Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 442

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ

татгалзсаныг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Уранчимэг би

 

                Нэхэмжлэгч: “*******” ХХК

       Итгэмжлэгдсэн төлөөлөгч: Өмнөговь салбарын ТТХМенежер *******,

 

                     Хариуцагч: Өмнөговь аймгийн Булган сумын ******* тоотод оршин суух, ******* овгийн ******* ******* /РД: *******/

 

Хариуцагч: Өмнөговь аймгийн Булган сумын ******* тоотод оршин суух, ******* овгийн *******гийн /РД: /

 

 

           10515670,89 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

Тодорхойлох нь:

 

Нэхэмжлэгч “*******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: *******ны Булган тооцооны төв нь Д.*******тэй 2014 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 306 тоот газар тариалангийн зээлийн гэрээ, 306 тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, 306 тоот хөдлөх хөрөнгийн гэрээ тус тус байгуулан 8500000 төгрөгийн зээлийг жилийн 25.2 хувийн хүүтэй, 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл буюу 12 сарын хугацаатайгаар олгосон. Зээлийн эргэн төлөгдөх хуваарийг хэсэгчлэн төлөх нөхцөлтэйгөөр харилцан тохиролцон хийсэн.

Зээлийн барьцаанд:

1. Г-1103000152 улсын бүртгэлийн дугаартай, №000194381 тоот гэрчилгээний дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөх эрхтэй газар,

2. 5-н ханатай гэр, 4-н ханатай гэр, төмөр пин, 32 инчийн зурагт, хивс зэргийг барьцаалсан.

Дээрх зээлийн гэрээнүүдийг талууд харилцан тохиролцож байгуулсан бөгөөд хариуцагч Д.*******, хамтран зээлдэгч Л. нар гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж, нотариатаар баталгаажуулсан тул газар тариалангийн зээлийн гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээнүүд нь хүчин төгөлдөр юм.

Зээлдэгч Д.******* нь 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн 267 хоног хугацаа хэтэрч, тус банкнаас авсан зээл, зээлийн хүүгийн төлбөрийг “Зээл буцаан төлөх хуваарь”-ийн дагуу эргүүлэн төлөлгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй зээлийн гэрээний 2.2.1-р зүйлийг зөрчиж байна. Зээлээ хугацаандаа төлөхгүй бол дараа дараагийн арга хэмжээг авах болох талаар удаа дараа сануулсан, мэдэгдсэн болно. Зээлдэгч Д.******* нь 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар дараах зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэлтэй байна. Үүнд: зээлийн үндсэн өрийн үлдэгдэл 8383726,93 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн үлдэгдэл 1818222,60 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 313721,36 төгрөг, нийт 10515670,89 төгрөг байна.

Зээлдэгч Д.*******, хамтран зээлдэгч Л. нараас үндсэн зээл, зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр нийт 10515670,89 төгрөгийг гаргуулж *******инд олгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч “*******” ХХК шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ******* ХХК  Булган тооцооны төвийн зээлдэгч Д.*******, хамтран зээлдэгч Л. нарт холбогдох нийт 10515670,89 төгрөгний нэхэмжлэлийг 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдөр гаргасан билээ. Тус хариуцагч нар нь уг зээлийг Д.Ариунтулга гэгч иргэнд дамжуулан зээлдсэн ба хариуцагч нар нь Д.Ариунтулгыг шүүхэд өгч зээл төлөх талаар шийдвэр гаргуулсан тул манай банк нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ. 

      

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч “******* ХХК  Булган тооцооны төвийн зээлдэгч Д.*******, хамтран зээлдэгч Л. нарт холбогдох нийт 10515670,89 төгрөгний нэхэмжлэлийг 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдөр гаргасан билээ. Тус хариуцагч нар нь уг зээлийг Д.Ариунтулга гэгч иргэнд дамжуулан зээлдсэн ба хариуцагч нар нь Д.Ариунтулгыг шүүхэд өгч зээл төлөх талаар шийдвэр гаргуулсан тул манай банк нэхэмжлэлээсээ татгалзаж байна” гэсэн тайлбараар нотлогдож байх тул нэхэмжлэгч “*******” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн

74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг

удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

  1. Нэхэмжлэгч “*******” ХХК нь Д.*******, Л. нараас 10515670.89 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “*******” ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 183201 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн төсврийн орлогоос 91600.5 төгрөгийг гаргуулан  нэхэмжлэгч “*******” ХХК-д олгосугай.

 

  1. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Р.УРАНЧИМЭГ