| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 101/2024/02051/И |
| Дугаар | 210/МА2024/01875 |
| Огноо | 2024-10-09 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 10 сарын 09 өдөр
Дугаар 210/МА2024/01875
2024 10 09 210/МА2024/01875
*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Т.Гандиймаа, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 0******* сарын 21-ний өдрийн 101/ШШ2024/03974 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: *******
Хариуцагч: *******
Нэхэмжлэлийн шаардлага: орон сууцны өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрхийг шилжүүлэхтэй холбоотой баримт бичиг гаргахыг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1 Миний бие 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр *******-тай орон сууц захиалгаар бариулах хөрөнгө оруулалтын /9 дугаартай гэрээ байгуулж, Баянзүрх дүүрэг, ******* хороо, ******* их сургуулийн урд баригдаж буй хотхоны дугаар байр, ын загварын 3 өрөө бүхий 70.44 м.кв орон сууцыг захиалсан. Гэрээний 3.1-д зааснаар төлбөрийг д төлж барагдуулсан. Орон сууцны төлбөрийг д төлөхийг *******-ийн захирлын хэлснээр заасан этгээдэд нь төлсөн. ******* нь орон сууцыг 2023 оны 1 дүгээр улиралд надад хүлээлгэж өгөх ёстой байтал гэрээний үүргээ зөрчиж одоог хүртэл хүлээлгэж өгөөгүй.
1.2 Орон сууцыг хэзээ хүлээлгэн өгөх тухай асуухад *******-ийн хооронд маргаантай байгаа тул орон сууцыг надад өгөхгүй гэх тайлбар хэлсэн. Эдгээр иргэн болон хуулийн этгээд хооронд үүссэн маргаан нь надад хамааралгүй, энэ компанийн заасан этгээдэд орон сууцны төлбөрийг төлсөн.
Иймд дээрх орон сууцны өмчлөх гэрчилгээг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1 Манай компани *******тэй 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулж, Баянзүрх дүүрэг, ******* хороо, ******* их сургуулийн урд баригдаж буй хотхоны дугаар байр, ын загварын 3 өрөө бүхий 70.44 м.кв орон сууцыг 239,000,496 төгрөгөөр өгөхөөр тохиролцсон. Гэрээнд Б.Хонгорзулын хүсэлтээр төлбөр тооцоог суутган төлөгдсөнд тооцно гэж заасан.
2.2 Манай компани нь Баянзүрх дүүргийн ******* хороо, ******* сургуулийн хашаанд баригдаж буй тухайн орон сууцыг гэх хүнтэй 2022 оны 0******* сарын 11-ний өдөр орон сууц захиалгаар бариулахаар хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж барихаар болсон. нь уг захиалгын гэрээг 2022 оны 0******* сарын 12-ны өдөр гийн нэр дээр шилжүүлж өгнө үү гэсэн хүсэлтийн дагуу тус өдөр маргааны зүйл болох орон сууцыг гийн нэр дээр шилжүүлсэн. Дараа нь гийн хүсэлтээр *******гийн нэр дээр орон сууц захиалгын гэрээг шилжүүлсэн. өөс газар авах байсан тул уг газрын төлбөртөө тооцон *******г орон сууцны төлбөрийг төлсөнд тооцсон. ******* орон сууцны төлбөрийг хэдэн төгрөгөөр тохирч , нарт төлсөн болохыг бид мэдэхгүй.
2.3 нь орон сууцны төлбөрийн оронд өөрийн эзэмшил, ашиглалтын газар болох 3,0 га газрыг 7,300,000,000 төгрөгөөр үнэлж манай компанид шилжүүлэхээр тохиролцсон. Ийнхүү тохиролцооны төлбөрийг бэлэн мөнгө болон эд хөрөнгө, мөн хотхон төслөөс 12 ширхэг орон сууц авахаар Орон сууц захиалгын гэрээ-г байгуулсан. Бидний зүгээс эд хөрөнгө, орон сууц захиалгын гэрээ гэх мэт зүйлсийг өд шилжүүлсэн бөгөөд уг эд хөрөнгөнд нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаж буй Баянзүрх дүүргийн хороо, ******* Их сургуулийн урд баригдаж буй хотхонд байрлах -р байр, давхар, загварын 70,44 м.кв 3 өрөө орон сууц багтсан. Гэтэл ийн шилжүүлж өгсөн тухайн газар нь өөр хүний өмчлөл, эзэмшил ашиглалтад байсан бөгөөд гуравдагч этгээдэд худал хэлж, итгүүлэн, орон сууц захиалгын гэрээг бусдад шилжүүлж төлбөр мөнгө авч байсан.
Энэхүү гэмт хэрэгт Д. нь тэй үйлдлээрээ санаатай хамтран нэгдэж улмаар биднийг хууран, залилан мэхэлсэн байсан тул бид Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст гомдол гаргасан ба хэрэг бүртгэлтийн дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан ажиллагаа явагдаж байгаа.
Иймд дээрх эрүүгийн хэрэг маргааныг эцэслэн хянан шийдвэрлэснээр энэхүү иргэний хэргийг шийдэх чухал ач холбогдолтой байх тул хуульд заасан үндэслэл журмын дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
3.1 Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******г Баянзүрх дүүргийн ******* хороо, хотхон, дугаар байр, т байрлах, загварын 70.44 м.кв талбай бүхий, 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхтэй холбоотой баримт бичгийг гарган өгөхийг хариуцагч *******-д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 957,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 957,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
4.1 Нэхэмжлэгчийн зүгээс 2024 оны 0******* сарын 21-ний өдөр нь орон сууцны төлбөрийн оронд өөрийн эзэмшил ашиглалтын газар болох 3.0 га газрыг 7,300,000,000 төгрөгөөр үнэлж.....ийнхүү тохиролцооны төлбөрийг бэлэн мөнгө болон эд хөрөнгө, мөн Кайду сити хотхон төслөөс 12 ш орон сууц авахаар орон сууц захиалгын гэрээг байгуулсан бидний зүгээс эд хөрөнгө орон сууц захиалгын гэрээ гэх мэт зүйлсийг өд шилжүүлсэн бөгөөд уг эд хөрөнгөд нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаж буй байр давхар загварын 3 өрөө орон сууц багтсан ... хэрэг бүртгэлтийн дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татагдсан тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү хэмээн хүсэлт гаргасан. Гэтэл шүүх ...******* нь гэх иргэнд залилуулсан гэх асуудал нь орон сууцны төлбөрөө төлж барагдуулсан гэх нэхэмжлэгч *******д хамааралгүй, уг эрүүгийн хэрэг нь тусдаа шийдвэрлэгдэх асуудал байна гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь үндэслэлгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт тус тус заасныг зөрчиж байна.
4.2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3******* зүйлийн 38.6 дахь хэсэгт заасны дагуу хэргийн оролцогчид болох нэхэмжлэгч *******д байрыг худалдан борлуулахаар харилцан тохиролцсон орон сууцны төлбөрийг бүрэн хүлээн авсан нараас гэрчийн мэдүүлэг авах хүсэлт гаргасан боловч хүсэлтийг шүүх хүлээж аваагүй. Энэхүү гэрчийг асуулгаснаар болон нарын хооронд захиалгын гэрээг шилжүүлэхтэй холбоотой төлбөрийн мэдээлэл болон тэй холбоотой эрүүгийн хэрэг нь *******гийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгтэй холбоотой болохыг нотлох ач холбогдолтой байсан.
4.3 Талуудын хооронд эрх зүйн харилцаа, маргааны үйл баримтыг буруу тодорхойлсон. Анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хариуцагчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн байна. Ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажил гүйцэтгэгч нь тухайн гэрээнд заасан ажлын үр дүнгээ бүрэн биелүүлэх, захиалагч тал нь ажлын үр дүнг хүлээн авч төлбөрийг бүрэн барагдуулах үүрэгтэй байдаг. Гэтэл хариуцагч ******* нь ажлын үр дүн болох хотхоны дугаар байр, 9 давхрын загварын 3 өрөө бүхий 70.44 м.кв талбай бүхий орон сууцыг барих газрын маргаанаас үүдэж хотхон хаана хэрхэн баригдах нь тодорхойгүй газрын хэрэг маргаан эрүүгийн журмаар эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад нэхэмжлэгч *******г тухайн орон сууцны өмчлөгчөөр тогтоох, орон сууцны өмчлөх эрхийн баримт бичгийг хариуцагч *******-аар гаргуулахаар даалгаж шийдвэрлэсэн нь шийдвэрийн биелэлтийг хангах боломжгүй нөхцөл байдалд хүргэж байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:
5.1 Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эрүүгийн хэргээс нотлох баримт гаргуулъя гэх хүсэлтийг шүүхэд гаргасан ба шүүх тухайн хүсэлтийг хүлээн авч Баянзүрх дүүргийн прокурорын газраас 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн огноо бүхий албан бичгийг авахад 393 дугаартай эрүүгийн хэрэгт яллагдагчаар , н. гэх хүмүүс залилсан асуудлаар шалгагдаж байна гэх лавлагаа ирсэн. Тэгэхээр үүнд тай холбоотой эрүүгийн хэрэг байхгүй болох нь прокурорын байгууллагаас ирсэн нотлох баримтаар нотлогдсон. Талууд гэрээ байгуулах үед *******-ийн захирал нь ... төлбөрөө төлчих, тухайн орон сууцны захиалгыг гаас ******* рүү шилжүүлнэ... гэж хэлээд харж байгаад 160,000,000 төгрөгийн төлбөр гаргуулсан баримтыг хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн ба үүнийг дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.
5.2 Хариуцагч талаас давж заалдах гомдолдоо дурдаж буй баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлд заасан шаардлагыг хангахгүй байна, үүнийг яах вэ гэхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шаардлагагүй, энэ баримтгүйгээр хэргийг хянан шийдвэрлүүлнэ гэх хүсэлтийг гаргасан. Түүнчлэн хариуцагч талаас гаргаж ирсэн баримт нь шүүх үнэлэх боломжгүй нотлох баримтууд байсан тул давж заалдах гомдол үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл д холбогдуулж эрүүгийн журмаар шалгагдаж байгаа гэсэн нотлох баримт ирээгүй учир хариуцагчийн тайлбар үндэслэлгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрхийг шилжүүлэхтэй холбоотой баримт бичиг гаргахыг даалгах агуулга бүхий нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч ******* эс зөвшөөрч маргажээ.
3. ******* болон нарын хооронд байгуулагдсан гэх маргааны зүйл болох орон сууцыг захиалгаар бариулах тухай 2022 оны 0******* сарын 11-ний өдрийн /9 дугаартай гэрээ авагдсан. /хх 64-67/ Гэрээнд орон сууцны захиалгын төлбөрийг 239,496,000 төгрөг гэж заасан байх бөгөөд талууд тухайн орон сууцыг газрын төлбөрт тооцож шилжүүлсэн талаар тайлбарласан.
3.1 ийн хүсэлтийн дагуу 2022 оны 0******* сарын 12-ны өдөр хариуцагч нь тухайн гэрээг тай байгуулсан. Улмаар гийн хүсэлтийн дагуу хариуцагч ******* нь тухайн гэрээг нэхэмжлэгчтэй байгуулсан үйл баримтын талаар зохигч маргаагүй.
4. ******* болон ******* нарын хооронд 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр байгуулагдсан /9 дугаартай Орон сууц захиалгаар бариулах хөрөнгө оруулалтын гэрээ-ний 1.2-т зааснаар гүйцэтгэгч ******* нь Баянзүрх дүүрэг, ******* хороо, ******* Их сургуулийн урд баригдаж буй, хотхонд байрлах, дугаар байр, 9 дүгээр давхар, загвар, 70,44 м.кв талбайтай орон сууцыг барьж захиалагч *******д хүлээлгэн өгөх, гэрээний 2.1-д зааснаар захиалагч ******* орон сууцны захиалгын төлбөр 239,496,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон байна. /хх 74-77/
5. Дээрх маргаагүй үйл баримт болон гэрээнд зааснаар талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
5.1 Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.
5.2 Гэрээний 2.2-т төлбөр төлөх нөхцөлийг гэрээний 3.1-д заасан хэлбэрээр төлсөн болохыг заасан. Гэрээний 3.1-д ...гэрээний төлбөрийг 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн овогтой хүсэлтийн дагуу овогтой болон овогтой хоорондын төлбөр тооцоонд суутган төлөгдсөнд тооцно. гэж заасан. Иймд анхан шатны шүүх захиалагч *******г гэрээнд заасан дээрх төлбөрийг төлсөн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийг шилжүүлэхтэй холбоотой баримт бичгийг хариуцагчаас шаардах эрхтэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3******* зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай тохиолдолд гэрчийн мэдүүлгийг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлдэг. Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас гэрч асуулгах хүсэлт гаргаагүй байна. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ..., нараас гэрчийн мэдүүлэг авах хүсэлт гаргасан боловч хүсэлтийг шүүх хүлээж аваагүй гэх гомдлыг хангахгүй.
7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...эрүүгийн хэрэг маргааныг эцэслэн шийдвэрлэснээр энэхүү хэргийг шийдэх чухал ач холбогдолтой байх тул хуульд заасан үндэслэл журмын дагуу хэргийг хэрэгсэхгүй болгуулах тухай хүсэлт гаргасныг шүүгчийн 2024 оны 0******* сарын 21-ний өдрийн 101/ШЗ2024/21219 дугаар захирамжаар ... *******-ийн захирал нь гэх иргэнд залилуулсан гэх асуудал нь орон сууцны төлбөрөө төлж барагдуулсан нэхэмжлэгч *******д хамааралгүй, уг эрүүгийн хэрэг нь тусдаа шийдвэрлэгдэх асуудал байна гэх үндэслэлээр хангахгүй орхиж шийдвэрлэснийг буруутгахгүй. Учир нь, хариуцагчийн өд залилуулсан гэх татгалзал, үндэслэл нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ талаарх давж заалдах гомдлыг хангахгүй.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 0******* сарын 21-ний өдрийн 101/ШШ2024/03974 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 957,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА
М.БАЯСГАЛАН