргэн намайг хохироож байна. Ж.*******ээс үлдэгдэл мөнгөө нэхэхээр байшин газраа зараад өгнө гэсэн боловч өгөхгүй сураггүй болсон тул хойноос нь эрж олоод уулзахад мөнгөөрөө 15-88 ӨМА улсын дугаартай Ланд круйзер машин авсан байна. Одоо машинаа зараад мөнгийг чинь өгнө гэсэн боловч өгөхгүй байгаа тул Ж.*******ээс 15057000 төгрөгийг гаргуулж иргэн намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Д.******* нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Н.Энхтөр миний бие 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдөр тус шүүхэд Ж.*******ээс 15057000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд тухайн үед дансны хуулга дээрх мөнгөн дүнгээ буруу бодсон байсан учир одоо зөв бодож хариуцагчаас 15337000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Иймд 15337000 төгрөгийг Ж.*******, П. нараас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ж.*******, П. нар хариу тайлбартаа: ...*******гийн тайлбарт Ж.******* болон надаас 15337000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн шаардлагыг бичсэн байх ба үүнийг би 15337000 төгрөг өгөхийг хүлээн зөвшөөрөхгүй, харин үүнээс 4900000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Учир гэвэл: Тухайн үед зээлсэн мөнгийг эргүүлээд бэлэн болон дансаар шилжүүлэн өгч байсан. Бэлэн мөнгө өгч байх асуудал бол манай гэр бүл Баруун сайханд байрлалтай Шарга гэх хүнсний дэлгүүрийг ажиллуулж байсан ба дэлгүүр ажиллуулж байх үед ******* нь өөрөө ирж зээлсэн мөнгөө буцаан бэлнээр хүлээн авч явдаг байсан. Гэтэл тайлбарт энэ хүн бэлнээр нэг ч мөнгө авч байгаагүй мэтээр худал хуурмаг зүйл бичиж байгаад миний бие гомдолтой байна. Мөнгө бэлнээр хүлээн авсан гэдгээ гэр бүлийн хүн болох Энхтөрдөө хэлдэггүй байсан нь түүний шүүхэд *******т хариуцуулан нэхэмжлэл гаргасан үеэс болон шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан үеэс нь эхэлж мэдэх боллоо. Тайлбарт зээлсэн мөнгөний дүнг байж байгаад л зөрүүтэй байдлаар буюу янз бүрээр бичиж авах гээд байгаа нь ойлгомжгүй байна. Миний хувьд өөрийн эрхийнхээ хүрээнд холбогдох нотлох баримтуудыг гарган өгөх болно гэжээ.
Нэхэмжлэгч Д.******* шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Миний бие 2013 оны 01 дүгээр сараас эхлэн эдгээр хүмүүст мөнгө зээлээд одоог болтол эргүүлж өгөөгүй байна. Янз бүрээр залилан хийсэн хүмүүс байгаа. П.д дансаар 20850000 төгрөгийг өгөөд 9860000 төгрөгийг буцааж авсан. Ж.*******т дансаар 5250000 төгрөгийг өгөөд буцаагаад 1903000 төгрөгийг авсан. Мөн манай эхнэр Н.Энхтөрөөс энэ хүмүүс 1000000 төгрөгийг бэлнээр авсан. Бэлнээр авсан мөнгөө өгөөгүй байгаа. Нийт өгсөн мөнгө 27100000 төгрөг өгөөд буцааж 11763000 төгрөгийг эргүүлж авсан. Одоо үлдэгдэл нь 15337000 төгрөг болж байгаа гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг шүүх хуралдаан дээр тайлбарлахдаа: Энэ хүмүүүсийн хооронд зээлийн харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдож байна. Д.******* нь өөрийн 5585496866 тоот данснаас П., Ж.******* нарт 26100000 төгрөгийг, эхнэр Н.Энхтөр бэлнээр 1000000 төгрөгийг нийт 27100000 төгрөгийг энэ хүмүүст зээлдүүлсэн. Үүнээс буцааж 11763000 төгрөгийг авсан байгаа нь дансны хуулгуудаар нотлогдож байгаа. Үүн дээр маргахгүй байгаа. П.ийг хамтран хариуцагчаар татаж оролцуулсан. П.ийн дансанд 20850000 төгрөг, Ж.*******ийн дансанд 5250000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Үүнээс 9860000 төгрөгийг П., 1903000 төгрөгийг Ж.******* төлсөн. Иймд эдгээр хүмүүс нь үлдэгдэл мөнгийг төлөөгүй байгаа тул эдгээр хүмүүсээс гаргуулж нэхэмжлэгчид олгож өгөхийг хүсч байна. Гэрч нарын мэдүүлэг нь нотлох баримтын шаардлага хангахгүй, үүнийг үнэлэх боломжгүй байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Бараа авсан талаар жагсаалт гаргаж өгсөн байна. Мөн дэвтрийн хуулбарыг хэрэгт гаргаж өгсөн байна. Хар дэвтрийн 19 гэж дугаарласан хуудас дээр тооцоог хөтөлсөн байдаг. Энэ дээр энэ хүний авсан нийт үлдэгдэл дүн гэж ойлгож байгаа. Гэрч мэдүүлэхдээ үлдэгдэл мөнгийг нь нэмж бичдэг байсан гэж тайлбарладаг. Дэвтэр дээр бичигдсэн үнийн дүнгүүд нь нэг биш удаа давхардаж бичигдсэн байдаг. Тухайлбал 16300 гэсэн дүн дэвтрийн 5, 14 дүгээр хуудсанд давхардсан, 61600 төгрөг нь 5, 22 дугаар хуудсуудад давхардсан, 206550 төгрөг нь 19, 10, 11 дүгээр хуудсуудад давхардсан, 40000 төгрөг 10, 14, 22 дугаар хуудсуудад давхардсан, 64200 төгрөг 21, 17, 5 дугаар хуудсуудад давхардсан байх жишээтэй. Гэтэл ижил үнийн дүнгээр авагдсан зүйл байгаа. Гэтэл үүнийгээ жагсааж бичсэн жагсаалт байдаггүй. Зарим бичгүүд нь гаргагдахгүй байх жишээтэй. тайлбартаа давхардсан байж магадгүй гэдэг. Гэхдээ давхар нэхэмжлэгдээгүй гэж тайлбарладаг. Иймд энэ дэвтрүүдийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэж үзэж байна. Хар дэвтрийг мөн үнэлэх боломжгүй. Тухайлбал 500000 төгрөг гэж бичээд өөрөө тайлбарлахдаа 06 сарын 09-ний өдөр өгсөн гэж тайлбарладаг. Дэвтрийн дунд нь нэг мөр байхад нь Даавкаа гэж нэмээд бичсэн байхыг үгүйсгэхгүй. Тэр их хэмжээний мөнгө өгч байхдаа гарын үсэг нэг ч зурагдаагүй. П. нь дэвтэртээ гарын үсгээ зурдаг мөртлөө мөнгө өгөхдөө гарын үсэг зурдаггүй байгаа. Дэвтэр дээрээс харахад П.ийг харахад мөнгө төгрөг өгч авч байхдаа гарын үсэг зурдаг юм шиг харагдаж байна. Гэтэл Д.*******д мөнгө өгсөн гээд нэг ч удаа гарын үсэг зураагүй. Энэ нь эргэлзээтэй. Өмнө нь гэрч байхгүй байсан мөртлөө яагаад гэнэт өнөөдөр гэрчүүд гараад ирж байна вэ. Гэрчүүдийн мэдүүлгийн эх сурвалж маань энэ дэвтрүүд байдаг. Гэтэл эдгээр дэвтрүүд нь нотлох баримтын шаардлага хангадаггүй. Гэрч нь П. бид 2 бэлнээр мөнгө өгсөн гэдэг. Гэтэл ******* мэдүүлэхдээ би хамт байсан гэдэг. Гэрч мэдүүлэхдээ хажууд нь Ж.*******ийг байсан гэж мэдүүлдэггүй. Тэгэхээр гэрчүүд болон хариуцагч нарын мэдүүлгүүд хоорондоо зөрдөг. Үүнийг үнэлэх боломжгүй. Эдгээр мөнгөн дүнгүүд нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Гэрчүүдийн мэдүүлэг болон дэвтрүүдийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэж үзэж байна. Ж.******* нь би өөрөө бэлэн мөнгө өгдөг гэсэн мөртлөө дараа нь П.тэй хамт өгсөн гэж зөрүүтэй мэдүүлдэг. Гэрчүүдийг шүүхэд дуудаж ирүүлж гэрчийн мэдүүлэг авах гэхээр гэрчүүд надад өртэй болохоор ирэхгүй байна гэж энэ хүн ярьж байсан. Энэ нь ашиг сонирхолын зөрчил үүссэн байхыг үгүйсгэхгүй. Эргэлзээ хардлагыг төрүүлж байна. Дансаар мөнгө өгч авч байсан гэж миний үйлчүүлэгч тайлбарладаг. Н.Энхтөр нь 1000000 төгрөгийг энэ хүмүүст өгсөн нь П.ийн хуулгаар гарахгүй байгаа. Бэлнээр мөнгө өгсөн байгаа. Өгсөн мөнгөн дүнгүүдийг нэгтгээд бичсэн байсан гэдэг. Би тухайн өдөр орсон орлого зарлагыг бичдэг гэсэн тайлбарыг гаргадаг. Тулгаад үзэхэд энэ дээр бичээгүй зүйл зөндөө байдаг. Энэ дээр авснаа дутуу бичсэн, өгснөө нэмээд бичсэн байхыг үгүйсгэхгүй. Энэ нь нотлох баримтын шаардлага хангахгүй гэж үзэж байна. Мөн 9300000 төгрөгийг авсан гэж бичиг хийж өгсөн асуудал байдаг. Энэ бичгийг нарийн тооцоог хийгээгүй байхдаа хийж өгсөн гэж тайлбарладаг. Энэ хүмүүс өөрсдийнх нь хүссэн дүнгээр бичсэн гэдэг. Энэ хүмүүс үнэхээр 2000000 гаран төгрөг өгөх ёстой юм бол тэр үед яагаад 9300000 төгрөг өгнө гэж бичиж өгсөн юм бэ. Энэ нь хүн хэнд ч зүгээр 7 сая орчим мөнгийг зүгээр өгөхгүй шүү дээ. Дансаар өгсөн мөнгөн дүнгүүд нь хасагдаад бэлнээр өгсөн мөнгөн дүнгүүүд нь тайлбараар ихсээд байгаа нь үнэлэх боломжгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж Д.*******д олгож өгнө үү гэв.
Хариуцагч Ж.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ хүн надад 5250000 төгрөгийг дансаар өгсөн. Би уг мөнгийг дансаар нь буцааж төлсөн. Он сар өдөртэй нь хэлнэ. Би өөрөө хөдөө, гадаа явдаг хүн. Намайг эзгүйд манай эхнэр буцааж өгдөг байсан. Энэ мөнгийг бөөн аваагүй. Миний дансанд 3000000 төгрөг эргэлдэж байдаг байсан. 2013 оны 01 сарын 10-ны өдөр 1100000 төгрөг өгсөн, 12-ны өдөр 2500000 төгрөг, 02 сарын 27-ны өдөр 50000 төгрөг, 03 дугаар сарын 01-ний өдөр 253000, 03 сарын 27-ны өдөр 500000 төгрөг, бэлнээр 2013 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 120000 төгрөг бэлнээр, 03 сарын 25-ны өдөр 2550000 төгрөг өгч өрөө барагдуулсан гэв.
Хариуцагч П. шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Энэ хүний нэхэмжлээд байгаа мөнгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анх эвлэрүүлэн зуучлагч дээр 9300000 төгрөгийг нэхэмжилж байхад нь энэ хүний одоо ярьж байгаагаар 15337000 төгрөг өгөх ёстой юм бол би тэр үед надаас 6000000 төгрөгийг дутуу нэхэмжилж байхад нь зөвшөөрөх ёстой байсан. Би энэ хүнээс дансаар 20850000 төгрөгийг дээд тал нь 3000000 төгрөгөөс доод тал 150000 төгрөгийг шилжүүлж байсан. 3000000 төгрөгийг аваад буцааж төлөөд ийм маягаар эргэлдээд байсан мөнгө байгаа юм. Энэ хүн ярихдаа миний дансанд 2700000 төгрөг байсныг энэ хүмүүс бүгдийг нь авчихлаа гэж яриад байгаа юм. 2013 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 1850000 төгрөг, 07 дугаар сарын 24-ний өдөр 3000000, 08 дугаар сарын 27-ны өдөр 2000000 төгрөг, 10 дугаар сарын 02-ны өдөр 3000000 төгрөг, 10 дугаар сарын 21-ний өдөр 100000 төгрөг, 10 дугаар сарын 31-ний өдөр 500000 төгрөг, 11 дүгээр сарын 01-ний өдөр 1000000 төгрөг, 11 дүгээр сарын 01-ний өдөр 500000 төгрөг, 11 дүгээр сарын 28-ны өдөр 2000000 төгрөг, 12 дугаар сарын 04-ний өдөр 1000000 төгрөг, 12 дугаар сарын 31-ний өдөр 4000000 төгрөг, 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 500000 төгрөг, 03 дугаар сарын 29-ний өдөр 2500000 төгрөг, 31-ний өдөр 2400000 төгрөг нийт 20850000 төгрөг дансаар орж ирсэн байдаг. Би энэ хүнээс бэлнээр мөнгө авч байгаагүй. Энэ дансаар авсан мөнгөн дотор Ж.*******ийн авсан мөнгө орохгүй байгаа. Би авсан мөнгөө буцааж төлөхдөө дансаар өгсөн мөнгө нь 2013 оны 02 сарын 27-ны өдөр 3250000 төгрөг, 07 дугаар сарын 15-ны өдөр 1850000 төгрөг, 08 дугаар сарын 21-ний өдөр 2100000 төгрөг, 09 дүгээр сарын 19-ний өдөр 790000 төгрөг, мөн 200000 төгрөг, 20-ны өдөр 100000 төгрөг, 26-ны өдөр 550000 төгрөг, 11 дүгээр сарын 08-ны өдөр 120000 төгрөг, 11 дүгээр сарын 05-ны өдөр 1000000 төгрөг нийт 9960000 төгрөгийг өгсөн. Харин бэлнээр нийт 12027000 төгрөг өгсөн байдаг. 2013 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 100000 төгрөг, 03 дугаар сарын 25-ны өдөр 2550000 төгрөг, 06 дугаар сарын 05-ны өдөр 500000 төгрөг, 08 дугаар сарын 05-ны өдөр 3000000 төгрөг, 08 дугаар сарын 25-ны өдөр 900000 төгрөг, 09 дүгээр сарын 16-ны өдөр 600000 төгрөг, 21-ний өдөр 500000 төгрөг, 10 дугаар сарын 19-ний өдөр 3157000 төгрөг, 11 дүгээр сарын 21-ний өдөр 600000 төгрөг, 11 дүгээр сарын 26-ны өдөр 100000 төгрөг нийт 12027000 төгрөгийг Д.*******д өгсөн байгаа. 2013 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Д.*******гийн данснаас мөнгө шилжүүлснээр бидний мөнгөний харилцаа эхэлсэн. Н.Энхтөрөөс бэлэн мөнгө авсан гэж яриад байдаг. Энэ хүмүүсээс бэлнээр бол мөнгө авч байгаагүй. Энэ мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй. Харин Д.*******гээс 300000 төгрөгөөс 100000 төгрөгийг авч байсан. Энэ мөнгийг зээл гэхээсээ илүү авч хэрэглэж бид найз нөхдийн холбоотой байсан. Гэтэл Д.******* нь эвлэрүүлэн зуулчлагч дээр 9300000 төгрөгийг нэхэмжлээд ороод ирэхэд нь би энэ мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй гэсээр байтал шүүхэд 15037000 төгрөгийг нэхэмжлээд анх нэхэмжилсэн мөнгөн дээрээ 6000000 төгрөг нэмээд нэхэмжилсэн. Миний хувьд хүнсний Шарга дэлгүүрийг ажиллуулж байсан. Энэ хугацаанд би Хаан банкнаас 35000000 төгрөг дараа нь 20000000 төгрөгийг зээлж авсан. Үүнийгээ хүүтэй нь бүрэн төлж барагдуулсан байгаа. Би банкнаас энэ их хэмжээний мөнгийг зээлээд буцаагаад цаг хугацаанд нь хүүтэй нь төлж барагдуулж байсан болохоор би энэ хүнээс ярьж байгаагаар нь 27000000 төгрөгийг авах шаардлага надад байгаагүй. Би өөрөө банкнаас 55000000 төгрөг аваад үүгээрээ бизнесээ явуулж байсан. Байнгын гар дээрээ бэлэн мөнгөтэй байдаг байсан. Дэлгүүрийн өдрийн орлого нь 300000 төгрөгөөс 700000 төгрөг байсан. Харин оргил үедээ бол 1000000-1500000 төгрөгийн орлоготой байсан. Өглөө 8 цагаас 23 цаг хүртэл ажилладаг байсан. Зээлээ би дансандаа бэлнээр аваад буцаагаад бэлнээр зарцуулсан байдаг. Анх тайлбартаа 4900000 төгрөгийг өгөх ёстой гэж байсан боловч одоо би энэ тайлбараасаа няцмаар байна. Учир нь бүх тооцоогоо хийж үзэхэд 2310000 төгрөгийг өгөх ёстой байсан. Энэ мөнгийг хүлээн зөвшөөрнө гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Баярмаа шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Өнөөдөр миний бие хэргийн хувьд 2 тусгайлсан онолоор өмгөөллөө явуулна. Д.*******гийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналыг гаргаж байна. Хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн онолын хувьд нэхэмжлэлийг шүүхэд гаргахдаа нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаагүй байж шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байдаг. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4 дэх хэсгийг хангаагүй. Энэ нь нэхэмжлэлийн үндэслэл шаардлага тодорхой байж хэрэг эцэслэн шийдвэрлэгдэх боломжтой байдаг. Яагаад энэ бүрдүүлбэрийг хангаагүй юм бэ гэхэд талууд тайлбаруудаа гаргалаа. Миний бие нэхэмжлэгчээс удаа дараа асуулаа. Хэнээс нь хэдэн төгрөг нэхэмжилж байгааг асуухад нэхэмжлэгч шаардлагаа тавьж чадахгүй байна. Иймд шүүх санаачлагаараа тэрнээс нь тэдийг нэхэж байна гэж үзэж болохгүй. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлд зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн эхний саналаа шүүхэд гаргаж байна. Дараагийн онолын хувьд бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Бид өөрсдийн няцаах нотлох баримтыг өөрсдийн хэмжээнд хангалттай гаргаж өгсөн. Байгаа хэмжээнийхээ хүрээнд гаргаж өгсөн. Мөнгө орж ирсэн дээр маргахгүй. Зээлийн эргэн төлөлт дээр маргаан үүсдэг. Зээлийн эргэн төлөлт дээр бэлнээр мөнгө авсан өгөөгүй гэдэг дээр маргаан үүсдэг. Гэрчээр Оюун-Эрдэнэ, Наранчимэг, Отгонцэцэг нарыг асуулгасан. Бэлнээр мөнгө өгч байсан гэдгийг Наранчимэг, Оюун-Эрдэнэ нарын мэдүүлгээр нотлогдож байгаа. Өмнө нь гэрчийг энэ хэрэгт оролцуулах боломжгүй байсан. Учир нь *******тэй зөвхөн 5250000 төгрөгийн мөнгөн дүн яригддаг. Зөвхөн Ж.*******ийг хариуцагчаар оролцуулж байсан болохоор өмгөөлөгч миний дотоод итгэлээр гэрчүүдийг оролцуулах шаардлагагүй гэж үзэж байсан. Иймд тэр гэрчүүдийг оролцуулах боломжгүй байсан. Гэрчид хууль сануулсан байдаг. Гэрч нарыг бид нар шүүхэд дуудаж авч ирээд шүүхэд мэдүүлэг өгүүлэх эрх үүрэг нь бидэнд байхгүй. Бид энэ хүмүүстэй уулзах шаардлага байхгүй. Шүүхэд дуудаж ирүүлэх шаардлага байхгүй. Болсон бодит байдлыг шүүхэд мэдүүлсэн байгаа. Бэлнээр мөнгө өгсөн гэдгээ өөр байдлаар энэ хүмүүс өөрсдийн тайлбараар нотолно. 3 жилийн хугацаанд хадгалагдсан дэвтэр ямар байдалтай байх вэ гэдгийг бид бүгд харсан байгаа. Энэ дэвтрийн бичилтүүд нь хоорондоо зөрсөн тохиолдол байхгүй. 1 жилийн өмнө шүүхэд гаргаж өгсөн хар дэвтэртэй энэ 6 дэвтэрийн бичилт бүгд тохирч байгаа. Энэ байдлыг анхаарч үзэхийг хүсч байна. Бэлнээр 12027000 төгрөгийг өгөхдөө гэрч нарыг байлцуулаад 9257000 төгрөгийг гэрчтэй өгсөн байгаагаа нотлож өгсөн. Үүнийг тэмдэглүүлмээр байна. 2770000 төгрөгийг гэрчүүд П. нь Д.*******д өгсөн гэдэг. Иймд миний үйлчүүлэгч нар энэ хүнд нийт 23890000 төгрөгийг өгсөн байгаа. Одоо үлдэгдэл 2390000 төгрөгийг төлөх ёстой байгаа. Иймд илүү нэхэмжилсэн 13027000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналыг оруулж байна. Хар дэвтрийг нотлох баримтын шаардлага хангаагүй гэж байна. Хуулиар бичмэл нотлох баримтыг зохицуулж өгсөн байгаа. Хуулбарласан баримт нь тамга тэмдэгтэй байх ёстой. Гараар бичсэн нотлох баримт нь заавал тамга тэмдэг дарагдсан байх ёстой гэдэг шаардлага байхгүй. Иймд нотлох баримтын шаардлага хангаж байгаа тул шүүх үүнийг үнэлж өгнө үү. Өнөөдөр тухайн нэхэмжлэгч нь ийм тайлбарыг гаргаж байна. Согтуу үедээ мөнгө авч байсан болохыг үгүйсгэхгүй би энэ дээр эргэлзэж байгаа гэсэн тайлбарыг гаргаж байдаг тул согтуугаар мөнгө авснаа санахгүй байгааг үгүйсгэхгүй энэ байдлыг хэргийг шийдвэрлэхдээ анхаарч үзэхийг хүсч байна. Эдгээр хүмүүс таны ачийг бодоод 9300000 төгрөг дээр эвлэрье гэсэн байдаг. Гэтэл нэхэмжлэгч эвлэрээгүй байдаг. Хэрвээ энэ хэрэг шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхэд хүрвэл шүүхээс гарах шийдвэрийг баталгаажуулах тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаж байна. Өнөөдөр П.ийн зээлсэн мөнгөн дүн нь их харин Ж.*******ийн зээлсэн мөнгө бага байх тул энэ захирамжийг хүчингүй болгох үндэслэл байна. Мөн хэргийг эцэслэн шийдвэрлэсний дараагаар хавтас хэрэгт байгаа хар дэвтрийг эргүүлж олгож өгөхийг хүсч байна. Энэ дэвтэр нь миний үйлчлүүлэгчид хэрэгтэй байх тул буцааж авахыг хүсч байна. Зээлийн гэрээний харилцааг зөв тодорхойлоогүй гэж Улсын дээд шүүх шийдвэрлэсэн. Нэг нэгэндээ шаардах эрхийг шилжүүлээгүй байгаа. Үүнийг хуулиар тодорхойлж өгсөн байгаа. Хавтаст хэргийн хүрээнд үүнийг нотолсон баримт байхгүй. Иймд Энхтөрийн зээлдүүлсэн 1000000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэл байгааг шүүхэд тайлбарлаж байна гэв.
П. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Сөрөг нэхэмжлэлийн хувьд урд нь би 2452070 төгрөгийн нэхэмжлэл гаргасан. Энэ нэхэмжлэлийг худалдагч нарын хөтөлж байсан болон миний өөрийн хөтөлж байсан дэвтрүүд дээрээс зөвхөн баримттай зүйлүүдийг би гаргаж нэхэмжилсэн. Одоо би сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна. Би нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөөд бичгээр шүүхэд гаргаж өгсөн бол шүүх хуралдаан хойшлох байсан байх. Иймд би шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх зорилготойгоор ирсэн байгаа. 2452070 төгрөг нэхэмжилснээс давхар бичигдсэн 396400 дээр 142100 төгрөгийг сөрөг нэхэмжлэлээсээ тус тус хасч 225400 төгрөгийг нэмэгдүүлж байна. Энэ нэмэгдүүлж байгаагийн шалтгаан нь дэвтрийн ар дээр бичсэн байсныг нэхэмжлэлийн үнийн дүнд ороогүй байсан. Иймд сөрөг нэхэмжлэлийн дүн 2139470 төгрөгийг нэхэмжилж нэхэмжлэлийн үнийн дүнгээ бууруулан нэхэмжилж байна. Сөрөг нэхэмжлэлийн 312600 төгрөгөөс татгалзаж байна. Миний сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбарт Д.******* нь 2013 оны 12 сард П. авсан зүйлээ тодруулахад 900000 орчим төгрөг болсон гэж бичсэн байсан. Энэ нь үнэн бодитой тоо байгаа. 3 худалдагч авсан барааны үнэ 854000 төгрөг болж байсан. Үүнээс хойш тодруулж асуугаагүй байдаг. Үүн дээр нэмж нэхэмжилсэн байгаа гэв.
Д.******* сөрөг нэхэмжлэлд хариу тайлбарлахдаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг би 100 хувь эсэргүүцэж байна. Энэ хүмүүс дандаа худлаа ярьж байна. Энэ хүмүүс манай эхнэрийг төрсөн нялх хүүхдийн мөнгийг хүртэл зээлсэн. Энэ мөнгийг аваагүй гэж ярьдаг. Энэ хүмүүстэй найз нөхөд байсан. Би Ж.*******ийг 11 дүгээр сарын 27-ны өдөр авч Дундговь аймаг руу төрсөн дүүгийнхээ ямааны ноолуурыг борлуулах гэж түүнийг Дундговь аймгийн хүн байна хүн таних байх гэээд гуйгаад авч явсан. Тэр ноолуурыг борлуулчихаад би тэр мөнгөнөөсөө Ж.*******т 4900000 төгрөгийг зээлдүүлсэн. 2013 оны 03 сарын 24-ний өдөр надад 2550000 төгрөгийг өгсөн гэж худлаа ярьж байна. Миний хоёр дүү ингэж худлаа ярьж яваад яах юм бэ? авсан бол авснаа үнэнээр нь хэлсэн нь дээр шүү дээ. Худлаа яриад байх юм. Энэ хүмүүсийг мөнгөө өгөхгүй байхаар нь Ж.*******ийн хөдөө гэрт нь би очсон. Очоод би ах нь банкны өр зээл их байна. Авсан мөнгөө хүү гээд яах вэ өгчих гэж хэлсэн. Гэтэл энэ хүмүүс байшингаа зараад мөнгөнд нь тэр машинаа оролцуулаад авсан байсан. Ийм машин авчихлаа гэж надад хэлж байсан. Надад унаатай болсон юм чинь алтанд яваад мөнгийг чинь өгнө гэсэн. Би тэгэхээр нь машинаа зараад миний мөнгийг өгчих гэж хэлж байсан. Би Дундговь аймгаас шөнө 2 цагт ирээд энэ хүмүүсийг төмөртийн овоон дээр 2-3 цаг хүлээгээд ирээгүй. Дараа нь энэ хүмүүс машинаа П.ийн төрсөн ахын нэр дээр шилжүүлж хүний машин болгон зугтаалгасан. Тэгээд би эвлэрүүлэн зуучлагчид хандахад энэ хүмүүс залилан хийгээд байсан учраас шүүхэд хандах нь зүйтэй юм байна гээд шүүхэд нэхэмжлэл гаргасан. Өнөөдөр өгсөн 2 гэрчийн мэдүүлгийг би 100 хувь эсэргүүцэж байна. Би дансаар гүйлгээ хийж байсан. Бэлнээр нэг ч төгрөг авч байгаагүй. Надаас мөнгө аваад хүүнд нь манай дэлгүүрээс дуртай юм аа аваарай гэдэг байсан. Би эдний дэлгүүрт орлого оруулж, архи ууж амьдралаа л балалсан болохоос надад олсон ашиг байхгүй. Би сүүлд нь өөрөө хохироод сууж байна. Дэлгүүрээс авсан мөнгөнийхөө хүүнд дуртай юмаа ав гэхэд хэнч гэсэн дуртай юм авахыг л бодно шүү дээ. Би дэлгүүрээс нь дуртай юм аа авч таних танихгүй хүнийг дайлж байсан нь үнэн. Дэлгүүрээс нь юм аваад гарахад нь хэдэн төгрөгний барааг хэдээр ч бичдэг байсан юм мэдэхгүй. Илүү бичдэг байсныг ч үгүйсгэхгүй. Би энэ хоёр хүнд үнэхээр гомдож байна. Дундговь аймгаас аавыгаа хүртэл манайд авч ирээд энэ манай хуурай ах байгаа юм гээд намайг энэ хүмүүс архи, дарсаар хуураад залилан хийж мөнгө төгрөг аваад сүүлд нь өгөхгүй гэж байна. Бүтэн нэг жилийн хугацаанд худлаа нотлох баримтыг цуглуулж шүүхийн ажлыг болон бидний ажлыг хүндрүүлж байна. П. надад 5000000 төгрөгийг бэлнээр тоолоод өгөхөд 2 гэрч нь хажууд хараад байж байсан гэж байна. Хэрвээ тийм бол энэ хүн санхүүгийн хүн байж 1000 төгрөг хүнд өгсөн ч гарын үсэг зуруулдаг гэж ярьдаг хүн байж надад 5000000 төгрөгийг бэлнээр өгч байсан гэсэн мөртлөө нэг ч гарын үсэг байдаггүй. Дансаар гүйлгээ хийхэд хуулга нь гарч ирдэг болохоор би үүнд 100 хувь итгэлтэй байна. Би бэлнээр энэ хүмүүсээс нэг ч төгрөг авч байгаагүй. Би энэ хүмүүст тусалж дэмжиж ах дүүс шиг байсан нь үнэн. Намайг ингэж залилах цаад санааг нь би яаж мэдэх вэ. Би дэлгүүрээс нь мөнгөнийхөө хүүнд бараа авч байсан нь үнэн. Гэхдээ би гэртээ ганц ширхэг ч талх авч очоогүй хүн. Би мөнгө төгрөг өгч байхдаа тухайн үед хоёулаа очиж нотариатаар гэрчлүүлж мөнгөө өгье гэхэд П. нь манайх хөрөнгөтэй айл. Та санаа зовох юм байхгүй. Бид нар мөнгийг чинь өгнө гэхэд нь би орхисон. Бид нар мөнгийг бэлнээр авч байгаагүй. Дандаа дансаар авч байсан. Ингээд хүмүүсийг залилж болдог юм байна гэж бодож байгаа бол санасны чинь гарз. Би хүү мөнгөө болъё гэхэд үндсэн авсан мөнгөө өгчих гэж гуйхад байшингаа зараад мөнгийг чинь өгнө гэсэн. Дэлгүүрээ зарсных нь дараа нь би мөнгөө авъя гэхэд бүх мөнгийг банк авчихсан гэв.
Үндэслэх нь:
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.” Мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно.” гэж заасны дагуу нэхэмжлэгч Д.******* нь дансаар П.д 20850000 төгрөгийг шилжүүлсэнээс 9860000 төгрөгийг буцааж авсан. Ж.*******т дансаар 5250000 төгрөгийг шилжүүлсэнээс 1903000 төгрөгийг авсан. Нийт дансаар 26100000 төгрөг зээлүүлж 11763000 төгрөгийг эргүүлж авсан. Одоо үлдэгдэл 14337000 төгрөг болох нь Д.*******, П., Ж.******* нарын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгууд, нэхэмжлэгч Д.*******гийн “...П.д дансаар 20850000 төгрөгийг өгөөд 9860000 төгрөгийг буцааж авсан. Ж.*******т дансаар 5250000 төгрөгийг өгөөд буцаагаад 1903000 төгрөгийг авсан...” гэсэн тайлбар, хариуцагч Ж.*******ийн “...Энэ хүн надад 5250000 төгрөгийг дансаар өгсөн...” гэсэн тайлбар, хариуцагч П.ийн “2013 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 1850000 төгрөг, 07 сарын 24-ний өдөр 3000000, 08 сарын 27-ны өдөр 2000000 төгрөг, 10 сарын 02-ны өдөр 3000000 төгрөг, 10 дугаар сарын 21-ний өдөр 100000 төгрөг, 10 сарын 31-ний өдөр 500000 төгрөг, 11 сарын 01 өдөр 1000000 төгрөг, 11 сарын 01-ний өдөр 500000 төгрөг, 11 сарын 28-ны өдөр 2000000 төгрөг, 12 сарын 04-ний өдөр 1000000 төгрөг, 12 сарын 31-ний өдөр 4000000 төгрөг, 2014 оны 01-ний сарын 16-ны өдөр 500000 төгрөг, 03 дугаар сарын 29-ний өдөр 2500000 төгрөг, 31-ний өдөр 2400000 төгрөг нийт 20850000 төгрөг дансаар орж ирсэн байдаг...” гэсэн тайлбараар нотлогдож байна.
Хариуцагч П., Ж.******* нар нь 11763000 төгрөгийг дансаар шилжүүлж Д.*******д өгсөн болох нь Хаанбанкны Депозит дансны хуулга болон нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбараар нотлогддог. Талууд энэ талаар маргахгүй байна.
Хариуцагч П. нь бэлнээр нийт 12027000 төгрөг өгсөн. Тухайлбал: 2013 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 100000 төгрөг, 03 дугаар сарын 25-ны өдөр 2550000 төгрөг, 06 дугаар сарын 05-ны өдөр 500000 төгрөг, 08 дугаар сарын 05-ны өдөр 3000000 төгрөг, 08 дугаар сарын 25-ны өдөр 900000 төгрөг, 09 дүгээр сарын 16-ны өдөр 600000 төгрөг, 21-ний өдөр 500000 төгрөг, 10 дугаар сарын 19-ний өдөр 3157000 төгрөг, 11 дүгээр сарын 21-ний өдөр 600000 төгрөг, 11 дүгээр сарын 26-ны өдөр 100000 төгрөг нийт 12027000 төгрөгийг Д.*******д өгсөн, нэхэмжлэгч Д.******* нь П.ээс бэлэн мөнгө авч байгаагүй гэж маргана.
П. нь 2000000 төгрөгийг бэлнээр Д.*******д төлсөн болох нь хариуцагч П.ийн “...06 сарын 05-ны өдөр 500000 төгрөг, ...08 сарын 25-ны өдөр 900000 төгрөг, 09 сарын 16-ны өдөр 600000 төгрөг ...бэлнээр өгсөн” гэсэн тайлбар, гэрч Ш.Наранцэцэгийн “...хүүхдийн баяр өнгөрөөд хэдхэн хонож байсныг би мэдэж байна. Энэ өдөр 500000 төгрөг авсан. ...08 дугаар сарын 24-ний өдөр 900000 төгрөг, 16-ны өдөр 600000 төгрөг ...бэлнээр авч байсан...” гэсэн мэдүүлэг зэргээр нотлогддог. Иймд Д.*******гийн нэхэмжлэлээс хасч тооцох үндэслэлтэй гэж үзлээ.
Хариуцагч П.ийн бэлнээр төлсөн мөнгөний үлдэгдэл 10027000 төгрөг болж байх бөгөөд үүнийг Д.*******д бэлнээр өгсөн гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байна гэж үзлээ. П. нь үүнийгээ нотолж гэрчийн мэдүүлэг болон хувийн хөтөлгөөний хар дэвтэр, худалдагч нарын хувьдаа хөтөлсөн дэвтэр зэрэг баримтуудыг гаргаж өгдөг боловч гэрч П.Отгонцэцэг нь бэлэн мөнгө өгч авч байсан талаар гэрчилдэггүй. Гэрч Ш.Наранцэцэгийн 2000000 төгрөг бэлнээр өгсөн гэх мэдүүлгээс бусад мэдүүлэг, Г.Оюун-Эрдэнийн мэдүүлэг нь өөр хоорондоо цаг хугацааны хувьд зөрүүтэй, дэлгүүрийн худалдагч нарын хувийн хөтөлгөө гэх дэвтрийг нотлох баримтаар судалж, түүнд үзлэг хийсэн бөгөөд аль нь хэний дэвтэр болох нь тогтоогдохгүй, нэхэмжлэгч нь уг дэвтрүүдийн эзэмшигчийг хэлдэг боловч үзлэгээр энэ нь нотлогдохгүй, уг дэвтрүүдэд бичигдсэн зүйлүүдэд шүүх эргэлзээ төрж байх тул дээрх нотлох баримтуудыг шүүх шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.
Нэхэмжлэгч Д.******* хариуцагч Ж.*******т дансаар 5250000 төгрөг шилжүүлсэн байх бөгөөд 1903000 төгрөгийг буцааж төлсөн болох нь Хаан банкны дансны хуулгаар нотлогддог.
Үлдэгдэл 3347000 төгрөгийг хариуцагч Ж.******* Д.*******д төлсөн гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна. Иймд энэ мөнгийг Ж.*******ээс гаргуулж Д.*******д олгох нь зүйтэй гэж үзлээ.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч П.ээс 8990000 төгрөг, Ж.*******ээс 3347000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.*******д олгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Д.******* нь манай эхнэр Н.Энхтөр 1000000 төгрөгийг хариуцагч Д. Ж.******* нарт бэлнээр өгсөн гэх боловч хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байх бөгөөд Н.Энхтөрийн зээлдүүлсэн гэх 1000000 төгрөгийг Д.******* нэхэмжлэх эрхтэй болох нь нотлогдохгүй байх тул нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасч тооцов.
Хариуцагч П. 2452070 төгрөгний бараа Д.******* зээлээр авсан гэх боловч худалдагч Ш.Наранцэцэг, Г.Оюун-Эрдэнэ, П.Отгонцэцэг нарын ажиллаж байх үед авсан барааг П. нэхэмжлэх эрхгүй, П.ийн болон бусад худалдагч нарын үед Д.*******гийн авсан гэх бараануудын нэр тодорхой биш зөвхөн мөнгөн дүн бичигдсэн, мөн хэдэн төгрөгний үнэтэй ямар барааг авч байснаа нотлоогүй тул Д.*******гээс дээрхи мөнгийг гаргуулах үндэслэлгүй гэж үзлээ.
П. нь 2452070 төгрөгний сөрөг нэхэмжлэл гаргаснаас шүүхийн шатанд нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн 2139470 нэхэмжилжээ. Үндсэн нэхэмжлэлийн хариуцагч П. Ж.******* гэж байхад сөрөг нэхэмжлэлийн нэхэмжлэгч нь зөвхөн П. байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт зааснаар сөрөг нэхэмжлэл гэж үзэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ
Хавтаст хэрэгт *******ийн *******гийн 5585496866 тоот дансны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 1-ийн 4-62/, Өмнөговь аймгийн автотээврийн төвийн 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 123 тоот тодорхойлолт /хх 1-ийн 65/, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх 1-ийн 66/, П.Очбадрахын тодорхойлолт, /хх 1-ийн 76/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх 1-ийн 77/, Өмнөговь аймгийн автотээврийн төвийн 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 156 тоот тодорхойлолт /хх 1-ийн 89/, Хаан банкны 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 1057 дугаартай тодорхойлолт /хх 1-ийн 103/, 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 1128 дугаартай тодорхойлолт /хх 1-ийн 108/, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх 1-ийн 113/, 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Ж.*******, П. нарын гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх 1-ийн 134/, Д.*******, Н.Энхтөр нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх 1-ийн 135/, 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны танилцуулга /хх 1-ийн 166/, Өмнөговь аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн Б/825 тоот албан бичигийн хуулбар /хх 1-ийн 167/, 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/1328/ тоот албан бичигийн хуулбар /хх 1-ийн 170-171/, Өмнөговь аймгийн автотээврийн төвийн 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 143 дугаартай тодорхойлолтын хуулбар /хх 1-ийн 168/, 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 268 тоот тодорхойлолтын хуулбар /хх 1-ийн 169/, Өмнөговь аймгийн автотээврийн төвийн 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 122 дугаартай тодорхойлолт /хх 1-ийн 248/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 2-ийн 21/, П.ийн 5585165925 тоот Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 2-ийн 48-74/, Ж.*******ийн 5598013239 тоот Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 2-ийн 27-47/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 2-ийн 90, 164/, Иргэний хэргийн давж заалдах шатны 3 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 27 дугаартай магадалал /хх 2-ийн 101-104/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 2-ийн 127, 132/, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх 2-ийн 174-175, 196/, Гялс анагаах ухааны төвийн өдрийн үйлчлүүлэгчийн мэдээлэлүүд /хх 2-ийн 198-199/, эхосоногрофия /хх 2-ийн 200/, үзлэгийн тэмдэглэл, хар дэвтэр зэрэг баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө….” гэж заасны дагуу авагдаж хавтаст хэрэгт хавсаргагдсан байх бөгөөд нотлох баримтын шаардлага хангасан байна.
Харин гараар хөтөлсөн дэвтрийн хуулбарууд /хх 1-ийн 142-163/, П.ийн 5585165925 тоот Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 1-ийн 173-230/, Ж.*******ийн 5598013239 тоот Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 1-ийн 231-246/, Н.Энхтөрийн 5585219871 тоот Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 2-ийн 1/, Ж.*******ийн 5598013239 тоот Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 2-ийн 3-14, 23-24/, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн шүүгчийн захирамж /хх 2-ийн 98/, гараар хөтөлсөн дэвтрийн хуулбарууд /хх 2-ийн 180-190/, зэрэг баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө….” гэж заасан шаардлагыг хангаагүй байгааг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгч Н.Энхтөр нь 15,337,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагадаа улсын тэмдэгтийн хураамжид 242,290 төгрөг төлсөн байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч өөрчлөгдөж Д.******* болсон тул Н.Энхтөрийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн мөнгийг буцаан олгож нэхэмжлэгч Д.*******гээс улсын тэмдэгтийн хураамжид 242,290 төгрөгийг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулж, хуульд заасны дагуу хариуцагч П.ээс 158970 төгрөг, Ж.*******ээс 68502 төгрөгийг тус тус гаргуулж Д.*******д олгохоор тогтов.
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн захирамжаар хариуцагч Ж.*******ийн эзэмшлийн 15-88 ӨМӨ улсын дугаартай Ланд круйзер-100 маркийн авто машиныг битүүмжилж, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсан байгаа тулшийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл битүүмжлэлийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Р.УРАНЧИМЭГ