| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 185/2019/0169/Э |
| Дугаар | 252 |
| Огноо | 2019-03-19 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Н.T |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 252
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,
Нарийн бичгийн дарга М.Оргилтунгалаг,
Улсын яллагч Б.Түвшинбаяр,
Өсвөр насны шүүгдэгч Д.Э, түүний өмгөөлөгч Ж.Баасанжав,
Өсвөр насны шүүгдэгч О.Б, түүний өмгөөлөгч Г.Сүхээ,
Өсвөр насны шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч Г.Сүхээ,
Өсвөр насны шүүгдэгч Х.А түүний өмгөөлөгч Д.Сувд-Эрдэнэ,
Хууль ёсны төлөөлөгч Х.Пүрэвсүрэн, О.Дэлгэржаргал, Б.Энхсайхан, Х.Ундрал нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар Боржигон овогт М-н Э, Партизан овогт О-н Б, Бумлайн овогт Б-н Э нарт , Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар Боржигон овогт Х-н А нарт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1809020070630 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.
1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2001 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 102 дугаар дунд сургуулийн 10в ангид сурдаг, ам бүл 3, эх, дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Сэлбийн 26-688 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / РД:УК01241215 / Боржигон овогт М-н Э,
2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2003 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 15 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 127 дугаар дунд сургуулийн 10 дугаар ангид сурдаг, ам бүл 4, ах, эгч, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Жамсран уулын 3-2085 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн / РД:УЦ03232252 / Партизан овогт О-н Б,
3. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2002 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 17 настай, эрэгтэй, Бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Механик тээврийн коллежийн 1 дүгээр курст сурдаг, ам бүл 5, эцэг, эх, ах, дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Хоршоолол 2 дугаар гудамж 5 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн / РД:УК02012314 / Бумлайн овогт Б-н Э,
4. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2002 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Хэнтий аймагт төрсөн, 17 настай, эрэгтэй, Бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, ах, эгч нарын хамт Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, 1-753 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / РД:СЮ02231413 / Боржигон овогт Х-н А нар нь:
- Б.Э, Х.А, О.Б, М.Э нар нь бүлэглэн 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг, Яргайтын зуслангийн задгайд байрлах хохирогч А.Отгоны зуслангийн байшингийн цонхоор нууцаар хууль бусаар нэвтэрч, Рhilips брэндийн будаа агшаагч, майхан, шиддэг майхан, аяны хөнжил, хийлдэг гудас, эрэгтэй хүний ноосон цамц, эмэгтэй хүний ноосон цамц, саравчтай малгай, эрэгтэй хүний хар куртик, уулын пүүзэн гутал, зөөврийн компьютерын цүнх зэрэг эд хөрөнгийг авч 2.190.800 төгрөгний хохирол учруулсан,
- Б.Э, М.Э, О.Б нар нь бүлэглэн 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Яргайтын задгай тоот хаягт оршин суух хохирогч Ж.Галхүүгийн эзэмшлийн зуслангийн байшинд нэвтэрч, эд хөрөнгийг авч 620.000 төгрөгийн хохирол учруулсан,
- Б.Э, М.Э, О.Б нар нь бүлэглэн 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Яргайтын задгай тоот хаягт оршин суух хохирогч А.Ариунтуяагийн эзэмшлийн байшинд нэвтэрч, эд хөрөнгийг авч, 1.778.000 хохирол учруулсан,
- Б.Э, М.Э, О.Б нар нь бүлэглэн 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Яргайтын задгай тоот хаягт оршин суух хохирогч Б.Мөнхжаргалын эзэмшлийн зуслангийн байшинд нэвтрэн, эд хөрөнгийг авч, 40.000 төгрөгийн хохирол учруулсан,
- Б.Э, М.Э, О.Б нар нь бүлэглэн 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо Сэлбийн 3-12 тоотод оршин суух А.Эрдэнэзоригийн байнга амьдрах орон байранд нэвтэрч, зөөврийн компьютер, малгай, биет 300 ам доллар буюу 718770 төгрөг хулгайлж, нийт 1.113.770 төгрөгний хохирол учруулсан,
- Бүрэнжаргал, Б.Э нар нь бүлэглэж "2018 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлбэ зуслангийн задгай тоот хохирогч С.Мөнхзоригийн зуслангийн байшингийн вакум цонхны решотик төмрийг эвдэн, вакум цонхыг түлхэн орж, их гарын мөнгөн аягыг авч, 470.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч С.Мөнхзориг мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2018 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр манай хүүхэд өдрийн цагаар зуслан дээр очход манай байшингийн 1 давхарын зүүн талын цонхны решотик төмрийг салгаж аваад вакум цонхыг түлхэн хулгай орж хүүхдийн скит тоглоом, их гарын айрагны том мөнгөн аяга алга болсон байсан. Мөн виски архи, дарс уусан байсан гэжээ. / 1 дүгээр хавтас 24-26 /
Хохирогч А.Отгон мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Манай зуслангийн байшин Чингэлтэй дүүргийн 19-р хорооны нутаг дэвсгэр Яргайтын зусланд байдаг бөгөөд 2018 оны 05-р сарын 08-ны өдөр зуслангийн байшин дээрээ очоод цэвэрлэгээ хийгээд явсан. Тэгээд 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр зуслангийн байшин дээрээ амралтын өдрүүдээр очиж амрах санаатай очсон чинь байшингийн урд талын цонхны хаалтыг хөшиж дээшлүүлсэн, вакум цонхны салхивч бага зэрэг онгорхой байсан. Тэгээд байшиндаа ороод үзсэн чинь цонхны доод талд байсан 6-8 хүний хар өнгийн ууттай ногоон өнгийн майхан байхүй, дээд талд нь байсан аяны ширээ, сандалны ком хөдөлсөн байдалтай, үүдний өрөөнд байсан уулын ногоон саарал өнгийн пүүз, өлгүүрт байсан ногоон хар өнгийн 2 ширхэг цамц, улаан өнгийн малгай, ягаан өнгөтэй углаашин гутал байхгүй байсан. Тэгээд гал тогооны өрөө рүү ороход Рhilips брендийн будаа агшаагч бас байхгүй байсан. Мөн 2 давхар руу гардаг шатны доор байсан бор өнгийн Spaiding гэсэн бичигтэй сагсан бөмбөг, LJ гэсэн бичигтэй Lebron гэсэн сагсан бөмбөг байхгүй байсан. Хоёр давхарт гарахад хүүхдийн ширээний ар талд байсан Quechhua брендийн шиддэг майхан, 3 ширхэг мешок, хар өнгийн нөүтбүүкний цүнх алдагдсан байсан гэжээ. / 1 дүгээр хавтас 145-146 /
Хохирогч Л.Цэндсүрэн мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Би Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайтын зусланд хашаа байшинтай юм. Хүүхдүүдтэйгээ хамт 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 15 цагт ирсэн чинь том өрөөнд байсан 23 инчийн ЛСД зурагт алга болсон, гэрийн цонхны салхивч онгорхой байсан гэжээ. / 1 дүгээр хавтас 234-236 /
Хохирогч Ж.Галхүү мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр манай зуслангийн хөрш айлын хүн болох Ариунаа надруу утсаар залгаж “ Танай гэрт хулгай орсон байна “ гэж хэлсэн. Ингээд би Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайтын задгай тоотод байрлах зуслангийн байшиндаа иртэл хаалганы 3 цоожыг эвдлээд цүүтэй нь цуг газар тавьчихсан байсан. Ингээд би гэртээ ортол зурагт, аяны майхан хулгайд алдагдсан байсан гэжээ. / 2 дугаар хавтас 49-50 /
Хохирогч А.Ариунтуяа мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр манай эгч Ариунаа надруу утсаар залгаж “Танай гэрт хулгай орсон байна” гэж хэлсний дагуу би зуслангийн байшиндаа иртэл манай байшин доторх эд зүйлсийг эмх замбараагүй болгож, хоол хийж идсэн, сав суулга, ор хөнжлийн даавуу бохирдуулсан байсан гэжээ. / 2 дугаар хавтас 55-57 /
Хохирогч Б.Мөнхжаргал мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр манай зуслангийн байшингийн хойд айлын хүн болох Галаа манай эгч рүү утсаар залгаад эгч над руу залгаж танайд хулгай орсон байна гэж хэлсэн. Ингээд би зуслангийн байшиндаа иртэл хаалганы 4 цоожыг хөшиж онгойлгосон байсан ба 1 ширхэг хутга алдагдсан гэжээ. / 2 дугаар хавтас 60-63 /
Хохирогч А.Эрдэнэзориг мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2018 оны 04 дүгээр сарын 23-ны орой 23 цагийн үед гэртээ ирэхэд гэрийн хамаг эд зүйлс эмх цэгцгүй, хулгайч орсон байсан. Манай гэрийн шүүгээнд байсан бэлэн 300 ам доллар, DeII маркийн 15 инчийн цагаан өнгийн зөөврийн компьютер, эрэгтэй хүний хар саарал, цагаан өнгийн саравчтай 5 ширхэг малгай алдагдсан. Миний хохирол болох 718770 төгрөг, эд зүйлийн үнэлгээгээр 395.000 төгрөгний хохирол учирсныг Энхтайван, Бүрэнжаргал, Эрдэнэбаяр нар барагдуулсан. Одоо надад гомдол санал байхгүй гэжээ. / 2 дугаар хавтас 231-234 /
Гэрч О.Энх-Амгалан мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2018 оны 05 дугаар сарын 05-ны өдөр манай зуслангийн байшингаас урд зүгтээ уулын бэлийн зүгт хэдэн охид, хөвгүүд тоглоод байсан. Манай энд сагсны шийдтэй болохоор зуслангийн айлын хүүхдүүд ирээд тоглоод байгаа юм байна гэж бодсон. Тухайн үед тэр хүүхдүүд байхгүй болчихсон. Тэгээд 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр нөгөө хүүхдүүд дахин ирсэн. Намайг харахад 3 охин, 3 хөвгүүд ирсэн харагдсан. Энэ хулгай орсон айлруу очиход заавал манай байшингийн хажуугаар явж өнгөрдөг. Өнөөдөр болохоор 1 бүдүүн залуу нь бөөрөнхий майхан бололтой зүйл үүрсэн, 2 залуу нь хайрцагтай эд зүйл дамнаад явсан. Тэгээд энэ хулгай хийдэг айлруу орж байгаа харагдсан гэжээ. / 1 дүгээр хавтаст 150-151 /
Гэрч А.Ариунцэцэг мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр зуслангийн байшингаасаа юм авах гээд очтол манай байшингийн хаалга онгорхой байсан. Харин манай хөршүүд болох миний төрсөн дүү Ариунтуяа болон Галхүү ахын байшингийн хаалга хэвийн зүгээр байсан. Тэгээд би өнөөдөр буюу 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр зуслангийн байшиндаа очтол Галаа ахын байшингийн хаалга нь дэлгээтэй, манай байшингийн хаалга хагас онгойсон, Туяагийн байшингийн үүдэнд нэг хүүхэд тамхи татаж байгаад намайг хараад байшин руу гүйгээд орсон. Нэг хүүхэд нь блокон дээр гарсан, нөгөө хүүхдүүд дотор байсан. Тэгээд би хүүхдүүдийг цагдаа нарт хүлээлгэн өгсөн. Манай гэрээс эд зүйл алдагдаагүй боловч эд хогшил бусниулж хаясан байсан гэжээ. / 2 дугаар хавтас 73-74 /
Гэрч Л.Ариунбилэг мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр би Эрка, Бүрнээ, Нарка, Энхүүш, Хулан, Сэлэнгэ нарын хамт Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Бүрнээгийн гэх байшин руу очиж нэг хоночихоод маргааш нь би Сэлэнгэ нарын хамт буцаад хот руу явсан. Би анх удаа очсон. Бүрнээ, Энхүүш, Эрка, Нарка нар тухайн байшинд урьд нь хэд хэд очсон байх. Надад Эрка 2018 оны 04 дүгээр сарын 25-нд фэйсбүүк чатаар “ Бид нар зуслан руу 5 дахь өдөр буюу 2018 оны 04 дүгээр сарын 27-нд явлаа” гэж ярьж байсан болохоор Эрка найзуудтайгаа зуслангийн байшинд өмнө нь очиж байсан гэж бодож байна. ...Бүрнээ хэлэхдээ хаалгыг дотор талаас нь түгжчихсэн байгаа гэж хэлсэн. Намайг харахад хаалганы мод нь цуураад эвдэрчихсэн байсан гэжээ. / 2 дугаар хавтас 86-88 /
Гэрч Б.Сэлэнгэ мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр би Эрка, Бүрнээ, Нарка, Энхүүш, Хулан, Ариунбилэг нарын хамт Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Бүрнээгийн гэх байшин руу очиж нэг хоночоод маргааш нь Ариунбилэг, Хулан нарын хамт буцаад хот руу явсан. Бүрнээ, Энхүүш, Эрка нар хэлэхдээ энэ байшин Бүрнээгийн байшин, түлхүүр нь Бүрнээд байгаа гэж ярьж байсан. Бүрнээ хэлэхдээ хаалгыг дотор талаас нь түгжчихсэн байгаа гэж хэлсэн. Хаалгыг дотор талаас нь онгойлгохдоо эвдэлж хэмхлээгүй зүгээр сумтай хаалганы цоожыг онгойлгосон гэжээ. / 2 дугаар хавтас 89-91 /
Гэрч Д.Хулан мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ:...2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр би Эрка, Бүрнээ, Нарка, Энхүүш, Сэлэнгэ, Ариунбилэг нарын хамт Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Бүрнээгийн гэх байшин руу очиж нэг хоночихоод маргааш нь би Ариунбилэг, Сэлэнгэ нартай хамт буцаад хот руу явсан. Би анх удаа очсон, Бүрнээ, Энхүүш, Эрка нар хэлэхдээ энэ байшин Бүрнээгийн байшин, түлхүүр нь Бүрнээд байгаа гэж ярьж байсан. Бид нарыг очих үед цоожтой байсан. Би Бүрнээгээс “ Түлхүүр нь хаана байгаа юм бэ “ гэж асуутал Бүрнээ “ Ээжид түлхүүр нь байгаа. Дотроос нь онгойлгоно оо “ гэсэн гэжээ. / 2 дугаар хавтас 92-94 /
Өсвөр насны яллагдагч М.Э мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: …Би дээрх гэмт хэргийг О.Б, Б.Э, Х.А нартай хамт үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа. Би өөрийнхөө зүгээс учруулсан хохирлоо барагдуулсан байгаа. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Анхбаатар хохирогч А.Отгоны гэрээс эд зүйл хулгайлах хэрэг дээр цуг үйлдсэн түүнээс бусад гэмт хэрэг дээр О.Б, Б.Э бид гурав цуг явсан гэжээ. / 3 дугаар хавтас 47-49 /
Өсвөр насны яллагдагч О.Б мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Би дээрх гэмт хэргийг М.Э, Б.Э, Х.А нартай хамт үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Би бусдад учруулсан хохиролоо барагдуулах болно. М.Э, Б.Э, Х.А бид дөрөв цуг хохирогч А.Отгоны гэрээс эд зүйл хулгайлах санааг цуг гаргасан. Бид хоёр С.Мөнхзоригийн гэрээс эд зүйл мөнгөн аяга хулгай хийх санааг бид хоёр цуг гаргасан юм. Бусад хулгай үйлдэлд М.Э, Б.Э бид гурав цуг хулгайн хэрэг үйлдсэн гэжээ. / 3 дугаар хавтас 53-55 /
Өсвөр насны яллагдагч Б.Э мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Би хийсэн хэрэгтээ харамсаж байна. би дээрх хулгайн хэргийг үйлдсэн нь үнэн бөгөөд М.Э, О.Б, Х.А нартай цуг А.Отгоны гэрээс эд зүйл хулгайлсан, О.Бтай цуг С.Мөнхзоригийн гэрээс мөнгөн аяга хулгайлсан, М.Э, О.Б нартай Л.Цэндсүрэн, Ж.Галхүү, А.Ариунтуяа, Б.Мөнхжаргал, А.Эрдэнэзориг нарын гэрээс цуг эд зүйл хулгайлсан гэжээ. / 3 дугаар хавтаст 59-61 дүгээр хуудас /
Өсвөр насны яллагдагч Х.А мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Би 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр би Бүрэнжаргалаас утасны цэнэглэгчээ авах гээд 127 дугаар сургууль дээр очсон. Намайг очих үед Бүрэнжаргал, Эрдэнэбаяр, Маралаа 3 хамт байсан ба Эрдэнэбаяр “ Зуслан руу явах уу “ гэхээр нь би “ Хэний зуслан юм бэ “ гэж асуухад Эрдэнэбаяр “ Бүрэнжаргалын эгчийнх “ гэж байсан. Тэгээд бид нар Энхтайвантай уулзах гээд Сансарын түнел рүү явсан. Бид нар бүгд уулзаад зуслан руу явж байтал Эрдэнэбаяр надад нэг ажил байна гэсэн. Тэгэхээр нь би “ Ямар юм бэ “ гэсэн чинь “ Бид нар нэг ажил хийгээд байгаа” гэсэн. Тэгээд би “ Ямар ажил юм бэ “гэсэн чинь “ Айлын гэр ухаж байгаа” гэсэн. Би гайхаад одоо зүгээр л зуслан дээр очоод амрана биз дээ гэсэн чинь тиймээ гэсэн. Тэгээд бид нар явсаар байгаад нэг байшингийн гадаа ирсэн чинь Энхтайван “ Энийг онгойлго “ гэхээр нь би гайхсан чинь Бүрэнжаргал “ За.За. Тоглосон юм даа “ гээд хаалгыг нь зүгээр татаад онгойлгосон. Тэгээд бид нар тэндээ хоноод өглөө боссон чинь Энхтайван, Бүрэнжаргал тамхи олж татмаар байна гээд бид гурав уулнаас уруудаад алхсан. Тэгсэн чинь нэг нь надад нэг тоочиглосон айл байна гэсэн. Тэгэхээр нь би “ Үгүй. Үгүй. Би ийм зүйл хийхгүй. Би хэрэгтэй байгаа. Энэ зүйлд чинь оролцохгүй “ гэсэн чинь Бүрэнжаргал “ За. За. Зүгээр л туслаад өгчих” гэхээр нь Бүрэнжаргал бид нар хоёр давхар байшингийн нэг цонхыг нь хамт онгойлгосон. Дотор талын цонхыг нь Энхтайван онгойлгосон. Тэгээд “ Би гадаа нь зогсож байя “ гэтэл “ Хамт оръё “ гэхээр нь би тухайн үедээ сандарч байсан болохоор хамт орсон. Би тэр айлын нэг давхрын цонхон доороос ганцхан ширхэг бөмбөг аваад орж ирсэн цонхоороо гарсан. Удалгүй нөгөө хэд гарч ирсэн. Тэр хоёр бусад майхан. будаа агшаагч зэргийг гаргаж ирээд хажуу талын байшингийн үүдэн дээр нь тавьсан. Тэгээд тэр хавиар хүн яваад байсан болохоор би сандарсандаа анх хоносон айлдаа очсон ба Эрдэнэбаяр нь Бүрэнжаргал, Энхтайван хоёр дээр очсон. Тэгээд тэд нар удалгүй нөгөө айлаас авсан эд зүйлсээ байрлаж байсан байшин дээр авчирсан. Би “ Эдгээр эд зүйлсээр яах гэж байгаа юм бэ “ гэхэд зарна гэж Энхтайван, Бүрэнжаргал хоёрын нэг нь хэлж байсан. Тэгж байтал гаднаас нэг эгч, хоёр цагдаа найзынхаа хамт ирсэн ба дараа нь утсаараа цагдаа дуудсан. Тэгээд цагдаа нь олохгүй байхаар нь би очоод авчирсан юм гэжээ. / 1 дүгээр хавтас 195-196 /
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр
хавтас 11-16, 139-143, 213-217, 2 дугаар хавтас 26-33, 219-224,
96-99, 239-242 /
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл / 1 дүгээр хавтас 223-227, 2 дугаар хавтас 38-42 /
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 4166 дугаартай дүгнэлтэнд:
1. Шинжилгээнд ирүүлсэн Х.А, М.Э, Б.Э
О.Б нарын гарын дардсууд шинжилгээнд тэнцэнэ.
2. Шинжилгээнд тэнцсэн Б.Эы зүүн гарын эрхий, баруун гарын эрхий хурууны дардас ахлах шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Түмэннастын санд кодлосон 2018-152-СБД дугаар бүртгэгдсэн 7, 8 дугаартай гарын мөрүүдтэй тохирч байна.
3. Гарын хээний нэгдсэн санд 2018-145-СБД /4/ дугаараар бүртгэгдсэн мөр шинжилгээнд ирүүлсэн Б.Эы баруун гарын долоовор хуруугаар, 2018-227-ЧД /6/ дугаараар бүртгэгдсэн гарын мөр шинжилгээнд ирүүлсэн Б.Эы баруун ядам хуруугаар, 2018-145-СБД /6/ дугаартай гарын мөр Б.Эы баруун алгаар, 2018-145-СБД /3/дугаартай гарын мөр Б.Эы баруун гарын эрхий хуруугаар, 2018-145-СБД /5/ дугаартай гарын мөр О.Бын баруун гарын эрхий хуруугаар, 2018-145-СБД /10/ дугаартай гарын мөр О.Бын зүүн гарын ядам хуруугаар, 2018-145-СБД 121 дугаартай гарын мөр М.Эын баруун гарын дунд хуруугаар тус тус үүсгэгдэнэ гэжээ. / 1 дүгээр хавтас хэргийн 53-54 /
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 06/348 дугаартай дүгнэлтэнд:
1. М.Э, Х.А, Д.Маралмаа, Б.Э, О.Б нарын гэх гарын хээний дардас, болон №1 /1, 2, 3, 4/ гэж дугаарласан 4 ширхэг гарын мөр, №2 /1, 3, 6, II гэж дугаарласан 4 ширхэг гарын мөрнүүд шинжилгээнд тэнцэнэ. Харин №2 /2, 4, 5/ гэж дугаарласан 3 ширхэг гарын мөр шинжилгээнд тэнцэхгүй байна.
2. №2 1 гэж дугаарласан гарын мөр нь Б.Эы баруун гарын ядам хурууны дардасаар, -№2 3 гэж дугаарласан гарын мөр нь Б.Эы баруун гарын алганы дардасаар, -№1 1 гэж дугаарласан гарын мөр нь Б.Эы зүүн гарын долоовор хурууны дардасаар үүсгэгдсэн байна.
3. М1М000520003852 дугаараар бүртгэгдсэн Б.Эы гэх гарын дардас нь папилон санд 2018-145-СБД, 2018-152-СБД дугаараар тус тус бүртгэгдсэн гарын мөртэй, МЫ000520003849 дугаараар бүртгэгдсэн М.Эын гэх гарын дардас нь папилон санд 2018-145-СБД дугаараар бүртгэгдсэн гарын мөртэй, Мг\1000520003850 дугаараар бүртгэгдсэн Х.Аын гэх гарын дардас нь папилон санд 2018-186-СБД бүртгэгдсэн гарын мөртэй, ММ000520003853 дугаараар бүртгэгдсэн О.Бын гэх гарын дардас нь папилон санд 2018-145-СБД, 2018-152-СБД дугаараар тус тус бүртгэгдсэн гарын мөртэй тохирч байна гэжээ. / 2 дугаар хавтас 105-107 /
4. Эд зүйл үнэлсэн үнэлгээний тайлан / 1 дүгээр
хавтас 46-48, 174-176, 238-239, 2 дугаар хавтас 135-136, 247-248 /
Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл / 1 дүгээр хавтас 169 /
Нас тоолсон тэмдэглэл / 1 дүгээр хавтас 170-173 /
Өсвөр насны шүүгдэгч М.Э-ыг 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / 2 дугаар хавтас 07-08, 142-143, 3 дугаар хавтас 40-43, 47-49 /
Өсвөр насны шүүгдэгч О.Б-ыг 2018 оны 07 дугаар сарын 28-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / 2 дугаар хавтас 10, 84-85, 139-140, 3 дугаар хавтас 53-55 /
Өсвөр насны шүүгдэгч Б.Э-ыг 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / 2 дугаар хавтас 11-12, 87-90, 145, 3 дугаар хавтас 59-61 /
Өсвөр насны шүүгдэгч Х.А-ыг 2018 оны 08 дүгээр сарын 24-ний өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / 1 дүгээр хавтас 195-197 /
Шүүгдэгч нар урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / 2 дугаар хавтас 156-159 / зэрэг болно.
Өсвөр насны шүүгдэгч Н.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би хохирогч Ариунтуяагийн гэрийг О.Бын эгчийнх нь гэр гэж бодсон чинь биш байсан. Бид нар Ариунтуяагийн байшингийн цонхоор орсон бөгөөд хоол хийж идээд хоносон. Гэхдээ эд зүйл аваагүй. Бусад үйлдлүүдийг хүлээн зөвшөөрч байна. Бусад хохирлыг төлсөн гэв.
Өсвөр насны шүүгдэгч О.Б: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
Өсвөр насны шүүгдэгч В.Э: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
Өсвөр насны шүүгдэгч Х.А: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
Өсвөр насны шүүгдэгч Н.Э-ын хууль ёсны төлөөлөгч Х.Пүрэвсүрэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Манай хүүхдийн суурь хүмүүжил болон сурлага сайн. Эмээ, өвөө дээрээ өссөн. 1-9 дүгээр анги хүртлээ ангийн дарга байсан. Гэрээсээ гардаггүй хүүхэд бөгөөд өөрийнхөө хийсэн үйлдэлдээ гэмшиж байгаа. Цаашид хүүхдийнхээ хүмүүжилд анхаарах болно гэв.
Өсвөр насны шүүгдэгч О.Б-ын хууль ёсны төлөөлөгч О.Дэлгэржаргал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Дүү О.Б бид 2 багаасаа эмээ дээрээ өссөн бөгөөд эмээгийн бие муудсанаас хойш О.Б надад хэлэхгүй гэрээс гарч ордог болсон. Би дүүгээ болохгүй хүүхдүүдтэй нийлээд байгааг нь мэдсэн ч арай муу зүйл хийхгүй байлгүй гэж бодсон. Манай ээж гадаадад ажилладаг. Харин аав бид хоёрыг бага байхад салсан. Эхээс гурвуулаа бөгөөд бага дүү минь 2 настай. О.Б хааяа найзуудтайгаа сагс тоглоно гээд гараад явдаг. Одоо О.Б өөрийнхөө хийсэн үйлдэлд гэмшиж байгаа. Хараа хяналт тавих хүн надаас өөр байхгүй. Цаашид дүүгийнхээ хүмүүжилд анхаарах болно гэв.
Өсвөр насны шүүгдэгч В.Э-ы хууль ёсны төлөөлөгч Б.Энхсайхан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хүүхдийнхээ хийсэн хэрэгт харамсаж байна. В.Энхтайван манай дундах хүүхэд бөгөөд би өглөө ажилдаа яваад орой ирдэг болохоор анхаарал сул тавьсан. Цаашид дахиж гэмт хэрэг үйлдүүлэхгүй, анхаарал халамж сайн тавина гэв.
Өсвөр насны шүүгдэгч Х.А-ын хууль ёсны төлөөлөгч Х.Ундрал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Х.А манай дүү бөгөөд ээж минь хөдөө ажил хийдэг. Манай дүү найзуудтайгаа явж байгаад ийм хэрэгт холбогдсон. Хэрэгт холбогдсоноосоо хойш миний үгэнд сайн орж байгаа. Цаашид дахиж гэмт хэрэгт холбогдуулахгүй гэв.
Өсвөр насны шүүгдэгч Б.Э, Х.А, О.Б, М.Э нар нь бүлэглэн 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг, Яргайтын зуслангийн задгайд байрлах хохирогч А.Отгоны зуслангийн байшингийн цонхоор нууцаар хууль бусаар нэвтэрч, РЫПрз брэндийн будаа агшаагч, майхан, шиддэг майхан, аяны хөнжил, хийлдэг гудас, эрэгтэй хүний ноосон цамц, эмэгтэй хүний ноосон цамц, саравчтай малгай, эрэгтэй хүний хар куртик, уулын пүүзэн гутал, зөөврийн компьютерын цүнх зэрэг эд хөрөнгийг авч 2.190.800 төгрөгний хохирол учруулсан,
- Б.Э, М.Э, О.Б нар нь бүлэглэн 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүртлэх хугацаанд 3 удаагийн үйлдлээр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч А.Ариунтуяад 1.778.000 төгрөгний, Ж.Галхүүд 620.000 төгрөгний, Б.Мөнхжаргалд 40.000 төгрөгний хохирол тус тус учруулсан,
- О.Б, Б.Э нар нь бүлэглэж "2018 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлбэ зуслангийн задгай тоот хохирогч С.Мөнхзоригийн зуслангийн байшингийн вакум цонхны решотик төмрийг эвдэн, вакум цонхыг түлхэн орж их гарын мөнгөн аягыг хулгайлж, 470.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ... Манай байшингийн 1 давхарын зүүн талын цонхны решотик төмрийг салгаж аваад вакум цонхыг түлхэн хулгай орж хүүхдийн скит тоглоом, их гарын айрагны том мөнгөн аяга алга болсон байсан мөн виский архи дарс уусан байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч С.Мөнхзоригийн мэдүүлэг / 1 дүгээр хавтас 24-26 /, ... Байшингийн урд талын цонхны хаалтыг хөшиж дээшлүүлсэн, вакум цонхны салхивч бага зэрэг онгорхой байхаар нь ортол цонхны доод талд байсан 6-8 хүний хар өнгийн ууттай ногоон өнгийн майхан үүдний өрөөнд байсан уулын ногоон саарал өнгийн пүүз, өлгүүрт байсан ногоон хар өнгийн 2 ширхэг цамц, улаан өнгийн малгай, ягаан өнгөтэй углаашин гутал, тогооны өрөөнд байсан Рhilips брендийн будаа агшаагч, шатны доор байсан бор өнгийн Spaiding гэсэн бичигтэй сагсан бөмбөг, LJ гэсэн бичигтэй Lebron гэсэн сагсан бөмбөг, хүүхдийн ширээний ар талд байсан Quechhua брендийн шиддэг майхан, 3 ширхэг мешок, хар өнгийн нөүтбүүкний цүнх алдагдсан байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч А.Отгоны мэдүүлэг / 1 дүгээр хавтас 145-146 /, ...Зуслангийн байрны том өрөөнд байсан 23 инчийн ЛСД зурагт алга болсон, гэрийн цонхны салхивч онгорхой байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Л.Цэндсүрэнгийн мэдүүлэг / 1 дүгээр хавтас 234-236 /, …Зуслангийн байшиндаа иртэл хаалганы 3 цоожыг эвдлээд цүүтэй нь цуг газар тавьчихсан байсан. Гэртээ ортол зурагт, аяны майхан хулгайд алдагдсан байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Ж.Галхүүгийн мэдүүлэг / 2 дугаар хавтас 49-50 /, …Зуслангийн байшиндаа иртэл манай байшин доторх эд зүйлсийг эмх замбраагүй болгож, хоол хийж идсэн, сав суулга, ор хөнжлийн даавуу бохирдуулсан байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч А.Ариунтуяагийн мэдүүлэг / 2 дугаар хавтас 55-57 /, …Зуслангийн байшиндаа иртэл хаалганы 4 цоожыг хөшиж онгойлгосон байсан ба 1 ширхэг хутга алдагдсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Б.Мөнхжаргалын мэдүүлэг / 2 дугаар хавтас 60-63 /, …Гэртээ ирэхэд гэрийн хамаг эд зүйлс эмх цэгцгүй, хулгайч орсон байсан ба гэрийн шүүгээнд байсан бэлэн 300 ам доллар, DeII маркийн 15 инчийн цагаан өнгийн зөөврийн компьютер, эрэгтэй хүний хар саарал, цагаан өнгийн саравчтай 5 ширхэг малгай алдагдсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч А.Эрдэнэзоригийн мэдүүлэг / 2 дугаар хавтас 231-234 /, ...2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр нөгөө хүүхдүүд дахин ирсэн ба намайг хархад 3 охин, 3 хүү харагдсан. Энэ хулгай орсон айлруу очиход заавал манай байшингийн хажуугаар явж өнгөрдөг. Өнөөдөр болохоор 1 бүдүүн залуу нь бөөрөнхий майхан бололтой зүйл үүрсэн, 2 залуу нь хайрцагтай эд зүйл дамнаад явсан. Тэгээд энэ хулгай хийдэг айлруу орж байгаа харагдсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч О.Энх-Амгалангийн мэдүүлэг / 1 дүгээр хавтаст 150-151 /, ...2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр зуслангийн байшиндаа очтол Галаа ахын байшингийн хаалга нь дэлгээтэй, манай байшингийн хаалга хагас онгойсон, Туяагийн байшингийн үүдэнд нэг хүүхэд тамхи татаж байгаад намайг хараад байшинруу гүйгээд орсон, нэг хүүхэд нь блокон дээр гарсан, нөгөө хүүхдүүд дотор байсан. Тэгээд би хүүхдүүдийг цагдаа нарт хүлээлгэн өгсөн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч А.Ариунцэцэгийн мэдүүлэг / 2 дугаар хавтас 73-74 /, ... фэйсбүүк чатаар “ Бид нар зуслан руу 5 дахь өдөр буюу 2018 оны 04 дүгээр сарын 27-нд явлаа” гэж ярьж байсан болохоор Эрка найзуудтайгаа зуслангийн байшинд өмнө нь очиж байсан гэж бодож байна. ...Бүрнээ хэлэхдээ хаалгыг дотор талаас нь түгжчихсэн байгаа гэж хэлсэн. Намайг харахад хаалганы мод нь цуураад эвдэрчихсэн байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Л.Ариунбилэгийн мэдүүлэг / 2 дугаар хавтас 86-88 /, ... Бүрнээ хэлэхдээ хаалгыг дотор талаас нь түгжчихсэн байгаа гэж хэлсэн. Хаалгыг дотор талаас нь онгойлгохдоо эвдэлж хэмхлээгүй зүгээр сумтай хаалганы цоожыг онгойлгосон гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн гэрч Б.Сэлэнгийн мэдүүлэг / 2 дугаар хавтас 89-91 /, ...2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр би Эрка, Бүрнээ, Нарка, Энхүүш, Сэлэнгэ, Ариунбилэг нарын хамт Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Бүрнээгийн гэх байшин руу очиж нэг хоночихоод маргааш нь би Ариунбилэг, Сэлэнгэ нартай хамт буцаад хот руу явсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Д.Хулангийн мэдүүлэг / 2 дугаар хавтас 92-94 /, ...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Анхбаатар хохирогч А.Отгоны гэрээс эд зүйл хулгайлах хэргийг цуг үйлдсэн. Бусад гэмт хэргийг О.Б, Б.Э бид гурав цуг үйлдсэн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн өсвөр насны яллагдагч М.Эын мэдүүлэг / 3 дугаар хавтас 47-49 /, ... М.Э, Б.Э, Х.А бид дөрөв цуг хохирогч А.Отгоны гэрээс эд зүйл хулгайлах санааг цуг гаргасан. Бид хоёр С.Мөнхзоригийн гэрээс эд зүйл мөнгөн аяга хулгай хийх санааг бид хоёр цуг гаргасан юм. Бусад хулгай үйлдэлд М.Э, Б.Э бид гурав цуг хулгайн хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн Өсвөр насны яллагдагч О.Бын мэдүүлэг / 3 дугаар хавтас 53-55 /, …Би дээрх хулгайн хэргийг үйлдсэн нь үнэн бөгөөд М.Э, О.Б, Х.А нартай цуг А.Отгоны гэрээс эд зүйл хулгайлсан, О.Бтай цуг С.Мөнхзоригийн гэрээс мөнгөн аяга хулгайлсан, М.Э, О.Б нартай Л.Цэндсүрэн, Ж.Галхүү, А.Ариунтуяа, Б.Мөнхжаргал, А.Эрдэнэзориг нарын гэрээс цуг эд зүйл хулгайлсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн өсвөр насны яллагдагч Б.Эы мэдүүлэг / 3 дугаар хавтаст 59-61 /, …Бид нар бүгд уулзаад зуслан руу явж байтал Эрдэнэбаяр надад нэг ажил байна гэсэн. Тэгэхээр нь би “ Ямар юм бэ “ гэсэн чинь “ Бид нар айлын гэр ухаж байгаа “ гэсэн. …Бүрэнжаргал бид нар хоёр давхар байшингийн нэг цонхыг нь хамт онгойлгосон ба дотор талын цонхыг нь Энхтайван онгойлгосон. Би тэр айлын цонхон доороос ганцхан ширхэг бөмбөг аваад орж ирсэн цонхоороо гарсан ба удалгүй тэр хоёр майхан, будаа агшаагч зэргийг гаргаж ирээд хажуу талд нь байшингийн үүдэн дээр нь тавьсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн өсвөр насны яллагдагч Х.Аын мэдүүлэг /1 дүгээр хавтас 195-196 /, ...Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтас 11-16, 139-143, 213-217, 2 дугаар хавтас 26-33, 219-224,
96-99, 239-242 /, ...Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл / 1 дүгээр хавтас 223-227, 2 дугаар хавтас 38-42 /, ... Шинжилгээнд тэнцсэн Б.Эы зүүн гарын эрхий, баруун гарын эрхий хурууны дардас ахлах шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Түмэннастын санд кодлосон 2018-152-СБД дугаар бүртгэгдсэн 7, 8 дугаартай гарын мөрүүдтэй тохирч байна. Гарын хээний нэгдсэн санд 2018-145-СБД /4/ дугаараар бүртгэгдсэн мөр шинжилгээнд ирүүлсэн Б.Эы баруун гарын долоовор хуруугаар, 2018-227-ЧД /6/ дугаараар бүртгэгдсэн гарын мөр шинжилгээнд ирүүлсэн Б.Эы баруун ядам хуруугаар, 2018-145-СБД /6/ дугаартай гарын мөр Б.Эы баруун алгаар, 2018-145-СБД /3/дугаартай гарын мөр Б.Эы баруун гарын эрхий хуруугаар, 2018-145-СБД /5/ дугаартай гарын мөр О.Бын баруун гарын эрхий хуруугаар, 2018-145-СБД /10/ дугаартай гарын мөр О.Бын зүүн гарын ядам хуруугаар, 2018-145-СБД 121 дугаартай гарын мөр М.Эын баруун гарын дунд хуруугаар тус тус үүсгэгдэнэ гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 4166 дугаартай дүгнэлт /1 дүгээр хавтас 53-54 /, ...№2 1 гэж дугаарласан гарын мөр нь Б.Эы баруун гарын ядам хурууны дардасаар, -№2 3 гэж дугаарласан гарын мөр нь Б.Эы баруун гарын алганы дардасаар, -№1 1 гэж дугаарласан гарын мөр нь Б.Эы зүүн гарын долоовор хурууны дардасаар үүсгэгдсэн байна. М1М000520003852 дугаараар бүртгэгдсэн Б.Эы гэх гарын дардас нь папилон санд 2018-145-СБД, 2018-152-СБД дугаараар тус тус бүртгэгдсэн гарын мөртэй, МЫ000520003849 дугаараар бүртгэгдсэн М.Эын гэх гарын дардас нь папилон санд 2018-145-СБД дугаараар бүртгэгдсэн гарын мөртэй, Мг\1000520003850 дугаараар бүртгэгдсэн Х.Аын гэх гарын дардас нь папилон санд 2018-186-СБД бүртгэгдсэн гарын мөртэй, ММ000520003853 дугаараар бүртгэгдсэн О.Бын гэх гарын дардас нь папилон санд 2018-145-СБД, 2018-152-СБД дугаараар тус тус бүртгэгдсэн гарын мөртэй тохирч байна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 06/348 дугаартай дүгнэлт / 2 дугаар хавтас 105-107 /, ...Эд зүйл үнэлсэн үнэлгээний тайлан / 1 дүгээр хавтас 46-48, 174-176, 238-239, 2 дугаар хавтас 135-136, 247-248 /, ...Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл / 1 дүгээр хавтас 169 /, ...Нас тоолсон тэмдэглэл / 1 дүгээр хавтас 170-173 / зэрэг болно.
Шүүхээс Өсвөр насны шүүгдэгч М.Э, Б.Э, О.Б, Х.А нарыг бүлэглэн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, насанд хүрээгүй, шүүгдэгч Х.А нь учруулсан хохирлоо нөхөн төлсөн, М.Э нь хохирлын зарим хэсгийг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, тэдгээрийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Өсвөр насны шүүгдэгч Х.А нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд хохирлоо нөхөн төлсөн тул түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хувийн байдал зэргийг харгалзаад түүнд ял оногдуулахыг тэнсэж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч, тодорхой үүрэг хүлээлгэх, өсвөр насны шүүгдэгч М.Э, Б.Э, О.Б нар нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, М.Э нь зарим хохирлоо нөхөн төлсөн, шүүгдэгч нар нь хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн тул тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, учруулсан хохирол зэргийг харгалзан тэдгээрт хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг тодорхой хугацаагаар хойшлуулах нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, М.Э, Б.Э, О.Б, Х.А нар нь цагдан хоригдоогүйг дурьдаж, хохирогч А.Отгонд 2.190.800 төгрөг, Б.Мөнхжаргалд 40.000 төгрөг, А.Эрдэнэзоригт 1.113.770 төгрөг, С.Мөнхзоригт 470.000 төгрөгний хохирол учирсан нь нөхөн төлөгдсөн бөгөөд хохирогч Л.Цэндсүрэнд 138.000 төгрөгний хохирол учирснаас М.Э 46.000 төгрөг төлсөн тул үлдэх 92.000 төгрөгийг Б.Э, О.Б нараас, хохирогч Ж.Ганхүүд 620.000 төгрөгний хохирол учирснаас зурагтыг буцаан өгч, М.Э нь 120.000 төгрөг төлсөн тул үлдэх 180.000 төгрөгийг Б.Э, О.Б нараас, хохирогч А.Ариунтуяад 1.778.000 төгрөгний хохирол учирсан нь төлөгдөөгүй тул шүүгдэгч М.Э,Б.Э, О.Б нараас хувь тэнцүү гаргуулан хохирогч нарт олгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч М.Э нь хохирогч Ариунтуяагийн гэрийг О.Б-ын эгчийнх нь гэр гэж бодсон чинь биш байсан. Бид нар Ариунтуяагийн байшингийн цонхоор орсон бөгөөд хоол хийж идээд хоносон. Гэхдээ эд зүйл аваагүй гэж мэдүүлсэн боловч дээрх айл нь О.Бын эгчийнх биш болохыг мэдсэн, уг айлын цонхоор орсон болохоо, мөн уг айлд 2 дахь удаагаа орсноо хүлээн мэдүүлсэн. Хохирогч А.Ариунтуяа нь эд зүйлүүдээ алдсан талаараа мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн / 2 дугаар хавтас 55-57 /, эд зүйлүүдийг 1.778.500 төгрөгөөр үнэлсэн / 2 дугаар хавтас 135 /, түүнтэй хамт хулгай хийсэн Б.Э, О.Б нар хамтран орсон болохоо хүлээн мэдүүлсэн, эд хөрөнгийг аваагүй гэдгээ нотлож чадаагүй, тэдгээрийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байх тул түүнийг хохирогч А.Ариунтуяагийн гэрт хууль бусаар нэвтэрч, эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Өсвөр насны шүүгдэгч Боржигон овогт М-н Э, Партизан овогт О-н Б, Бумлайн овогт Б-н Э, Боржигон овогт Х-н А нарыг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Өсвөр насны шүүгдэгч Боржигон овогт М-н Э, Партизан овогт О-н Б, Бумлайн овогт Б-гийн Э нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тус бүрийг 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Өсвөр насны шүүгдэгч Боржигон овогт Х-н А-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, түүнийг хараа хяналтандаа байлгах үүргийг түүний хууль ёсны төлөөлөгч Х.Ундралд даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1-д зааснаар М.Э, О.Б, Б.Э нарт оногдуулсан хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, М.Э, О.Б, Б.Э, Х.А нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар М.Э-аас 592,833 төгрөг гаргуулан хохирогч А.Алтантуяад, О.Э-аас 728.833 төгрөг гаргуулан хохирогч Ж.Ганхүүд 90.000 төгрөг, хохирогч А.Алтантуяад 592,833 төгрөг хохирогч Л.Цэндсүрэнд 46.000 төгрөг, шүүгдэгч О.Баас 728.833 төгрөг гаргуулан хохирогч Ж.Ганхүүд 90.000 төгрөг, хохирогч Л.Цэндсүрэнд 46.000, хохирогч А.Алтантуяад 592,833 төгрөг тус тус олгож, шүүгдэгч Х.Анхбаяр нь төлөх төлбөргүйг дурьдсугай.
7. М.Э, О.Б, Б.Э, Х.А нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар М.Э, О.Б, Б.Э нар нь шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл ял оногдуулахыг дурьдсугай.
9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2, 4, 5-д зааснаар Х.Ат зан үйлээ засах, хөдөлмөрлөх сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэж, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдвэл ял оногдуулахыг дурьдсугай.
10. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хууль ёсны төлөөлөгч, хохирогч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч М.Э, О.Б, Б.Э, Х.А нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ