Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 476

 

Зохигчдын эвлэрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл би

Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7-8-8б тоотод оршин суух, ВН90072907 регистрийн дугаартай, Дондог овогт  Цэвээнбатын Нямдолгорын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянхонгор аймгийн Жинст сумын 1-р баг Зүүн булан хороо Хавцгай цахирт оршин суух, ВН89051419 регистрийн дугаартай, Лувсан овогт Жанжын Баатарт холбогдох Зээлийн гэрээний үүргийн 500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Нямдолгор шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2013 оны 07 сарын 25-ны өдөр Ж.Баатарт 608000 төгрөг зээлүүлснээс 100000 төгрөгийг авсан. Үлдэгдэл 500000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ц.Нямдолгор болон хариуцагч Ж.Баатар шүүхэд гаргасан тайлбартаа:

Ж.Баатар нь 500000 төгрөгөөс 370000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 130000 төгрөгөөс нэхэмжлэгч Ц.Нямдолгор нь 50000 төгрөгийг татгалзаж, хариуцагч Ж.Баатар нь 80000 төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 08-ны дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцлоо гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Нямдолгор нь Ж.Баатар холбогдуулан Зээлийн гэрээний үүргийн төлбөр 500000 төгрөг-ийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид нь харилцан тохиролцож хариуцагч Ж.Баатар нь 500000 төгрөгөөс 370000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 130000 төгрөгөөс нэхэмжлэгч Ц.Нямдолгор нь 50000 төгрөгийг татгалзаж, хариуцагч Ж.Баатар нь 80000 төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 08-ны дотор төлж барагдуулахаар эвлэрэн хэлэлцсэн байна.

Зохигчдын эвлэрэл нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Ж.Баатар нэхэмжлэлийн шаардлага 500000 төгрөгөөс 370000 төгрөгийг төлж, үлдэгдэл 130000 төгрөгөөс Ц.Нямдолгор нь 50000 төгрөгийг татгалзаж, хариуцагч Ж.Баатар нь 80000 төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 08-ны дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.1-д зааснаар тэмдэгтийн хураамж 7825 төгрөгийг улсын төсвийн орлогоос, 7075 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж нэхэмжлэгч Ц.Нямдолгорт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйгтайлбарласугай.

ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ