| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойжоогийн Баярцэнгэл |
| Хэргийн индекс | 131/2016/0177/И |
| Дугаар | 466 |
| Огноо | 2016-07-07 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 466
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7-24-32 тоотод оршин суух, эмэгтэй, ВЕ78091429 регистрийн дугаартай, Түгчин овогт Цэрэндоржийн Балжиннямын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянхонгор аймгийн Баянхонгор 7-24-32 тоотод оршин суух, ВТ74050212 регистрийн дугаартай, Сартуул овогт Лхамсүрэнгийн Ууганжаргалд холбогдох Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваах тухай нэхэмжлэлийг 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Балжинням, түүний өмгөөлөгч Г.Доржготов, хариуцагч Л.Ууганжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чулуунчимэг нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Балжинням шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие 2007 онд Л.Ууганжаргалтай гэр бүл болж, 2008 онд хүү У.Оюунбаатарыг төрүүлсэн. Би урьд нь нэг охинтой байсан ба охин Оюунцацралыг Баянцагаан суманд аав, ээж дээрээ үлдээгээд амьдардаг байсан. Охин Оюунцацрал нь 10-р ангиа Баянцагаансуманд төгсөж, 2015 оны 09 сард Баянхонгор аймгийн 1-р сургуульд сурахаар болж, түүнээс хойш надтай хамт амьдрах болсон. Л.Ууганжаргал нь гэрлээд 7 хоноогүй намайг зодож эхэлсэн. Түүнээс хойш бүхий л хугацаанд гарт таарсан бүхнээрээ цохиж, цахилгаан тогооны залгуураар ороолгох зэргээр маш хэрцгийгээр зодож миний биед гэмтэл учруулж байсан. Удаа дараа цагдаа болон Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтэст хандаж байсан. Өмнө нь шүүхээр орж эвлэрч байсан. Одоо миний 15 настай охиныг хүчирхийлэх гэж удаа дараа оролдож, бэлгийн дарамтад байлгадаг тул энэ талаар шалгуулахаар цагдаад өргөдөл өгсөн.Л.Ууганбаяр нь хүү У.Оюунбаатарыг байнга чимхэж, хатгаж уйлуулдаг, намайг болон охиныг маань байнга ална гэж дарамталдаг тул бидний амь нас аюултай байдалд байна. Хүүхдүүдийн маань хүмүүжилд муугаар нөлөөлж байгаа тул цаашид эвлэрэн амьдрах боломжгүй. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, хүү У.Оюунбаатарт тэтгэлэг тогтоож өгнө үү?
Хуульд заасан эрхийн хүрээнд хамтран амьдарснаас хойшхи хугацаанд бий болсон дараах дундын эд хөрөнгийг хуульд заасан үндэслэлээр адил тэнцүү тогтоолгохоор нэхэмжлэл гаргаж байна. Үүнд 1. Хувийн орон сууц -40.000.000, 2.Хоёр тал хашаа газрын хамт-7000.000, 3. Гурван машины граш 8.000.000, 4.Авто машин хуучин сонота-2 -2.000.000, 5. Автомашин пажеро хуучин 3.500.000, 6. Авто машин гресс хуучин үнэ 1.500.000, 7. Автомашин исүзи хуучин -3500.000, 8. Гэрийн тавилга /буйдан, стенка, телевизор/ 2.300.000, 9. Хөөрөг шүрэн толгойтой ногоон хаш /хуучин/ 2500.000, 10. Хөөрөг 1990 ээд оны манан хөөрөг 2.000.000 зэрэг нийт 72.300.000 төгрөгийн дундын эд хөрөнгийг гэр бүлийн дөрвөн гишүүнд адил тэнцүү хэмжээгээр шийдвэрлэж өгнө үү? гэжээ.
Нэхэмжлэгч Ц.Балжинням шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би 2007 оны 12 сарын 03-ны өдөр Л.Ууганжаргалтай гэр бүл болж 2008 оны 12 сарын 09-ны өдөр хүү У.Оюунбаатарыг төрүүлсэн, охин Б.Оюунцацрал бол Л.Ууганжаргалын охин биш юм. Л.Ууганжаргал нь гэрлээд удаагүй намайг зодож эхэлсэн, цочмог ууртай хүн тул тодорхой шалтгаангүйгээр хүч хэрэглэж зоддог юм. Архи дарс ууж агсам согтуу тавиад байдаггүй, сүүлийн үед дагавар охин болох Оюунцацралыг оролдож хүч хэрэглэх оролдлого хийсэн байсан тул цагдаагийн байгууллагад хандан шалгуулж байна. Бид 2011 онд гэрлэлтээ цуцлуулахаар шүүхэд хандаж байсан боловч эвлэрүүлэх хугацаа өгөөд гэрлэлтийг цуцлаагүй юм. Эвлэрүүлэх хугацаанд бид эвлэрээгүй өмнөх шигээ зодож дарамталж байсан. Бид шүүх дээр хэрэг хянагдах хугацаанд харилцан тохиролцож эд хөрөнгөө тэнцүү хэмжээнд хуваан авч хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүйгээр хүүхдээ 18 нас хүртэл нь 2 талаасаа харилцан туслаж дэмжиж байхаар харилцан тохиролцоод эвлэрлийн гэрээ байгуулсан байгаа, хүү У.Оюунбаатарыг би өөрийнхөө асрамжид авах болно. Бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү?гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Доржготов шүүхээд гаргасан тайлбартаа:
Ц.Балжиннямын өмгөөлөгчөөр оролцож байна. Л.Ууганжаргал нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж Ц.Балжиннямын эрх чөлөө, бие махбодид халдаж удаа дараа хүч хэрэглэн зодож шарх гэмтэл учруулж байсан байна. Түүнчлэн Л.Ууганжаргал нь дагавар охин болох Оюунцацралыг хүчиндсэн эсэх асуудлаар цагдаагийн байгууллагад шалгагдаж байна. Энэ мэт асуудлаас болж гэрлэгчид цаашид хамтан амьдрах боломжгүй болсон тул гэрлэлтийг цуцлуулах асуудлыг тавьсан юм. Шүүхийн шатанд зохигчид харилцан тохиролцож хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө тохиролцож хуваан авах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй байх, хүү Оюунбаатарыг эхийн асрамжид үлдээх, гэрлэлт цуцлуулахаар тохиролцож эвлэрсэн байна. Иймд гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалж эд хөрөнгө хуваан авсан байдлыг шүүхийн шийдвэрт тусган шийдвэрлэж өгнө үү? гэв.
Хариуцагч Л.Ууганжаргал шүүхэд гаргасан тайлбартаа:
Миний бие нь 2007 онд Ц.Балжиннямтай гэр бүл болж 2008 онд хүү Ц.Оюунбаатарыг төрүүлж, түүнээс хойш 2015 оны 08 сарын 25-ны өдөр хүртэл хүү, эхнэр бид 3 хамт амьдардаг байсан. Манай дагавар охин Оюунцацрал нь өвөө, эмээтэйгээ Баянхонгор аймгийн Баянцагаан суманд амьдардаг байсан. 2015 оны 08 сарын 27-ноос бид гуравтай дөрвүүлээ хамт амьдрах болсон. Манай эхнэр гэрлээд 2 ч хоноогүй, ширээнийхээ архийг уугаад агсам тавьж байсан. Бас хүнтэй явалдаж байсан. Ийм шалтгаанаас хэрэлдэж маргалдаж байсан. Мөн дүү Сүрэнхорол нь манайд Өлзий, Сэрээнэнтэй хамт архи пиво уугаад байхаар нь би Сүрэнхорлыг зодоогүй, эхнэрээ зодсон. Сүрэнхорол нь Сэрээнэнтэй явалдаж одоо Сэрээнэнгийн хүүхэд нь байгаа. Мөн дагавар охин Оюунцацрал, хүү Оюунбаатар нарыг шоо үзэж, дарамталсан зүйл миний хувьд байхгүй. 1998-2008 он хүртэл нөхөрлөсөн Сэрээнэн бид хоёрын андын нөхөрлөлийг тасдаж байсан. Мөн Балжинням нь согтуудаа манай ээж Пүрэвийг цайны данхаар баруун талын хөмсөгийг зад цохиж 103-дээр очиж Балжинням бид хоёр ээжийг дагуулж очиж оёо тавиулж байсан нь үнэн болно. Эхнэрээ хүнтэй нийлж архи ууж, тамхи татах зэргээс болж зодоо хийдэг нь үнэн. 2011 оноос хойш арай больсон. Би хүүхдээ өнчрүүлж салах бодолгүй байна. Манай эхнэр надаас салахын тулд охин Оюунцацралыг татаж чангаасан гэж гүжирддэг цагдаад өгсөн. Би эхнэрээ чи яах гэж ингэж байгаа юм гэхэд Чи надаас салахгүй байгаа биздээ.. гэсэн. Би хилс хэрэгт гүтгэгдэж хуулийн байгууллагад шалгагдаж байгаа нь үнэн. Манай эхнэр Балжинням нь намайг бодвол 2 дээд сургууль төгссөн боловч юм хулгайлж, худал ярьж байдгийг би ойлгохгүй байна. Тэгээд хууль бусаар олсон мөнгөөрөө надад баярхаж намайг ажил хийдэггүй гэж олсон мөнгө төгрөгийг юман чинээ боддоггүй, Тэгээд хэлж ярихаар намайг дарамталлаа чамаас сална гэдэг юм. Надад үх хүүхдээ өнчрүүлэх бодол байхгүй, үр хүүхэд хань ижилтэйгээ элэг бүтэн амьдрах хүсэлтэй байна ..гэжээ.
Хариуцагч Л.Ууганжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Би цочир ууртайгаасаа болж гэр бүлийн хүрээнд эхнэртээ гар хүрч байсан нь үнэн. Миний буруу гэж бодож байна. Цаашид эвтэй найртай явах болно. Хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаанаа бид харилцан ярилцаж хуваан авахаар тохиролцож, эвлэрлийн гэрээ хийсэн. Мөн хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүйгээр, хүү Оюунбаатарыг 18 нас хүртэл нь хоёр талаасаа харилцан туслаж дэмжээд явахаар тохирсон. Гэрлэлтийг цуцалж, хүү Оюунбаатарыг эх Ц.Балжиннямын асрамжид үлдээхийг зөвшөөрч байна..гэв.
Зохигчдын шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээнд:
Ц.Балжинням, Л.Ууганжаргал нар нь эд хөрөнгийн маргаанаа дараах байдлаар тохиролцож байна. Эхнэр Ц.Балжиннямд дараах хөрөнгийг өгнө. Үүнд:Crery маркийн автомашин өгөх
Хүү У.Оюунбаатарт дараах эд хөрөнгийг өгнө. Үүнд: 1. Хувийн орон сууц/үл хөдлөх/, 2. Хоёр тал хашаа, газрын хамт, 3. Гурван машины граш, 4. Гэрийн тавилга..зэргийг өгөх
Нөхөр Л.Ууганжаргалд дараах эд хөрөнгийг өгнө. Үүнд: 1.Сонота автомашин, 2. Исүзү машин
Жич: Пажеро машин, 2.Гресс микро машин, 3. Манан хөөрөг зэргийг зарж борлуулан банкны өрөнд өгсөн болно. Дээрх байдлаар эд хөрөнгөө харилцан тохиролцож шийдвэрлэж байна. Ямар нэгэн өөр маргаан байхгүй..гэжээ.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгч Ц.Балжинням, хариуцагч Л.Ууганжаргал нарын иргэний үнэмлэхний хуулбар, гэрлэлтийн батлахын хуулбар, У.Оюунбаатар, Б.Оюунцацрал нарын төрсний гэрчилгээний хуулбар, Номун далай сургуулийн тодорхойлолт, 2016 оны 03 сарын 18-ны өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тогтоолын хуулбар, Баянхонгор сумын 7-р багийн засаг даргын 449 дүгээр тодорхойлолт, Баянхонгор аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн 37 дугаар албан бичиг, Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмшүүлэх гэрчилгээ №000453520, 2016.03.30-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн лавлагаа, гэрэл зураг 10 хуудас, тэмдэглэл 3 хуудас зэрэг нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Балжинням нь хариуцагч Л.Ууганжаргалд холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран өмчлөх дундын эд хөрөнгө хуваах нэмэгдүүлсэн шаардлага гаргасныг хариуцагч Л.Ууганжаргал хүлээн зөвшөөрч маргаангүй болохоо илэрхийлсэн байна.
Нэхэмжлэгч Ц.Балжинням, хариуцагч Л.Ууганжаргал нар нь 2007 оны 12 сарын 03-ны өдөр гэр бүл болсныг 2008 оны 11 сарын 14-ний өдөр гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлт бүртгэж гэрчилгээ олгожээ.
Улмаар хамтран амьдрах хугацаанд 2008 оны 12 сарын 09 ны өдөр хүү У.Оюунбаатарыг төрүүлж өсгөсөн байна.
Ц.Балжинням төрүүлсэн хүү У.Оюунбаатар нь хариуцагчийн хүүхэд мөн болох, одоо эрүүл энх өсөж, сурч байгаа болох нь №0201482 дугаартай төрсний гэрчилгээ Номун далай ахлах сургуулийн сургалтын менежер Д.Бүжинлхамын тодорхойлолт зэрэг баримтууд, зохигчдын тайлбараар тогтоогдсон байна.
Харин 2000 оны 07 сарын 28-ны өдөр төрсөн охин Б.Оюунцацрал нь нэхэмжлэгч Ц.Балжиннямын хүүхэд болох талаар зохигчид тайлбарласан байна.
Гэрлэгсэд нь гэр бүлийн таарамжгүй харьцаа, гэр бүлийн хүчирхийлэлтэй байдал, урьд шүүхэд хандаж эвлэрүүлэх хугацаанд эвлэрээгүй зэрэг шалтгаанаар шүүхээс гэрлэгчдэд эвлэрлүүлэх хугацаа өгөх шаардлагагүй гэж үзлээ.
Нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, зохигчид нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй, өмч хөрөнгөө харилцан зөвшилцөж хуваан авахаар болсон талаар шүүх хуралдаан дээр илэрхийлж, эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Хүүхдийн асрамжийн талаар зохигчид маргаан гаргаагүй тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаарГэрлэгчид энэ хуулийн 14.5-д заасны дагуу тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх асуудлыг шүүх шийдвэрлэнэ.. гэсний дагуу хэргийн нөхцөл байдлыг дүгнэн хүү У.Оюунбаатар, охин Б.Оюунцацрал нарыг эх Ц.Балжиннямын асрамжид үлдээх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Иймд гэрлэгчид нь эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдаж тэдний гэрлэлтийг цуцалж, хүүхдийн асрамж тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.4 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Түгчин овогт Цэрэндоржийн Балжинням, Сартуул овогт Лхамсүрэнгийн Ууганжаргал нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан 2008 оны 12 сарын 09 ны өдөр төрсөн хүү У.Оюунбаатар, 2000 оны 07 сарын 28-ны өдөр төрсөн охин Б.Оюунцацрал нарыг эх Л.Ууганжаргалын асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтан нэхэмжлэгч Ц.Балжинням нь хариуцагч Л.Ууганжаргалтай тохиролцон хүүхдийн тэтгэлгийг хуулийн дагуу тогтоолгохгүйгээр хүү У.Оюунбаатарыг 18 нас хүртэл тэжээн тэтгэж, мөнгө санхүүгийн хувьд туслаж дэмжиж явах талаар харилцан тохиролцсон болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.5-д заасныг баримтлан гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох Crery маркийн автомашиныг нэхэмжлэгч Ц.Балжиннямд, хувийн орон сууц/үл хөдлөх/, хоёр тал хашаа, газрын хамт, гурван машины граш, гэрийн тавилга зэргийг хүү У.Оюунбаатарт, Сонота автомашин, Исүзү машин зэргийг хариуцагч Л.Ууганжаргалд тус тус олгохоор зохигчид харилцан эвлэрсэн болохыг дурьдсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д заасныг баримтлан шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулсугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д заасныг баримтлан гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулсан ч хүү У.Оюунбаатар, охин Б.Оюунцацрал нарыг эрүүл, чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, суурь боловсрол эзэмшүүлэх, эрхийг нь хамгаалах, үүргээ биелүүлэхэд нь туслах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг Л.Ууганжаргал, эх Ц.Балжинням нарын үүрэг хэвээр үлдэх болохыг зөвлөсүгэй.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Л.Ууганжаргалаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Балжиннмяд олгосугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 519450 төгрөгийн тал хувь болох 259725 төгрөгийг төрийн сангаас, 259725 төгрөгийг хариуцагч Л.Ууганжаргалаас гаргуулж нэхэмжлэгч Ц.Балжиннямд олгосугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ