| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Равданжамцын Уранчимэг |
| Хэргийн индекс | 240/2016/0366/и |
| Дугаар | 440 |
| Огноо | 2016-09-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 440
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Уранчимэг би
Нэхэмжлэгч: Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1-р баг, ******* тоотод оршин суух ******* овгийн *******ын ******* /РД: *******/
Хариуцагч: Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 7-р баг, ******* тоотод оршин суух ******* овгийн *******гийн ******* /РД: /
55269600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч А.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ж.******* нь А. *******ээс 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 1300000 төгрөгийг 1 сарын 10 хувийн хүүтэй, 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 7000000 төгрөгийг 1 сарын 10 хувийн хүүтэй, 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 1800000 төгрөгийг 1 сарын 10 хувийн хүүтэй. 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 6000000 төгрөгийг 1 сарын 10 хувийн хүүтэй, 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 5500000 төгрөг 1 сарын 10 хувийн хүүтэй, 2016 оны 01 дүгээр сарын 29-ны өдөр 15000000 төгрөгийг 1 сарын 10 хувийн хүүтэй. 2016 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 400000 төгрөгийг хүүгүй тус тус зээлж авсан болно. Ойрын хугацаанд төлнө гэсэн боловч одоо болтол өгөхгүй байгаа тул Ж.*******гээс үндсэн мөнгө 37000000 төгрөг, хүү 18269600 төгрөг, нийт 55269600 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч А.******* хариуцагч Ж.******* нар шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч А.******* миний бие хариуцагч Ж.*******гээс 55269600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Одоо хариуцагч Ж.*******тэй 25000000 төгрөг дээр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж байна. Нэхэмжлэлийн шаардлагаасаа 30269600 төгрөгөөс татгалзаж байна.
Хариуцагч Ж.******* миний бие нэхэмжлэгч А.*******тэй эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг байгуулж байна. 25000000 төгрөгийг А.*******т төлж барагдуулах нь үнэн болно гэжээ.
Үндэслэх нь:
Нэхэмжлэгч А.******* нь хариуцагч Ж.*******гээс 55269600 төгрөг нэхэмжилж байсан ба нэхэмжлэгч А.******* нь 55269600 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын 30269600 төгрөгөөс татгалзаж 25000000 төгрөг дээр эвлэрэн хэлэлцсэн болох нь тэдний шүүхэд ирүүлсэн “Нэхэмжлэгч А.******* миний бие хариуцагч Ж.*******гээс 55269600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Одоо хариуцагч Ж.Нямаүүтэй 25000000 төгрөг дээр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж байна. Нэхэмжлэлийн шаардлагаасаа 30269600 төгрөгөөс татгалзаж байна. Хариуцагч Ж.******* миний бие нэхэмжлэгч А.*******тэй эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг байгуулж байна. 25000000 төгрөгийг А.*******т төлж барагдуулах нь үнэн болно” гэсэн эвлэрлийн гэрээгээр нотлогдож байх бөгөөд энэ нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Зохигчдыг эвлэрсэн үндэслэлээр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоодог бөгөөд 25000000 төгрөгөнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийн тал болох 141475 төгрөгийг хариуцагчаас, орон нутгийн төсвийн орлогоос 141475 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх хэсгийг орон нутгийн төсвийн орлогод үлдээх нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь :
1. А.*******ийн нэхэмжлэлтэй Ж.*******д хариуцагдах 55269600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийн зохигч талууд 25000000 төгрөгөн дээр эвлэрэн хэлэлцсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Р.УРАНЧИМЭГ