Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 467

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Баянхонгор аймг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл би

Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 4-1-24 тоотод оршин суух, ВЮ75102765 регистрийн дугаартай, Пүрэв ноён овогт Рэгзээгийн Мөнхжаргалын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Монголболгаргео ХХК-д холбогдох Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэг 764000 төгрөг гаруулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэн  хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Р.Мөнхжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Баянхонгор аймгийн Баян-Овоо суманд үйл ажиллагаа явуулж байсан Дөвөнтийн уурхайн нягтлан бодогч Ч.Мөнхцэцэгт 2013 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 764000 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүн зээлээр өгсөн. Иймд 76400 төгрөгийг Монголболгаргео компаниас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Л.Пүрэвгял шүүхэд гаргасан тайлбартаа:

Р.Мөнхжаргал 2013 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Монголболгаргео ХХК-ийн Баянхонгор аймгийн Галуут сумын нутаг дээр үйл ажиллагаа явуулдаг уурхайн ажилчдын хүнсэнд 764000 төгрөгийн хүнсний зүйл зээлээр өгсөн байна. Энэ нь баримтаар нотлогдсон тул уг мөнгийг Монголболгаргео ХХК хариуцан гаргах үндэслэлтэй тул татгалзах зүйлгүй төлбөр хийхийг зөвшөөрч байна гэжээ. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт зэргийг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Р.Мөнхжаргал нь Монголболгаргео ХХК-иас Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэг 764000 төгрөг гаруулах-ыгхүсэн шаарджээ.

Нэхэмжлэгч Р.Мөнхжаргал нь 2013 оны 07 сарын 08-ны өдөр Монголболгаргео ХХК-ийн нягтлан бодогч Мөнхцэцэгт 764.000 төгрөгийн хүнсний бараа зээлээр худалдаж зарлагын баримтанд Мөнхцэцэг гарын үсэг зурсан болох нь баримтаар нотлогдож байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч байгууллагын төлөөлөгч Л.Пүрэвгял нь нэхэмжлэлийн шаардлагаЗээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэг 764000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч бичгээр тайлбар гаргажээ.

Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Р.Мөнхжаргалын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28000 төгрөгийг төрийн санд үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 28000 төгрөгийн тал хувь болох 14000 төгрөгийг, улсын төсвөөс 14000 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Р.Мөнхжаргалд олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар хариуцагч байгууллагын төлөөлөгч Л.Пүрэвгял нь нэхэмжлэлийн шаардлага Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэг 764000 төгрөг төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж,хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Р.Мөнхжаргалын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28000 төгрөгийг төрийн санд үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 28000 төгрөгийн тал хувь болох 14000 төгрөгийг, улсын төсвөөс 14000 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Р.Мөнхжаргалд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйгтайлбарласугай.

ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ