Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2024/01874

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 10 09 210/МА2024/01874

 

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Э.Золзаяа, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2024/03920 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: *******

Хариуцагч: *******

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: *******

Үндсэн нэхэмжлэлийн шаардлага: Орон сууцыг бусдын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх,

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох,

Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага: Орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, гуравдагч этгээд *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 Би аав *******, ээж *******, дүү *******, түүний охин ийн хамт , хороо, дугаар байр, хаягт байрлах орон сууцанд амьдардаг байсан. Уг орон сууц нь аав *******, ээж *******, дүү *******, түүний охин нарын дундын өмчлөлийнх. Аав ******* 2007 оны 0 сарын 13-ны өдөр, дүү ******* 2007 оны 10 дугаар сарын 25-ны өдөр, ээж ******* 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр тус тус нас барсан. *******гийн охин нь 2010 онд АНУ-д сургуульд суралцахаар яваад одоог хүртэл тэндээ ажиллаж амьдарч байгаа. Ээж ******* нас барснаас хойш төрсөн дүү ******* нь хаалганы цоож сольж намайг гэрээс хөөсөн. Үүнээс хойш би орох оронгүй байна. Уг байрны өмчлөх эрх , бид хоёрын нэр дээр байдаг.

Иймд хууль бусаар амьдарч байгаа *******г орон сууцнаас албадан гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Миний аавд 1986 онд , хороо, дугаар байр, хаягт байрлах орон сууцыг төрөөс өгсөн. Тухайн үед дээрх орон сууцанд аав *******, ээж *******, эгч *******, түүний охин , ах *******, миний нөхөр , хүү *******, охин , хүү , ******* нар амьдарч байсан. Төрөөс үл хөдлөх хөрөнгийг 1999 онд хувьчлах үед манай гэр бүл түр хугацаагаар өөр байранд амьдарч байсан тул эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгэгдээгүй хоцорсон.

2.2 Аав ******* 2007 оны 0 сарын 13-ны өдөр нас барсан. Ээж *******, эгч *******, түүний охин , ах *******, миний охин , хүү *******, миний бие ******* бид аавын хажууд амьдарч байсан. Миний бие ээжийн хамтаар аавыгаа асарч сувилж байсан. Эгч ******* 2007 оны 10 дугаар сарын 25-ны өдөр нас барсан. ******* эгчийн охин нь 2010 онд БНСУ-д сурахаар яваад одоо болтол ирээгүй байгаа. Ээж ******* 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр нас барах үед ах *******, миний хүү *******, болон миний бие ээжийн хажууд амьдарч байсан. Миний бие ээжийгээ асарч сувилж байсан.

2.3 ******* нь ах *******, охин , *******, ын хамтаар өөрийн аав, ээж болон эгч *******гийн үл хөдлөх эд хөрөнгийг хуулийн дагуу өвлөн авсан. Дээрх орон сууцыг бидний дундын хөрөнгө гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн тайлбар, татгалзлын агуулга:

3.1 , хороо, хороолол, гудамж, дугаар байр, хаягт байрлах орон сууцанд ээж *******г амьдарч байх хугацаанд миний бие төрж, тус хаяг дээр өнөөг хүртэл амьдарч ирсэн гэжээ.

4. Сөрөг шаардлага үндэслэлийн агуулга:

4.1 Миний ээж ******* 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр нас барах үед ах *******, миний хүү *******, хүү болон миний бие ээжийн хажууд амьдарч байсан. Миний бие ээжийгээ асарч сувилж байсан. Миний бие аав *******, ээж *******, эгч ******* нарын хамт амьдарч, өөрийн биеэр тэднийгээ асарч сувилсан.

4.2 Миний төрсөн эгч 1976 онд, эгч 1975 онд, ах 1978 онд биднээс тусдаа амьдарч эхэлсэн. Эцэг, эх, төрсөн эгчийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийн өвийг хүлээн авах хүсэлтийг нотариатад гаргаж байгаагүй.

4.3 Миний бие болон хүү *******, нар нь аав *******, ээж *******гийн үл хөдлөх эд хөрөнгө болох дээрх орон сууцыг Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 528 дугаар зүйлийн 528.1 дэх хэсэгт заасны дагуу өвлөн авсан тул уг орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгчийн тайлбар татгалзлын агуулга:

5.1 Аав *******, ээж ******* нар нь *******д уг орон сууцыг гэрээслүүлэн үлдээсэн гэрээслэл байхгүй. Нотариатын танхимын өвийн нэгдсэн бүртгэлд бүртгэгдээгүй. Ээж *******гийн хувьд оногдох хэсгээс түүний төрүүлсэн 4 хүүхэд хувь тэнцүү өвлөх эрхтэй, энэ талаар хүүхдүүд нь шаардах эрхтэй. *******гийн хүүхдүүд дээрх орон сууцнаас өмчлөх үндэслэл байхгүй. Иймд хариуцагч нь энэ орон сууцыг бүхлээр нь өмчлөнө гэж шаардаж буй нь үндэслэлгүй тул сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

6. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шаардлага, үндэслэлийн агуулга:

6.1 , хороо, хороолол, гудамж, дугаар байр, хаягт байрлах орон сууцанд ээж *******г амьдарч байх хугацаанд миний бие төрж, тус хаяг дээр өнөөг хүртэл амьдарч ирсэн. Миний өвөө *******, эмээ *******, эгч ******* нарыг нас барах үед би тэдгээр хүмүүстэй хамт амьдарч, ээждээ туслан өвөө, эмээ, эгчийгээ асран сувилж байсан.

6.2 Миний бие Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1 дэх хэсэгт заасны дагуу өөрийн өвөө *******, эмээ *******, эгч ******* нарын өвийг хүлээн авсан.

Иймд намайг дээрх орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

7. Нэхэмжлэгчийн тайлбар, татгалзлын агуулга:

7.1 Өмчлөгчөөр тогтоолгох үнийн дүн тодорхойгүй. Улсын тэмдэгтийн хураамж бүрэн төлөөгүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахгүйгээр сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

8. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

8.1 Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, , хороо, байр, хаягт байршилтай, 40 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч *******гийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч *******гийн , хороо, байр, хаягт байршилтай, 40 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг, гуравдагч этгээд *******ын , хороо, байр, хаягт байршилтай, 40 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай бие даасан шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс, хариуцагчаас, гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэсэн.

9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

9.1 *******д улсаас 1986 онд , хороо, дугаар байр, хаягт байршилтай, орон сууцыг бэлэглэсэн. Уг орон сууц нь *******гийн хуваарьт хөрөнгө. Нэхэмжлэгч *******д дээрх үл хөдлөх хөрөнгө нь *******гийн нэгэн адил өв залгамжлалаар шилжин ирсэн. Хариуцагч ******* нь нэг жилийн хугацаанд нөхөр хүүхдүүдийн хамтаар өөр хаягт амьдарч байх хугацаанд буюу 1999 онд улсаас тухайн орон сууцыг нэр бүхий иргэдэд өмчлүүлсэн учир улсын бүртгэлд маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр ******* бүртгэлгүй байдаг. Гэтэл шүүх *******г өмчлөгч, *******г өмчлөгч биш хэмээн үзэж байгаа нь үндэслэлгүй.

9.2 Орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдсэн *******, *******, ******* нар нас барах үед хариуцагч *******, хүү А Энхболд, нар нь дээрх өвлүүлэгч нартай хамт амьдарч, асран сувилж байсан. *******, ******* нарын хүүхдүүд нь *******г маргаан бүхий байрыг өвлөн авахад маргаагүй тул хариуцагч нь өвийг хуульд заасны дагуу хүлээн авсан болно. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч ******* нь өөрийн хүү *******, ын хамтаар аав ******* болон ээж ******* нарыг нас барах үед хамт амьдарч байсан өвлөгч бөгөөд өвлүүлэгч нарын өвийг хүлээн авахаас татгалзаагүй тул өвийг хуульд заасны дагуу хүлээн авсан гэж үзнэ. Харин өвлүүлэгч нартаа хамт амьдарч байгаагүй бусад хүүхдүүд нь Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2 дахь хэсэгт заасны дагуу өвлүүлэгч нарын өвийг хүлээн авах хүсэлтээ гаргаагүй, өвийг хүлээн авахаас татгалзсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогддог.

Шүүх Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1, 528.2 дахь хэсэг тус тусдаа өөр харилцааг зохицуулсан зохицуулалт байхад хуулийг буруу хэрэглэж хариуцагч X Болормааг өв хүлээн авахаас татгалзсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

9.3 Хариуцагч ******* болон гуравдагч этгээд ******* нар нь нэхэмжлэгчийг архины хамааралтай, бие даан амьдрах чадваргүй талаар нотлох баримт гаргуулах хүсэлтийг шүүхэд хэд хэдэн удаа гаргасан боловч шүүхээс хүсэлтийг хэрэгт хамааралгүй хэмээн үзэж хангаагүй орхигдуулсан.

9.4 Орон сууцны өмчлөгч У.Нарангэрэл АНУ-д амьдардаг. 2024 оны 07 дугаар сард Монголд ирэхдээ *******д хандаж маргаан бүхий орон сууцыг сайн харж хамгаалж байхыг захисан. Маргаан бүхий орон сууцны өөр нэг өмчлөгч У.Нарангэрэлийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байгааг шүүх анхаарч үзээгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

10. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарын агуулга:

10.1 Хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******гийн төрсөн дүү бөгөөд 2016 онд *******, ******* хоёрын төрсөн эгч ******* нас барсан ба нас барсны маргаашаас нь *******г нохойтой нь цуг хөөж гаргасан байдаг. Түүнчлэн ******* нь 2016 оноос хойш өөрийн өмчлөх эрхийг хэрэгжүүлж чадахгүй, гэртээ орж чадахгүй гудамжаар явж байгаа бөгөөд үүнийг хариуцагч тал архичин гэх мэтээр ярьж байна. Гэтэл *******гийн архи уудаг асуудал нь энэ хэрэгт ямар ч ач холбогдолгүй.

10.2 *******гийн төрсөн хүү ******* нь мөн маргаан бүхий орон сууцыг өмчилнө гэж маргадаг. ******* нь нэхэмжлэгчийн хууль ёсны өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа учир *******г гэр бүлүүдийн гишүүдийн хамт маргаан бүхий орон сууцнаас албадан гаргаж өгнө үү гэх хүсэлтийг гаргасан. Түүнчлэн *******г уг орон сууцнаас нүүлгэн гаргуулах шийдвэр гаргасан анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

11. Давж заалдах гомдолд гаргасан бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн тайлбарын агуулга:

11.1 Хариуцагч талын гаргасан гомдлыг дэмжиж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан Улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, , хороо, дугаар байр, хаягт байршилтай орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгохоор сөрөг шаардлага гаргасан. Нэхэмжлэгч сөрөг шаардлагыг эс зөвшөөрч маргасан.

2.1 Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ******* дээрх орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргасныг нэхэмжлэгч эс зөвшөөрч маргажээ.

3. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар *******гийн хууль бус эзэмшлээс орон сууцыг албадан чөлөөлүүлнэ гэж тодорхойлсон. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг ...Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 528 дугаар зүйлийн 528.1 дэх хэсэгт заасны дагуу орон сууцыг өвлөн авсан тул уг орон сууцны хууль ёсны өмчлөгч гэж үгүйсгэсэн.

4. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан шаардах эрхийг өмчлөгч хэрэгжүүлэхийн тулд тэрээр тухайн эд хөрөнгийг хууль болон гэрээний дагуу олж авсан буюу хууль ёсны өмчлөгч байх, түүний эрхийг хөндөж буй этгээд нь шударга бус эзэмшигч байхыг шаардана.

4.1 Үл хөдлөх хөрөнгийн жагсаалтын лавлагаа, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаагаар , 15-р хороо, байр, хаягт байршилтай 40 м.кв талбайтай, орон сууцы өмчлөгчөөр *******, *******, *******, *******, нар 1999 оны 06 дугаар сарын 29-ний өдөр бүртгэгдсэн байна. /хх 11-12, 87-88/

5. Анхан шатны шүүх *******, ******* нарыг нас барахад хариуцагч ******* хамт амьдарч байсан эсэх үйл баримтыг тодруулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1 дэх хэсэгт зааснаар өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч нь өв нээгдсэнээс хойш гурван сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариат буюу нотариат байхгүй газар баг, сумын Засаг даргад мэдэгдээгүй бол уг өвийг хүлээн авсан гэж үзэх бөгөөд хариуцагч нь уг зохицуулалтыг сөрөг шаардлагын үндэслэл болгосон.

5.1 Монголын нотариатчдын танхимын 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 155 дугаар албан бичгээр *******, *******, ******* нарын өмчлөлийн дээрх үл хөдлөх эд хөрөнгөд түүний хууль ёсны өвлөгч өв хүлээн авах, өв хүлээн авахаас татгалзах хүсэлт гаргасан эсэх бүртгэл бүртгэгдээгүй байна. /хх 78/

5.2 Үндэсний төв архивын 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 03-04/31 лавлагаа, Баянгол дүүргийн хорооны Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн, 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Оршин суугаа газрын тодорхойлолт /хх 47, 85-86/ зэрэг нотлох баримтаар хариуцагч *******г тухайн орон сууцыг өвийн журмаар хүлээн авсан эсэхэд дүгнэлт өгөх боломжгүй байна. Уг үйл баримттай холбоотой баримт хэрэгт авагдаагүй, анхан шатны шүүх үүнийг тодруулаагүйгээс зохигчид энэ талаар бүрэн мэтгэлцээгүй байх тул хэргийн үйл баримт тогтоогдсон гэж үзэхгүй. Түүнчлэн, маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхтэй холбоотой улсын бүртгэлийн баримт хэрэгт нотлох баримтаар бүрэн авагдаагүй байна. Учир нь, тухайн баримт бүрдсэнээр шүүх талуудад орон сууц өмчлөх эрх үүссэн эсэх талаар дүгнэлт хийх болон хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой.

6. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулаагүй, хэргийн үйл баримт тогтоогдоогүйг давж заалдах шатны шүүхээс залруулах, нөхөн гүйцэтгэх, эрх зүйн дүгнэлт өгөх боломжгүй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2024/03920 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

М.БАЯСГАЛАН