| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Равданжамцын Уранчимэг |
| Хэргийн индекс | 240/2016/0348/и |
| Дугаар | 441 |
| Огноо | 2016-09-20 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 441
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Уранчимэг би
Нэхэмжлэгч: “*******” ХХК
Хаяг: БНХАУ-ын ӨМӨЗО, Баяннуур хот, Урдын дунд хошуу, *******, Утас: *******
Хариуцагч: “*******” ХХК
Хаяг: Өмнөговь аймаг, Даланзадгад хот, 3-р баг, *******, Утас: *******
239928094 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай байгууллага нь Монгол Улсын “*******” ХХК-тай 2011 онд хамтран ажиллаж нийт 500.000 тн коксжих нүүрс худалдан авах тухай гэрээг байгуулсан бөгөөд гэрээг байгуулсан өдөр манай байгууллага нь хариуцагч байгууллагын захирал Бараадуузын Батаагийн ХААН банкин дахь 5604019908 тоот валютын дансруу нүүрсний урьдчилгаа төлбөр болгон 200.000 ам.долларыг шилжүүлсэн байдаг. Гэвч хариуцагч байгууллага нь нүүрс нийлүүлээгүй бөгөөд үүнийгээ дэлхийн зах зээл дээрх нүүрсний үнийн уналт болон тээвэрлэлтийн хөлс өссөн зэрэг шалтгаанаар тайлбарлан эдийн засгийн байдал сэргэх үед гэрээгээр хүлээсээн үүргээ биелүүлнэ гэж тайлбарласаар байсан бөгөөд 2015 онд 72572 ам.долларын үнэ бүхий нүүрсийг манай байгууллагад нийлүүлсэн. 2016 онд дээрх гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлж нүүрс нийлүүлэхийг шаардсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа биелүүлээгүй тул гэрээг цуцалж урьдчилгаанд төлсөн төлбөрийн үлдэгдэл мөнгийг эргүүлэн төлөхийг шаардсан боловч өнөөг хүртэл төлбөрийг төлөөгүй байгаа болно. Иймд талуудын хооронд байгуулсан 2011 оны 03 сарын 24-ний өдрийн “Нүүрс нийлүүлэх гэрээ”-ний урьдчилгаа төлбөрийн үлдэгдэл болох 127.418 ам.долларыг хариуцагч “Говь гарден” ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Үлэмж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн нэхэмжлэлдээ: “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт миний бие итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа бөгөөд шүүхэд нэхэмжлэлээ ам.доллараар гаргасан байсан. Нэхэмжлэлд дурдсан 127418 ам.доллар нь нэхэмжлэл гаргах үеийн ханшаар 239928094 төгрөг болж байгаа болно гэжээ.
Үндэслэх нь:
Хариуцагч “Говь гарден” ХХК нь “*******” ХХК-ний нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагчийн шүүхэд ирүүлсэн “*******” ХХК “Баяннуур аймгийн Цю Лин Коал” ХХК-ний шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 239928094 төгрөгийн мөнгөн дүн дээр маргаангүй. Уг мөнгийг төлж барагдуулахад татгалзах зүйлгүй” гэсэн тайлбараар нотлогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Р.УРАНЧИМЭГ