| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Равданжамцын Уранчимэг |
| Хэргийн индекс | 240/2016/0367/и |
| Дугаар | 439 |
| Огноо | 2016-09-20 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 439
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Р.Уранчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийж
Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг Ханхонгор сумын *******т оршин суух, ******* овгийн ******* ******* /РД: *******/
Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүлээн аваад, 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн даргаар шүүгчийн туслах М.Сугирсүрэн оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч С.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие “Гэрэлт зам” нэгдэлд 1984 оноос 1990 он хүртэл тэмээ маллаж улсад нийт 27 жил ажилласан бөгөөд 2011 оноос 2016 он хүртэл Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Мэргэжлийн сургалтын сургуульд үйлчлэгчээр ажиллаж байгаад 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр өндөр настны тэтгэвэрт гарахаар болсон. Өндөр насны тэтгэвэрээ тогтоолгох гэсэн боловч миний 1984 оноос 1990 он хүртэл ажиллаж байсан хөдөлмөрийн дэвтрийг олгохдоо миний аав *******ийн *******гаар овоглосон бөгөөд бусад төрсний гэрчилгээ, цахим үнэмлэх, бичиг баримтуудыг ******* овгийн *******ар овоглож олгосон дээрх бичиг баримтууд овог нэрийн зөрчилтэй болж тэтгэвэрт гарч чадахгүй хохироход хүрээд байна. Иймд 1984 оны 08 дугаар сарын 01-ний өдөр олгосон саарал хавтастай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр ******* овгийн ******* ******* мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч С.******* шүүх ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие тус шүүхэд хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшичгээр тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Одоогоор миний бие Улаанбаатар хотод охиныхоо хүүхдийг эмчлүүлж явна. Иймд 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 11 цаг 00 минутад болох шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох боломжгүй байна. Надад нэмж гаргаж өгөх нотлох баримт, хүсэлт байхгүй. Иймд миний биеийг эзгүйгээр шүүх хуралдааныг хийж өгнө үү. Эзгүйгээр шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэжээ.
Үндэслэх нь:
Нэхэмжлэгч С.*******д Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Гэрэлт зам нэгдлээс 1984 оны 08 дугаар сарын 01-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан байх бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд:
5. Гэрч ийн “С.*******ийн овог нэрийг ******* ******* гэдэг. *******ийн ******* гэж *******ийн хойт эцэг нь байгаа юм. Хөдөлмөрийн дэвтэр олгохдоо хойт эцгээр нь овоглоод олгосон байна. Уг нь түүний төрсөн эхийг нь ******* гэдэг хүн байгаа. ******* ******* гэдэг юм. Яагаад тэгж овоглох болсон талаар нь миний хувьд мэдэх юм алга. Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Саруул нэгдлийн Өгөөмөр бригадад 1984 онд малчнаар ажилд орж ажилласан. Улмаар тасралтгүй 1991 онд нэгдэл тарж хувьчлал болох хүртэл малчнаар ажилласан. Түүнээс хойш малаа маллаж байгаад 2013 оныг дуустал малчин байсан” гэсэн мэдүүлэг,
6. Гэрч гийн “Аав нь ******* гэж хүн байсан юм. ******* нь ээж *******ар овоглодог юм байна лээ. *******ийн ******* гэж *******ийн хойт эцэг нь байгаа юм. Одоо их өндөр настай хүн байгаа. *******ийн аавыг нь ******* гэж хүн байгаа юм. Харин түүнийг яагаад ээж *******ар овоглодог болохыг нь мэдэхгүй байна. Хөдөлмөрийн дэвтрийг олгохдоо тухайн үед ******* гэж хүнээр овоглож олгосон байсан. Харин бусад бичиг баримт нь ээж болох *******ар овоглодог юм байна. Энэ нь хоорондоо зөрчил болоод байгаа юм шиг байна. Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 8-р ангийг 1979 онд төгсөөд Ханхонгор сумын Гэрэлт зам нэгдлийн Өгөөмөр бригадад малчнаар ажилд орж ажилласан. Нэгдэл нь 1990 онд татан буугдсан. Улмаар энэ хугацаанд тасралтгүй малчнаар ажиллаад хувиараа мал маллах болсон. Үүнээс хойш Ханхонгор сумын Эрдминийн сургуульд тогоочоор ажиллаж байгаад одоо өндөр насны тэтгэвэрт гарах гэж байгаа юм” гэсэн мэдүүлэг,
7. Гэрч , нарын оршин суугаа багийн Засаг даргын тодорхойлолт,
8. Гэрч , нарын иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
9. Гэрч , нарын хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг болно.
Нэхэмжлэгч С.*******д Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Гэрэлт зам нэгдлээс 1984 оны 08 дугаар сарын 01-ний өдөр олгосон саарал хавтастай хөдөлмөрийн дэвтэрт овог “*******” гэж бичигдсэн нь түүний иргэний үнэмлэх болон төрсний бүртгэлийн лавлагаанд бичигдсэн овог “*******” гэсэнтэй тохирохгүй байх бөгөөд С.******* нь хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч гэдгээ өөр журмаар тогтоолгох боломжгүй байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авч хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Гэрэлт зам нэгдлээс 1984 оны 08 дугаар сарын 01-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Өмнөговь аймгийн Архивын тасгийн 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 433 дугаартай лавлагаа, ******* овогтой *******ийн төрсний бүртгэлийн лавлагаа, Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Өгөөмөр багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэх зэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасны дагуу эх хувийг авч шинжлэн судлав.
“*******гийн *******” нэрээр олгосон хөдөлмөрийн дэвтэр нь ******* Онгэрэлийнх болох нь гэрч ийн “С.*******ийн овог нэрийг ******* ******* гэдэг. *******ийн ******* гэж *******ийн хойт эцэг нь байгаа юм. Хөдөлмөрийн дэвтэр олгохдоо хойт эцгээр нь овоглоод олгосон байна. Уг нь түүний төрсөн эхийг нь ******* гэдэг хүн байгаа. ******* ******* гэдэг юм” гэсэн мэдүүлэг, гэрч гийн “Аав нь ******* гэж хүн байсан юм. ******* нь ээж *******ар овоглодог юм байна лээ. *******ийн ******* гэж *******ийн хойт эцэг нь байгаа юм. Одоо их өндөр настай хүн байгаа. *******ийн аавыг нь ******* гэж хүн байгаа юм. Харин түүнийг яагаад ээж *******ар овоглодог болохыг нь мэдэхгүй байна. Хөдөлмөрийн дэвтрийг олгохдоо тухайн үед ******* гэж хүнээр овоглож олгосон байсан. Харин бусад бичиг баримт нь ээж болох *******ар овоглодог юм байна.” гэсэн мэдүүлэг, төрсний бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэх зэргээр нотлогдож байна.
Иймд Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Гэрэлт зам нэгдлээс 1984 оны 08 дугаар сарын 01-ний өдөр олгосон саарал өнгийн хавтастай хөдөлмөрийн дэвтрийн эзэмшигч нь ******* ******* мөн гэж үзэх үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
Гэрч , нарын оршин суугаа газрын багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбарууд, хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд хэрэгт авагдсан бөгөөд энэ нь гэрчүүдийг өөрийн биеэр шүүхэд ирж мэдүүлэг өгсөн болохыг нотолж байна.
Гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан арга журмын дагуу, гэрчид үнэн зөв мэдүүлэг өгөх талаар хууль сануулж авсан байх тул шүүх үнэн зөв гэж үзэн шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Мөн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Өмнөговь аймгийн архивын тасгийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа зэрэг бичмэл нотлох баримтууд нь бичмэл нотлох баримтад хуулиар тавигдах шаардлагыг хангасан, хуульд заасан арга журмын дагуу авагдсан, хэрэгт ач холбогдолтой байх тул дээрхи нотлох баримтуудыг шүүх үнэлсэн болно.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.*******ийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Р.УРАНЧИМЭГ