| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Равданжамцын Уранчимэг |
| Хэргийн индекс | 240/2016/0368/и |
| Дугаар | 438 |
| Огноо | 2016-09-20 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 438
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Уранчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 2-р баг ******* тоотод оршин суух, ******* овгийн *******ийн А /РД: *******/,
Хариуцагч: Өмнөговь аймгийн Номгон сумын *******т оршин суух, ******* овгийн *******гийн Б /РД: *******/,
Хүүхдийн тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгээд хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.А, хариуцагч О.Б, нарийн бичгийн дарга М.Сугирсүрэн нар оролцов.
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч *******ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: О.Бтай 2014 оноос 2015 оны 09 дүгээр сар хүртэл хамтран амьдарч байсан. Бид хамтран амьдарч байсан хугацаандаа гэрлэлтээ батлуулаагүй байсан бөгөөд 2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүү , 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр охин нар төрсөн. Одоо нь 2 нас 5 сартай, охин нь 2 сартай. О.Б нь хамтран амьдарч байх хугацаандаа хэл амаар доромжилж байсан бөгөөд өөр хүнтэй холбоо үүсгэн хоёул нийлж хэл амаар доромжилсон. Иймд хариуцагч О.Баас хүү , охин нартаа тэтгэлэг гаргуулан авах хүсэлтэй байна. О.Б бидний дунд эд хөрөнгийн маргаангүй болно гэжээ.
Хариуцагч О.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагч О.Б миний бие нэхэмжлэгч *******ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Бид 2010 оноос хамтран амьдарч 2015 оны 09 дүгээр сард салсан. Том хүү нь 2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн, бага охин нь 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн. Хүүхдүүд миний хүүхэд мөн. Хүүхдүүддээ хуулийн дагуу тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Хүүхдийн тэтгэлэгийн тал дээр нэхэмжлэгчтэй тохиролцож эвлэрэх хүсэлтэй байна гэжээ.
Нэхэмжлэгч Ц.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Нэмж гаргах тайлбаргүй. Том хүүхэд маань одоо 2 ой 8 сартай, бага нь 5 сар хүрэх гэж байна. О.Б нь тусдаа гэр бүлтэй болсон байхыг нь би нүдээрээ харсан. Иймд бид эвлэрээд эргээд амьдрах боломжгүй. Том хүүхэд маань хөгжлийн бэрхшээлтэй. Манай өрхийн эмч хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байна гэсэн. Бага хүүхэд маань эрүүл бойжиж байна гэв.
Хариуцагч О.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хүүхдүүдээ жилд нэг удаа мөнгийг нь бөөн өгөөд хүнс хоол өгөөд 2 хүүхдээ харж хандаад явна. Хүүхдүүд миний хүүхэд мөн. Хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Би малчин хүн учраас хүүхдийн тэтгэлэгийг сар сард нь төлөх боломж алга байна гэв.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болох Ц.Аийн иргэний үнэмлэхийн хуулбар, хүү , охин нарын төрсний гэрчилгээний хуулбар, “Энхийн хүслэн” өрхийн эмнэлгийн тодорхойлолт, О.Бы иргэний үнэмлэхийн хуулбар, хариуцагчийн хариу тайлбар зэргийг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Ц.А нь О.Баас охин , хүү нарт тэтгэлэг тогтоолгохоор шүүхэд ханджээ.
Хариуцагч О.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч, маргахгүй байна.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд Ц.А, О.Б нар нь 2014 оноос хамтран амьдарч, энэ хугацаанд 2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүү , 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр охин нар төрсөн, эцэг нь О.Б мөн болох нь зохигчдын тайлбараар нотлогддог бөгөөд зохигчид хүүхдийн эцгийн талаар маргахгүй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2 дахь хэсэгт зааснаар эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй бөгөөд тэдний хэн нэг нь хүндэтгэн үзэхээс бусад шалтгаанаар хүүхдээсээ тусдаа амьдарч байгаа тохиолдолд энэ үүргээ биелүүлэх үүрэгтэй.
Иймд О.Б нь хүүхдүүдээ тэжээн тэтгэх буюу тэтгэлэг төлөх үүрэгтэй байх тул хариуцагч О.Баас хүүхдийн тэтгэлэг гаргуулан 2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн хүү , 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн охин нарыг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.
Ц.А нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамж 56418 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болно.
Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч О.Быг улсын тэмдэгтийн хураамж 56418 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч О.Баас улсын тэмдэгтийн хураамжид 56418 төгрөг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Р.УРАНЧИМЭГ