Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 465

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Ривер гарден хотхон 314-502 тоотод оршин суух эмэгтэй, ТЯ73120106 регистрийн дугаартай, Боржигон овогт Бадамсүрэнгийн Мөнхзулын ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцлээ.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чулуунчимэг оролцов. ТОДОРХОЙЛОХ нь :

Хүсэлт гаргагч Б.Мөнхзул шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Миний бие Улаанбаатар хотод ЦБКолледж төгсөөд 1994 оны 08 сараас Баянхонгор аймгийн 10 жилийн 2 дугаар сургуульд бага ангийн багшаар ажилд ороод 1996 оны 07 сарыг дуустал ажилласан.

Тухайн үед нийгмийн даатгалын дэвтэрт цалингаас суутгасан бүх бичилтийг хийсэн боловч уг дэвтрийн ард ажилд орсон, гарсан тушаалын дугаар тэмдэглээгүйгээс ажилласан хугацаа хоёр жилээр хасагдаж хохироод багаа тул 1994 оны 08 сараас 1996 оны 07 сар дуустал Баянхонгор аймгийн 10 жилийн 2 дугаар сургуульд багшилж байсан байдлыг тогоож өгнө үү? гэжээ.

Шүүх хуралдаанаар Б.Мөнхзулын иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор сумын ерөнхий боловсролын 10 жилийн 2-р сургуулийн захирлын 1995 оны 09 сарын 13-ны өдрийн 62 дугаар тушаалын хуулбар, хавсралт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

 ҮНДЭСЛЭХ нь:

Б.Мөнхзул нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д заасны дагуу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ гаргах, шаардах эрхтэй байна.

Хүсэлт гаргагч Б.Мөнхзул нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ерөнхий боловсролын 10 жилийн 2-р сургуульд 1994 оны 08 сарын 25-ны өдрөөс 1995 оны 09 сарын 13-ны өдөр хүртэл бага ангийн багшаар ажиллаж байсан болох нь Баянхонгор сумын ерөнхий боловсролын 10 жилийн 2-р сургуулийн захирлын 1995 оны 09 сарын 13-ны өдрийн 62 дугаар тушаалын хуулбар, хавсралт зэргээр тогтоогдож байна.

Б.Мөнхзул нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан Зохигч өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэсэн эрх, үүргээ хангалтгүй хэрэгжүүлснээс 1995 оны 09 сарын 13-ны өдрөөс 1996 оны 07 сар хүртлэх ажилласан байдлын талаархи нотлох баримтыг шүүхэд гаргаж ирүүлээгүй тул дээрх хугацааг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иймд Боржигон овогт Бадамсүрэнгийн Мөнхзулын хүсэлтийн зарим хэсгийг хангаж үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.2, 116, 118, 133.1.1 дүгээрзүйлүүдийг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Боржигон овогт Бадамсүрэнгийн Мөнхзулын 1994 оны 08 сарын 25-ны өдрөөс 1995 оны 09 сарын 13-ны өдөр хүртэл Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ерөнхий боловсролын 10 жилийн 2-р сургуульд бага ангийн багшаар ажиллаж байсан байдлыг тогтоож, 1995 оны 09 сарын 13-ны өдрөөс 1996 оны 07 сар хүртлэх ажилласан байдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухайхуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус заасныг баримтлан Б.Мөнхзулын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагчшийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ