Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 0015

Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэнийг баталж,  хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

   Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч  Г.Гантуяа би Булган аймгийн Рашаант сумын нутагт газар тариалан эрхэлдэг “Бор банди агро” ХХК-иас Булган аймгийн Рашаант сумын Засаг даргад холбогдуулан ирүүлсэн “тус сумын Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн А/36 дугаартай захирамжийн “Бор банди агро” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч,  5 дугаар сарын 09-ний өдрийн 63 дугаар захирамжаар 158/2017/0005/З дугаарын индекстэй захиргааны хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

    Нэхэмжлэгч Булган аймгийн Рашаант сумын “Бор банди агро” ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Манай компани нь Булган аймгийн Рашаант сумын Татварын албанд бүртгэлтэй тус суманд газар тариалангийн үйл ажиллагаа эрхэлдэг.

Рашаант сумын Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Б/39 дугаартай захирамжаар 6307001839 нэгж талбарын дугаар бүхий 300 га үр тарианы зориулалттай газрыг Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан үндэслэлээр, эрх бүхий этгээдийн шийдвэрээр эзэмших эрхийг шилжүүлэн авч, газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээг авсан.

       Уг газрын төлбөрийг цаг тухайд нь төлж, зориулалтын дагуу ямар нэгэн зөрчилгүй эзэмшиж байсан ба 2017 оны тариалалтанд бэлтгэж техник тоног төхөөрөмж, үр бордоо зэргийг худалдан авч мөн уг газрыг барьцаалж Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас зээл авч багагүй хөрөнгө зарцуулсан төдийгүй, орон нутгийн иргэдийг ажиллуулан ажлын байраар хангаж байна

      Гэтэл Рашаант сумын Засаг дарга 2017 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр А/36 дугаартай захирамж гаргаж манай компанид газар эзэмшүүлсэн тус сумын Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Б/39 дугаартай захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Энэ талаар манай компани 2017 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр мэдэж, Рашаант сумын Засаг дарга Б.Бат-Эрдэнэтэй уулзаж шийдвэрийг хүлээн авч дээд шатны албан тушаалтан болох аймгийн Засаг даргад 2017 оны 4 дугээр сарын 19-ний өдөр гомдол гаргасан боловч тодорхой шийдвэр гаргаагүй 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр "Рашаант сумын Засаг даргад зөвлөмж хүргүүлсэн.” гэсэн хариу өглөө.

Рашаант сумын Засаг дарга шийдвэр гаргаж манай компанийн эзэмшиж байгаа дээрх газарт дахин хуваарилалт хийж иргэдэд олгох үйл ажиллагааг явуулж байна.

Засаг даргын энэхүү илтэд хууль зөрчсөн шийдвэрийн улмаас манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж, багагүй хэмжээний эд хөрөнгийн хохирол учраад байна....

      Иймд Рашаант сумын Засаг даргын 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн А/36 дугаартай захирамжийн “Бор банди агро” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бусад тооцож өгнө үү.” гэжээ.

        Хэргийн оролцогчдын харилцан тохиролцож, 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээнд:

      “Бор банди агро” ХХК-иас Булган аймгийн Рашаант сумын Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн А36 дугаартай захирамжийн “Бор банди агро” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргаж, Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс захиргааны хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байна.

Нэхэмжлэгч “Бор банди агро” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Билгүүн, хариуцагч Булган аймгийн Рашаант сумын Засаг дарга Б.Бат-Эрдэнэ бид дараах нөхцөлөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав.

1. “Бор банди агро” ХХК нь үр тарианы зориулалтаар эзэмшиж буй 300 га талбай бүхий газраас 10 хувийг буюу 30 га газрыг орон нутагт буцаан шилжүүлэх үүрэг хүлээнэ.

2. Рашаант сумын Засаг дарга нь “Бор банди агро” ХХК-ийн эзэмшиж байсан газраас үлдэх хэсэг буюу 270 га газрын эзэмших эрхийг сэргээн эзэмшүүлж, газар эзэмших эрхийн гэрээ байгуулан, гэрчилгээг шинэчлэн бичиж “Бор банди агро” ХХК-д олгох үүргийг хүлээнэ” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

        Булган аймгийн Рашаант суманд үйл ажиллагаа явуулдаг “Бор банди агро” ХХК-иас Булган аймгийн Рашаант сумын Засаг даргад холбогдуулан ирүүлсэн “тус сумын Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн А/36 дугаартай захирамжийн “Бор банди агро” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг шүүх хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчид эвлэрэн хэлэлцэж, нэхэмжлэгч “Бор банди агро” ХХК нь үр тарианы зориулалтаар эзэмшиж буй 300 га талбай бүхий газраас 10 хувийг буюу 30 га газрыг орон нутагт буцаан шилжүүлэх үүрэг хүлээхээр, хариуцагч Рашаант сумын Засаг дарга нь “Бор банди агро” ХХК-ийн эзэмшиж байсан газраас үлдэх хэсэг буюу 270 га газрын эзэмших эрхийг сэргээн эзэмшүүлж, газар эзэмших эрхийн гэрээ байгуулан, гэрчилгээг шинэчлэн бичиж “Бор банди агро” ХХК-д олгох үүргийг хүлээхээ илэрхийлэн харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

        Ийнхүү эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлд заасныг баримтлан нэхэмжлэгч “Бор банди агро” ХХК, хариуцагч Рашаант сумын Засаг дарга нарын эвлэрлийг баталж, Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 158/2017/0015/3 дугаарын индекстэй хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

       Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.4-д “ Нэхэмжлэгч, хариуцагч эвлэрэхдээ шүүхийн зардлыг өөрөөр хуваарилахаар тохиролцоогүй бол шүүх энэ зүйлд заасан журмаар шийдвэрлэнэ.” 50 дугаар зүйлийн 50.5-д зааснаар “...нэхэмжлэгч, хариуцагч эвлэрэх замаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болсон бол улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй.” гэж заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

     Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111. 111.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Бор банди агро” ХХК нь үр тарианы зориулалтаар эзэмшиж буй 300 га талбай бүхий газраас 10 хувийг буюу 30 га газрыг орон нутагт буцаан шилжүүлэх үүрэг, хариуцагч Рашаант сумын Засаг дарга нь “Бор банди агро” ХХК-ийн эзэмшиж байсан газраас үлдэх хэсэг буюу 270 га газрын эзэмших эрхийг сэргээн эзэмшүүлж, газар эзэмших эрхийн гэрээ байгуулан, гэрчилгээг шинэчлэн бичиж “Бор банди агро” ХХК-д олгох үүрэг тус тус хүлээн харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан нь хуульд харшлаагүй, бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хөндөөгүй тул нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг баталж, Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 158/2017/0015/3 дугаарын индекстэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.4, 50 дугаар зүйлийн 50.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд Төрийн сангийн 100041400941 дугаарын дансанд 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдөр төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлэхийг дурдсугай.

4. Захирамжийн хувийг хэргийн оролцогчдод хүргүүлэхийг шүүгчийн туслах Д.Булганчимэгт даалгасугай.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Г.ГАНТУЯА