Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2024/01873

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 10 09 210/МА2024/01873

 

 

*******-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2024/03839 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: *******

Хариуцагч: *******, *******, *******

Нэхэмжлэлийн шаардлага: үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагчийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч нарын өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 *******-ын гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан ******* нь 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдөр, 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хариуцагч *******той ажлын байрны түрээсийн гэрээ байгуулсан. Уг гэрээгээр *******-ын өмчлөлийн *******, хороо, байр, хаягт байрлах үйлчилгээний зориулалттай байрыг хараа зүйн чиглэлийн үйл ажиллагаа эрхлэх зориулалтаар хариуцагч *******ийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэх, хариуцагч ******* нь түрээсийн төлбөрт сар бүр 2,000,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон. Нэхэмжлэгч ******* гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, гэрээнд заасан хугацаа, нөхцөлөөр түрээсийн зүйлийг *******ийн эзэмшил ашиглалтад шилжүүлсэн. Гэтэл хариуцагч ******* нь гэрээний хугацаанд түрээсийн зүйлийн зарим өрөө, тасалгааг түрээслүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр бусдад дамжуулан түрээсэлсэн, түрээсийн зүйлийг зориулалтын бусаар ашигласан, түрээсийн байранд хадгалагдаж байсан тус сангийн өмч хөрөнгийг түрээслүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр дур мэдэн зарж, олсон орлогыг өөртөө хувьдаа авсан, түрээсийн төлбөрийг санд хамааралгүй этгээдийн хувийн данс болон бэлнээр шилжүүлэх зэргээр гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн.

1.2 ******* нь *******-ын үүсгэн байгуулагчдын хурлын шийдвэр тогтоолыг 2005, 2017 онуудад хуурамчаар үйлдэн өөрийн хамаарал бүхий хүмүүсийг санг үүсгэн байгуулагч, удирдах зөвлөлийн гишүүнээр, харин өөрийгөө санг итгэмжлэлгүйгээр төлөөлөх гүйцэтгэх захирлаар томилсон тухай хуурамч бичиг баримт үйлдэх, ашиглах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон. Үүгээр ******* болон ******* нарын хооронд байгуулагдсан ажлын байрны түрээсийн гэрээ нь анхнаасаа хүчин төгөлдөр бус гэрээ.

1.3 *******-ын Удирдах зөвлөл дээрх үндэслэлээр *******г 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хуралдаад гүйцэтгэх захирлын үүрэгт ажлаас чөлөөлсөн. Дээрх асуудлаас болж түрээсийн гэрээг цуцалсан.

1.4 Хариуцагч ******* нь 2023 оноос маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг түрээслэхээ больсон тул хариуцагч *******ид холбогдуулан гаргасан нэхэмжлэлээс татгалзаж, ******* болон ******* нарт холбогдуулан гаргасан.

Иймд түрээсийн зүйл болох *******-ын өмчлөлийн *******, хороо, хороолол, байр, хаягт байрлах үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч ******* болон ******* нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч нарын тайлбар, татгалзлын агуулга:

2.1 ******* миний бие *******, хороо, хороолол, байрны хаягт байрлах *******-ын байрыг түрээсэлж байсан, 2023 оноос тус байрыг түрээслэхээ больсон.

2.2 ******* нь дээрх үл хөлдөх эд хөрөнгийг *******тай байгуулсан гэрээний үндсэн дээр 2005 оноос түрээсэлж байгаа. Дээрх байгууллагын дотоодын асуудал надад хамаагүй. ******* нь *******-аас үл хөдлөх эд хөрөнгө түрээслээгүй, ямар нэг тайлбар гаргах шаардлагагүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1 Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-т заасныг баримтлан *******, хороо, хороолол, байрны , 31 м.кв талбайтай, Ү- дугаарт бүртгэгдсэн орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч ******* болон *******-ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, нэхэмжлэгч *******-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч *******-ын хариуцагч *******ид холбогдох шаардлагаасаа татгалзсан татгалзлыг баталж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* болон *******-иас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгож шийдвэрлэсэн.

4. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1 Нэхэмжлэгч байгууллагыг ******* төлөөлөх эрхтэй эсэхийг шүүх тухайн хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд шийдвэрлэх ёстой. Хэрэгт тус ТББ-ын дүрэм авагдаагүй. Анхан шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагын дүрмийг шаардахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд хамаарна.

4.2 Шүүхийн шийдвэрээр сангийн 2015-2022 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан, сангийн нэр дээр бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний эх хувь, 2015-2023 оны удирдах зөвлөлийн тогтоол, сангийн тамга, тэмдэг зэргийг удирдах зөвлөлд хүлээлгэн өгөхийг даалгуулах хэргийг шийдвэрлэсэн. Харин санг төлөөлөх эрх бүхий этгээдийн асуудлыг шийдвэрлээгүй.

4.3 Иргэний хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, Төрийн бус байгууллагын тухай хуулийн 1 зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар ******* нь тус ТББ-ын хуулийн этгээдийн бүртгэлийн лавлагаагаар үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчээр бүртгэгдсэн хэдий ч Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 4/3433 дугаартай албан бичигт Монголын эрүүл ард сангийн удирдах зөвлөлийн гишүүдээр Харпер ,, , *******, нар бичигдсэн баримт бичиг улсын бүртгэлийн архив дахь хувийн хэрэгт хадгалагдаж байна гэж шүүхэд ирүүлсэн. , *******, нарын шийдвэр хүчин төгөлдөр байх ёстой атал ганцхан *******ийн 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн шийдвэрийг шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангахгүй байна.

2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 2 дугаартай удирдах зөвлөлийн хурлын тогтоол гарсан боловч Улсын бүртгэлийн ерөнхий газрын нэхэмжлэгч байгууллагын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа-аар гүйцэтгэх удирдлагаар ыг томилсон бүртгэл хийгдээгүй атал нэхэмжлэлийг гаргасан нь нэхэмжлэлд эрх бүхий этгээд гарын үсэг зураагүй гэж үзнэ.

4.4 Тус үл хөдлөх эд хөрөнгө нь орон сууцны зориулалттай бөгөөд орон сууцыг хөлсөлж түүндээ хараа зүйн үйлчилгээ үзүүлсэн учраас энэхүү гэрээ нь орон сууц хөлслөх гэрээ гэж үзэх ба энэхүү гэрээг зөв цуцалсан эсэх нь эргэлзээтэй байна.

Иймд нэхэмжлэгч Монголын эрүүл ард сан" ТББ-ыг төлөөлөн нэхэмжлэл гаргах, ******* шүүхэд төлөөлөн оролцсон асуудал нь хэрэгт авагдсан баримтуудаар эрх бүхий гэдэг нь тогтоогдохгүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд хамаарах анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарын агуулга:

5.1 *******-ын гүйцэтгэх захирлаар томилогдсон нь уг нэхэмжлэлийг гаргасан. ******* нь ыг төлөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна. *******-ын удирдах зөвлөлийн гишүүнээр Харпер ,, , *******, н. нар бичигдсэн баримт бичиг улсын бүртгэлийн архив дахь хувийн хэрэгт хадгалагдаж байгаа гэж тайлбарладаг. Гэвч ******* байгуулагдах үед тухайн 5 хүнийг анх удирдах зөвлөлийн гишүүнээр бүртгэж байсан. Мөн уг баримтаар архив дахь хувийн хэрэгт хадгалагдаж байгааг тодорхойлж, тухайн баримтыг хэрэгт хавсаргаж өгсөн. Гэвч өнөөдрийн байдлаар тухайн байгууллагын бүртгэлд ******* удирдах зөвлөлийн даргаар бүртгэгдсэн.

5.2 *******-ыг төлөөлж, нэхэмжлэл гаргасан нь уг төрийн бус байгууллагыг төлөөлөх эрхтэй этгээд мөн гэдгийг нотлох баримтаа хэрэгт хавсаргаж өгсөн. Лавлагаанд тухайн байгууллагын үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчээр ******* бүртгэлтэй болох нь нотлогддог. Мөн ыг *******-ын гүйцэтгэх захирлаар томилсон удирдах зөвлөлийн хурлын шийдвэр, тэмдэглэлийг хэрэгт нотлох баримтаар хавсаргасан. Тухайн хэрэг маргаанд улсын бүртгэлийн байгууллагад бүртгэлтэй этгээдүүдийн талаар *******-ын өмнөх гүйцэтгэх захирал н.д холбогдох иргэний хэргийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлал, мөн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэрэгт нотлох баримтаар хавсаргасан.

5.3 Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт *******-ын гишүүний мэдээлэл болон үүсгэн байгуулагчийн мэдээлэлд Их британи, Умард ирландын вант улсын иргэн Харпер , ******* нар бүртгэлтэй байгаа нь илт хууль бус захиргааны акт гэж үзэх үндэслэл болохгүй учраас хуулийн этгээдийн эрх ашиг сонирхлыг зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй. Уг асуудлыг Захиргааны хэргийн шүүхээр хянан шийдвэрлүүлэхдээ ******* нь хууль ёсны дагуу тухайн компанийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчээр бүртгэгдээгүй болохыг тогтоосон. 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр уг байгууллагын гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан н.д холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалд хууль ёсны дагуу ыг гүйцэтгэх захирлаар томилсон талаар тайлбарласан. Мөн нь уг төрийн бус байгууллагыг төлөөлж нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалд тусгасан.

5.4 Хариуцагч нарын зүгээс ажлын байрны түрээсийн төлбөрийг төлөөгүй учраас талуудын хооронд байгуулагдсан гэрээ цуцлагдсан. Мөн хариуцагч нар нь түрээсийн төлбөрөө төлөөгүй учраас талуудын хооронд байгуулагдсан гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзэж байна. Удирдах зөвлөлийн шийдвэрт 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр гүйцэтгэх захирал н.г ажлаас нь чөлөөлж шийдвэрлэсэн. Гэвч 2023 онд н. нь хариуцагч нартай хүчингүй болсон тамга, тэмдгийг ашиглаж гэрээ байгуулсан. Хариуцагч нартай байгуулсан гэрээ нь хүчин төгөлдөр бус бөгөөд гэрээ байгуулах эрхгүй этгээдтэй гэрээ байгуулсныг анхан шатны шүүхийн шийдвэрээр тогтоосон. Мөн гэрээ цуцалсан мэдэгдлийг удаа дараа хариуцагч нарт хүргүүлсэн нотлох баримтыг хэрэгт хавсаргасан. Иймд хариуцагч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан *******, хороо, хороолол, байр, хаягт байрлах, үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч *******, ******* нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

3. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2024/00893 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 210/МА2024/00979 дугаар магадлалаар *******-ын гүйцэтгэх захирал *******г үүрэгт ажлаас нь чөлөөлж, гүйцэтгэх захирлаар ыг томилж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн, мөн *******-ыг төлөөлөн ******* шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй талаар дүгнэсэн байна. /1хх 173-181, 215-217/

3.1 Иймд *******ийг эрх бүхий этгээд мөн гэж шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт нийцсэн байна. Түүнчлэн, *******-ын гүйцэтгэх захирлаар Улсын бүртгэлд бүртгэгдээгүй байгаа нь Үүсгэн байгуулагчийн шийдвэрийг үгүйсгэх үндэслэл болохгүй. Иймд хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэгч байгууллагыг ******* төлөөлөх эрхгүй гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

4. 2023 оны сарын 14-ний өдрийн 3057 бүртгэлийн дугаартай итгэмжлэлээр *******ээс д *******-ын нэхэмжлэлтэй, *******, *******, *******-д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч талыг төлөөлөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох бүх шатны шүүхэд бүрэн төлөөлөн нэхэмжлэл гаргах эрхийг олгосны дагуу нь шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул хариуцагч талын энэ талаарх гомдлыг хангах үндэслэлгүй.

5. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан шаардах эрхийг өмчлөгч хэрэгжүүлэхийн тулд тэрээр тухайн эд хөрөнгийг хууль болон гэрээний дагуу олж авсан буюу хууль ёсны өмчлөгч байх, түүний эрхийг хөндөж буй этгээд нь шударга бус эзэмшигч байхыг шаардана.

5.1 Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, *******, хороо, 12 хороолол, байр, хаягт байршилтай, 31 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр нэхэмжлэгч ******* бүртгэлтэй байна. /1хх 7/

5.2 *******-ыг төлөөлж ******* болон ******* нарын хооронд 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан Ажлын байр хөлслөх гэрээ-ээр хариуцагч ******* нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийг үйлчилгээний зориулалтаар түрээслэхээр тохиролцсон байна.

6. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт зааснаар түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ. Мөн зүйлийн 318.4 дэх хэсэгт зааснаар уг шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна. Талууд дээрх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй байх тул мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 318 дугаар зүйлийн 318.4 дэх хэсэгт тус тус зааснаар уг гэрээ хүчин төгөлдөр бус байна.

6.1 Хүчин төгөлдөр бус гэрээний үр дагаврыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж зааснаар шийдвэрлэнэ. Иймд ******* нь орон сууцыг албадан чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй.

6.2 Түүнчлэн, хариуцагч *******т Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт заасны дагуу хүсэл зоригийн дагуу эзэмшил үүссэн байх боловч эзэмшил үүсэх үндэслэл болсон 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Ажлын байр хөлслөх гэрээ нь хуульд заасан шаардлага хангаагүй хүчин төгөлдөр бус хэлцэл тул *******ийг шударга эзэмшигч гэж үзэхгүй.

6.3 Хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******-тай гэрээ байгуулаагүй боловч тухайн үл хөдлөх эд хөрөнгөд үйл ажиллагаа явуулдаг болох нь талуудын тайлбараар тогтоогдсон байх тул уг хөрөнгийг хууль бусаар эзэмшиж байна гэж үзнэ.

7. Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт зааснаар нэг этгээд өөрийгөө төлөөлөх бүрэн эрхтэй гэсэн ойлголтыг нөгөө этгээдэд өгөхөөр нөхцөл бүрдүүлснээс нөгөө этгээд нь төлөөлөх бүрэн эрхтэй гэж ойлгон түүнийг шударгаар төлөөлөн гуравдагч этгээдтэй хэлцэл хийсэн бол өөрийгөө төлөөлүүлэхээр ойлголт өгсөн этгээд төлөөлсөн этгээдийн бүрэн эрхгүй байсныг ашиглаж болохгүй.

7.1 Хариуцагч *******, Гэрэл хараа ХХК-д ******* нь *******-ыг төлөөлөх эрх бүхий этгээд гэх ойлголтыг өгөхөөр нөхцөл бүрдүүлсэн байх тул хариуцагч *******ийг Ажлын байр хөлслөх гэрээ байгуулсныг буруутгах үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч байгууллагыг төлөөлөх бүрэн эрхгүй этгээдтэй гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэлгүй. Энэ талаарх шүүхийн дүгнэлт үндэслэл муутай болжээ.

8. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, *******-ийн хууль бус эзэмшлээс орон сууцыг албадан чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2024/03839 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч талаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

М.БАЯСГАЛАН